Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Share

Ministry of Digital Development, Innovation and Communications

03/06/2026
03/06/2026

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин:

-“Эрсдэл мэдэгдэх” цэс “E-mongolia” платформд байршиж эхэлснээс хойш 5 хоногийн хугацаанд 125 гомдол ирсэн.

-Иргэний эрсдэлийн мэдээллийг “E-mongolia”, “11 11” төв, бусад аппликейшн гэсэн 3 төрлөөр авна. “11 11” төв мэдээллийг нэгтгэж, асуудлыг арилгах хариуцагч байгууллага руу илгээх юм. Мэдээлэл илгээсэн иргэнд тухай бүр нь асуудлыг хүлээж авлаа, хариуцагч байгууллагад илгээлээ, судалж байна, шийдэгдлээ гэсэн үе шаттайгаар хариу өгнө.

-Эрсдэл мэдээлэх цэсийн API-г хувийн хэвшлүүдэд нээлттэй болгоно. Нээлттэй аваад иргэдэд чиглэсэн платформуудад ашиглах боломжтой.

-Түргэн, цагдаа, онцгой байдалд эрсдэл учирсан тохиолдолд яаралтай дуудлага өгөх шинэ технологийг 6 дугаар сарын 15-нд хэрэглээнд нэвтрүүлнэ.

-Гар утасны SOS дуудлагад түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын тусгай дугаарыг холбосноор тухайн хэрэглэгчийн байршлыг мэдэх, түргэн хугацаанд хүрч очих боломж нээгдэнэ. Олон улсын судалгааны дагуу ойролцоогоор 1.5 минут хэмнэх юм билээ. Байршлаа бүрэн тодорхой илэрхийлж чадахгүй нөхцөл байдлыг хялбарчилж шийдсэн.

Photos from Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам's post 02/06/2026

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАГШ, НИЙГМИЙН АЖИЛТАН, СЭТГЭЛ ЗҮЙЧДЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

✅ Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна.

✅ Өнөөдрийн хэлэлцүүлэгт ерөнхий боловсролын сургуулийн (ЕБС) 250 гаруй багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн төлөөлөл оролцлоо.

✅ Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Хүүхдүүдтэй өдөр тутам харилцаж, тэдний өмнө ямар асуудал тулгамдаж, юу хэрэгтэй байгааг нээлттэй ярилцан, сонсож байдаг та бүхний санал, санаачилга энэхүү хуулийн төсөлд чухал ач холбогдолтой” хэмээн онцлов.

https://mddic.gov.mn/mn/

02/06/2026

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Photos from Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам's post 31/05/2026

“DRONECON-2026” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

🇲🇳 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) жолоодлогын олон улсын тэмцээнийг Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа.

✅ Тэмцээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, БНХАУ, Япон Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, БНСУ, ОХУ зэрэг 7 орны 52 баг тамирчид 3 төрлөөр өрсөлдөн, шилдгүүдээ тодруулсан юм.

​✅Шагнал гардуулах ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэллээ.

✅Тэрээр хэлсэн үгэндээ, "🇲🇳 Монгол Улсын Засгийн газар нам өндрийн эдийн засгийг зөвхөн шинэ технологийн чиглэл бус, харин үндэсний хөгжил, эдийн засгийн бүтээмж, аюулгүй байдал, дижитал шилжилтийг холбосон шинэ стратегийн орон зай гэж үзэж байна" хэмээн онцлов.

✅Түүнчлэн Засгийн газраас энэ салбарыг хөгжүүлэхдээ нийтийн болон агаарын тээврийн аюулгүй байдлыг хамгийн дээд түвшинд хангах, мөн инновац, бизнесийн санаачилгыг дэмжсэн ойлгомжтой, уян хатан, цахим зохицуулалтын орчныг бүрдүүлэх гэсэн хоёр үндсэн зарчмыг баримтлахыг дурдлаа...

https://mddic.gov.mn/mn/

Photos from Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам's post 31/05/2026

САЛБАРЫН ХӨГЖҮҮЛЭГЧДИЙН “DevSummit 2026”-Д ОРОЛЦЛОО

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, “Үндэсний дата төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Дагвасүмбэрэл, “И Монгол академи” УТҮГ-ын гүйцэтгэх захирал М.Баттулга нар Монголын технологийн салбарын хөгжүүлэгчдийн хамгийн том цугларалт “DevSummit 2026” уулзалтын “Үндэсний хиймэл оюуны стратеги” хуралд панелистаар оролцлоо.

✅ Энэ үеэр Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны салбарын бодлогын гол чиглэлүүд, төлөвлөж буй ажлуудын талаар нээлттэй хэлэлцлээ.

✅ Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарт дараах тэргүүлэх үндсэн 5 чиглэлийг баримтлахаа танилцуулав. Үүнд,

📌 Өгөгдөлд суурилсан цахим эдийн засгийг хөгжүүлнэ.
📌 Хиймэл оюун суурьтай инновацыг дэмжинэ.
📌 Цахим засаглалыг бэхжүүлж, иргэдийн хяналтыг нэмэгдүүлнэ.
📌 Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулж, нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог хамгаална.
📌 Бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлнэ.

https://mddic.gov.mn/mn/

30/05/2026

DRONECON-2026

Photos from Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам's post 29/05/2026

ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 1100 ГАРУЙ ХҮҮХЭД ОРОЛЦЛОО

✅ Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.

✅ Уг хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, И-Монгол академи УТҮГ-ын холбогдох албан тушаалтнууд илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

📌 Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборт зохион байгуулсан. Мөн Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Налайх, Багануур дүүрэгт хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, нийт 1100 гаруй хүүхдийг хамрууллаа.

📌Энэ үеэр хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалтын шаардлага, хуулийн заалтуудын талаар танилцуулж, хүүхдүүдээс судалгаа, асуумж авсан юм.

✅Цахим сүлжээнд хүүхдүүдэд аюулгүй орчныг бүрдүүлэхэд тэдний санал бодол үнэ цэнтэй. Тиймээс хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, тэдэнд тулгамдаж буй асуудлын шийдлийг тодорхойлоход хэлэлцүүлгийн зорилго чиглэсэн.

✅Цаашид хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд сургуулиудын багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг хамруулах юм.

Photos from Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам's post 29/05/2026

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 1200 ГАРУЙ ИРГЭНИЙГ “ЦАХИМ УР ЧАДВАРЫН ХОЦРОГДЛООС ЧӨЛӨӨЛЬЕ” СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

🇲🇳Монгол Улсын Засгийн газрын 108 дугаар тогтоолоор баталсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмж, үндэсний хөдөлгөөний хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт “Цахим ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” сургалтыг амжилттай зохион байгуулж, 1200 гаруй иргэнийг хамрууллаа.

✅ Кибер аюулгүй байдал, цахим ур чадвар олгох энэхүү бүсчилсэн сургалтад дүүргийн иргэд, сурагчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хугацаат цэргийн албан хаагчид оролцов.

https://mddic.gov.mn/mn/

28/05/2026

Цахим залилангаас сэргийлье

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Төв шуудан, Сүхбаатарын талбай/1, Энхтайвны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг
Ulaanbaatar
15160