Зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах ажил малын эмч нарын мэргэжлийн ажлын чухал хэсэг юм. Прагийн амьтны хүрээлэнгээс Тахь эргэн нутагшуулах төсөлт ажилд манай хүрээлэн идэвхтэй оролцож байна
Мал Эмнэлгийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
Үндэсний тэргүүлэх хүрээлэн
29/05/2026
🇲🇳🇨🇳 БНХАУ-ын “ШЭНЬСИ ИРУЙКАН БИОТЕХНОЛОГИ” ХХК-ийн төлөөлөгчид Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд зочиллоо
БНХАУ-ын “ШЭНЬСИ ИРУЙКАН БИОТЕХНОЛОГИ” ХХК-ийн дэд захирал Ci Ci Chen, Судалгаа, хөгжүүлэлтийн хэлтсийн дарга, доктор Y Huaxing нарыг Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг, Академич Ш. Дэмбэрэл нар хүлээн авч уулзан, хүрээлэнгийн судалгаа, хөгжүүлэлтийн үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Уулзалтын үеэр төлөөлөгчид тус хүрээлэнгийн пробиотикийн судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцаж, доктор М. Золзаяа эрхлэгчтэй Төлийн физиологи, эмгэг судлалын лаборатори болон үйлдвэрлэлийн цехээр зочлон ажиллав. Мөн талууд цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар санал солилцов.
27/05/2026
ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЗОЧИЛЛОО
📅Өнөөдөр Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн захирал Э.Содномжамц, зөвлөх Ж.Батсуурь, Инженер техникийн хэлтсийн дарга Б.Ширчиндоо, Микробиологийн лабораторийн эрхлэгч Д.Лхамсүрэн нар Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд зочлон ажиллалаа.
🔎🧫Уулзалтын үеэр төлөөлөгчид тус хүрээлэнгийн үйл ажиллагаа, лабораторийн чадавх, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, судалгаа шинжилгээний ажлуудтай танилцав.
🤝 Зочдыг МЭЭШХ-ийн захирал, доктор, профессор Б.Батцэцэг, Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, дэд профессор А.Алтанчимэг, Чанарын менежер доктор, дэд профессор П.Мягмарсүрэн, доктор Г.Уудамсайхан нар хүлээн авч уулзан, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, лабораторийн хөгжил, шинжилгээний чадавхыг сайжруулах чиглэлээр санал, туршлага солилцов.
Энэхүү уулзалт нь салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинжлэх ухаан болон лабораторийн чадавхыг харилцан дэмжих, хүнсний аюулгүй байдлын шинжилгээ, судалгааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
🤝 Цаашид хоёр байгууллага хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, судалгаа шинжилгээ, лабораторийн чадавх бэхжүүлэх, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр харилцан туршлага солилцон хамтран ажиллахаар санал нэгдэв.
22/05/2026
Бүгд Найрамдах Чех Улсын нийслэл Прага хотын Амьтны хүрээлэнгийн төлөөлөгчид Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд зочиллоо
🇲🇳🤝🇨🇿 Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Ленка Полиакова (Lenka Poliakova), орлогч захирал Ярослав Шимек (Jaroslav Šimek) нар МЭЭШХ-д хүрэлцэн ирж, хамтын ажиллагааны уулзалт зохион байгууллаа.
📌Уулзалтын үеэр талууд дараах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Үүнд:
➡ Дорнод бүсэд тахь (Przewalski’s horse) сэргээн нутагшуулах төслийг хэрэгжүүлэхэд хамтран оролцох;
➡ Зэрлэг амьтны чиглэлээр мэргэшсэн малын эмч бэлтгэх ахисан түвшний сургалт, хөтөлбөр зохион байгуулах;
➡ Зэрлэг амьтдын эрүүл мэнд, хамгаалал, мониторингийн судалгааг өргөжүүлэх;
➡ Шинжлэх ухаан болон байгаль хамгааллын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.
Мөн уулзалтад “Бид Монголын зэрлэг амьтдыг авран хамгаалахад тусална” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал О.Ганбаатар оролцлоо.
Прага хотын Амьтны хүрээлэн болон МЭЭШХ нь 2021 оноос хойш Дорнод Монголын бүс нутагт тахь сэргээн нутагшуулах төслийн хүрээнд хачиг болон дамжуулагчаар дамжих халдварт өвчин, зэрлэг амьтдын эрүүл мэндийн эрсдэлийн чиглэлээр хамтарсан судалгаа, мониторингийн ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна.
21/05/2026
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан “Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд МЭЕГ-ын даргын баталсан “Мал эмнэлгийн эмзүй, эмийн сан” 2 кредит цагийн сургалтыг Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 2026 оны 05 дугаар сарын 19-20 -ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн малын эмч нарт амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтаар малын эмч, мэргэжилтнүүд мал эмнэлгийн эмзүй, эмийн сангийн чиглэлээр онолын мэдлэгээ бататгаж, лабораторийн шинжилгээ, эмийн зохистой хэрэглээ, бичил биетний эмэнд тэсвэржилтийн талаарх ойлголт, практик ур чадвараа дээшлүүллээ.
Цаг үеэ олсон орчин үеийн мэдлэг, мэдээлэл шингэсэн практикийн эмч нарт нэн хэрэгтэй сургалт болохыг орон нутгийн эмч нар онцлоод цаашид ийм төрлийн сургалтуудыг, ялангуяа газар дээр нь ирж явуулж байвал илүү оновчтой юм гэдгийг хэлж байв.
Сургалтын танхим болон лабораториор ханган дэмжиж ажилласан Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн газар, Лабораторийн хамт олонд баярлан талархсанаа илэрхийлье.
Өвөрхангай Мал Эмнэлгийн Газар
Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье!
21/05/2026
📣ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ-НЫ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-Т МАЛ ЭМНЭЛГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Эдийн засаг, хөгжлийн яамнаас салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, шинжлэх ухаан, инновацын үр дүнг танилцуулах зорилгоор зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр жанжин Д.Сүхбаатарын талбай-д амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн оролцож, малын халдварт болон халдваргүй өвчний оношлогоо, тандалт, судалгаа шинжилгээний чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ танилцууллаа. Тухайлбал, мал, амьтнаас хүнд халдварладаг зооноз өвчний оношлогоо, урьдчилан сэргийлэлт, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хийсэн судалгааны үр дүн, эрдэмтдийн боловсруулсан оношлуур, вакцин, эм бэлдмэл, биобэлдмэл болон шинжлэх ухаанд суурилсан инновацын бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлэв.
Мөн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид мал эмнэлгийн салбарт ашиглагдаж буй орчин үеийн оношлогооны арга технологи, лабораторийн судалгаа, хүнсний аюулгүй байдал, “Нэг эрүүл мэнд” хандлага, бичил биетний антибиотикт тэсвэржилт, мах, сүүн бүтээгдэхүүн дэх эмийн үлдэгдлийн талаар иргэдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулан харилцан санал солилцлоо. Түүнчлэн иргэд хүрээлэнгийн үйл ажиллагаа, судалгааны тоног төхөөрөмж, лабораторийн хэрэглэгдэхүүнтэй танилцаж, эрдэмтэн судлаачидтай шууд уулзан санал бодлоо солилцсон нь арга хэмжээний онцлог байлаа.
📌 Шинжлэх ухаан, инновацыг олон нийтэд ойртуулах чухал үйл ажиллагаа амжилттай боллоо.
НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН ҮР ДҮНГЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА… 🧫🧬🔬🧪👩🔬👨🔬
19/05/2026
Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн нээлттэй хаалганы өдөрлөгт амжилттай оролцож байна… 💡💡💡
18/05/2026
📢 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан “Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах журам”-ын хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 14–15-ны өдрүүдэд Мал эмнэлгийн ерөнхий газар, Сургалтын комисс, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Малын халдваргүй өвчин”, “Мал эмнэлгийн эм зүй, эмийн сан” сэдвийн хүрээнд 2 кредит цагийн сертификаттай сургалтыг амжилттай зохион байгууллаа.
🎓 Тус сургалтад мал эмнэлгийн салбарын мэргэжилтнүүд хамрагдан мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.
🤝 Хамтран ажилласан байгууллагууд болон оролцогчдод талархал илэрхийлье.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Website
Address
Zaisan
Ulaanbaatar
976
Opening Hours
| Monday | 08:30 - 16:30 |
| Tuesday | 08:30 - 16:30 |
| Wednesday | 08:30 - 16:30 |
| Thursday | 08:30 - 16:30 |
| Friday | 08:30 - 16:30 |
