ШШГЕГ - Банкны төлбөр барагдуулах газар

ШШГЕГ - Банкны төлбөр барагдуулах газар

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ШШГЕГ - Банкны төлбөр барагдуулах газар, Public & Government Service, Их тойруугийн гудамж, Ulaanbaatar.

Нийслэл Улаанбаатар хотын харьяалалтай
✅️️Банкны төлбөр;
✅️Хүүхдийн тэтгэлэг;
✅️Гэр бүлийн дундын хөрөнгө;
✅️Гааль, Нийгмийн даатгал, Татварын төлбөр;
✅️Татан буугдсан, дампуурсан Банк, ХЗХоршооны төлбөр;

19/05/2026

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байна. /2026.05.19/

19/05/2026

ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ТӨЛӨХӨӨС ЗАЙЛСХИЙСЭН ҮЙЛДЭЛД ХАРИУЦЛАГА НОГДУУЛЛАА

⚖️ Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс 3 жил 6 сарын хугацаатай зайлсхийсэн үйлдэлд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Б.О-д шүүхээс 7 хоногийн баривчлах, зан үйлд нөлөөлөх 15 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл ногдуулав.

📍Санамж: Хүүхдийн тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлөөгүй, зайлсхийсэн нь зөрчил шалган шийдвэр ажиллагаа явуулах үндэслэл болдог тул хүүхдийн тэтгэлгийг тухай бүр төлж, хуримтлал үүсгэхгүй байхад анхаарна уу.

"ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ШИНЭЧЛЭЛ, ҮР ДҮН-2026" #аян үргэлжилж байна.

#БТБГ
#зшша #Зөрчил
#хүүхдийнтэтгэлэг

Photos from ШШГЕГ - Банкны төлбөр барагдуулах газар's post 18/05/2026

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч А.Анужин нь ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан Гардан тулааны “Залуучуудын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнээс алт медаль 🥇, “Насанд хүрэгчдийн цомын аварга” шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль 🥉 тус тус хүртэж, эх орон, байгууллагынхаа нэрийг өндөрт өргөлөө🎉🇲🇳🇲🇳.

🏆Спортын өндөр амжилт гаргаж, олон улсын тавцанд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулсан алба хаагчдаа хамт олныхоо нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын спортын замналд нь улам их амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.✨✨✨

17/05/2026

ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

✅️ Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 463,2 сая төгрөгийг тэтгэлэг төлөгчөөс албадан гаргуулж 545 тэтгэлэг авагч иргэнд олгов.

CHILD SUPPORT PAYMENT INFORMATION
✅️ Between May 11th , 2026 and May 15th, 2026, a total of 463,2 million MNT was collected from child support payers through enforcement proceedings and was distributed to 545 child support recipients.

#БТБГ
#хүүхдийнтэтгэлэг

16/05/2026

🌳🌲Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оролцоог хангах зорилгоор "100 сая мод тарих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд хаврын мод тарилттай холбогдуулан зааварчилгаа хүргэж байна.

16/05/2026

✅️ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД ӨРНӨСӨН ҮЙЛ ЯВДЛЫН ВИДЕО ТОЙМ

Photos from ШШГЕГ - Банкны төлбөр барагдуулах газар's post 15/05/2026

👨‍👦👩‍👦ХҮҮХДИЙН ТЭТГЭЛГИЙГ ТУХАЙ БҮР ШИЛЖҮҮЛЖ БАЙНА

💸Банкны төлбөр барагдуулах газрын алба хаагчид төлбөр төлөгчөөс гаргуулсан мөнгөн хөрөнгийг тухай бүр төлбөр авагчид олгох ажлыг өдөр тутам хийж, ажиллаж байна.

Шийдвэр гүйцэтгэх албанаас өрнүүлж буй “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шинэчлэл, үр дүн” #аян үргэлжилж байна.

#БТБГ
#шийдвэргүйцэтгэхажиллагаа
#хүүхдийнтэтгэлэг

15/05/2026

👨‍👩‍👧‍👦💓 ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДӨР 💓👨‍👩‍👧‍👦

Жил бүрийн 05 дугаар сарын 15-нд тэмдэглэдэг энэхүү өдрийг 🌍 United Nations-ын Ерөнхий Ассамблей 1993 онд зарлаж, 1994 оноос эхлэн дэлхий даяар тэмдэглэж ирсэн. ✨

👶 Хүүхдийн хамгийн анхны аз жаргал — гэр бүл.
🛡️ Хамгийн бат бөх хамгаалалт — хайр, халамж.
🤝 Гэр бүлийн үнэ цэнийг хамтдаа бүтээцгээе. 💖

#ДэлхийнГэрБүлийнӨдөр

15/05/2026

ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА
ЗОХИОН БАЙГУУЛЛАА 🇲🇳🇲🇳🇲🇳

✅ Цэргийн тангараг нь эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ амар амгалан байдлын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан илэрхийлж буй эрх зүйн баталгаа бөгөөд төрийн тусгай албаны сахилга бат, ёс зүй, хариуцлагыг биеэр хүлээн авч буй цэргийн хүний нэр төр, үнэнч байдлын насан туршийн амлалт юм.

Photos from Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага's post 14/05/2026

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗЛАА 🇲🇳🇲🇳🇲🇳

✅ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нар өнөөдөр /2026.05.14/ хууль зүй, дотоод хэргийн салбарын бие бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгууллаа.

✅ Уулзалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, офицер, ахлагч, алба хаагчдын төлөөлөл оролцож, салбарын хэмжээнд баримталж буй бодлого чиглэл, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээг танилцуулж, санал солилцлоо.

14/05/2026

🚶‍♂️🚶‍♀️"ОРГИЛ ӨӨД" УРИАН ДОР ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ДУНД ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 🇲🇳🇲🇳🇲🇳

✅ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.

✅ Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эх оронч үзэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн манлайллыг дээшлүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 130 залуу офицерыг хамруулан явган аялал зохион байгууллаа.

✅ Тус арга хэмжээний нээлтэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа А.Намсаманд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцлоо.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Их тойруугийн гудамж
Ulaanbaatar
14181

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00