Оюуны Өмчийн Газар

Оюуны Өмчийн Газар

Share

Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Оюуны өмчийн газар
🕘 Ажлын цаг: Даваа–Баасан 08:30–17:30

05/06/2026

Монгол Улсын Зөрчлийн тухай хууль 8.4 дүгээр зүйл.Патентын тухай хууль зөрчих

1.Патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг, эсхүл патентаар хамгаалагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэсэн, зах зээлд нийлүүлсэн, импортолсон, худалдах санал гаргасан, худалдсан, хэрэглэсэн, эсхүл эдгээр зорилгоор хадгалсан, эсхүл патентаар хамгаалсан аргыг хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

04/06/2026

Патентийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн хүн, хуулийн этгээд зөрчлийн шинж байдлаас шалтгаалан Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг.

Photos from Оюуны Өмчийн Газар's post 04/06/2026

“ГАЗАР ЗҮЙН ЗААЛТ – БҮС НУТГИЙН ХӨГЖИЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗАВХАН АЙМАГТ БОЛЛОО
Оюуны өмчийн газар, Европын Холбооны санхүүжилттэй Европын Холбооны “ITDM” төслийн хүрээнд Завхан аймгийн Улиастай хотод “Газар зүйн заалт – Бүс нутгийн хөгжил” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд Европын Холбооны “ITDM” төслийн багийн ахлагч Стефан Мозер, төслийн зөвлөх Жон Пиер Бутонэ, Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн газрын дарга С.Урангэрэл, Патент, барааны тэмдгийн хэлтсийн дарга Б.Оюунцэцэн болон барааны тэмдэг, газар зүйн заалтын шинжээч нар оролцож, газар зүйн заалтын тогтолцоо, орон нутгийн онцлог бүтээгдэхүүнийг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, газар зүйн заалтын ач холбогдол, бүс нутгийн хөгжлийг дэмжихэд үзүүлэх нөлөө, Европын Холбооны “ITDM” төслийн үйл ажиллагаа, Монгол Улсын газар зүйн заалтын хамгаалалтын өнөөгийн байдал, газар зүйн заалтын бүртгэлийн үйл явц, бүтээгдэхүүний тодорхойлолтод тавигдах шаардлага зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа.
Мөн Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын оролцогчид газар зүйн заалтаар бүртгүүлсэн болон бүртгүүлэх боломжтой “Завханы улаан хальст сармис”, “Тэмээн таваг ааруул”, “Сулийн гурил”, “Цулхирын гурил” зэрэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулж, тухайн бүтээгдэхүүний онцлог, газар зүйн заалтаар хамгаалах боломж, бүртгэлд хамруулах асуудлаар санал солилцон, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэв.
Сургалтын төгсгөлд оролцогчид Монгол улсад газар зүйн заалтаар бүртгэгдсэн Завхан аймгийн улаан хальст сармисны тариалалтын талбайтай танилцаж, орон нутгийн хөгжилд үзүүлэх үр өгөөжийн талаар санал бодлоо хуваалцлаа.
Энэхүү сургалт нь орон нутгийн онцлог бүтээгдэхүүний нэр хүнд, үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, газар зүйн заалтын бүртгэлийг дэмжихэд чиглэсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

"ЗОХИОГЧИЙН ЭРХ ба ХАМТЫН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА" ПОДКАСТ /дугаар 2/ 03/06/2026

Зохиогчийн эрх ба Хамтын удирдлагын байгууллагын үүрэг, ач холбогдлын талаар “Монголын Зохиолч, Хөгжмийн зохиолч, Нийтлэгчдийн нийгэмлэг” хамтын удирдлагын байгууллагын Удирдах зөвлөлийн дарга, хөгжмийн зохиолч, судлаач, МУУГЗ Тогтохын Сэр-Одтой ярилцлаа.

"ЗОХИОГЧИЙН ЭРХ ба ХАМТЫН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА" ПОДКАСТ /дугаар 2/ Энэ удаагын дугаарт “Монголын Зохиолч, Хөгжмийн зохиолч, Нийтлэгчди...

03/06/2026

Зохиолч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ном товхимолыг нийтийн хэрэгцээнд орчуулан түгээх нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 56.1.1.зохиогчийн эрхийн бүтээл, хамаарах эрхийн объектыг зохиогч, зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, гэрээ байгуулахгүйгээр ашиглах нь зөрчилд тооцогдох юм.

Photos from Оюуны Өмчийн Газар's post 12/05/2026

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН АУДИТЫН БАГ ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу тус зөвлөлийн 2026 оны “Хүний нөөцийн аудитын сэдэв, төлөвлөгөө батлах тухай” 197 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор нийт 30 агентлагт хүний нөөцийн аудит хийх удирдамж баталсан.

Энэ хүрээнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагваар ахлуулсан хүний нөөцийн аудитын багийн бүрэлдэхүүн өнөөдөр Оюуны өмчийн газарт ажиллаж байна.

Хүний нөөцийн аудитын баг тус газрын сул орон тоо үүссэн шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, тухайн орон тоог олон нийтэд нээлттэй мэдээлсэн байдал, байгууллага дотор шилжин сэлгэн ажиллуулах үйл ажиллагааны хэрэгжилтийг нягтлан шалгаж, нэр дэвшүүлэх болон томилох үйл явц хууль тогтоомжид нийцсэн байдалд үнэлгээ, зөвлөмж өгч ажиллах юм.

07/05/2026

"Төрийн албан хаагчийн ёс суртахууны тухай үндсэн ойлголт" хичээлийг хүргэж байна. Хүлээн авна уу.

30/04/2026

ҮНДЭСНИЙ БРЭНДҮҮД ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ ЧИГЛЭЛЭЭР ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

Эдийн засаг, хөгжлийн яам болон Оюуны өмчийн газар хамтран зохион байгуулж буй “Оюуны өмч-Хөрөнгө оруулалт-Үнэ цэн” арга хэмжээ “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д гурав дахь өдрөө “Дэлхийд танигдсан Монгол брэнд” сэдвийн хүрээнд амжилттай болж өндөрлөлөө.

Photos from Оюуны Өмчийн Газар's post 29/04/2026

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд, Худалдааны хэлтсийн ажилтан М.Алтанцэцэг нар Оюуны өмчийн газарт айлчилж, уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Оюуны өмчийн газраас Захиргаа удирдлагын газрын дарга Г.Гантулга, Хяналтын улсын ахлах байцаагч Б.Цэндээхүү, О.Амарбат болон Бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч О.Оюунгэрэл нар оролцов.

Уулзалтын үеэр дэлхий дахинд тулгамдаж буй асуудал болох хиймэл оюун ухаантай холбоотой эрх зүйн зохицуулалт, сорилтууд болон Монгол Улсад оюуны өмчийг хамгаалах, хэрэгжүүлэх үйл явц, оюуны өмчийн хяналт, шалгалтын өнөөгийн байдал, хэрэгжилтийн талаар мэдээлэл хуваалцаж, цаашид энэ чиглэлээр нээлттэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Баянзүрх дүүрэг 3-р хороо энхтайваны өргөн чөлөө 30
Ulaanbaatar
13381