Хяналт, үнэлгээний Үндэсний хороо

Хяналт, үнэлгээний Үндэсний хороо

Share

Монгол Улсын Засгийн газар, Хяналт, үнэлгээний Үндэсний хороо

Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой хууль тогтоомж, эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах, хяналт тавих ажилд дэмжлэг үзүүлэх...

Photos from Хяналт, үнэлгээний Үндэсний хороо's post 18/06/2025

🇲🇳МОНГОЛ УЛСЫН САЙД, ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Э.ОДБАЯР ТАМГАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулж, сайд нарыг томилсонтой холбогдуулан Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон С.Бямбацогтод тамгаа хүлээлгэн өгч, ажлын амжилт хүслээ.

Монгол Улсын Засгийн газар
Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар

04/06/2025

Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр Засгийн газрын ээлжит хуралдаанд Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь заалт, “Процессын дахин инженерчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны 419 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, түүний харьяа Ойн газарт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийж, тайланг танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар

01/06/2025

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Эрдэнэбилэгийн Одбаяр мэндчилгээ дэвшүүллээ.

Photos from Хяналт, үнэлгээний Үндэсний хороо's post 28/05/2025

ХЭМЖИЛ ЗҮЙ, СОРЬЦЫН ХЯНАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ НАРЫГ ХАМРУУЛСАН “ХЭМЖИЛ ЗҮЙН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Францын Парис хотноо 1875 оны 05 дугаар сарын 20-нд “Метрийн хэлэлцээр”-т анх 17 улс нэгдэн гарын үсэг зурж, баталсан өдрийг тохиолдуулан жил бүрийн 05 дугаар сарын 20-ны өдрийг тохиолдуулан “Дэлхийн хэмжил зүйн өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн билээ.

Тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Стандарт, хэмжил зүйн газраас 21 аймаг дахь хэмжил зүй, сорьцын хяналтын улсын ахлах байцаагч, хэмжил зүйн хяналтын улсын байцаагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах зорилгоор “Хэмжил зүйн хяналтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт цахим сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж Стандарт, хэмжил зүйн газрын хамт олон болон тус салбарт ажиллаж байгаа хяналтын улсын байцаагч нарт “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийн мэндийг дэвшүүлж, Үндэсний хорооны үйл ажиллагаа, анхдугаар хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэр, хяналт шалгалтын нэгдсэн бодлого, хэрэгжилт, үр дүн, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл өгөв.

Цахим сургалтад Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн бодлогын газар, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Ажлын алба, Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл оролцож, “Хэмжил зүйн үйл ажиллагаа, цаашдын зорилт, арга хэмжээ”, “Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд хэмжил зүйн анхаарах асуудал”, “Улсын байцаагчийн эрх зүйн баримт бичиг боловсруулах, зөрчлийн хэрэг бүртгэл явуулахад анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Photos from Хяналт, үнэлгээний Үндэсний хороо's post 27/05/2025

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ, БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ, ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМТАЙ ХАМТРАН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙВ

Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгч нарт учирч буй хүндрэл, чирэгдлийг арилгах, давхардлыг бууруулах зорилгоор салбарын хяналт шалгалтын 2025 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан хяналт шалгалтыг хамтарсан хэлбэрээр зохион байгуулах ажлын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран 2025 оны 05 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хамтарсан хяналт шалгалт хийв.

Уул уурхайн салбарт гарч буй ослын шалтгааныг авч үзвэл, нийт ослын 60 орчим хувь нь уналт, нуралт, өргөх, зөөх тоног төхөөрөмжийн бүрэн бус ажиллагаанаас, 20 гаруй хувь нь хаалт, хамгаалалт хангалтгүйгээс, 20 хувь нь аюулгүй ажиллагааны арга барилд хангалтгүй суралцсан гэсэн хүчин зүйлээс хамаарч байна. Энэ нь ажил олгогчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хууль, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрддөггүй, хаалт хамгаалалтыг хангалтгүй хийдэг, өргөх, зөөх механизмын бүрэн бүтэн байдлыг хянадаггүй, сургалтад хамрагдаагүй, мэргэжлийн бус хүн ажиллуулдаг, ажилтан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг хэрэглэж заншаагүй, анхаарал болгоомжгүй, хэнэггүй, хайхрамжгүй байдлаар ажилдаа ханддаг зэрэг нь осол гарахад нөлөөлж байна.

Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нийт 2,124 тохиолдол бүртгэгдсэнээс 2,093 (98.5%) нь үйлдвэрлэлийн осол, 32 (1.5%) нь хурц хордлого, 66 буюу 3.1% нь бүлэг осол, хордлого эзэлж байна. 2024 онд үйлдвэрлэлийн осол хурц хордлогод нийт 809 хүн өртсөний 127 нь уул уурхай, олборлолтын салбарын ажилтан бөгөөд нийт ослын 16.6% байна. Уул уурхай, олборлолтын салбарт гарсан үйлдвэрлэлийн ослын улмаас 13 хүн нас баржээ. Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарын гол бүс нутгуудад хамаарах аймгуудад ослын тохиолдол хамгийн их бүртгэгдсэн бөгөөд Өмнөговь аймагт 115 хүн осолд өртсөн талаар Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж хэлсэн үгэндээ онцоллоо.

Мөн энэ үеэр ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад салбарын хууль тогтоомжийг сурталчлах, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч Э.Цэрэнчимэг “Цөмийн болон цацрагийн чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн анхаарах асуудал”, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын ахлах шинжээч, улсын ахлах байцаагч Ш.Хонгорзул “Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилт”, “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх”, мөн яамны Салбарын хяналтын газрын ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Ч.Бүжинлхам “Хөдөлмөрийн эрүүл ахуй, мэргэжлээс шалтгаалах өвчин, урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын ахлах шинжээч, улсын ахлах байцаагч Б.Энхбат “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хэрэгжилт, анхаарах асуудал“, мөн яамны Салбарын хяналтын газрын шинжээч, улсын ахлах байцаагч Э.Уугантуяа “Химийн хорт болон аюултай бодис, аюултай хог хаягдлын ашиглалт, хамгаалалт, түүнд тавих хяналт” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, аюултай хог хаягдал үүсгэгч хүчин зүйлийн талаар аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөгөө, мэдээлэл өгөв.

Photos from Хяналт, үнэлгээний Үндэсний хороо's post 19/05/2025

🇪🇺ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЭЛЧИН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

🔹Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа орнуудын Элчин сайд нар хамтран жил бүр хоёр талт уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд уулзалтаар Европын холбоо болон Монгол Улсын цаашдын стратегийн хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцлоо.

Уулзалтад Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж тэргүүтэй удирдлагууд оролцлоо.

🔹Монгол Улс сүүлийн хоёр жил төрийн байгууллагын хөгжлийн бодлогод үнэлгээ хийх, зохицуулалтын орчныг бий болгох чиглэлээр судалгаа, үнэлгээ хийх анхны журмын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хэлэлцүүлж, батлуулаад байна.

🔹Үнэлгээ хийх аргачлалыг боловсруулж батлуулах, үндэсний хэмжээнд үнэлгээний чадамжийг сайжруулах, үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлж, олон улсын цогц систем (DME)-ийг бий болгоход анхаарч ажиллаж байгаа талаар танилцууллаа.

🔹Цаашид Монгол Улсын гурав дахь хөршийн бодлого, үйл ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, гурав дахь хөрш, нэн ялангуяа Европын Холбоо, Европын Холбооны гишүүн улсуудын сайн туршлагаас суралцах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэн санал солилцлоо.



Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар

Photos from Хяналт, үнэлгээний Үндэсний хороо's post 16/05/2025

ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮР ДҮНГ ҮНЭЛЖ, ДҮГНЭХ АРГА ЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хяналт шинжилгээ хийх журам”, “Үнэлгээ хийх журам”, “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх журам”-ыг танилцуулах, хяналт шинжилгээ , үнэлгээний арга аргачлалыг зөв ойлгож хэрэглэх талаар яамдын хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан төрийн албан хаагчдыг арга зүй зөвлөмжөөр хангах чиг үүргийн хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ мониторингийн газраас тус сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад Яамдын бодлого төлөвлөлт, тайлганалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан төрийн албан хаагчид хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг Удирдлагын академитай хамтран зохион байгуулж байна.

Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй сэдэвт сургалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ мониторингийн газрын дарга Д.Үүрийнтуяа, ахлах референт Д.Отгон, ахлах референт Д.Цэцэгмаа ахлах референт М.Баярмаа, референт Ш.Бумаажав, зөвлөх Г.Цэрэнжаргал нар удирдан явуулж байна.
Энэхүү сургалт нь байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлж дүгнэх арга зүй, бодлогын баримт бичиг болон байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах арга зүй, үнэлгээ хийх арга зүй сэдвүүдээр явагдах ба төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Photos from Хяналт, үнэлгээний Үндэсний хороо's post 14/05/2025

🇲🇳“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЧАДАВХЫН ИНДЕКС (INCE)”-ИЙГ ТОГТООХ ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

🔹Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бодлогын үр дүнгээ бодитой, зөв үнэлж, цаашдын бодлогоо оновчтой тодорхойлж хэрэгжүүлэхэд анхаарч, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт“ олон улсын үнэлгээний цогц систем (DME)-ийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох” зорилтыг дэвшүүлэн, энэ хүрээнд олон арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.

🔹Үүний нэг нь Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээ хийх чадавхын түвшингээ тогтоож, нотолгоонд суурилсан дүгнэлтэд үндэслэн Монгол Улсад хөгжлийн бодлогын үнэлгээг хөгжүүлэх явдал юм.

🔹Энэ хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний байгууллага (DEval), Монголын үнэлгээний холбоотой хамтран “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс” тогтоох үнэлгээг амжилттай зохион байгуулж, өнөөдөр үр дүнг танилцуулж байна.

🔹Монгол Улс Ази тивээс анх удаа Үнэлгээний чадавхын индексийг тогтоолгож байгаа нь онцлох үйл явдал юм. Энэхүү индексийг тогтоосноор манай улс үнэлгээний чадавхын суурь түвшинг тодорхойлж, түүнд үндэслэн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний арга зүй, аргачлалыг нэвтрүүлэх, үнэлгээний мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр сургалт, зөвлөмж авах боломж бүрдэнэ.

🔹Түүнчлэн үнэлгээний тогтолцоог бэхжүүлснээр хөгжлийн бодлогын үр дүн сайжирч, улмаар манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоод болон гадаадын хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдэх юм.

Photos from Хяналт, үнэлгээний Үндэсний хороо's post 14/05/2025

🇩🇪ХБНГУ-ын Хөгжлийн үнэлгээний байгууллага (DEval)-ын Дэд захирал, ноён Свен Хартен, Үнэлгээний багийн ахлагч, хатагтай Сара Дезири Клэйр, үнэлгээний багийн гишүүн, хатагтай Сабине Палмрoитер, “Монголын үнэлгээний холбоо” НҮТББ-ын ТУЗ-ийн дарга Г.Ууганцэцэг нарыг Монгол Улсын сайд, Хяналт, Үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр хүлээн авч уулзлаа.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний байгууллага (DEval), “Монголын үнэлгээний холбоо” НҮТББ-тай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын харьяа болон төрийн захиргааны төв байгууллагууд, Засгийн газрын харьяа агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн өмчит компани, их, дээд сургууль, төрийн бус байгууллага зэрэг нийт 146 байгууллагыг хамруулсан “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах үндэсний чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индексийг тогтоосноор үнэлгээний олон улсын жишиг, арга зүйг нутагшуулах, мэргэшсэн үнэлгээчдийг бэлтгэх, Монгол Улсын хөгжлийн бодлогын үр дүнг сайжруулах, улмаар хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг олон талт ач холбогдолтой юм.

Photos from Хяналт, үнэлгээний Үндэсний хороо's post 12/05/2025

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛТНУУД БОЛОН САЛБАРЫН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ НАРТАЙ УУЛЗЛАА

“Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан” Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Д.Үүрийнтуяа, Хяналт, шалгалтын газрын дарга Б.Ундраа нар Дорноговь аймгийн Хяналт, шинжилгээ үнэлгээний ажилтнууд болон салбарын хяналтын улсын байцаагч нарын төлөөлөлтэй уулзаж, тэдний ажлын явц, тулгамдсан асуудлуудыг сонслоо.

Уулзалтаар хяналт шалгалтын давхардлаас аж ахуйн нэгжүүдэд учирч буй хүндрэл, чирэгдлийг арилгах, хамтарсан хяналт шалгалтыг хэрхэн хийх, лаборатори, хүний нөөцийг чадавхижуулах, санхүү хангамж, шилэн хяналт тэргүүтэй олон асуудлууд тулгамдаж байгаа талаар дурдагдаж мөн хяналт, шинжилгээ, үнэлгээний ажилтнуудтай хууль эрх зүй, журмын өөрчлөлтийн талаар сүүлийн үеийн мэдээлэл солилцлоо.

12/05/2025

🇲🇳“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЧАДАВХЫН ИНДЕКС”-ИЙН ҮР ДҮНГ ТАНИЛУУЛАХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 5 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР БОЛНО

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Олон улсын үнэлгээний цогц систем (DME)-ийг нэвтрүүлэх” зорилтын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний байгууллага, Монголын үнэлгээний холбоотой хамтран “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-ийг тогтоох үнэлгээг амжилттай зохион байгуулж, үнэлгээний үр дүнг олон нийтэд танилцуулахад бэлэн боллоо.

“Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-ийн үр дүнг танилцуулах Үндэсний чуулган 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд болно.



Photos from Хяналт, үнэлгээний Үндэсний хороо's post 10/05/2025

🇲🇳“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Ажлын албаны нийт албан хаагчид “Тэрбум мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийт хороолол, Түргэний гол цэцэрлэгт хүрээлэнд 150 гаруй мод тарилаа.

2010 онд Монгол Улсын #Ерөнхийлөгчийн зарлиг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, 2021 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн санаачлан өрнүүлснээр эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор энэхүү өдрүүд амжилттай хэрэгжиж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын нийт ажилтан, албан хаагчид оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Danzan. S
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00