Орхон Их Сургууль Orkhon University

Орхон Их Сургууль  Orkhon University

Share

Орхон их сургууль нь 1992 онд үүсгэн байгуулагдсан төрийн бус өмчийн хамгийн анхны Их Сургууль.

Photos from Орхон Их Сургууль  Orkhon University's post 25/05/2026

👨🏻‍🎓📖Орхон Их Сургуулийн 14 дэх, Бизнесийн удирдлагын анхны доктор /Ph.D/ төрөн гарлаа.👏

📌Орхон Их Сургуулийн Бизнесийн удирдлагын докторант Hou Debao нь “A MULTIDIMENSIONAL ANALYSIS AND GOVERNANCE PATH OPTIMIZATION OF PRICING STRATEGIES FOR PSYCHOLOGICAL COUNSELING SERVICES IN CHINA” сэдвээр Бизнесийн удирдлагын докторын (Ph.D) зэрэг хамгааллаа.
Шинэхэн докторынхоо цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе. 💐

👩‍🏫Эрдэм шинжилгээний ажлын удирдагч багш, Шинжлэх ухааны доктор, профессор Б.Цэцгээ, Доктор, профессор Ш.Номин-Эрдэнэ, зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор, профессор Д.Амгалан нартаа баяр хүргэе. 🌷🌷🌷

📝Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, гишүүд, шүүмж хийсэн эрдэмтдэдээ талархал илэрхийлье. Орхон их сургуулийн захиргаа

Эрдмийн зөвлөл
2026.05.25

Photos from Орхон Их Сургууль  Orkhon University's post 22/05/2026

📖Монгол Улсын Үндэсний номын сантай хамтарсан 3 дах ажил.

📚Орхон Их Сургуулийн ЭЗБУ-ын тэнхимийн багш С.Пүрэвсүрэн Монгол Улсын Үндэсний номын сангийн хамт олонд Маркетинг, менежмент, санхүүгийн тухай ойлголт сэдвээр сургалт орлоо.

20/05/2026
Photos from Орхон Их Сургууль  Orkhon University's post 19/05/2026

📚📖ШИНЭ БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Орхон Их Сургуулийн Монгол хэл, соёл судлалын төвөөс эрхлэн гаргадаг "Монгол судлалын цуврал лекц" бүтээлийн V дугаар хэвлэгдэн гарлаа.
Монгол хэл, соёл судлалын төв
2026.05.19

15/05/2026

🇲🇳Орхон Их Сургуулийн Зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор, профессор Цэгмидийн Цэвээн “Монгол Улсын Гавьяат Багш” цол тэмдгээр энгэрээ мялаалаа. 👏🏻👏🏻👏🏻

🖌️Ц.Цэвээн нь Дээд боловсролын байгууллагад тасралтгүй 55 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж буй эрдэмтэн юм.

📚Тэрээр 1971 оноос 1998 он хүртэлх хугацаанд УБИС-ийн багш, тэнхимийн эрхлэгч, декан, эрдэм шинжилгээ хариуцсан проректор, сургалт хариуцсан проректор, УБИС-ийн харьяа Дизайн Урлагийн Дээд Сургуулийн захирал зэрэг удирдах албан тушаалд ажиллаж байсан арвин туршлагатай багш бөгөөд 2018 оноос өнөөг хүртэл Орхон Их Сургуулийн зөвлөх багшаар ажиллаж буй сурган хүмүүжүүлэгч билээ.

🎖️“Монгол Улсын Гавьяат Багш"Ц.Цэвээн багшдаа төрийн хүндэт цол тэмдгээр шагнагдсанд нь Орхон Их Сургуулийн нийт хамт олны зүгээс халуун баяр хүргэж, эрдмийн ажилд нь амжилт хүсье! 👏🏻👏🏻👏🏻

Photos from Орхон Их Сургууль  Orkhon University's post 14/05/2026

⭐️“ХҮМҮҮН БАЙХЫН УЧИР ЁС СУРТАХУУНД НЬ ОРШВОЙ” сэдэвт хүндэтгэлийн лекц амжилттай зохион байгуулагдлаа.

📚“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, Монгол Улсын Их Сургуулийн Эмерит профессор, Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн хүндэт доктор С.Нарангэрэл хүрэлцэн ирж, “ХҮМҮҮН БАЙХЫН УЧИР ЁС СУРТАХУУНД НЬ ОРШВОЙ” сэдвээр хүндэтгэлийн лекц уншлаа.

📖Тус арга хэмжээнд Орхон Их Сургууль болон Орхон ХаСү бүрэн дунд сургуулийн удирдлагууд, багш ажилчид, оюутан сурагчид оролцсон бөгөөд ёс суртахуун, хүмүүнлэг үнэт зүйлсийн талаар мэдлэг ойлголтоо тэлсэн үр өгөөжтэй лекц болсон юм.

Photos from Орхон Их Сургууль  Orkhon University's post 11/05/2026

📖📚ШИНЭ БҮТЭЭЛ👏👏👏

Орхон Их Сургуулийн “ОРХОН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ” №26 бүтээл хэвлэгдэн гарлаа.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгчийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Сэтгүүлийн жагсаалт батлах тухай” А/34 тоот тушаалаар батлагдсан дотоодын хянан магадлагаа хийгддэг мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлийн жагсаалтад Орхон Их Сургуулийн “Эрдэм шинжилгээний бичиг” (ISSN:2789-0023) сэтгүүл албан ёсоор бүртгэгдсэн билээ.

Photos from Орхон Их Сургууль  Orkhon University's post 08/05/2026

ОРХОН ИХ СУРГУУЛЬД ТАВТАЙ МОРИЛНО УУ🙌🏻

📚ULAANBAATAR EDU EXPO 2026📒

🇲🇳Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласантай холбоотойгоор боловсролын салбарын “УЛААНБААТАР БОЛОВСРОЛ-2026” үзэсгэлэн, фестиваль Сүхбаатарын талбайд 2026 оны 05 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Элсэгчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. ✌️

Photos from Орхон Их Сургууль  Orkhon University's post 07/05/2026

💵Татвар төлөгчдийн өдрүүд-2026

Жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ийн хүрээнд Нийслэлийн татварын газар, Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс Орхон их сургуулийн оюутнуудад ХХОАТ, Татварын боловсролд сэдэвт сургалтыг 2026.05.06-07-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Та бүхэнд ажлын амжилт хүсье!

06/05/2026

🇲🇳🇲🇳🇲🇳Орхон Их Сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Жигжидсүрэнгийн Болдбаатар “Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн” цол тэмдгээр энгэрээ мялаалаа. 👏🏻👏🏻

Профессор Ж.Болдбаатар нь Хууль сахиулах, Их, дээд боловсролын байгууллагад тасралтгүй 45 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачдыг төрүүлэх, тэднийг чадавхжуулах зорилгоор 20 гаруй докторант, 150 гаруй магистрантын эрдэм шинжилгээний ажлыг удирдаж, амжилттай хамгаалуулсан эрдэмтэн юм.

Ж.Болдбаатарын хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг, Цэргийн гавьяаны одон зэрэг томоохон шагналаар шагнаж байсан.

“Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн” Ж.Болдбаатар багшдаа төрийн хүндэт цол тэмдгээр шагнагдсанд нь Орхон Их Сургуулийн нийт хамт олны зүгээс халуун баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе! 👏🏻👏🏻👏🏻

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Chinggis Khan Avenue/36
Ulaanbaatar
17042