05/06/2026
___________✨Онцлох өдөр✨____________
✨Өнөөдөр Дэлхийн Байгаль орчны өдөр
⏳ 06-р сарын 05
📍Үндэсний Шинжлэх Ухаан Технологийн сан
🌏 https://stf.gov.mn
📺 https://youtu.be/05vlfNXkZQY
#үшутсан
#ДэлхийнБайгальОрчныӨдөр #БайгальХамгаалал #эхдэлхийгээхайрлацгаая
Онцлох өдөр | Дэлхийн байгаль орчны өдөр
Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
25/05/2026
АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Цахим сан, мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн ажилд авна.
Төрийн албан хаагчийн анкет: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17434668489562&showType=1
⏰Хугацаа: 2026.05.29-ны дотор
📍Материал хүлээн авах хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Мэдээлэл, технологийн үндэсний паркийн 3-р давхар, 317 тоот Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан
☎️Утас: 11-327634
22/05/2026
“ЭРДЭМ ХАКАТОН – 2026” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО
📚Эдийн засаг, хөгжлийн яам болон Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences -с жил бүр зохион байгуулдаг “Эрдэм хакатон – 2026” тэмцээн 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
📚 Тус тэмцээн нь III үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудаас нийт 30 төсөл бүртгүүлсэнээс дараах багууд шилдэгийн шилдэгээр шалгарлаа. Үүнд:
✨Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яамны сайдын нэрэмжит 20 сая төгрөгийн грантыг “Бяцхан тоос дарагчид” баг
✨Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчийн нэрэмжит 10 сая төгрөгийн грантыг “OldBorn” баг
✨“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэрэмжит 10 сая төгрөгийн грантыг “Perfect Fungi” баг тус тус хүртлээ.
📚 Шагналыг ШУА-ийн дэд ерөнхийлөгч Ц.Цэрэндорж, Үндэсний Шинжлэх ухаан, технологийн сангийн Мэдээллийн сан, төслийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга Л. Тогтохбуян, ШУА-ийн Инновацын хэлтсийн дарга Д.Батхуяг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Инновац, оюуны өмчийн мэргэжилтэн Энхцацрал нар гардууллаа.
📚 Оролцсон бүх багууддаа цаашдын эрдэм судлал, бүтээлч ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
#шинжлэхухаан #ЭрдэмХакатон #инновац #оюуныөмч #технологи #шийдэл
20/05/2026
“ЭРДЭМ ХАКАТОН – 2026” ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
📚Эдийн засаг, хөгжлийн яам болон Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences -с жил бүр зохион байгуулдаг “Эрдэм хакатон – 2026” тэмцээн хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
📚Тус тэмцээн нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, шинжлэх ухаанд суурилсан, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой, оюуны өмчийн эрх бүхий инновацын төслүүдийг шалгаруулан хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой юм.
📚Өнөөдөр оролцогч багууд төслөө танилцуулж, эцсийн шатанд шалгарах төслүүдийг тодруулах юм.
#шинжлэхухаан #ЭрдэмХакатон #инновац #оюуныөмч #технологи #шийдэл
20/05/2026
ТАЛАРХАЛ
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг амжилттай зохион байгуулсан Эдийн засаг, xөгжлийн яам Ministry of Economy and Development болон идэвхтэй оролцож, шинжлэх ухааны ололт амжилт, судалгааны үр дүн, бүтээгдэхүүн үйлчилгээ, инновацын шийдлүүдээ олон нийтэд танилцуулсан нийт Эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэн, судлаач Та бүхэндээ гүн талархал илэрхийлье.👏🏻
🇲🇳УЛСЫН ХӨГЖИЛ ШИНЖЛЭХ УХААНААС ЭХТЭЙ.