05/08/2016
--- JCI БИЗНЕС ДИРЕКТОР ---
JCI Бизнес Директор нь Дэлхийн залуучуудын томоохон сүлжээ болох JCI Монгол байгууллагын гишүүдэд зориулагдаж хийгдсэн мэдээллийн дэлгэрэнгүй сан юм. Энэхүү нийгмийн сүлжээнд JCI Монгол байгууллагын гишүүдийн танилцуулга, салбар байгууллагуудын талаар мэдээ мэдээлэл, арга хэмжээний тухай мэдээ мэдээлэлүүд байх ба нийгмийн сүлжээ сайтын онцлогуудыг багтаасан нийгмийн сүлжээ вэб систем юм.
ПАНТЕРА СОЛЮШНС ХХК
05/08/2016
--- МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГО БА ШИЙДЭЛ. ---
"Пантера Солюшнс" ХХК нь мэдээлэл технологи, үл хөдлөх хөрөнгө, маркетинг дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор анх 2012 онд байгуулагдсан. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн гадаад, дотоодын хэд хэдэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна. Тухайлбал: мэдээлэл технологийн чиглэлээр финланд болон скандинавийн орнуудад ашиглагдаж буй Кassa POS болон финландын MTV телевизийн худалдааны систем, түүнчлэн дотоодын зах зээлд зориулж интернет орчинд зориулсан хэд хэдэн төслийг амжилттай хийж гүйцэтгээд байна. Дээрх төслүүдийг хийж гүйцэтгэх хугацаандаа манай баг гадаадын туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж мэдлэг, туршлага хуримтлуулсаар байна. Түүнчлэн бид үл хөдлөх хөрөнгө, барилга, маркетинг, дизайны чиглэлээр олон арван ажлуудыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж захиалагач, хамтран ажилладаг байгууллагуудаас талархал хүлээн урам зориг дүүрэн ажиллаж байна. Бидний тухай дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим хуудасны ЭГЧ ДҮҮС байгуулла хэсгээс авна уу.
ПАНТЕРА СОЛЮШНС ХХК
27/07/2016
Pantera Team had great opportunity to meet and share experience with Founder and Executive Chairman of Alibaba Mr. Jack Ma