25/02/2026
НЭЭЛТТЭЙ АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА /2026.02.25/
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
👉Шинэчлэгдсэн төрийн албан хаагчийн анкет /маягт-1/
👉Цээж зураг 4X6 2%
👉Иргэний үнэмлэхний хуулбар /e-mongolia - аас татсан байж болно/
👉Мэргэжлийн диплом /хуулбар/
👉3-н үеийн намтар /Гар бичмэл/
👉Ажилд орохыг хүссэн өргөдөл /Гар бичмэл/
👉Оршин суугаа газрын тодорхойлолт /e-mongolia - аас татсан байж болно/
📌БАЙРШИЛ: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, сонсголонгийн гудамж, Моносийн эмийн үйлдвэрийн урд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв
📞Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 80555333, 77040044
📧Цахим шуудан: [email protected]
16/02/2026
ТА БҮХЭН МИНЬ САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ
🇲🇳Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн хамт олон, ахмад ажилчид, Нийгмийн хамгаалал, Боловсрол, Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид, хүүүхдийн төлөө хамтран ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага, үйлчлүүлэгч хүүхэд багачууд болон тэдний эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин жаргалтай байхын ерөөл дэвшүүлье!
Хүндэтгэсэн. Төвийн дарга М.АМАРЖАРГАЛ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв
11/02/2026
НЭЭЛТТЭЙ АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА /2026.02.11/
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
👉Шинэчлэгдсэн төрийн албан хаагчийн анкет /маягт-1/
👉Цээж зураг 4X6 2%
👉Иргэний үнэмлэхний хуулбар /e-mongolia - аас татсан байж болно/
👉Мэргэжлийн диплом /хуулбар/
👉3-н үеийн намтар /Гар бичмэл/
👉Ажилд орохыг хүссэн өргөдөл /Гар бичмэл/
👉Оршин суугаа газрын тодорхойлолт /e-mongolia - аас татсан байж болно/
📌БАЙРШИЛ: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, сонсголонгийн гудамж, Моносийн эмийн үйлдвэрийн урд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв
📞Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 80555333, 77040044
📧Цахим шуудан: [email protected]
10/02/2026
ОЛОН УЛСЫН ЭПИЛЕПСИЙН ӨДРИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
👉Жил бүрийн 2-р сарын 2 дахь долоо хоногийг Олон Улсад Эпилепси өвчнийг олон нийтэд таниулж ойлгуулах, эпилепситэй хүмүүсийг ойлгох дэмжих өдөр болгон тэмдэглэдэг билээ.
👉Эпилепси нь хүний тархины эсүүдэд гэнэтийн хүчтэй цахилгаан идэвхжил үүссэний улмаас ухаан алдалт, уналт таталтын үечилсэн хөдлөлөөр илрэх эмгэг бөгөөд дэлхий даяар нийт 65 сая гаруй эпилепситэй хүн амьдарч байна гэсэн судалгаа бий.
👉Нил ягаан өдрийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нээлттэй өдөрлөг зохион байгуулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга М.Амаржаргал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарийн дэд дарга М.Явуухулан, Нийслэлийн хүүхдийн 10 дугаар цэцэрлэг, APDC Mongolia Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо, ХБХЭЭХолбооны Эпилепси тухай яръя Группын админ, Паралегал-Эрхзүйн хөтөч Ч.Элбэгдорж болон төвийн эмч, тусгай мэргэжилтнүүд оролцлоо.
👉Үйл ажиллагааны үеэр Эпилепсийн тухай тодорхой сэдвийн хүрээнд төвийн мэргэжилтнүүд илтгэл тавин төвөөр үйлчлүүлэгч хүүхэд багачуудын эцэг эх, асран хамгаалагчдад мэдлэг, ойлголт өглөө. Мөн Үндэсний урлагийн их театрын морин хуурч, МУАЖ – Төрийн Хан хуурч Ч.Батсайхан – “Үүлэн бор” бүтээлээр, Азийн аварга, Дэлхийн мөнгөн медаль, Цомын эзэн СХД-н 151-р сургуулийн Ц.Сарантуяа багштай Show dance хамтлаг – Бүжгийн үзүүлбэр толилууллаа.
Бидний үйл ажиллагааг дэмжин, өдөрлөгийн арга хэмжээнд хамтран оролцсон Хөтлөгч Ganbold болон “Ачит Алтан Ундарга” ХХК, EDU GAME тоглоомын төв, Lenus Med LLC “Цахиур төмөр” ХХК байгууллагууддаа тус тус ТАЛАРХАЛ илэрхийлье.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв
06/02/2026
ОЛОН УЛСЫН ЭПИЛЕПСИЙН ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА
💜💜"Олон Улсын Эпилепсийн Өдөр"-ийг тохиолдуулан 2026 оны 2 сарын 9-ний даваа гарагт 13:00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ" болох тул төвөөр үйлчлүүлэгч хүүхэд багачууд, эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг урьж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв