Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар

Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар

Share

Нийгмийн даатгал таны насан туршийн баталгаа

Иргэд, даатгуулагчдад хөнгөн шуурхай мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн даатгалын хүрээг өргөтгөх замаар тэдний тэтгэвэр, тэтгэмж авах, хуульд заасан бусад эрхээ бүрэн эдлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Photos from Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар's post 03/06/2026

🔹Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, албан хаагчдынхаа чадавхыг бэхжүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Булганмаа "Төрийн албан хаагчийн ёс зүйтэй шийдвэр гаргалт" сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

🔹Сургалтад тус газрын нийт хамт олон бүрэн ирцтэйгээр хамрагдлаа.

#төрийналбанхаагчийнёсзүй

28/05/2026

🔹Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг нийт хүүхэд багачууд, ээж аавууд, гэр бүлүүддээ өргөн дэвшүүлье.

🔹Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын газраас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Хүүхдийн ертөнц "баярын өдөрлөг зохион байгуулж байна.

🔹Тус өдөрлөгт Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас дараах үйл ажиллагааг зохион байгуулна:
👶 0–3 насны хүүхдээ асарч буй эхчүүд
🧑‍🦽 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхчүүдийг сайн дурын даатгалд хамруулан, хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд гарын бэлэг өгч урамшуулна.

🔹Та бүхнийг хүүхдийн эрх, хамгааллыг дэмжсэн энэхүү өдөрлөгт гэр бүлээрээ хүрэлцэн ирэхийг урьж байна.

27/05/2026

✅ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ ХУГАЦААНДАА ТӨЛДӨГ ХАРИУЦЛАГАТАЙ ДААТГУУЛАГЧ ТАНД БАЯРЛАЛАА.⏰

Photos from Нийгмийн даатгалын ерөнхий газар's post 27/05/2026
13/05/2026
Photos from Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар's post 07/05/2026

🔹Бүх аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд

🔹Монгол Улсын Статистикийн тухай хуулийн дагуу таван жил тутам зохион байгуулагддаг аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого 2026 оны 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал улсын хэмжээнд явагдаж байна.

🔹Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогодоо идэвхтэй хамрагдаж, холбогдох мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд гарган өгч хамтран ажиллахыг хүсье.

Photos from Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар's post 06/05/2026

🔷Сүхбаатар дүүргийн “Татвар төлөгчдийн өдрүүд-2026” өдөрлөгт амжилттай оролцлоо

🔷Тус өдөрлөгт Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга С.Лхагвадорж “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, тайлан гаргалт” сэдвээр сургалт, мэдээлэл өглөө.

🔷Мөн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга Х.Хэрлэнцэцэг өдөрлөгийн үеэр иргэд, даатгуулагч, аж ахуйн нэгжийн нягтлан бодогч нарт зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав.

Photos from Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар's post 05/05/2026

🔹Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс зохион байгуулсан “Татвар төлөгчдийн өдрүүд-2026” арга хэмжээнд оролцож, иргэд болон аж ахуйн нэгжүүдийн нягтлан бодогч нарт нийгмийн даатгалын ач холбогдол тайлан илгээхэд гардаг нийтлэг алдаа, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаа

05/05/2026

НАС БАРСАН ДААТГУУЛАГЧИЙН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНД ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР АВЧ ЭХЭЛЛЭЭ

Нийгмийн даатгалын байгууллага нь төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгох, үйлчилгээгээ иргэд, даатгуулагчийн хэрэгцээнд нийцүүлэн шинэ шатанд гаргах зорилтын хүрээнд цахим шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэллээ.

Иргэд, даатгуулагч та бүхэн цаг алдахгүй, зардал гаргахгүй, дараалалд зогсохгүй өөрийн хүссэн газар, байршлаасаа нийгмийн даатгалын байгууллагын https://portal.ndaatgal.mn/ сайтаар нэвтрэн орж нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар гаргах боломжтой боллоо.

Цаашид нийгмийн даатгалын байгууллага нь их өгөгдөлд суурилсан, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж, иргэд, даатгуулагч, ажил олгогчдод хүргэх үйлчилгээг бүрэн цахимжуулах ажлыг үе шаттайгаар нэмэгдүүлэн ажиллана.

Photos from Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар's post 22/04/2026

🔹Сургалт, хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна

🔹“Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах талаарх олон улсын хэлэлцээрүүд” сэдвийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Б.Энхтөр сургалт хийлээ.

🔹Монгол Улсын Их Сургуультай байгуулсан 2025 оны хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2025–2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Нийгмийн даатгал” хичээлийн хүрээнд манай байгууллагаас оролцож, 100 гаруй оюутанд мэдлэг, туршлагаа хуваалцан, салбарын бодит ойлголтыг хүргэлээ.

🔹Ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх, нийгмийн даатгалын талаар мэдлэг олгоход бодит хувь нэмэр оруулж байна.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


СҮХБААТАР ДҮҮРЭГ 12-Р ХОРОО
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00