03/06/2026
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов
Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр болов.
Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т заасан Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцсэн юм. Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нарын нэрийг дэвшүүлснээс шүүгчдийн олонхын саналаар Ц.Цогтыг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтлоо.
📌Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж уншина уу👇
https://www.supremecourt.mn/mn/home?page=pages&id=58&pg=4127&pr=14&tp=list&h=0
03/06/2026
📣Шүүх хуралдааны зар📣
📌Танд Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны зарыг хүргэж байна.
📌Дараах холбоосоор дэлгэрэнгүй танилцана уу👇
https://www.supremecourt.mn/mn/home?page=judgments&id=17&pr=0&tp=list&h=0
02/06/2026
ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛНО
📌Дэлгэрэнгүйг дараах линкээр орж уншина уу👇
https://www.supremecourt.mn/mn/home?page=pages&id=58&pg=4126&pr=14&tp=list&h=0@
30/05/2026
📣НИЙТ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН
ТЕХНОЛОГИЙН АНХДУГААР ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА📣
📌Улсын дээд шүүхийн Тамгын газраас Кибер аюулгүй байдлын зөвлөлтэй хамтран “Нийт шүүхийн байгууллагын мэдээллийн технологийн анхдугаар тэмцээн”-ийг 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
📌Тэмцээнийг нээж, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр хэлсэн үгэндээ “Монгол Улсын дээд шүүхийн түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн санаачилгаар шүүх засаглалын хэмжээнд “Мэдээллийн технологийн анхдугаар тэмцээн”-ийг зохион байгуулж байгааг дуулгахад таатай байна. Дэлхий нийтийн жишгээр мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын чиглэлийн тэмцээнүүд нь байгууллагын хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, шинэ технологийн мэдлэгийг түгээх, бодит нөхцөлд ажиллах чадамжийг нэмэгдүүлэх, харилцан суралцах, туршлага солилцох чухал талбар болсоор ирсэн. Ялангуяа Capture The Flag (CTF) буюу “Туг булаах” төрлийн тэмцээнүүд нь олон улсад мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн практик мэдлэг, асуудал шийдвэрлэх ур чадвар, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой арга хэмжээ хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Энэхүү олон улсын жишиг, чиг хандлагыг шүүхийн байгууллагад анх удаа нэвтрүүлж, шүүхийн мэдээллийн технологийн албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, орчин үеийн технологийн чиг хандлагатай хөл нийлүүлэн хөгжих, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан суралцах, туршлага солилцох зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна. Та бүхэн энэхүү тэмцээнийг зөвхөн өрсөлдөөн бус мэдлэгээ ахиулах, хамтран суралцах, шинэ арга барил, туршлагаас хуваалцах үнэ цэнтэй боломж болгон ашиглаж, өөрсдийн мэдлэг, ур чадвараа бүрэн дайчлан идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэлээ..
📌Тэмцээнд нийслэл хот болон 14 аймгийн анхан, давж заалдах шатны шүүхүүдийн мэдээлэл технологи хариуцсан нийт 28 албан хаагч оролцсоноос мэдлэг, ур чадвараараа манлайлж, нэгдүгээр байранд Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн Б.Сандагдорж, хоёрдугаар байранд Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн М.Баярмагнай, гуравдугаар байранд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн У.Мөнхбаяр нар тус тус шалгарлаа.
📌Мэдээллийн дэлгэрэнгүйг дараах линкээр орж уншина уу👇
https://www.supremecourt.mn/mn/home?page=pages&id=58&pg=4125&pr=14&tp=list&h=0
29/05/2026
⚖️Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр боллоо.
📌Мэдээллийн дэлгэрэнгүйг дараах линкээр орж уншина уу👇
https://www.supremecourt.mn/mn/home?page=pages&id=58&pg=4117&pr=14&tp=list&h=0