Ашигт малтмал, газрын тосны газар
Төрийн байгууллага
03/06/2026
Монгол Улсад Газрын тосны салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан “Олборлолтоос үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд зохион байгуулсан Олон Улсын эрдэм шинжилгээ, онол практикийн # # бага хурал 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхим хамтран зохион байгуулсан бөгөөд энэхүү хуралд уламжлалт газрын тос, уламжлалт бус газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй гэрээлэгч компаниудын төлөөлөл, Монгол, БНЭУ, БНХАУ, ОХУ-ын эрдэмтэн судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүд оролцож, эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлэн, судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, илтгэл хэлэлцүүлгийн хүрээнд санал солилцон хэлэлцүүлэг өрнүүлэв.
Эрдэм шинжилгээний хуралд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай “Газрын тосны салбарын эрх зүйн орчны шинэчлэл”, Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат “Газрын тосны салбарын өнөөгийн байдал” сэдвээр тус тус илтгэл тавьж, газрын тосны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хайгуул, олборлолт үйл ажиллагааг эрчимжүүлэх, нөөцийг нэмэдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, мөн салбарт тулгамдаж буй асуудал, сорилт бэрхшээл болон тэдгээрийг шийдвэрлэх боломжит арга замуудыг танилцууллаа. Хурлын үеэр нийт 30 илтгэл хэлэлцэгдсэн.
On the occasion of the 85th anniversary of the establishment and development of Mongolia’s Petroleum Sector, the # # International Scientific and Practical Conference organized under the theme “From Extraction to Production” was successfully held on May 29, 2026.
The conference was jointly organized by the Ministry of Industry and Mineral Resources, the Mineral Resources and Petroleum Authority, Mongol Refinery State Owned LLC, and the Department of Petroleum and Drilling Engineering of the School of Geology and Mining Engineering at the Mongolian University of Science and Technology.
Representatives of contractor companies operating in the conventional and unconventional petroleum sectors, as well as researchers, scientists, engineers, and specialists from Mongolia, India, China, and Russia, participated in the conference. Participants published scientific papers, presented the results of their research work, and engaged in discussions and exchanges of views during the presentation and panel sessions.
At the scientific conference, Mr. Khishigdala, Ch, Director of the Petroleum Policy Department of the Ministry of Industry and Mineral Resources, delivered a presentation on “Reform of the Legal Environment of the Petroleum Sector”. Meanwhile, Mr. Chuluunbat. Ch, Director of the Petroleum and Petroleum Products Department of the Mineral Resources and Petroleum Authority, presented on “The Current State of the Petroleum Sector.”
In their presentations, they introduced the policies and measures being implemented to improve the legal and regulatory framework of the petroleum sector, intensify exploration and production activities, and increase reserves. They also outlined the key challenges and difficulties facing the sector, along with possible approaches and solutions to address them. A total of 30 presentations were discussed during the conference.
02/06/2026
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН ХИЙН БАЯЛГИЙН ҮНЭЛГЭЭ, НӨӨЦИЙН ТООЦООГ БҮРТГЭН АВЛАА
Монгол Улсад Газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ойн босгон дээр тодоор тэмдэглэгдэн үлдэх түүхэн үйл тохиож байна.
2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Газрын тос, байгалийн хийн асуудал хэлэлцэх салбар зөвлөлийн ээлжит хуралдаанаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Тавантолгой # # ” бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд 2021-2025 онд хэрэгжүүлсэн эрэл, хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэж, Монгол Улсад анх удаа нүүрсний давхаргын метан хийн баялгийн үнэлгээ болон нөөцийн тооцоог бүртгэн авахаар шийдвэрлэлээ.
“Тавантолгой # # ” бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн хайгуулын ажлыг Төрийн өмчит “Эрдэнэс метан” ХХК болон Австрали Улсын хөрөнгө оруулалттай “Жейд Метан” ХХК-ийн хамтарсан хөрөнгө оруулалттай “Метан газ ресурс” ХХК гүйцэтгэсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 143 дугаар тогтоолоор Тавантолгой # # талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг олгож, Ашигт малтмал, газрын тосны газар болон “Эрдэнэс метан” ХХК -ийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан.
Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 150 дугаар тогтоолоор гэрээний эрх үүргийг “Метан газ ресурс” ХХК-д шилжүүлсэн бөгөөд гэрээлэгч нь 2021-2025 оны хооронд Тавантолгой # # талбайд хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа, нүүрсний давхаргын метан хийн хайгуул, үнэлгээ, туршилтын-олборлолт, болон хэвтээ цооног өрөмдөж, нүүрсний давхрааст агуулагдах хийн туршилт, судалгааны ажлуудыг цогцоор нь гүйцэтгэн хайгуулын ажлын үр дүнд “Тавантолгой # # ” гэрээт талбайн Улааннуурын хэсэгт нүүрсний давхаргын метан хийн анхдагч хуримтлал болон олборлох боломжит нөөцийн хэмжээг тооцоолон тогтоосон.
Улааннуурын хэсэг нь 60 км.кв талбайг хамарч байгаа ба нөөцийн тооцоолол хийсэн хэсэг нь 4.2 км.кв талбайг хамарч байгаа. Тус хэсгийн нөөцийг 2P (баталгаат+магадлалт) ангиллаар нийт олборлох боломжтой хий 316 сая шоо метр, 3Р (баталгаат+магадлалт+боломжит) ангиллаар 793 сая шоо метр гэж тооцоолон тогтоосон байна. Дээрх батлагдсан нөөцийг зөвхөн Улааннуурын хэсэгт гүйцэтгэсэн үнэлгээний хөтөлбөрөөр тогтоосон бөгөөд бусад талбайд нөхцөлт баялгийн зэрэглэлээр нүүрсний давхаргын метан хийн баялгийг үнэлжээ. Энэ нь цаашид тус талбайн нөөцийн хэмжээ өсөх бүрэн боломжтой гэсэн үг юм.
Энэ нь Монгол Улсад нүүрсний давхаргын метан хийн салбарын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
Гэрээлэгч Газрын тосны тухай хуулийн дагуу PDO буюу Орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр дахин хэлэлцүүлснээр Ашиглалт, олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлэх юм.
Нүүрсний давхаргын метан хий нь эрчим хүчний шилжилтийн үед сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн хэлбэлзэлийг тэнцвэржүүлэх, эрчим хүчний системийн тогтвортой байдлыг хангах цэвэр түлшний эх үүсвэр болох өндөр боломжтой. Энэ утгаараа “Тавантолгой # # ” төсөл нь Монгол Улсад метан хийн аж үйлдвэрийн суурийг бүрдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
29/05/2026
“ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” БАРУУН БҮСИЙН ӨДӨРЛӨГ УЛААНГОМ ХОТОД ЭХЭЛЛЭЭ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж байгаа “Хариуцлагатай уул уурхай” уулзалт, өдөрлөг аймгийн Улаангом хотод эхэллээ. Тус өдөрлөгт Ашигт малтмал, газрын тосны газраас Ашигт малтмал хайгуулын хэлтсийн дарга Б.Золбообаяр, Уул уурхайн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Дөл нар оролцож иргэд, аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн асуултанд хариулж, мэдээлэл өгч ажиллаж байна.
Тус арга хэмжээнд баруун бүсэд хамаарах Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий аймагт хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн иргэд оролцож байна.
Уулзалтаар уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд, хяналтын байгууллагууд болон иргэд хариуцлагатай байдал, аюулгүй ажиллагаа хамгийн чухал байгааг онцлон хэлэлцэж байна.
Мөн “Хүний амь нас, эрүүл мэндээс илүү үнэтэй ашиг сонирхол, үйл ажиллагаа гэж байх ёсгүй” гэдгийг оролцогчдод сануулж, уул уурхайн салбарт аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх нь нэн чухал зүйл гэдгийг онцоллоо.
28/05/2026
МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ой, салбарын ажиллагсдын өдрийг тохиолдуулан газрын тосны салбарын хөгжил, бүтээн байгуулалтад гар бие оролцон өнөөгийн түүхийг бүтээлцсэн үе үеийн эрдэмтэн, судлаачид, инженер-техникийн ажилтан, албан хаагчид болон мэдлэг чадвар, бие сэтгэлээ зориулан ажиллаж буй салбарын нийт хамт олон Та бүхэндээ түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол Улсад газрын тосны хайгуул, судалгааны ажил өрнөж эхэлсэн 1941 оноос хойш эдүгээ түүхт 85 жилийн ойтойгоо золгож байна.
Өнөөдрийн байдлаар манай улс газрын тосны хайгуулын 10, нүүрсний давхаргын метан хийн хайгуулын 7 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ) байгуулж, нийт 17 талбайд 15 гэрээлэгч аж ахуйн нэгж хайгуулын үйл ажиллагаа явуулж байна. Мөн “Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь “Давст- # # ” талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагааг эхлүүлээд байна. Дээрх гэрээлэгч, аж ахуйн нэгжүүд 2026 онд хайгуул, судалгааны ажилд нийт 41 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Түүнчлэн Монгол Улсад анх удаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Тавантолгой- # # ” бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн нүүрсний давхаргын метан хийн баялгийн үнэлгээ, нөөцийн тооцооны тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Мөн газрын тосны ашиглалтын 4 талбайд 3 гэрээлэгч ашиглалтын үйл ажиллагааг тогтвортой явуулж байна.
Өнөөдөр Монгол Улс газрын тосны олборлолтоо тогтвортой нэмэгдүүлж, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар МУ-н хэмжээнд нийт 1,389, 949 баррель буюу 183, 666 тонн түүхий тосыг БНХАУ-д экспортлоод байна. Үүний зэрэгцээ жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үндэсний үйлдвэрийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж буй нь салбарын хөгжилд шинэ түүхэн үеийг эхлүүлж буй томоохон алхам юм.
Сүүлийн жилүүдэд улс орны нийгэм, эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж ирсэн бөгөөд 2023 онд 2.41 сая тонн, 2024 онд 2.85 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн тус тус импортлон хэрэглэж байсан бол 2025 онд 2.95 сая тонн болж өмнөх оноос 100 мянган тонноор нэмэгдээд байна. Өсөн нэмэгдэж буй хэрэглээг тогтвортой хангах чиглэлээр Төр, Засгаас холбогдох арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэн, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдтэй нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний 117 агуулах, шатдаг хийн 10 агуулах, 1582 шатахуун түгээх станц, 122 автомашин хийгээр цэнэглэх станцаар дамжуулан хэрэглэгчдэд газрын тосны бүтээгдэхүүнийг тасралтгүй, тогтвортой нийлүүлэн ажиллаж байна.
Мөн Монгол Улсын стратегийн томоохон бүтээн байгуулалт болох газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажил эрчимтэй үргэлжилж, 2028 онд ашиглалтад оруулахаар хичээн, цаг хугацаатай уралдан ажиллаж байна. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэглээний 50 орчим хувийг ханган, импортын хамаарлыг багасгах, гадагш чиглэсэн валютын урсгалыг бууруулах, 500 гаруй ажлын байр шинээр бий болох, манай улсад нефть химийн үйлдвэрийн суурь тавигдаж цаашид өргөжин хөгжих нөхцөл бүрдэх зэрэг чухал ач холбогдолтой юм.
Эдгээр ололт амжилт нь салбарын үе үеийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдын мэдлэг чадвар, нөр их хөдөлмөр зүтгэл, эх оронч сэтгэлийн үр дүн билээ.
Цаашид газрын тосны салбар нь дэвшилтэт техник, технологи, инновац, тогтвортой хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засгийн өсөлт, эрчим хүчний аюулгүй байдалд улам бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.
Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын гол хөдөлгөгч хүч болсон газрын тосны салбарынхан Та бүхэндээ дахин баяр хүргэж, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ гэр бүлд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН ДАРГА
П.БАЯНБААТАР
2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр
28/05/2026
ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН 85 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ойн хүрээнд салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тэргүүний албан хаагчид болон тус салбарт ажиллаж буй аж ахуй нэгжийн шилдэг албан хаагчдыг шагнаж урамшуулав.
Энэхүү түүхэн ойн хүрээнд салбарын яам болон Ашигт малтмал, газрын тосны газраас дараах нэр бүхий хүмүүсийг засгийн газрын болон салбарын шагналуудаар шагнасныг гардууллаа.
"Газрын тосны тэргүүний ажилтан" цол, тэмдгээр:
• Д.Билгүүн – Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан ахлах мэргэжилтэн
• У.Гэрэлмаа – "Говь ойл газ" ХХК-ийн захирал
"Ашигт малтмал, газрын тосны газрын даргын нэрэмжит өргөмжлөл"-өөр:
• О.Батням – "Мазаалай петролиум" ХХК-ийн ажилтан
• Н.Цэрмаа – "Мазаалай петролиум" ХХК-ийн ажилтан
• Н.Адъяадолгор – "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн ажилтан тус тус шагнагдлаа.
Хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, салбарынхаа түүхт ойн босгон дээр шагнал хүртсэн албан хаагчдад баяр хүргэж, цаашдынх нь ажил үйлст өндөр амжилтыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.
2026.05.28
26/05/2026
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.26/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Уг хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг 2014 оноос хойш буюу сүүлийн 12 жилийн турш Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд багагүй ярьсан бөгөөд Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга, Улсын Их Хурлаас баталсан тогтоолуудын хүрээнд богино хугацаанд нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулсныг Г.Дамдинням сайд тодотгоод хуулийн төслөөр 40 гаруй хувийн өөрчлөлт оруулж буйг дурдлаа.
Монгол Улсын уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж, салбарын үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр түүнийг даган бий болж байгаа шинэ тутам харилцааг 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын талаарх бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, ашигт малтмалын баяжуулах үйл ажиллагааны зохицуулалт, геологи, уул уурхайн салбар дахь орон нутгийн оролцоог оновчтой болгох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Орон нутгийн нэгдсэн хөгжлийн санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх агуулгын хүрээнд төслийг боловсруулсан байна.
21/05/2026
ӨМНӨГОВЬ АЙМАГТ "ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ" СЭДЭВТ ОРОН НУТГИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Ашигт малтмал, газрын тосны газар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Газрын тосны салбарын өнөөгийн байдал” сэдэвт орон нутгийн уулзалтыг 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, сумдын Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгчид, мөн тус аймагт газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй “Метан Газ Ресурс” ХХК, “Тэлмэн Ресурс” ХХК, “Жи Өү Эйч” ХХК, “Петроматад Энержи Лимитед” компанийн төлөөлөл, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн Газрын тосны инженерчлэлийн ангийн оюутнууд оролцов.
Уулзалтаар газрын тосны салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчны шинэчлэл, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, Өмнөговь аймагт хэрэгжиж буй газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцов.
Мөн Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг үйл ажиллагаа явуулж буй аймаг, сумдад хуваарилан, орон нутгийн өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хайгуулын талбай хамаарч буй сумдын иргэдийн төлөөллөөс газрын тос, уламжлалт бус хайгуулын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд үе шаттайгаар тогтмол хүргэж, орон нутгийн иргэдийг бодит мэдээллээр хангах ажлыг жил бүр зохион байгуулах саналыг дэвшүүлэв. Түүнчлэн “Өмнөговь корпорац”-аас Газрын тосны тухай хуулийн хүрээнд гэрээлэгчдээс орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлсэн “Орон нутгийг хөгжүүлэх урамшуулал”-ын төлбөрийн зарцуулалтын тайланг танилцууллаа.
Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх төрөөс хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны бодлогын хүрээнд газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3, Засгийн газрын XII байр, баруун жигүүр
Ulaanbaatar
15170
