03/05/2022
日本語は下に続きます。
Дэлхийн хѳдѳлмѳрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ѳдрѳѳр Монгол Улсын анхны
Хамгаалах хэрэгслийн чанарын баталгаажуулалтын лаборатори ашиглалтад орлоо.
Монгол Улсын барилгын талбайд хамгаалалтын дуулга, ажлын тусгай гутал, ѳндрийн бүс зэргийг түгээмэл хэрэглэх болсон ч, тэдгээр нь олон улсын чанарын стандартын шаардлагад бүрэн нийцсэн эсэх нь эргэлзээтэй байдаг ба чанарын шаардлага хангаагүй нэг бүрийн хамгаалах хэрэгсэл ашигладаг барилгын талбай олон бий. Барилгын компани нь ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, амь нас эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж ажиллах үүрэгтэй билээ.
Хэдийгээр Монгол Улсын Засгын Газраас хамгаалах хэрэгслийн чанар стандартыг тогтоосон хэдий ч чанарын стандартыг турших тоног тѳхѳѳрѳмжгүйн улмаас хамгаалах хэрэгслийн чанарыг баталгаажуулах тогтолцоог бий болгох нь нэн чухал асуудал байсан.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) нь Монгол Улсын Засгийн Газартай хамтран “Барилгын салбар дахь хѳдѳлмѳрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх тѳсѳл”-ийг 2017 оноос хойш хэрэгжүүлж буй.
Тѳслийн зорилгод Мэргэжлийн хяналтын ерѳнхий газар (МХЕГ)-ийг түшиглэн “Хамгаалах хэрэгслийн чанарын баталгаажуулалтын лаборатори”-ийг байгуулахын зэрэгцээ нэг бүрийн хамгаалах хэрэгслийг турших Монгол Улсын стандартыг шинэчлэн боловсруулах бэлтгэл ажил бүрэн хангагдлаа.
Олон Улсын хѳдѳлмѳрийн байгууллагаас (ОУХБ) жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны ѳдрийг Дэлхийн хѳдѳлмѳрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ѳдѳр болгон тэмдэглэдэг.
Монгол Улс нь ОУХБ-ийн гишүүн орон бөгөөд жил бүрийн 4 дүгээр сарыг Хѳдѳлмѳрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгон үндэсний хэмжээнд хѳдѳлмѳрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг тѳлѳвшүүлэх чиглэлээр олон тѳрлийн аян ѳрнүүлсээр ирсэн.
Энэхүү тэмдэглэлт ѳдрийг тохиолдуулан Монгол Улсад анхны “Хамгаалах хэрэгслийн чанарын баталгаажуулалтын лаборатори”-ийг ашиглалтад оруулах нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Тус лабораторийг хамгаалалтын дуулга, ажлын тусгай гутал болон төрөл бүрийн туршилтыг хийж болохуйц олон үйлдэлт систем бүхий төхөөрөмжүүдээр тоноглосон бөгөөд ѳндрийн уналтаас хамгаалах хэрэгслийн чанарыг баталгаажуулах тестийн орчинг бүрдүүлсэн төмөр бүтээц зэргээс бүрдсэн туршилтын өндөр чадвар бүхий байгууламж болсон.
МХЕГ-нь Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавин ажилдаг гол байгууллагуудын нэг юм. Энэхүү лаборатори ашиглалтад орсноор дээрх хяналтын чадавх нэмэгдэж Монгол Улсын иргэн бүрт хөдөлмөрийн аюулгүй байдлын үндсэн ойлголт, эерэг хандлага, соёлыг түгээхэд илүү хялбар болох юм.
Хойшид олон улсын стандартад нийцсэн чанарын баталгаатай нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хэрэглэдэг болсноор Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын чадавх нэмэгдэж хөдөлмөрийн аюулгүй байдлаар тэргүүлэгч орон болно гэдэгт итгэлтэй байна.
Эцэст нь лабораторийг байгуулахад гүн туслалцаа үзүүлж хамтран ажилсан “Нью Богат” ХХК, “Ганхийц” ХХК, “Эйч Эс Си Ти” ХХК“, Мухиа” ХХК-ны удирдлага хамт олонд дахин талархалаа илэрхийлье.
世界労働安全衛生デーにモンゴル初の保安用品性能評価ラボラトリーが運営開始されました。
モンゴル国では建設工事現場でヘルメットや安全靴、安全帯などの着用が普及しつつあるものの、品質や性能が国際基準を満した製品が少ないと考えられており、基準を満たさない保安用品を使用する工事現場や作業員も多いと思われます。建設会社の責任者は、作業員の安全と健康のために指導をする義務があります。
モンゴル政府はヘルメットや安全靴などの性能や規格を制定しているものの、性能評価試験設備がないことから、「性能評価実施体制の構築」が重要な課題でありました。
2017年から、国際協力機構(JICA)はモンゴル政府と連携して「建設分野における労働安全管理能力強化プロジェクト」を実施しています。
このプロジェクトの中で、専門監察庁(GASI)はJICAと連携して保安用品性能評価ラボラトリーの開設に取り組んでおりましたが、保安用品性能評価制度の事前準備も完了しました。
国際労働機関(ILO)は毎年4月28日を世界労働安全衛生デーと定めています。モンゴル国はILOに加入し、毎年4月を全国労働安全衛生月間として国民の労働安全衛生文化を構築するため、様々なキャンペーンを実施しています。
今回、記念すべきこの日に、モンゴル初の「保安用品性能評価ラボラトリー開設」をすることとなりました。
ラボラトリーではヘルメットや安全靴の試験と共に、多様な試験が実施可能な万能試験機を設置しております。また、安全帯性能評価施設も建設し、モンゴル国の保安用品性能評価試験を充実させる施設となっております。
GASIは、従前よりモンゴル国の労働安全に積極的に取り組んでいます。今回のラボラトリー開設により、更なる労働安全の向上と国民への啓発が可能となります。
今後とも、国際基準に適合した保安用品の装着が促進されるとともに、労働安全が更に向上することで、モンゴル国が労働安全の先進国となることをJICAは期待しております。
そして、ラボラトリーに機材の調達、納入、設置、操作訓練などにご協力をいただいた民間事業の皆さんに/NEWBOGAT社、GANKHIITS社、HSCT社、MUKHIA社/この場を借りて改めて感謝を申し上げます。
27/04/2022
Монгол Улсын Засгийн газар, Барилга, Хот Байгуулалтын Яам, Барилгын Хөгжлийн Төв, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх Техникийн хамтын ажиллагааны төсөл” -ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх тодорхой мэдлэгийг түгээх зорилгоор хэвлэгдэн гаргасан “Барилгын талбай дахь сайжруулах шаардлагатай зүйлсийн жишээ” товхимлыг бүрэн эхээр нь www.Barilga.gov.mn сайтад цахим хэлбэрээр байршууллаа.
http://barilga.gov.mn/ #/content/contentView/996
08/02/2022
Япон мэргэжилтний бэлтгэсэн постыг хүргэж байна.
日本語は下に続きます。
Монгол Улсын барилгын салбарын ХАБ-ын менежментийн чадавхыг бэхжүүлэх төслийн багаас Эрдэнэт хотноо ХАБЭА-н сургалтыг зохион байгууллаа.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ны ѳдѳр Барилгын хѳгжлийн тѳв, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай хамтран орон нутаг дахь барилгын салбарын төр, хувийн хэвшлийн ИТА, мэргэжилтнүүдэд зориулсан ХАБЭА-н нэг өдрийн сургалтыг зохион байгуулав.
Тус сургалтаар тѳслийн хүрээнд бэлтгэн гаргасан гарын авлагыг ашиглан барилгын талбай дахь аюул ослыг урьдчилан таамаглах, түүнээс сэргийлэх арга хэмжээний талаарх Япон улсын тэргүүн туршлагаас хуваалцлаа.
Мөн нийтийн болон нэг бүрийн хамгаалах хэрэгслийн ач тус, барилгын талбайн зөв зохион байгуулалт, ажил үүргийн хуваарилалт, аюулгүй ажиллагааны мөчлөг, ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийх аргачлал, ХАБЭА хариуцсан ажилтны эрх, үүргийн талаар нэгдсэн нэг ойлголттой болсноор барилгын талбай дахь үйлдвэрлэлийн ослыг бууруулах давуу тал болох талаар заавар зѳвлѳмж олголоо.
Тус сургалтад Орхон аймгийн ГХБХБГ- ын мэргэжилтэн, орон нутгийн ХАБЭА хариуцсан ажилтан, инженер болон хувийн хэвшлийн ААНБ-ын удирдлага, инженер, ажилчид зэрэг нийт 29 хүн хамрагдлаа.
Сургалтын дараагаар олж авсан мэдлэгээ өөрийн ажлын байрандаа тусган ажиллах хүсэлтэй байгаагаа хүн бүр илэрхийллээ.
Сургалт зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Барилгын хѳгжлийн тѳв, Орхон аймгийн ГХБХБГ-ын хамт олон болон сургалтад хамрагдсан нийт хүмүүстээ баярласнаа дахин илэрхийлье.
JICAプロジェクトでは、建設現場の労働安全研修を適宜実施しています。
今回、建設開発センターの協力を受けて、12月20日にオルホン県の土地管理、建設都市開発局の共催で同局の会議室にて労働安全研修を実施しました。
本プロジェクトで作成したテキストを使用して、建設現場における危険予知、労災予防対策に関す る日本の好事例や保安用品の必要性について労働災害を減らすための具体的な研修を実施しました。
本研修には、オルホン県の土地管理、建設都市開発局の職員、現地労働安全担当者、エン ジニア及び民間企業の幹部やエンジニアと作業員等の 29 名が参加されました。
また、皆さんから、今回の研修で得た労働安全に関する知識を各自職場で活用し、反映させて行きたいとの意見がありました。
今回の研修を開催するに当たってご協力いただいた建設開発センター、オルホン県の土地管理、建設都市開発局の皆様や研修に参加していただいた皆様に感謝を申し上げます。
21/01/2022
Япон мэргэжилтний бэлтгэсэн постыг хүргэж байна.
日本語は下に続きます。
Монгол улсад ХАБЭА-н чиглэлээр сургалт явуулж мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын нэг нь “Хѳдѳлмѳр, Нийгмийн харилцааны дээд сургууль” юм.
Төслийн багаас тус сургуулийн нийт 28 багш оюутнуудад Барилгын талбай дахь Хѳдѳлмѳрийн аюулгүй байдлын талаарх дадлага сургалтыг 12 сарын 17-ний ѳдѳр зохион байгууллаа.
Барилга Хѳгжлийн тѳв дахь жишиг танхимыг ашиглан,
① Хѳдѳлмѳрийн аюулгүй байдлын талаар суралцахын ач холбогдол
② Нэг бүрийн хамгаалах хэрэгслийн ач холбогдол, хэрхэн зѳв зүүж, ашиглах
③ Барилгын түр шатны ач холбогдол, түүний ойлголтын талаарх сургалтуудыг хийсэн.
Монгол улсын ирээдүй болсон оюутан, залуус Хѳдѳлмѳрийн аюулгүй байдлын талаар илүү сайн ойлголттой болж, улс орныхоо хѳгжилд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Бид тѳслийн хугацаанд оюутан, сурагчдад хандсан сургалтуудыг боломжийн хэрээр зохион байгуулах болно.
モンゴル国には労働安全衛生を専攻している大学は少なくはありません。「労働社会福祉大学」はそのひとつであります。
12月17日、この大学の学生28名を招き、建設現場の労働安全研修を実施しました。
CDCのトレーニング室を使用して、以下を学習しました。
①労働安全を学習する意義
②保安用品の重要性を学び、その装着訓練
③仮設足場の有効性の理解
モンゴル国の将来支える学生に、労働安全をより理解していただくことは、
モンゴル国の将来の発展に重要です。
プロジェクト期間内に、可能な範囲で学生向けの研修も行っていきます。
18/01/2022
Япон мэргэжилтний бэлтгэсэн постыг хүргэж байна.
日本語は下に続きます。
Монгол Улсын Засгийн газар болон ЖАЙКА нь Монгол улсын барилгын салбарт үйлдвэрлэлийн ослыг бууруулах боловсролыг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ.
Уг ажлын хүрээнд Хѳдѳлмѳрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх сургалтын гарын авлага, товхимлуудыг бэлтгэн гаргалаа.
2020 болон 2021 онд “Барилгын талбайн сайн жишээний товхимол”, ”Барилгын талбай дахь сайжруулах шаардлагатай зүйлсийн жишээ” хэмээх 2 товхимлыг гаргасан.
Энэхүү товхимолд Монгол улсын барилгын талбайн олон гэрэл зургууд багтсан болно.
Зураг дээрх барилгын талбай дахь “Аюул”-ын хүн бүр санал бодлоо солилцохын зэрэгцээ тухайн газар дахь аюулыг бууруулах тодорхой арга замуудын талаар ярилцан ХАБ-ын сургалтыг сайжруулахад зориулсан.
Нийтлэгдсэн гэрэл зургуудын ихэнхийг Тѳрийн албан хаагч, мэргэжилтнүүд бэлтгэн ѳгсѳн. Уг товхимлыг ашиглан ХАБ-ын талаар илүү ихийг суралцана гэж найдаж байна.
Япон улс бол ЖАЙКА байгууллага нь Монголын ард түмний Хѳдѳлмѳрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг цаашид ч дэмжин ажиллах болно.
モンゴル政府とJICAは連携して、モンゴル国の建設工事現場での労働災害を減らすための教育を進めています。
取り組みの一つとして、労働安全能力が向上できるよう、教育用テキストの編集を進めています。
2020年及び2021年に、「現場の事例集 NO1、NO.2」 を2冊発行いたしました。
このテキストは、モンゴル国の工事現場の写真を多数掲載しています。
写真の現場に存在する”危険”を、研修会に参加する皆さんと意見を交換しいながら、現場の危険を減らすための具体的な方法を議論するために活用できます。
掲載している写真の多くは、政府職員の方から提供していただいたものです。
このテキストで労働安全を学びましょう。日本国とJICAは、モンゴル国の労働安全と国民の健康を応援しています。
14/01/2022
Япон мэргэжилтний бэлтгэсэн постыг хүргэж байна.
日本語は下に続きます。
Монгол Улсын Засгийн газар болон ЖАЙКА нь Монгол улсын барилгын салбарт үйлдвэрлэлийн ослыг бууруулах боловсролыг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ.
Уг ажлын хүрээнд Хѳдѳлмѳрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх сургалтын гарын авлага, товхимлуудыг бэлтгэн гаргалаа.
2021 онд “Ѳндѳрт ажиллах үеийн аюулгүй ажиллагаа” номыг гаргасан.
Ѳндѳрт ажиллах үед маш олон аюулууд байдаг.
Барилгын талбайд ажиллаж буй ажилчид болон ерѳнхий гүйцэтгэгч нарт, тухайн газар дээрх аюулыг тодорхой ойлгуулж, хэрхэн сэргийлэх талаарх мэдээллийг олгох нь маш чухал.
Уг номд аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ажилчдын нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хэрхэн зѳв ашиглах талаар тодорхой агуулсан байгаа.
Ѳмнѳ нь Монгол улсад Ѳндѳрт ажиллах үеийн талаарх нэгтгэсэн ном товхимол байгаагүй. Энэхүү номыг Монгол улсад нийтлэг ѳргѳн хүртээмжтэй ашиглаасай хэмээн хүсэж байна. Япон улс бол ЖАЙКА байгууллага нь Монголын ард түмний Хѳдѳлмѳрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг цаашид ч дэмжин ажиллах болно.
モンゴル政府とJICAは連携して、モンゴル国の建設工事現場での労働災害を減らすための教育を進めています。
取り組みの一つとして、労働安全能力が向上できるよう、教育用テキストの編集を進めています。
2021年に、「高所作業ガイドライン」 を発行いたしました。
高い場所での作業では、多くの危険が存在します。
現場の危険を作業員や元請け会社が具体的に理解し、危険を避ける方法を情報共有しましょう。
このテキストでは、具体的な危険回避策や、作業員が装着する保安容用品の使用方法や正しい装着方法も示しています。
従前、モンゴル国では高所作業に対して総合的に整理されたテキストがありませんでした。ぜひ、モンゴル国の共通ののテキストとしてこのガイドラインを使用していただきたい。
日本国とJICAは、モンゴル国の労働安全と国民の健康を応援しています。
11/01/2022
Япон мэргэжилтний бэлтгэсэн постыг хүргэж байна.
日本語は下に続きます。
Монгол Улсын Засгийн газар болон ЖАЙКА нь Монгол улсын барилгын салбарт үйлдвэрлэлийн ослыг бууруулах боловсролыг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ.
Уг ажлын хүрээнд Хѳдѳлмѳрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх сургалтын гарын авлага, товхимлуудыг бэлтгэн гаргалаа.
2021 онд “Хѳдѳлмѳрийн аюулгүй ажиллагааны мѳчлѳг” номыг гаргасан.
Уг ном нь барилгын талбайд ажиллах ажилчид, ИТА, удирдлагуудын ХАБ-ын талаарх мэдлэг, ажил үүргийн хуваарилалтыг нэгтгэн харуулав.
Япон улсад одоогоос 50 жилийн ѳмнѳ үйлдвэрлэлийн осол маш их гарч байсан ч тѳрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн ослыг бууруулах арга замыг бодон, 1 ѳдрийн ажилд юунд анхаарлаа хандуулан, аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээ, тэдгээрийн үе шатыг тодорхойлсон.
Одоо барилгын бүх талбайд “Хѳдѳлмѳрийн аюулгүй ажиллагааны мѳчлѳг”-ийг хэрэгжүүлэн ажилласнаар үйлдвэрлэлийн осол эрс багассан.
Та бүхэн уг “Хѳдѳлмѳрийн аюулгүй ажиллагааны мѳчлѳг”-ийг ѳѳрсдийн барилгын талбайд хэрэгжүүлэн, Монголын ард түмний аюулгүй байдлыг дээшлүүлэн ажиллацгаая.
モンゴル政府とJICAは連携して、モンゴル国の建設工事現場での労働災害を減らすための教育を進めています。
取り組みの一つとして、労働安全能力が向上できるよう、教育用テキストの編集を進めています。
2021年に、「安全施工サイクル」 を発行いたしました。
このテキストは、工事現場にいる作業員や労働安全担当者の意識や役割をまとめたものです。
日本では、50年前は、多くの労働災害が発生していましたが、政府機関や民間企業が協力して、労働災害を減らす方法を考え、1日の作業で、どのような注意を払えばよいかを定めました。
今では、すべての建設工事現場で「安全施工サイクル」が活用され、労働災害が大幅に減少しています。
安全施工サイクルを皆さんの工事現場でも実行して、モンゴル国民の安全を向上させましょう。
07/01/2022
Япон мэргэжилтний бэлтгэсэн постыг хүргэж байна.
09/12/2021
Япон мэргэжилтний бэлтгэсэн постыг хүргэж байна.
http://www.habemt.gov.mn/content/20271.shtml?sel=