Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 63 дугаартай “МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР ЗАРЛАХ ТУХАЙ” зарлиг гаргаж, Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх "ЗОРИЛГО"-оор: Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарлаж, Мод тарих үндэсний өдөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалсан байдаг юм.
⭐️2024 оны хаврын бүх нийтийн мод тарих өдөр энэ сарын 11-ны өдөр тохиож байна. Энэ жил услая, арчлая, хамгаалъя уриан доор тэмдэглэн өнгөрүүлнэ.
🌱Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд “ Тарьц суулгац 2024 ” үзэсглэн худалдаанд мод үржүүлгийн чиглэлэээр үйл ажиллагаа эрхэлдэг 6 ААН, 1 иргэн 14 төрлийн мод суулгацаар оролцож байгаа бөгөөд модны үнэ ханш 3.000-55.000 төгрөгийн хооронд байна.
Монгол Мод Ус Санаачилга
Хүн байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой амьдрах учиртай.
Монгол Мод Ус Санаачилга нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилж дэвшүүлсэн мод усаа хамгаалах,агаар болон хөрсний бохирдлыг бууруулахад
12/05/2023
Мод болгоныг эзэнтэй болгоё. Үр хүүхдэдээ нэр хайрлаж, өсгөж хүмүүжүүлж, бөөцийлж өсгөдөг шигээ хүн болгон тарьсан модондоо өөриймсөг хандаж, арчилгаа усалгаанд нь анхаарч, ургуулцгаая. Хүн болгон ээж, аавтай байдаг шиг мод болгоныг эзэнтэй болгож чадвал танд цэвэр агаар, таатай орчин, эрүүл мэндийг Мод өгч чадна. Эзэнтэй буюу "ААВ ЭЭЖ"- тэй Мод тарьцгаая.
📣🕐Мод тарих хугацаа нь хаврын улиралд 04.15-05.25, намрын улиралд 09.20-10.10 хооронд байдаг.
#хаврынмод #модтарихулирал #байгалиаөөрсдөөбүтээцгээе #хавар0415 #хавар0525
15/04/2023
Мод тарих нь байгаль орчинд болоод хүний сэтгэл санаа, дурсамжид асар их эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд дуу чимээг бууруулж, хүчилтөрөгч ялгаруулан нүүрстөрөгчийг хуримтлуулж, агаарыг цэвэршүүлж, сүүдэрлэн сэрүүн орчин үүсгэж, салхи болон хөрсний элэгдэл, бохирдлыг бууруулж, өмчийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг байна.
📣🕐Мод тарих хугацаа нь хаврын улиралд 04.15-05.25, намрын улиралд 09.20-10.10 хооронд байдаг. Тиймээс та бүхэндээ модыг тариад орхих биш зөвлөмжийн дагуу арчлан тордож ургуулахыг хүсэн дараах зөвлөмжийг шэйрлэн хүргэж байна.
#хаврынмод #модтарихулирал #байгалиаөөрсдөөбүтээцгээе #хавар0415 #хавар0525
1 суварга босгох уу эсвэл 1250 мод тарих уу?
Суварга гэдэг нь Тааллын шүтээн бөгөөд түүнийг бүтээснээр бид маш их буян хурааж байна гэж үздэг. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд суварга босгох явдал олширсон бөгөөд аймаг, сум бүр суваргатай болсон байна. Харамсалтай нь лам нарын айлдаж байгаагаар эдгээр босгосон суварга нь шүтээн биш зүгээр л хөшөө гэнэ. Учир нь суваргыг ариун дагшин газар ёс номынх нь дагуу босгосноор Тааллын шүтээн болдог байна.
Нэг суварга босгох зардлыг тооцож үзэхэд дунджаар 50 сая төгрөг болдог бөгөөд энэ мөнгөөр 1250 мод тарих боломжтой юм. Иймд ард иргэд зүгээр нэг суварга нэртэй хөшөө босгохын оронд мод тарьж, түүнийгээ арчилж ургуулан цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь илүү их ач холбогдолтойг ухаарах цаг болжээ.
Мод нь агаар цэвэршүүлэх, хүчилтөрөгч ялгаруулах, хөрсийг сэргээхээс гадна усыг эргэлтэд оруулдаг олон ач тустай ургамал. Сонирхуулж хэлэхэд 50 гаруй настай ганцхан мод л насан туршдаа 200 сая орчим төгрөгөөр үнэлэгдэхүйц дээр дурдсан экологийн үйлчилгээг үзүүлэх чадалтай байдаг.
27/06/2022
12/10/2018
Мод тарих нь дэлхийн шим мандлын салшгүй хэсгийг бүрдүүлж, дулаарлын явцыг сааруулж хөрс, усыг тогтвортой байлгахад чухал үүрэгтэй. Нийслэлийн иргэдийн өмнө тулгараад байгаа агаар, ус, хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд бид мод тарьж орчин тойрондоо ногоон байгууламж ихээр байгуулах нь эрүүл мэндээ хамгаалах хамгийн зөв гарц юм
02/10/2018
Дэлхий дээр ойн гаралтай 5000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Дэлхийн хүн төрөлхтөний хэрэглээг хангахын тулд энэ дэлхий дахин нэг байх шаардлагатай болно. Дэлхий ганц учир таны замбараагүй хэрэглээг хангах боломжгүй. Тиймээс өөрийн хэрэглээгээ хянаж амьдралын зөв дадал зуршилтай болцгооё.
26/09/2018
Мод болгоныг эзэнтэй болгоё. Үр хүүхдэдээ нэр хайрлаж, өсгөж хүмүүжүүлж, бөөцийлж өсгөдөг шигээ хүн болгон тарьсан модондоо өөриймсөг хандаж, арчилгаа усалгаанд нь анхаарч, ургуулцгаая. Хүн болгон ээж, аавтай байдаг шиг мод болгоныг эзэнтэй болгож чадвал танд цэвэр агаар, таатай орчин, эрүүл мэндийг Мод өгч чадна. Эзэнтэй буюу "ААВ ЭЭЖ"- тэй Мод тарьцгаая.
24/09/2018
Ой мод бол хүлэмжийн хийг шингээж агаарыг цэвэршүүлдэг байгалийн уушиг юм. Хүн болон байгалийн хамгийн чухал эрхтэн “уушиг”аа хамгаалцгаая.
22/08/2018
15/08/2018
Агаарт байгаа хорт хий, тоосонцорын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин хэтэрсний улмаас хүний эрүүл мэндэд ихээхэн сөргөөр нөлөөлж байгаа аж. Харин мод тарьснаар нэг га ой мод сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг. Ялангуяа навчит мод дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 21-76 хувь хүртэл өөртөө шингээн агаарыг цэвэрлэдэг байна.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Ulaanbaatar
