Бид бэлэн шүү‼️ "ДЭЛХИЙН МОД" зуны анхны тоглолтын эхний өдөр. Биднийг үргэлж дэмжиж байдаг ТАНД баярлалаа. Улаанбаатар театрын " БӨМБӨРЦӨГ" театр тайзнаа дуу хөгжим, бүжиг жүжиг, циркийн урлагийн холимог хэлэмжээр
😎Энэ зун будаа болгоно 🔥🔥. Түгээж өгөөрэй манайхан 🥰
🎫Тасалбарыг 🎫👉🏼https://ticket.mn/event/1653/
Нийслэлийн Улаанбаатар Чуулга
Улаанбаатар театрын албан ёсны хуудас.
Нийслэлийн Улаанбаатар театр нь үндэсний өв уламжлалт ардын урлаг болох уртын болон ардын богино дуу, бий биелгээ, цамын бүжиг, хөөмэй, үндэсний найрал болон цөөхүүл хөгжмийн ур ухааныг олон нийтэд таниулан сурталчлах, хадгалан хамгаалах, залуу үеийнхэндээ өвлүүлэх зорилготой байгуулагдсан юм. Бид 2014 оноос дэлхийн болон өөрийн орны уран бүтээлчдийн бүтээлүүдээс урын сангаа баяжуулах, өнөө цаги
25/05/2023
Тасалбарыг 🎫👉🏼https://ticket.mn/event/1653/
Эх дэлхий үгүй бол амьдрал үгүй. Амьдрал үгүй бол хүмүүн үгүй. Үүсгэсэн соёлт иргэншил дэвшилтэйгээ ор үгүй замхран алга болно. Энэ сүйрлийг хүн төрөлхтөн өөрөө л зогсоох хүчтэй. Үүнийг "Дэлхийн мод" синтез мюзикл бүтээл урлахуйн өвөрмөц шийдлийн хязгааргүй орон зай Монголын анхны "БӨМБӨРЦӨГ" театрын тайзнаа дуу хөгжим, бүжиг жүжиг, циркийн урлагийн холимог хэлэмжээр үзэгч таны гайхлыг гайхамшиг руу хөтлөн оюун санааны судал бүрт эерэг эрчмийг хуйлартал догдлуулан уриална.
ХАМГИЙН ОЮУНЛАГ БЭЛЭГ
Дэлхийн мод жүжиг бол уран зохиол, хөгжим, бүжиг, цирк урлаг багтаасан урлагийн синтез хэлбэр бөгөөд хүүхдийн хөгжилд байгаль дэлхий хайрлан хамгаалах, сэргээх тэтгэх монголын үндэсний өв соёл, хүн байгалийн салшгүй хүйн холбоо, байгалийн үнэ цэн, түүнээс авах урам зориг, эрч хүчийг урлагийн гоо үзэсгэлэнгээр дамжуулан үзэгч таны сэтгэлд амилуулна. Байгаль дэлхийд хандах ёс суртахууны хүмүүжил, гоо зүйн мэдрэмж, бие бялдар, оюун ухааны хөгжлийн өв тэгш хослол нь бие хүний шилдэг чанарыг бүхэлд нь төлөвшүүлэх өндөр үр дүнтэй.
13/05/2023
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн,
"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийг угтан #УлаанбаатарТеатр Айцын уулын энгэрт мод тарьж байна.
Иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, ногоон хот, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс иргэн бүр мод тарихыг уриалж байна🌳😇❤️
#УлаанбаатарТеатр
#ДэлхийнМод тун удахгүй...
08/05/2023
Шинэ долоо хоногийн мэнд❤️
#Өглөөхөтөлбөр #МҮОНТ
#ГайхамшгийгТаныОюунд
тун удахгүй 🌳
Улаанбаатар театр төслийн хүрээнд "ДЭЛХИЙН МОД" синтез мюзикл гэр бүлийн жүжиг тун удахгүй
📌2023.05.27
📌2023.06.11 / Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн тоглогдоно/
Улаанбаатар театрын урлагийг шимтэн үзэгч #ТА тасалбараа амжиж худалдаж аваарай!
☎️ 70118411_99996615_99106294
29/04/2023
“Улаанбаатар театрын” уран бүтээлчид бүжигчиддээ өнөөдөр тохиож буй “Дэлхийн бүжгийн өдрийн” баярын мэндийг өргөн дэвшүүлье!❤️
Бүжиг бол цаг хугацаа, хөдөлгөөн, хөгжил баясал, аз жаргал, гуниг харуусал дотор орших илэрхийлэл бөгөөд хүн бүр өөрийн авьяас, үзэл бодлоо биеийн хэлэмжээр таниулах боломжтой хүчирхэг урлагийн төрөл юм.👏🏻👏🏻👏🏻
Монголын бүжгийн урлагийн нийт зүтгэлтнүүддээ баярын өдрийн мэндийг дэвшүүлье!❤️
27/04/2023
Өглөөний мэнд,
өчигдөр өнөөдөр Сүхбаатарын талбайд Нийслэлийн харьяа Нийгмийн салбарын нэгдсэн өдөрлөг зохион байгуулагдаж байна.
Өдөрлөгөөр эрүүл мэнд, урлаг,боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, аялал жуулчлал, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл авах боломжтой.
Манай театр 5.27-6.11нд шинээр тавьж буй “Дэлхийн мод🌳” мюзикл гэр бүлийн жүжгээ танилцуулж байна.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Contact the business
Telephone
Website
Address
Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бээжингийн гудамж, Нийслэлийн засаг захиргааны 5-р байр А корпус
Ulaanbaatar
14200
