01/06/2026
ЭРДЭНЭСИЙН ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ ХҮҮХЭД БАГАЧУУДДАА Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд дэвшүүлье🎉
Айл бүр аз жаргалтай, хүүхэд бүрийн ирээдүй гэрэлтэй байх болтугай🥰
#ХүүхдийнтөлөөЗаболЗаавалхийе
31/05/2026
НИЙСЛЭЛИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БОЛОН 21 АЙМАГТ 1072 ХУВЬЦААГ ӨВЛҮҮЛЖ ЭХЭЛНЭ
2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 4-ний өдрүүдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд өвлүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний 31 төвд зохион байгуулна.
Иргэд өөрт байрлах нэг цэгийн үйлчилгээний төвд хандан хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээллийг авах боломжтой. Мөн нотариатын үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд өв хүлээн авах ажлыг зохион байгуулна.
Мөн 2026 оны 06 сарын 3,4-ний өдрүүдэд 21 аймгийн нэг цэгийн үйлчилгээний төвд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцааг өвлүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх, өв хүлээн авах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулна.
Иргэд дээрх өдрүүдэд хувьцаа, ногдол ашиг өвлүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой бөгөөд нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх ажил 2027 оны 06 сарын 1-ний өдөр хүртэл буюу нэг жилийн хугацаанд үргэлжилнэ.
#ЭрдэнэсТавантолгойХК
#1072хувьцаа
#Ногдолашиг
#Өвлөхэрх
30/05/2026
1072 ХУВЬЦААНЫ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ НЯМ ГАРАГТ ҮРГЭЛЖИЛНЭ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 154 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшигч иргэн нас барсан бол түүний хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хууль ёсны өвлөгчид шилжүүлэх шийдвэр гарсан.
Үүнтэй холбогдуулан хувьцааг хэрхэн өвлүүлэх, иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар нэгдсэн мэдээлэл, зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.
Өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Нотариатчдын танхим, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо оролцож хувьцаа өвлөн авахтай холбоотой бүх төрлийн мэдээллийг иргэд, олон нийтэд өлөө.
Мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг маргааш өдөр буюу ням гарагт 09:00 -17:00 цагийн хооронд үргэлжилнэ. Иргэд та бүхэн Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж хувьцаа өвлөх эрхзүйн зохицуулалтай холбоотой мэдээллийг авах боломжтой.
Өдөрлөгийн хүрээнд:
📍Хууль ёсны өвлөгч мөн эсэхийг шалгах
📍Өвлөх хувьцаа болон ногдол ашгийн хэмжээг тодорхойлох
📍 Бүрдүүлэх шаардлагатай баримт бичгийн жагсаалт, зааварчилгаа
📍Үнэт цаасны данс нээлгэсэн эсэхээ шалгах, данс нээлгэх зэрэг мэдээллийг нэг дороос авах юм.
#ЭрдэнэсТавантолгойХК
#1072хувьцаа
#Ногдолашиг
#Өвлөхэрх
29/05/2026
БЯМБА, НЯМ ГАРАГТ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ХУВЬЦАА ӨВЛҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ
Нас барсан иргэдийн хувьцаа болон ногдол ашгийг 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хууль ёсны өвлөгчдөд нь өвлүүлж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан хувьцааг хэрхэн өвлүүлэх, иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар нэгдсэн мэдээлэл, зөвлөгөө өгөх НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-т таныг урьж байна.
Нээлттэй өдөрлөг 2026 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд буюу Бямба, Ням гарагт Сүхбаатарын талбайд болно.
Өдөрлөгийн хүрээнд иргэд дараах мэдээллийг авах боломжтой
📍 Хууль ёсны өвлөгч мөн эсэхийг шалгах
📍 Өвлөх хувьцаа болон ногдол ашгийн хэмжээг тодорхойлох
📍 Бүрдүүлэх шаардлагатай баримт бичгийн жагсаалт, зааварчилгаа
📍Үнэт цаасны данс нээлгэсэн эсэхээ шалгах болон хувьцаа өвлүүлэхтэй холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
1072 Хувьцааг өвлүүлэхтэй холбоотой лавлагаа, мэдээллийг нэг дороос өгөхөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Нотариатчдын танхим, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран ажиллаж байна.
26/05/2026
Эрч хүч, эв нэгдэл, өрсөлдөөнөөр дүүрэн “Уурхайчдын Спортын Их Наадам-2026” үргэлжилж байна
Энэ удаагийн наадамд 42 байгууллагын 1800 гаруй уурхайчин спортын олон төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид 85 хүний бүрэлдэхүүнтэйгээр спортын 8 төрлөөр оролцож байна.
Зохион байгуулагч:
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/
Ашигт малтмал, газрын тосны газар
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци
Erdenes Tavantolgoi JSC / Эрдэнэс Тавантолгой ХК
#УурхайчдынСпортынИхНаадам #СпортынНаадам