Invest Mongolia

Invest Mongolia

Share

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
'Хөрөнгө оруулалт, худалдааны газар'

Photos from AmCham Mongolia's post 03/06/2026

Америкийн Худалдааны Танхим (AmCham Mongolia)-аас зохион байгуулсан танхимуудын хамтарсан уулзалтад Хөрөнгө оруулалт, худалдааны газар оролцож, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан ГШХО-ын үр өгөөжийг сурталчлах аян болон ГШХО-ын барометр зэрэг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй санаачилгуудыг танилцуулж, Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулах боломжит нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцэв.

Тус уулзалт нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.

Уулзалтыг зохион байгуулсан AmCham Mongolia болон оролцсон худалдаа, аж үйлдвэрийн танхимууд, бизнесийн холбоодод талархал илэрхийлье.

***

The Investment and Trade Agency of Mongolia participated in a joint meeting hosted by AmCham Mongolia, bringing together representatives from leading chambers of commerce and business associations to exchange updates and explore opportunities for collaboration.

During the meeting, Ms. B. Zandan, Director-General of the Investment and Trade Agency of Mongolia, presented the Agency’s upcoming initiatives, including the FDI Benefits Campaign and the FDI Barometer. Participants also discussed potential amendments to the Investment Law and their implications for Mongolia’s investment climate.

The meeting served as a valuable platform for strengthening public-private dialogue and fostering closer cooperation to enhance Mongolia’s business and investment environment.

The Agency extends its appreciation to AmCham Mongolia, EuroChamber Mongolia, the French Mongolian Chamber of Commerce and Industry, the Mongolian National Chamber of Commerce and Industry, and the Ulaanbaatar Chamber of Commerce for their active engagement and collaboration.

03/06/2026

ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ
Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон "AiPro Strategy LLC" хамтран аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд зориулсан бизнесийн ганцаарчилсан зөвлөгөөг зохион байгуулах гэж байна.
📌 Сэдэв:
Бизнесээ өөрчлөх нь: Хиймэл оюун ухаан (AI) ба автоматжуулалт
👩🏻‍💼 Зөвлөх: Н.Сарангуа
"AiPro Strategy LLC"-ийн үүсгэн байгуулагч, Монголын Экспортын Кластерийн Сүлжээ ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга
⏰ Хэзээ:
2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр (Лхагва гараг)
13:30–17:30 цаг
📍 Хаана:
Засгийн газрын XI байр, 1-р давхарт

Зөвлөгөөний үеэр бизнесийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан болон автоматжуулалтын шийдлүүдийг хэрхэн ашиглах, бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах боломжуудын талаар ганцаарчилсан зөвлөгөө өгөх болно.
Холбоос дээр дарж бүртгүүлнэ үү.
https://forms.office.com/r/5xTjNWDNC5

Бүртгүүлсэн оролцогчдод уулзалтын цагийг утас болон цахим шуудангаар мэдэгдэх болно.

ХОХГ: “Orano Mining”-тай гэрээ байгуулсан нь Францын хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлсэн 02/06/2026

Францын хөрөнгө оруулагчид Монгол Улсад өндөр сонирхолтой байгаа бөгөөд дэд бүтэц, ялангуяа эрчим хүч, төмөр замын салбарт идэвхтэй хөрөнгө оруулж байна. Хөдөө аж ахуйд ч их боломж бий. Монгол, Францын Ерөнхийлөгч нарын айлчлал, уран боловсруулах төслийн хүрээнд “Orano Mining” компанитай байгуулсан гэрээ нь Францын хөрөнгө оруулагчдын сонирхлыг улам нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн.
“Bpifrance” банк Монгол Улсын хоёр төсөлд санхүүжилт олгосон бол Худалдаа хөгжлийн банктай хамтран гурав дахь төслөө санхүүжүүлэхээр төлөвлөж буйгаа мэдээлэв.

ХОХГ: “Orano Mining”-тай гэрээ байгуулсан нь Францын хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлсэн Францын хөрөнгө оруулагчид Монгол Улсын дэд бүтэц тэр дундаа эрчим хүч, төмөр замын төслүүдэд хөрөнгө оруулах сонирхол их байна. Мөн хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө...

Photos from Invest Mongolia's post 27/05/2026

“Bpifrance-тэй бизнес хамтын ажиллагааны боломжууд” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, Монголын аж ахуйн нэгжүүд Францын талын байгууллагатай холбоо тогтоох, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцлээ.

Хөрөнгө оруулалт, худалдааны газар Худалдаа, хөгжлийн банктай хамтран Монголын аж ахуйн нэгжүүдийг Bpifrance-тэй хийх уулзалтад урьж оролцуулсан бөгөөд арга хэмжээнд Францын төрийн өмчит хөрөнгө оруулалт, санхүүжилтийн байгууллага болох Bpifrance болон Худалдаа, хөгжлийн банкны төлөөлөгчид оролцов.

Францын компаниуд болон нийлүүлэгчидтэй хамтран ажиллах сонирхолтой Монголын аж ахуйн нэгжүүдэд зориулан санхүүжилтийн боломж, хамтын ажиллагааны чиглэл, дэмжлэгийн механизмын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

***

The “Business Cooperation Opportunities with Bpifrance” event was successfully organized, providing Mongolian enterprises with an opportunity to establish connections with French institutions and explore new areas of cooperation.

The Investment and Trade Agency, in collaboration with Trade and Development Bank, invited Mongolian businesses to participate in meetings with Bpifrance. Representatives from Bpifrance, the French state owned investment and financing institution, as well as Trade and Development Bank, attended the event.

Detailed presentations were delivered on financing opportunities, areas of cooperation, and support mechanisms available for Mongolian enterprises interested in collaborating with French companies and suppliers.

Photos from Invest Mongolia's post 27/05/2026

ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖИЖ БУЙ "МОНГОЛ УЛСАД ГАДААД ХУДАЛДААГ ХӨГЖҮҮЛЭХ" /ITDM/ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛДАГ "ЕВРОПЫН ХОЛБОО-МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ӨДӨР 2026"

"Хамтын ажиллагаа - Инновац - Төрөлжүүлэлт" уриан дор зохиогдож буй тус арга хэмжээ нь Монгол Улс болон Европын Холбооны улс орнуудын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой томоохон арга хэмжээ юм.

Тус арга хэмжээ 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр МҮХАҮТ-д “Хамтын ажиллагаа – Инновац – Төрөлжүүлэлт” уриан дор бөгөөд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын өргөн оролцоотойгоор зохион байгуулагдсан.

Тус арга хэмжээний хүрээнд:

🔹(Европын өнцгөөс) Европын Холбооны Улс орнууд болон Монгол Улс хоорондын худалдааны өнөөгийн нөхцөл байдал, бодлогын чиг хандлага, худалдааг хөнгөвчлөх асуудлууд зэрэг сэдвүүдээр тавигдсан илтгэлүүд;
🔹(Хамтын ажиллагааны өнцгөөс) Европын холбооны GSP+ хөнгөлөлтийн ерөнхий системийн боломж, экспортын төрөлжилт, ногоон хөрөнгө оруулалт зэрэг сэдвүүдээр тавигдсан илтгэлүүд;
🔹“Худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдааны бодлогын хэтийн төлөв” сэдэвт төрийн байгууллагуудын оролцоотой салбар хуралдаан;
🔹“Кластерын хөгжил болон экспортыг дэмжих хэтийн төлөв” сэдэвт хувийн хэвшил болон Кластерын сүлжээ байгууллагуудын оролцоотой салбар хуралдаан;
🔹Экспортын кластеруудын бүтээгдэхүүний үзэсгэлэн, бизнесийн уулзалт зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан.

Одоогоор Европын Холбооны улс орнуудаас Монгол Улс руу хүнс, машин тоног төхөөрөмж, эм эмнэлгийн бүтээгдэхүүнүүд түлхүү импортлогдож байгаа бол Монгол Улсаас Европын Холбооны улс орнуудруу ноос, ноолуур, малын өлөн, хатаасан мах зэрэг цөөн төрлийн мал аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, экспортын төрөлжилтийн барьцаа ахиулж байна.

Монгол Улс болон Европын Холбооны улс орнуудын хооронд хийсэн худалдаа, эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд тогтмол хэв шинжтэй байна. Тухайлбал, 2025 оны байдлаар хоёр талын нийт бараа эргэлт 1.01 тэрбум ам.долларт хүрч, худалдааны нийт бараа эргэлтийн түвшин өндөр хэвээр байгаа хэдий ч экспорт, импортын харьцаа 9:1 буюу Монголын талд алдагдалтай хэвээр байна.

Европын Холбооны GSP+ хөнгөлөлтийн хүрээнд Монгол Улсын экспорт 2025 онд 17 сая еврод хүрч, ашиглалтын түвшин 80 орчим хувьтай байгааг Европын талаас онцолсон нь үндэсний үйлдвэрлэгчид энэхүү хөнгөлөлтийг бодитой, үр ашигтай ашиглаж байгааг харуулж байна.

Иймд GSP+ хөнгөлөлтийн ерөнхий систем нь Монгол Улсын экспортын өрсөлдөх чадварыг дэмжих чухал хэрэгсэл хэвээр байна.

26/05/2026

2026.05.15-нд Токио хотноо зохион байгуулагдсан “Инвест Монголиа: Эрчим хүч ба санхүүгийн салбар, Токио 2026” форумын үеэр Японы Гадаад Худалдааны Байгууллага (JETRO)-ын дэд ерөнхийлөгч Томохиро Такашима Монгол Улсад дунд болон урт хугацаанд хамгийн өндөр өгөөж, стратегийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтын боломжтой салбар нь эрчим хүчний салбар болохыг онцлон дурдав.

***

At the “Invest Mongolia: Energy and Finance, Tokyo 2026” forum, Mr. Tomohiro Takashima, Vice President of the Japan External Trade Organization (JETRO), emphasized that the energy sector represents the most attractive investment opportunity in Mongolia in terms of both high returns and strategic importance over the medium and long term.

26/05/2026

Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан БНХАУ-ын Харбин хотын 35 дах удаагийн Олон улсын эдийн засаг, худалдааны үзэсгэлэнгийн үеэр “Longtou News” телевизэд өгсөн ярилцлагадаа Монгол Улс болон Хэйлунжян муж нь ижил төстэй уур амьсгалтайгаас гадна ноос, ноолуур, гоо сайхан, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, цахим худалдаа, соёлын солилцоо зэрэг олон салбарт хамтран ажиллах боломжтойг онцоллоо.

***

During an interview with “Longtou News” television at the 35th Harbin International Economic and Trade Fair in China, the Director General of the Investment and Trade Agency of Mongolia, B. Zandan, highlighted that Mongolia and Heilongjiang Province share similar climatic conditions and have strong potential for cooperation in multiple sectors, including wool and cashmere, beauty products, agriculture, tourism, e-commerce, and cultural exchange.

26/05/2026

2026.05.15-нд Токио хотноо зохион байгуулагдсан “Инвест Монголиа: Эрчим хүч ба санхүүгийн салбар, Токио 2026” форумын үеэр Монгол Улсын Шадар Сайд Т.Доржханд "Монгол Улс нар, салхины эрчим хүчээ ногоон устөрөгч, аммони болгон Японы зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой" гэдгийг тодотгов. Тэрээр мөн цэвэр эрчим хүчний асар их нөөцөө бодит төслүүдээр дамжуулан хөрөнгө оруулагчдад танилцуулж бизнес, хамтын ажиллагааны шинэ боломжийг бий болгосон нь тус форумын чухал үр дүн байсныг онцлон тэмдэглэв.

***

At the “Invest Mongolia: Energy and Finance, Tokyo 2026” forum, Mongolia’s Deputy Prime Minister T. Dorjkhand emphasized that Mongolia has full potential to supply the Japanese market with green hydrogen and ammonia produced from its solar and wind energy resources. He also highlighted that presenting the country’s vast clean energy resources to investors through concrete projects, thereby creating new opportunities for business and cooperation, was one of the key outcomes of the forum.

26/05/2026

БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуулагдсан Олон улсын 35 дахь удаагийн эдийн засаг, худалдааны үзэсгэлэнгийн үеэр Монголын уламжлалт гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авагчид болон гадаад хэрэглэгчдэд өндөр сэтгэгдэл төрүүллээ.

- “Адууны гаралтай тос, саван зэрэг бүтээгдэхүүнүүд бүгд байгалийн гаралтай, чанарын хувьд маш сайн гэдгийг мэдэрсэн. Үүнийг худалдан авч байгаадаа баяртай байна.”

***

At the 35th Harbin International Economic and Trade Fair held in Harbin, China, Mongolia’s traditional cosmetic products made a strong impression on both buyers and international consumers.

“I felt that products such as horse-derived oils and soaps are all natural and of very high quality. I am happy to be purchasing them.”

26/05/2026

БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуулагдсан Олон улсын 35 дахь удаагийн эдийн засаг, худалдааны үзэсгэлэнгийн үеэр Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнүүд худалдан авагчид болон гадаад хэрэглэгчдэд өндөр сэтгэгдэл төрүүллээ.

- “Монгол ноолуур нь дулаан, хөнгөн, зөөлөн, чанартай учраас надад маш их таалагдсан”

***

At the 35th Harbin International Economic and Trade Fair held in Harbin, China, Mongolia’s wool and cashmere products attracted strong interest from both buyers and international consumers, leaving a highly positive impression.

“Mongolian cashmere is warm, lightweight, soft, and of excellent quality, which is why I like it so much.”

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Government Premises 11, J. Sambuu Street 17, Chingeltei District
Ulaanbaatar
15141

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30