2020 оны Сонгогчидын Эрх Ашгийг Хамгаалах Холбоо

2020 оны Сонгогчидын Эрх Ашгийг Хамгаалах Холбоо

Share

Judo of Mongolia

24/06/2022

Бүх мэдээллийг Judo we page-ээс

24/06/2022

Judo we page хуудаснаас жүдогийн тухай бүх мэдээллээ аваарай

24/06/2022

Жүдо сонирхогчдын энэ групп хакердуулсан учраас Judo we page хуудаснаас жүдогийн мэдээллээ авна биз ээ. Баярлалаа

05/10/2021

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай гэр бүлийн хос романыг худалдан авч манай нөхөр зохиолч Н. Бадамжавын эмчилгээнд нэмэр хандиваа хүртээнэ үү.
-Тэнгисийн зүрх роман-15,000
-Эрчүүд ба бүсгүй тууж-15.000… нэг нэгээр нь салгаж авч болно
-Хаан банк. Ч.Дагмидмаа.5006424348
Баярлалаа. Та бүхний буян хишиг арвижах болтугай
Мөн “Аз хур” номын их дэлгүүр, Багшийн дээдийн Сонор плаза “ Анар” номын дэлгүүрүүдээр худалдаалж байна

10/09/2021

Энэхүү нүүр хуудсыг сонгуулийн үед алдаад эргүүлж авч чадаагүй ч гэсэн хааяадаа жүдогийн мэдээ мэдээлэл оруулж байгаа

Photos from 2020 оны Сонгогчидын Эрх Ашгийг Хамгаалах Холбоо's post 10/09/2021

🥋Монгол Алтиус ахлах сургууль өнөөдөр хүүхдүүдээ бүртгэж байна. Хичээл нь ирэх 7 хоногийн Даваа гарагт эхлэнэ. Ирээдүйн олимп дэлхийн аваргууд энэ сургуулиас олноороо төрөх болтугай. Амжилт хүсье. 🥋Judo we page 💥

29/07/2021

Их спорт тайлбарлагч Сосорбарамын Шижирбат танаа:

Хаа хамаагүй бөхчүүдийг
Хамаатан нь юм шиг танилцуулаад өгчихдөг
Авч зүүсэн медаль бүрийг нь
Аанай л бас хэлээд өгчихдөг

Надаас томгүй л цээжинд чинь
Яасан их багтаамж байна аа
Намтар яриад урсгаж өгөхөд чинь
Яруухан бодол хөврөөд байна аа

Арай л их ярьчихлаа даа хөөрхий минь
Ам нь цангадаг л байхдаа
Арай л их мэдлэгтэй юмаа Шижирээ минь
Амьдралаа зориулсан болохоор тэр биз ээ

Бөмбөрцгийн олон тайлбарлагчдыг өрсөлдүүлвэл
Бүгдийг нь хаяад холоо түрүүлнэ дээ
Бөхийн амжилтыг нь хэл гэвэл
Бөөндөж яриад гайхал төрүүлнэ дээ

Бөхийн мэдлэг юу ч байхгүй
Бүсгүй хүн хүртэл огшоод байна шүү дээ
Бүүр ч болоогүй шүүгч болчихсон
Вазари гэж хашгираад байна шүү дээ

Энэ хэний гавъяа вэ? гэхэд
Эргэлзэх юмгүй Шижирээ л заасан даа
Телевизийн ардаас хичээл заачихдаг
Тэнгэрлэг тайлбарлагч хичнээн бол доо

Ямар ч вазари байхгүй шүү!
Яа яа яа тэгнэ ээ тэр!
Бөмбөрцөгт арван жил тонгочлоо!
Бүгдээрээ таны үг ээ!

Яг үнэнийг шууд хэлье!
Ямар ч тайлбар хийхгүйгээр
Хоёр хүн барилдахыг үзвэл
Хоолоо давсгүй идэхтэй л адил аа!

Худлаа гэвэл дууг нь хаагаад
Хуухьтай барилдаан мэдрэх гээд үзээрэй
Хундагатай юмандаа дийлдсэн юм шиг
Хурхирч эхлэх вий дээ! анд нөхдөө

Арын хаалгаар аваагүй
Алдар нэр гэж орчлонд байдаг аа
Шижирээгүй жудо үзнэ ээ гэвэл
Шигшээ багаа ч танихгүй болно оо

Цагаа олсон оновчтой үгс нь
Цанхтай адуу шиг тонгочиж өгнө өө
Цайгаа уу даа миний хөгшөөн гэж
Цайлган сэтгэл минь өрөвдөж өгнө өө

Мэргэжлээ төгс эзэмшинэ ээ гэдэг
Олимпод зодоглохоос өөрцгүй юмаа
Мэдрэмжээ төгс ярина аа гэдэг
Онгод орохоос дутахгүй юмаа

Жаахан Монгол орныхоо
Сайхан тайлбарлагчийг шагнах хэрэгтэй
Шүүмжлэх донтой олон этгээдийг
Шүлсээ хатаа гэж загнах хэрэгтэй!

Б.Алтанхүү

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Ulaanbaatar