Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар

Share

Засгийн Газрын тохируулагч агентлаг
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг

14/05/2023
Photos from Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар's post 17/04/2023
Photos from Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар's post 26/12/2022

Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын чиглэлүүдээр салбарын яамд, тэдгээрийн харьяа байгууллагуудад хандаарай
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож татан буулгахаар шийдвэрлэсэн. Улмаар хяналтын чиг үүргийг салбар яамд болон тэдгээрийн харьяа байгууллагууд руу шилжүүлж байгаа бөгөөд та бүхэн Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамаарч байсан дараах чиглэлүүдээр 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох яамд руу хандаарай.
http://inspection.gov.mn/new/?p=5712

Ихэнх нутгаар их хэмжээний цас орох тул сэрэмжтэй байхыг зөвлөж байна 23/12/2022

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
..Даваа гүвээ цасанд хаагдах зэрэг хүндрэл, нөхцөлүүд үүсэж болзошгүй тул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Ихэнх нутгаар их хэмжээний цас орох тул сэрэмжтэй байхыг зөвлөж байна Ойрын 2 хоногтоо агаарын температур өмнөх хоногуудаас бага зэрэг дулаарах хэдий ч 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв...

Photos from Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар's post 23/12/2022

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баяртай холбогдуулан урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж байна. Шалгалтын явцад хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, хадгалах хугацаа хэтэрсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилт хангалтгүй, хадгалалтын горим, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй, зориулалтын сав баглаа боодолд тавигдах шаардлага хангаагүй, буруу шошголсон хүнс худалдаалсан зөрчлүүд нийтлэг илэрчээ.
Улмаар хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 251 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комисст шилжүүлэн, хаяг шошгын зөрчилтэй 52 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаанаас буцаан татуулаад байна.
Урьдчилан сэргийлэх шалгалтад 815 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг хамруулж илэрсэн зөрчил, дутагдлын 58.5 хувийг газар дээр нь арилгуулж, 974 зөвлөмж хүргүүлжээ. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах, хоол хүнснээс шалтгаалсан болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 566 хүнсний үйлдвэрлэл, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар, худалдаа үйлчилгээ эрхлэгч 1070 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

16/12/2022

Сурагчдын өвлийн амралтын үеэр хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж, аливаа эрсдэлээс сэргийлээрэй.

16/12/2022

Насанд хүрсэн хүний нэг өдрийн сахарын хэрэглээг 25 гр гэж Эрүүл мэндийн яамны зөвлөмжид заасан. Тэгвэл худалдаанд байгаа багцалсан нэг уут бэлгэнд ойролцоогоор 412 гр сахар агуулагдаж байгаа нь дээрх хэрэглээнээс даруй 16 дахин их юм. Тухайлбал, 1 жүүс, 1 жигнэмэг, 1 шоколад, 3 төрлийн чихэр зэрэг зургаан ширхэг бүтээгдэхүүнтэй уут бэлгэнд энэ хэмжээний сахар агуулагдаж байгаа аж.
Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхэд хүүхдэд цатгалан мэдрэмж төрүүлэн хоолны дуршлыг бууруулдаг. Улмаар шим тэжээллэг хоол хүнс идэхээс дургүйцэх, зөвхөн чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг идэх дуршилтай болж, шүдний өвчлөлд өртдөг.
Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ бэлэг сонгохдоо сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас аль болох татгалзахыг уриалж байна.
Хэрэв Худалдаанаас ууттай бэлэг сонгож буй тохиолдолд уутанд багцалсан хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдал нь алдагдсан эсэхийг шалгаж авахыг зөвлөж байна.

14/12/2022

Та хүүхэддээ худалдаанаас ууттай бэлэг сонгож байгаа бол уутанд багцалсан хүнсний бүтээгдэхүүн бүрийн хадгалах хугацаа, хадгалах нөхцөл, чанар, аюулгүй байдал нь алдагдсан эсэхийг шалгаж авахыг зөвлөж байна.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Ulaanbaatar
97611

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30