🔴Eagle News ТОЙМ: Төрийн өмчийн орон сууцыг түрээслэхэд нэг өрх сарын орлогынхоо 10-30 хувийг зарцуулахаар байна. “Солонго 1, 2” орон сууцны хороололд эхний ээлжийн өрхүүдийг ирэх 8 сард цахимаар сонгон шалгаруулна. Сонгохдоо 100 хүртэлх оноогоор үнэлэх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, гэр хорооллын бүсэд амьдардаг иргэдэд давуу оноо олгогдоно гэдгийг мэдээлж байна.
Төрийн Орон Сууцны Корпораци
"ТОСК" ТӨХХК нь хүн амыг хямд өртөгтэй орон сууцаар хангах төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
"Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-ийн нэрийг барьж иргэдийг залилах асуудлууд гарч байгааг холбогдох байгууллагаас анхааруулж байна ‼️
🔴 #ТольМэдээ | ТОСК-ийн түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар, ХУР системийн мэдээлэлд үндэслэн явуулах бөгөөд иргэдээс нэмэлт тодорхойлолт, бичиг баримт шаардахгүй. Мөн сонгон шалгаруулалтыг онооны системээр явуулах бөгөөд өөрийн өмчлөлийн орон сууцтай иргэн хамрагдахгүй.
02/06/2026
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | ТОСК-ын нэрээр "орон сууцанд оруулж өгнө" хэмээн иргэдийг залилах тохиолдол гарч байна ‼️
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | ТОСК-ын нэрээр "орон сууцанд оруулж өгнө" хэмээн иргэдийг залилах тохиолдол гарч байна
https://www.zindaa.mn/5ay7
02/06/2026
СЭРЭМЖЛҮҮЛЭГ ‼️
📌“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь холбогдох хууль, журмын дагуу төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлдэг. Сүүлийн үед ТОСК-ийн нэрийг барьж байр бүтээж өгнө, орон сууцны бүртгэлд хамруулна хэмээн иргэдийг залилаж бууй тохиолдол гарч буй тул энэ төрлийн залилах гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлж байна. ‼️
📌“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлттэй бодлогыг хэрэгжүүлдэг.
Тус компанийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд сонгон шалгаруулалтгүйгээр хамрагдах боломжгүй. Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-ын 1.4-т: “Төрийн өмчийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэл болон сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах бөгөөд сул орон сууц гарсан тухай бүр энэхүү журамд заасны дагуу сонгон шалгаруулалтыг явуулна” гэж заасан байдаг. Иймд одоогийн байдлаар бүртгэл нь эхэлсэн төсөл, хөтөлбөр байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
📌Төслүүдийн явцын мэдээлэл:
• Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Ногоон нуур–1008” төсөл нь БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй орон сууцны хороолол бөгөөд барилга байгууламжийг хүлээн авах, хүлээлгэн өгөх шатандаа явж байна.
• Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Солонго 1”, “Солонго 2” төслүүд одоогоор ашиглалтад ороогүй байна.
📌Орон сууцны барилгууд ашиглалтад бүрэн орж, эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны дараа сонгон шалгаруулалтын талаарх зарыг байгууллагын албан ёсны цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй мэдээлэх болно.
📌Иргэд Та бүхэн мэдээллийг зөвхөн баталгаат эх сурвалжаас авч, худал мэдээлэлд автахгүй байх, мөн залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэхийг анхааруулж байна.
Төсөл, хөтөлбөр болон орон сууцтай холбоотой мэдээллийг байгууллагын албан ёсны цахим хуудас болох www.tosk.gov.mn-ээс авах боломжтой. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 7288-7788 дугаарын утсаар холбогдон авахыг зөвлөж байна.
“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨХКК 2026.06.02
29/05/2026
Барилгын төлөв байдлын үнэлгээ хийлгэх ажилд үнийн санал ирүүлнэ үү.
Ерөнхий өгөгдөл:
7 давхар 400 авто машины зогсоолтой нэгдсэн гараашийн барилга
Барилга нь газар хөдлөлтийн – 7 балл,
Гадна агаарын тооцооны температур – /-39С/,
Цасны ачаалал – 50 кг/м2,
Салхины ачаалал – 2,8м/с -д тооцож төлөвлөсөн.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах: https://tosk.gov.mn/?p=6297
28/05/2026
ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.
- Хяналтын инженер https://tosk.gov.mn/?p=6295
Материал хүлээн авах хаяг: [email protected]
Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.05.28-2026.06.11-ны өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах: 2026.06.12-2026.06.26-ны өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах байр:
Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК-ийн байр. Утас: 7288-7788 (504)
✅️ Барилгын салбарын үйлдвэрлэгчид, технологи хөгжүүлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Барилгын технологийн өнөө ба ирээдүй” форум зохион байгуулагдлаа.
11/05/2026
ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.
- Ерөнхий инженер https://tosk.gov.mn/?p=6261
- Хяналтын инженер https://tosk.gov.mn/?p=6258
Материал хүлээн авах хаяг: [email protected]
Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.05.08-2026.05.21-ны өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах: 2026.05.21-2026.06.05-ны өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК-ийн байр. Утас: 7288-7788 (504)
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Website
Address
МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ Чингэлтэй дүүрэг, VI хороо, Их тойруу 53/3 "ТОСК" ийн байр
Ulaanbaatar
15140-0051
Opening Hours
| Monday | 08:30 - 17:30 |
| Tuesday | 08:30 - 17:30 |
| Wednesday | 08:30 - 17:30 |
| Thursday | 08:30 - 17:30 |
| Friday | 08:30 - 17:30 |
