Баянгол дүүргийн Теле камерын хяналтын дэд төв
Баянгол дүүргийн “Теле камерын хяналтын дэд төв”-ийн албан ёсны хуудас
03/06/2026
Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллана
https://khural.ulaanbaatar.mn/news/PHOTO/2142
🟡ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД:
МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
⚖️15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө✅
03/06/2026
#СЭРЭМЖЛҮҮЛЭГ❗️
🚦Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн осол бүртгэгдсэн‼️
📌 Жолооч та бүхэн сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол болон явган хүний гарцын ойролцоо хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, гарц руу ойртож буй болон гарцаар гарч байгаа явган зорчигчдод зам тавьж өгөөрэй.
🚶♂️🚴♀️ Явган зорчигч болон унадаг дугуйтай иргэд зам хөндлөн гарахдаа хөдөлгөөний нөхцөл байдлыг сайтар нягталж, тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа зорчих хэсгийг хөндлөн гарч хэвшинэ үү.
⚖️ Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д "Жолооч явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарцаар гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө" гэж заасан байдаг.
👨👩👧👦 Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, дадал олгож, гарцаар зөв гарч хэвшихэд нь анхаарч, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
⚠️ Явган хүний гарц бол аюулгүй байдлын бүс. Замын хөдөлгөөнд оролцогч бүр дүрмээ мөрдөж, харилцан хүндэтгэлтэй оролцсоноор осол, хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой.
03/06/2026
Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр Энэбишийн өргөн чөлөөний явган хүний замыг хааж барьсан байсан байгууламжийг албадан буулгаж тохижилт хийж байна.
02/06/2026
🔴СЭРЭМЖЛҮҮЛЭГ❗️
🏍️Цагдаагийн байгууллагад 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт “Мотоцикл онхолдсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
📌Шалгалтаар улсын дугааргүй “Эс Жи Голд” маркийн мотоциклийг 14 настай эрэгтэй хүүхэд жолоодон явах үедээ онхолдож, хамт зорчиж явсан 14 настай хүүхэд гэмтсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.
⚠️Эцэг эх, асран хамгаалагчид Та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, насанд хүрээгүй хүүхдийг тээврийн хэрэгсэл жолоодох боломжийг олгохгүй байхад онцгой анхаарахыг зөвлөж байна.
01/06/2026
E-MONGOLIA “ЭРСДЭЛ МЭДЭГДЭХ” ЦЭСТЭЙ БОЛЛОО
E-Mongolia платформд шинээр нэмэгдэж буй энэхүү цэсээр дамжуулж иргэд өөрсдийн ажиллаж, амьдарч буй орчинд хүний эрүүл мэнд, ам нас, аюулгүй байдал эрсдэлд орж болзошгүй нөхцөл үүсвэл мэдээлэх боломжтой юм.
Ингэснээр энэ мэдээллийн мөрөөр шуурхай арга хэмжээ авч ажиллах нөхцөл бүрдлээ ✅
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс “Хүүхдийн төлөө За бол Заавал хий” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд буй🤝. Энэ хүрээнд мөн хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй газруудад үзлэг хяналт хийж байгаа бөгөөд цаг үеийн харамсалтай үйл явдал бидэнд хариуцлага, хяналт сэргийлэлт, шуурхай арга хэмжээ нэн шаардлагатай байгааг дахин ойлгуулсан.
Цаашид иргэд E-Mongolia-д нэвтрэн хүүхдэд учирч болзошгүй эрсдэлийн талаар мэдэгдэж, ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой болж байна 📖.
Ташрамд, үүний өмнө хүүхдэд зориулсан E-Kids цэс мөн “E Mongolia” платформын дэргэд шинээр ажиллаж эхэлсэн билээ. Үүгээр дамжуулж хүүхэд өөрийн байршлыг асран хамгаалагчдаа мэдэгдэх, ямар нэг аюул эрсдэл үүсвэл мөн шуурхай мэдээлэх зэрэг боломжийг хангаж өгсөн юм ✅
01/06/2026
Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийн мэндийг хүргэе. ❤️
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Bayangol District Governor's Office, 17th Khoroo, Bayangol
Ulaanbaatar
16080
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
