04/02/2026
📢 “Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь” хөтөлбөрт урьж байна!
Монгол Улсын Засгийн газрын Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй, залуусын ажлын ур чадвар, туршлага, карьерийн шилжилтийг бодитоор дэмжих хөтөлбөр юм.
Бодлогод Залуусын Хяналт ТББ тус хөтөлбөрийн хүрээнд залуусын оролцоог нэмэгдүүлэхээр хамтран ажиллаж байна.
🔥 Хэн хамрагдах боломжтой вэ?
Дараах шаардлагыг хангасан залуучууд:
• 35-аас доош насны
• 6+ сар ажил идэвхтэй хайсан боловч ажилд ороогүй
• Завсар жил авсан (Gap Year)
• Гэртээ хүүхдээ хараад ажлын туршлагатай болж чадаагүй байгаа эмэгтэйчүүд
• Шинэ ур чадвар эзэмшиж, дагалдан ажиллах туршлага хуримтлуулж, тогтвортой хөдөлмөр эрхлэх сонирхолтой
🎯 ЯАГААД заавал оролцох ёстой вэ?
Карьерийн зөвлөгөө • Сэтгэлзүйн дэмжлэг • Ажлын байран дээрх бодит дагалдан туршлага
— бүгдийг нэг дор авах ховор боломж!
⏳ Хүний тоо хязгаартай тул яг одоо амжаад бүртгүүлээрэй.
👉 Энд бүртгүүлнэ үү: https://forms.gle/KAFJeMbMr8qkQnpW8
28/11/2025
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах үүрэгт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар өргөдөл гаргагчид мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах" (D.Petition) журмын төслийн талаар нээлттэй хэлэлцүүлгийг 2025 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 14.00 цагаас зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлгийг 2025.12.02-ны өдрийн 14:00–17:00 цагт, Улсын Их Хурлын Тамгын газрын 1 дүгээр байранд зохион байгуулна.
Бүртгэлийн линк: https://forms.gle/AfUf3KSpXmCxdxZMA
Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах үүрэгт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорил....
28/06/2024
Анхаараарай! 👇👇👇
Саналын хуудасны зургаа авч нийтэд мэдээлэх нь 10 сая төгрөгийн торгуультай!
30.2.саналын хуудсанд тэмдэглэсэн санал, саналын хуудасны зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
30.3.саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн;
30.4.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
30/05/2024
Арван жилийн 5-р ангийн сурагч байхаасаа л сайн дурын ажилд өөрийгөө зориулж ирсэн би иргэний нийгмийн нэг хэсэг болж ажиллаж, амьдрахаар шийдээд аль хэдийнээ 10 жил өнгөрсөн байна. Энэ бол манай Бодлогод залуусын хяналт ТББ/Youth Policy Watch NGO байгуулагдсан цаг хугацаа юм. Сайн дурын ажил 2004 оноос эхэлсэн гэж үзвэл энэ жил яг 20 жил болж байна. Нас залуу ч туршлага арвин.
Энэ хугацаанд ойлгосон зүйл:
1. Зорилго нь аргаа зөвтгөхгүй! Бид мянга сайн сайхан зүйлийн төлөө тэмүүлж, хүний эрхийг хангадаг, авлигалгүй, ашиг сонирхолгүй, шударга, хүндээ ээлтэй нийгэмд амьдармаар байлаа ч үүнтэй тэмцэхдээ хуулийн дагуу л тэмцэх ёстой. Тиймээс бид хуулийн хэрэгжилтийг үнэлж, хяналт, мониторинг, ажиглалт хийдэг. Сайн сайханд хүрэхийн тулд муу арга, буруу арга заль ашиглавал хэдэн хүн хохирох бол, ямар үлгэр дууриалал, ямар туршлага үлдээх бол гэдгээ бодох хэрэгтэй.
2. Хүн бол Зорилго харин арга хэрэгсэл биш! Хүний сайн сайхан байдал бүхний төвд байх ёстой. Хүндээ зориулсан хүндээ хандсан шийдвэр гаргаж, тэр нь бодит амьдрал дээр хэрэгждэг байх ёстой. Ялангуяа төрийнхэн үүнийг хэрэгжүүлдэг байх ёстой. Иргэний нийгмийнхэн бидний хийж, хэрэгжүүлж байгаа ажилд бүр ч илүү чухал.
Тийм учраас бид залуусыг татан оролцуулахдаа тайлбайрлаж, таниулж, сайн дурын үндсэн дээр оролцуулдаг. Түүгээрээ бид ч манай арга хэмжээнд оролцож бидний нэг хэсэг болсон залуус ч бахархдаг.
Сонгуулийн иргэний нийгмийн ажиглалт төсөл бол яг энэ зарчмаар явдаг. Сонгуулийн өдөр санал авах байранд гар тооллого дуустал намынхан сууж үлддэггүй харин иргэний нийгмийнхэн л үлддэг. Эцсийн мөчид маргаан үүсвэл бүх талаас нь зэрэг ажиглалт хийсэн иргэний нийгмийнхэн л үнэн бодит дүнг хэлнэ. Бид сонгогчдын сонгох эрх гэдэг чухал эрхийн манаанд зогсдог. Ардчилсан улс болохын хувьд сонгох эрхтэй байгаадаа талархаж, илүү олон ажиглагч оролцож, илүү олон хүн саналаа өгч, дүн тавьдаг байх нь чухал болохоос эрэн сурвалжлагч шиг синсаци хөөж явах нь иргэний нийгмийн үүрэг, зорилго биш!
Бид энэ жил 150 хэсгийн хороонд 300 сайн дурын ажиглагтай ажиллана. АНУ, Солонгос, Япон улсад ажиглалтаа хийнэ.
Доорх шаардлагыг хангасан, ажиглагчаар ажиллах хүсэлтэй хүмүүс доорх QR кодыг уншуулж бүртгэлийн форм бөглөөрэй. Бид тан руу эргээзд холбогдох болно оо :)
Жич: Ямар ч сонгогчийн боловсролын ном уншснаас илүү их мэдлэг, мэдээлэл, туршлагатай болдог шүү.
21/11/2023
Бодлогод залуусын хяналт ТББ-ын дэргэдэх Засаглалд Залуу Сэтгүүлчдийн Оролцоо хөтөлбөрийн төгсөгчдийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гадны туршлага хуваалцах, мэргэжилтэнтэй уулзалт болох гэж байна. Олон улсын төлөөлөгч зочидтой, ажлын дараах мэдээлэл солилцох уулзалтаа бид Ирэх долоо хоногийн Даваа гарагт Эликсир кофе шопд та бүхэнтэй Австралийн Сайн дурын ажилтан Закариг танилцуулах юм. Энэ орой түүний ажлын туршлагаас хуваалцах болно оо.
23/10/2023
ЗАЛУУ ГЭРЭЛ ЗУРАГЧДЫГ “ДАТА ЭРХ ЧӨЛӨӨ-2023” ҮЗЭСГЭЛЭНД “ИРГЭНИЙ ОРОН ЗАЙ” СЭДВЭЭР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Бид Канад сангийн дэмжлэгтэйгээр нь залуу сэтгүүлчдийн “иргэний орон зай, иргэний нийгэм”-ийн талаарх онол, практикийн цогц мэдлэг олгох хоёр сарын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн төгсгөлд оролцогч залуу сэтгүүлчид болон залуу гэрэл зурагчид хамтарсан сэтгүүл зүйн бүтээл болон баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж, олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна.
Хөтөлбөр 2023 оны 9 сарын 30нд эхэлсэн бөгөөд нийт 5 долоо хоногийн турш үргэлжилж, 2023 оны 10-р сарын 29-ний өдөр ур чадварын сургалтыг зохион байгуулсанаар хөтөлбөрийн бүтээл туурвих хэсэг эхэлж, бэлэн болсон бүтээлийг 2023 оны 12 сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Дата эрх чөлөө-2023” үзэсгэлэнгийн үеэр дэлгэж, олны хүртээл болох юм.
Иймд залуу уран бүтээлч, гэрэл зураг сонирхогч та бүхнийг тус хөтөлбөрийн нэг хэсэг болж, хөтөлбөрийн төгсөгчид хамтран ажиллаж, өөрсдийн бүтээлээр дамжуулан ИРГЭНИЙ ОРОН ЗАЙ-г бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг урьж байна.
Хөтөлбөрт хамрагдсанаар:
• Иргэний орон зайн талаарх ойлголт нэмэгдэх
• Иргэний орон зайг хамгаалах чиглэлээр ажилладаг хувь хүн болон байгууллагуудтай холбоо тогтоох
• Гэрэл зургийн чиглэлээр мэргэшсэн экспертүүдээс арган зүйн дэмжлэг авах
• Жил тутмын “Дата эрх чөлөө-2023” үзэсгэлэнд өөрийн бүтээлээ гаргах
• Шагналын сан: 3,000,000₮
Хөтөлбөрт оролцох бол та дараах хаягаар хүсэлтээ илгээнэ үү. (Та өөрийн овог, нэр, эрхэлдэг ажил, холбоо барих дугаараа илгээнэ үү. Би тантай эргэн холбогдох болно)
Утас: 9642-6161
И-мэйл: [email protected]