04/06/2026
ЯЛЛАГДАГЧ Т.М-Д ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВСАН ТУХАЙ.
Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо, дугаар:2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2026/3009/ЭХ/ШЗ/004044 дугаар шүүгчийн захирамж
Тоймын огноо, дугаар: 2026.06.04 №41
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос ирүүлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг тус тус үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан Т.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан“...хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдах, хуурамчаар үйлдэх.. гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр яллагдагч Т.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Яллагдагч Т.М-г 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 23 цаг 17 минутаас баривчилсан хугацааг түүний яллагдагчаар цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцох болно.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр
02/06/2026
Эрүүгийн, иргэний, зөрчлийн хэргийн шүүх хуралдааны тов (2026.06.02-2026.06.05)
https://share.google/AwFTYQsPmWdDq7fYV
28/05/2026
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИД ГАРГАСАН ГОМДЛЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ
Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2026.05.28-ны өдрийн 2026/3009/ЭХ/ЕШЗ/000272
Тоймын дугаар, огноо: 2026.05.28 №40
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тус шүүхэд Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Б-д бусдыг “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан “...хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлжээ.
Тус шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2026/3009/ЭХ/ШЗ/003761 дугаар шүүгчийн захирамжаар прокурорын саналыг хүлээн авч, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, Г.Даваахүү нар нь тус шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд дээрх шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, прокурорын саналыг хүлээн авсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун
28/05/2026
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИД ГАРГАСАН ГОМДЛЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ
Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2026.05.28-ны өдрийн 2026/3009/ЭХ/ЕШЗ/000271
Тоймын дугаар, огноо: 2026.05.28 №39
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тус шүүхэд Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Даваадалайд “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан “...хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх...үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлжээ.
Тус шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд, 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2026/3009/ЭХ/ШЗ/003730 дугаар шүүгчийн захирамжаар прокурорын саналыг хүлээн авч, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч Э.Баасанжаргалаас тус шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд дээрх шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, прокурорын саналыг хүлээн авсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун
27/05/2026
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИД ГАРГАСАН ГОМДЛЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ
Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2026.05.26 № 2026/3009/ЭХ/ЕШЗ/000265
Тоймын огноо, дугаар: 2026.05.26 №37
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ж.О-д “Арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж болзошгүй...”, “...хохирогчид нөлөөлөх үндэслэл бүхий мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын саналд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт заасан “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж болзошгүй...”, 1.2 дахь заалтад заасан “...хохирогчид нөлөөлөх үндэслэл бүхий мэдээлэл байгаа...” гэх үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Ж.О-д 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун
27/05/2026
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИД ГАРГАСАН ГОМДЛЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ
Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2026.05.26 №2026/3009/ЭХ/ЕШЗ/000268
Тоймын огноо, дугаар: 2026.05.26 №38
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тус шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2026/3009/ЭХ/ШЗ/003698 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Л.Баяржаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.
Ерөнхий шүүгч гомдлыг хянан хэлэлцээд прокурорын саналыг харгалзан яллагдагчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун
25/05/2026
Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Даргалагч: Шүүгч Б.Батаа
Хуралдааны огноо: 2026.05.25
Хуралдаанд оролцогч талуудын нэр
Улсын яллагч Б.Оюунцэцэг,
Шүүгдэгч Х.Дагважав, түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл
Хуралдаанаар хянан шийдвэрлэх хэрэг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Шүүх хуралдааны бичлэгийг цахим хуудаст "Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах журмын 3.4"-т заасны дагуу 3 хоногийн хугацаанд байршуулна.
Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны шууд дамжуулалт
Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анха...
22/05/2026
Эрүүгийн, иргэний, зөрчлийн хэргийн шүүх хуралдааны тов (2026.05.25-2026.05.29)
Шүүх хуралдааны тов
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх албан ёсны вэбсайт