Зам, Тээврийн Яам

Зам, Тээврийн Яам

Share

2026 ОНЫ ЗОРИЛТ-БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ

03/06/2026

🚧Төмөр замын гармаар зорчихдоо "Түр зогс, бүү яар"✅

❗️Галт тэрэг яаралтай тормос хийхэд 800м-1000м зам туулж байж бүрэн зогсдог.

Photos from Зам, Тээврийн Яам's post 02/06/2026

ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

🚆 “Монголын төмөр зам” ТӨХК-иас хэрэгжүүлж буй Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна.

🔰 Өнөөдрийн байдлаар төслийн дээд бүтцийн угсралтын ажлын хүрээнд 49,975 ширхэг бетон дэр зам дээр зулж, 1855 ширхэг зам төмөр угсраад байна. Ингэснээр дээд бүтцийн угсралтын ажил нийт 27.26 километрт хүрээд байна.

🔰 Түүнчлэн ПК43, ПК66, ПК68 дахь дам нуруут гүүрүүдийн зорчих хэсгийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжлэн хийгдэж байна.

🔰 Мөн II үе шатны ажил эхэлсэнтэй холбоотойгоор ПК98 дээр суурь болон дам нурууны цутгалтын ажил бүрэн дуусаж, дараагийн шатны угсралт, бэхэлгээний ажлууд хийгдэж байна.

🔰 Төслийн бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор төмөр замын материал хангалтыг тогтмол зохион байгуулж байна.

🔰 Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 128,610 ширхэг бетон дэр нийлүүлж, 32176 м3 буталмал чулуун овоолго үүсгээд байна.

📈 “Монголын төмөр зам” ТӨХК нь төслийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах зорилтын хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, шаардлагатай зохион байгуулалт, техникийн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Photos from Зам, Тээврийн Яам's post 31/05/2026

🚀✈️ DRONECON 2026 x BU AIR SHOW 2026

🇲🇳 Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 101 жилийн ойд зориулсан томоохон арга хэмжээнүүд болох Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын Зүүн Азийн бүсийн тэмцээн "DRONECON 2026" болон Монголын хамгийн том агаарын шоу "BU AIR SHOW 2026" 2026 оны 05 дугаар сарын 30–31-ний өдрүүдэд "Буянт-Ухаа ОУНБ"-д амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

🏆 DRONECON 2026 тэмцээнд Зүүн Азийн шилдэг тамирчид ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдөж, дрон технологи болон нисэхийн спортын хөгжлийн шинэ хуудсыг нээлээ.

✈️ BU AIR SHOW 2026 нь нисэхийн салбарын хөгжил, инноваци, ирээдүйн технологийг олон нийтэд сурталчилсан онцгой арга хэмжээ болж, мянга мянган үзэгчдийн сонирхлыг татсан түүхэн үйл явдал боллоо.

📈 Нам өндрийн эдийн засгийн форум – 2026
Нам өндрийн эдийн засгийн ирээдүй, дэвшилтэт технологи, эрх зүйн орчин, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн олон улсын форум амжилттай зохион байгуулагдав.

Хаалтын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Д.Батлан хамгаалахын сайд Батлут тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцож, тэмцээний шилдгүүдэд шагнал гардууллаа.

31/05/2026

🚀 DRONECON 2026 - ФИНАЛЫН ТОГЛОЛТУУД

🇲🇳🏆 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Зүүн Азийн бүсийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн тэмцээн DRONECON 2026-ийн финалын тоглолтууд амжилттай болж өндөрлөлөө.

31/05/2026

🚀 DRONECON 2026 ЭРГЭН ТОЙРОНД

🟠ФОТО: "Dronecon 2026 х Bu air show”

Дэлгэрэнгүйг: https://www.24tsag.mn/a/246292

31/05/2026

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор нисгэгчгүй нисэх хэрэгслийн жолоодлогын аварга шалгаруулах “DroneCon-2026” олон улсын тэмцээнийг болж байна. Тус тэмцээнд долоон улсаас 50 гаруй тамирчин оролцож, дроны технологи, инновац, хиймэл оюун ухаан, инженерчлэлийн чиглэлээр туршлага солилцсон юм.

Photos from Зам, Тээврийн Яам's post 30/05/2026

ФОТО СУРВАЛЖЛАГА: 🚀 "DRONECON 2026"-ын эргэн тойронд!

30/05/2026

🚀 DRONECON 2026 – 1 ДЭХ ӨДӨР АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА! 🚀

🌙✨ 5 сарын 30-ны 20:00 цагаас "DRONE SHOW" үдшийн шоуны тайзнаа:
🎸 Төрийн соёрхолт Hurd хамтлаг
🎤 Дуучин Erka Digital
🎤 Дуучин Maraljingoo
🎤 Дуучин Naki
🎤 Дуучин Даваадалай
🔥 Реппэр LIMIT KING
🎙️ The Voice шоуны шилдэг дуучид
🎶 S4 хамтлаг
🎤 Дуучин Ганганшагай
🎤 Дуучин Батзориг зэрэг хамтлаг, дуучид хөгжмийн гайхамшгийг мэдрүүлж, тэнгэрт дронуудын гэрэлт шоу хослон шөнийг чимэх болно.

Photos from Монголын төмөр зам ТӨХК's post 30/05/2026

БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

🔸 Өнөөдөр Гүйцэтгэх захирал О.Батчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын талбайд ажиллаж, ажлын гүйцэтгэлд хяналт тавин, төслийн хэрэгжилтийн явцыг үнэллээ.

🔸 Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр зам нь Улаанбаатар хотыг шинэ нисэх буудалтай холбохын зэрэгцээ тээвэр, логистикийн сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлж, ачаа болон зорчигч тээврийн урсгалыг сайжруулах стратегийн ач холбогдол бүхий томоохон дэд бүтцийн төсөл юм.

Photos from Зам, Тээврийн Яам's post 30/05/2026

🇲🇳МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ "ДРОНОКОН-2️⃣0️⃣2️⃣6️⃣" ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

🚀Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх хэрэгслийн жолоодлогын аварга шалгаруулах "ДРОНОКОН-2️⃣0️⃣2️⃣6️⃣" олон улсын тэмцээн "Буянт-Ухаа олон улсын нисэх буудал"-д хоёр өдрийн турш зохион байгуулагдаж байна.

🔹Тус тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт, мөн Засгийн газрын 2024 оны 209 дүгээр тогтоолоор баталсан нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглалтын талаар авах арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй бөгөөд цахим хөгжил, инновац, дэвшилтэт технологи, залуучуудын хөгжил болон нисгэгчгүй нисэх хэрэгслийн салбарыг дэмжих зорилттой юм.

🔹Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх замаар дроны технологийг нутагшуулж, үндэсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй болон бусад салбарт үр дүнтэй ашиглах бодлогыг дэмжих зорилготой тус тэмцээн мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдана. Мөн тус тэмцээнд “5 инчийн мэргэжлийн дроны уралдаан”, “65мм-ийн бага оврын дроны уралдаан”, “Дроны хөлбөмбөг” гэсэн 3 төрлөөр Бүгд найрамдах Хятад ард Улс, Солонгос, Оросын холбооны Улс, Япон, Казакстан, Монгол зэрэг 6️⃣ улсын 5️⃣2️⃣ баг тамирчид оролцож, шилдгүүдээ тодруулна.

🔹Харин “BU-AIRSHOW” буюу "Буянт-Ухаа Эйр Шоу” арга хэмжээ нь Монгол Улсын нисэхийн салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор олон нийтэд нээлттэй зохион байгуулагддаг тусгай хөтөлбөрт арга хэмжээ юм. Тус арга хэмжээ нь 2️⃣0️⃣2️⃣2️⃣ оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил бүр өөрийн онцлог хөтөлбөртэйгөөр олон нийтэд хүрдэг. Тухайлбал, 2️⃣0️⃣2️⃣3️⃣ онд Монгол Улсын Батлан хамгаалах яамны баг тамирчид МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор, 2️⃣0️⃣2️⃣5️⃣ онд ОХУ-ын алдарт “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор уран нислэгийн үзүүлбэр толилуулсан билээ.

🔹Харин энэ жил Монгол Улсад “Dronechon 2️⃣0️⃣2️⃣6️⃣”-тай зэрэгцэн зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд нисэхийн салбар, дрон технологи, олон нийтийн хөтөлбөр, соёл урлаг, танин мэдэхүйн арга хэмжээг нэг дор цогцлоох юм.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Chinggis Avenue
Ulaanbaatar
14251