Хайрлагдсан эмэгтэйн зурвас

Хайрлагдсан эмэгтэйн зурвас

Share

Star NEWS

Our mission is to use ECO-TOURISM to bring economic and social development to western Mongolia and to raise awareness of the unique natural and cultural resources of the area.

12/12/2025

Эр хүнийг эр хүн бүтээдэг… 🕺
Та хүүгээ:
-Ноён нуруутай өрхийн тэргүүн
-Нөмөр нөөлөгтэй аав
-Халамжтай нөхөр
-Өөрийгөө бүтээдэг эр хүн болгохыг хүсэж байна уу… 🎀

Тэгвэл нас насанд нь тохирсон үүрэг хариуцлага , мөн эрхийг нь өгөөрэй… 🔑

Яагаад гэвэл Хүүгийнхээ урдуур орж бүгдийг хийж өгдөг ээж бол САЙН ЭЭЖ биш… 🙅🏻‍♀️

Харин амьдралд бэлдэж хүнтэй суухын цагт Өрхийн Тэргүүн, Нөхөр, Аав, Хувь хүн гэсэн 4 үүрэгт нь бэлдэж гаргана гэдэг жинхэнэ САЙН ЭЭЖ… 🙋🏻‍♀️

Одоо хамгийн чухал зүйлдээ оръё… Та хүүгээ эр хүн болгон бэлдэхэд 8 нас хүрсэн цагаас аавын нөмөр нөөлөгт шилжүүлэх учиртай…👲

Жишээ нь: Хөдөө аавтай нь хоёулхнаа явах боломж олгож болж байна…. Аав нь хүүдээ зам зуур эмэгтэйчүүд бидний заадаггүй, анзаардаггүй, тоодоггүй олон зүйлийг заах болно…✅

Хөдөө айл бараадаж хоноглох, үгүй аваас могойд хатгуулна… 🐍 Гол гатлахдаа машинаа жигд хурдаар гарах… 🚘 Шаварт суувал хэрхэн яаж гарах…

Үүнээс гадна юм болгоны урдуур ордог ээж нь байхгүй үед аав нь хүүгээ маш сайн сургадаг. Өл даах, өлчир суух, үг даах, бие даах гэх мэт🧍🏻‍♂️…

Манай нүүдэлчин соёл эр хүнийг эр хүн бүтээдэг, охидыг ээж нь бүтээдэг гайхалтай соёлтой… ✅

Адуу малаа эрчүүд эмнэж сургах, мал хуйгаа хариулах, жилийн 4 улиралд нүүж байхдаа аав хүү хоёр цагийг хамт өнгөрүүлж эр хүний мөн чанарыг хүүдээ дамжуулан өгдөг.👴🧑

Харин ээж нар сүү сааль, идээ цагаагаа бэлдэж байхдаа эмэгтэй хүн ямар байх ёстой юу хийхийг үлгэрлэн заадаг… 👵👩

Хотжих тусам энэ мөн чанарын урсгал татарсаар… Гэхдээ учрыг нь олж ээж нь аав хүү хоёрыг үргэлж холбож байх хэрэгтэй… 🪢

Миний хүү ааваасаа асуу… Аав нь зөвшөөрөхгүй бол би зөвшөөрөхгүй… гэх мэт… Мэдээж танд хүүдээ шийдвэр гаргах эрх бий… ✋🏻

Хамгийн гол нь ээжүүд бид хөвгүүдээ өсвөр нас хүртэл нь өөрийн үгээр байлгаж чадна… Гэвч өсвөр наснаас хойш дийлэхгүй… ❌

Хүүхдийн хүмүүжил ээж нь аавыг нь хүндэлж байхад охшдог… 🧓👩

Нэгэн 21 настай залуу “Би аавтай боловч аавгүй юм шиг өссөн” 🤦🏻‍♂️ гэж Гэр бүлийн радио 104.5 д миний хөтөлдөг байсан нэвтрүүлгээр ярьж байсан…🎙️

Ээж нь бүх зүйлийнх нь урдуур орно, шийднэ. Ааваар нь үг хэлүүлэхгүй өмөөрнө. Хүү: Аав намайг тоодоггүй гэсэн гомдолтой өссөн боловч ээж нь хүүгээ аавгүй мэт өсгөж аавыг нь хэн ч биш болгосонд учир байсан… ❌

Тэгэхээр аав нь хүүдээ авсан зүйлийг бүү гол… 🌺 Өнөөдөр өмсөөд маргааш багадах хувцаснаас илүү аав нь хүүдээ зориулж буй сэтгэл хүүг бүтээдэг… Аав нь засвар хийвэл хүүгээ дэргэд нь байлгаж туслуул…

Сонголтгүй мэдрэмжгүй гэж хүүгийнхээ дэргэд аавыг нь бүү муул… Хүү ээжийнхээ үгээр аавыгаа харж хүндлэхээ болиод ирэхээр эр хүн чимээгүй алсарч эхнэртээ ч юм хэлэхгүй, хүүдээ ч үг хэлэхгүй дүнсийдэг…. 😒

Ингэж л бид хүүгээ аавтай боловч аавгүй мэт өсгөж эр хүн болох мөн чанарын урсгалыг тасалдаг… ❌

Эр хүн болгон муу биш… Хэрэв аав нь хүчирхийлэгч биш л бол, мөн та хүүгээ эр хүн байгаасай гэж хүсэж л байгаа бол аавын нөмөр нөөлөгт шилжүүл…

Учир нь ☝🏻”ЭР ХҮНИЙГ ЭР ХҮН БҮТЭЭДЭГ”… 🙋‍♂️

Хүний амьдралд юу ч тохиолдож болно… Хүүгээ ганцаараа өсгөж буй ээжүүд бий… 🌺

Тэгэхээр хүүгээ өөрт нь нөмөр нөөлөг болох өвөө, мөн нагац ах, эсвэл эрэгтэй дасгалжуулагчтай спорт, Хүний хөгжлийн сайн эрэгтэй багш нарт шавь оруулж болно… 🚴‍♂️

Яагаад гэвэл эмэгтэй хүн хэчнээн хүчирхэг байлаа гээд хүүдээ эр хүний өгдөг мөн чанар, сэтгэл зүйн хүч чадал, тэсэж үлдэх зориг, амьдралын хатуужлыг өгч чадахгүй… 💪🏻

Мэдээж амттай хоол идүүлж, чанартай хувцас өмсгөж, эрүүл мэндэд нь анхаарч, мэдлэг боловсрол өгч чадна… 🥰

Гэвч хэзээ ч эр хүний зан чанар, мөн чанарыг өгч чадахгүй. Яг л эр хүн хэчнээн хичээгээд хөхнөөс нь сүү гарахгүйтэй адил… ❌

“Хүүхэн шиг эрчүүд олон болчихсон. Ийм хүнтэй амьдарснаас амьдраагүй нь дээр” гэж хүүгээ хэлүүлэхгүй байхын тулд бие даалгаж, шийдвэр гаргуулж, хариуцлага үүрүүлж сурга… 🤗

Учир нь эр хүн эхнэр авдаг болохоос ээж сэлгэн авдаггүй. Бэр тань хүүгийн чинь эхнэр болохоос биш ээж нь биш… 👵❌

Эхийн хайр үрдээ хайраа зориулдаг бол, эхнэр нөхөр бие биедээ хайраа зориулдгийг мартаж болохгүй… 💞

Насны эцэст эр хүн болгон бүтээсэн хүүгийнхээ амьдралыг хараад бахархаж суух шиг жаргал үгүй… 🥰

ХАЙРЛАГДСАН ЭМЭГТЭЙ 💃Р.Оюундарь

20/08/2025

Гэртээ ээж өөрөө гоё байвал хүүхдэд сайнаар нөлөөлдөг. Жишээ нь эрэгтэй хүүхэд эмэгтэй хүнд хандах, хүндлэх, ойлгох ухааныг ээжээсээ авч байдаг бол охин хүүхдэд өөрөө ямар эмэгтэй болох, амьдралд, эр нөхөртөө, эрчүүдэд хандах нөлөө нь ээжээс тавигддаг.

Яагаад гэхээр ээж гэр бүлийг холбон тоглогч цор ганц шигтгээ байдаг.

Иш дээ ээж минь гэсэн өрөвдөлтэй харц хожим эмэгтэй хүний уйлахаас жийрэхсэн, үл хүндлэх хандлага болж байдаг бол ямар гоё юм бэ гэсэн бодол харц гайхалтайгаар харах нөлөө болно.

Эмэгтэй та гэртээ гоё байгаарай. 🍀🍀🍀

Ялдамхан даруухан хэрнээ энхрийхэн харагдуулах хөөрхөн гэрийн хувцас өмсөөрэй. Таны сайхан байгааг хараад нөхөр нь хүүхэд нь баярлана, сэтгэл нь сэргэнэ. Цэвэр, гоё байснаараа бид гэртээ олон сайхан зүйлийг даллан дуудаж байдаг. Өөртөө, хүүхдэдээ, нөхөртөө. Ялангуяа та өөрөө өөртөө сэтгэл хангалуун байгаагаа мэдрэх болно.

Эмэгтэй та гэртээ гоё байгаарай. 🍀🍀🍀

Үргэлж будаж, шунхдаад байх боломжгүй л дээ. Яг ч тэгэж хэлээгүй. Сэгсийсэн үс, хир толбо болсон хувцас бүү өмсөөрэй. Зүгээр л цэгцтэй харагдахад болно.

Эмэгтэй та гэртээ гоё байгаарай. 🍀🍀🍀

Таниас хүүхдүүд тань ирээдүйд олон зүйлийг загварчилж байдаг. Охид сайхан эмэгтэй, ээж болохоо загварчилж байдаг бол эрэгтэй хүүхдүүд эмэгтэй хүнд хандах хандлага нь тогтож байдаг бол өргөн утгаараа бол амьдралд хандах хандлага, ертөнцийг үзэх үзэл нь тогтож байдаг гэсэн үг.

Эмэгтэй та гэртээ гоё байгаарай. 🍀🍀🍀

Ямар хамаатай юм гэж бүү бодоорой. Яагаад гээд өөрөөсөө асуугаад үзээрэй. Олон олон эмэгтэйчүүд одоо бол хамаагүй гэж бодож, өөрийгөө хайхрахаа болчихдог. Өөрийгөө үл тоодог, ууртай эмэгтэй бүү болоорой. Гэртээ өөрөө өөртөө "Гоёхон" эмэгтэй байгаарай.

Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ

03/05/2023

Муу бэр, сайн бэр гэж юу гэсэн ч үг юм.🤔Бүх бэрүүд эхэндээ хадмуудаа өөрийн гэр бүл шиг л 🥰 хайрлан бодож, охин нь болох гэж л очдог байх.
Бэрийнхээ сэтгэлд сэв суулгадаг хадмууд бол хүү ч үгүй, охин ч үгүй л болох байх даа.
Сайн хадам бүгдээр хүрээлүүлнэ.💯
Муу хадамаас бүгд холдоно гэдэг дээ

23/04/2023

Эмэгтэй хүнийг олон дахин гомдоох хамгийн аюултай
Уйлж, уурлаж дуугаа хурааж буцаад тайвширчихсан юм шиг байдаг ч бүгдийг санаж нэг нэгээр нь хурааж бодож байдаг учир олон дахин гомдсон эмэгтэй хүн хатуу болчихдог ...
Нэг алдаагаа ойрхон давтаад байвал нэг л өдөр огт эргэж харахгүй гараач явчихдаг ...
Хоосон уучлалт гуйх чинь хоногшоод үлдчихвэл хожимдсон гэсэн үг..
Бүсгүй хүн нэг шийдэхээрээ буцдаггүй юм ..
Эр нь эхнэрээ хайрладаг , эм нь нөхрөө хүндэлдэг хүүхдүүд нь аав,ээжээ хүлээдэг амьдрал юутай сайхан ..
Эр эмийн хооронд гүйдэг илжиг мэт хүмүүст бие биенээ гомдоох боломж өгөхгүй амьдрах хэрэгтэй...
Хэзээ ч чиний найз эхнэрийг чинь орлож элгэндээ энхрийлж, эр хийморийг чинь өргөхгүйг сана!
Хэзээ ч замын хүүхнүүд хүүхдийн чинь ээжийг орлож хөнжил хуваан дулаацах бүтэн амьдрал босгохгүйг сана!
Нэгэнт бусдаас болж бутарсан амьдралд чи л ганцаар үлдэхээс өөр хүн үлдэхгүй хань гэдэг эрхэм хүнээ хайрлаж хамгаалж байхгүй л бол ..
Хоёр бие нэг болох шиг амархан зүйл байхгүй ...

11/04/2023
01/03/2023

Дандаа ХҮЧИРХЭГ байна гэж юу
байхав дээ....ЗАРИМДАА.....бухимдах,гуниглах шаардлагатай бол сайн уйлж авах ч өдөр байдаг.....ГЭХДЭЭ.....
Үргэлж өөрийгөө буцааж эвлүүлэх чадвартай байх л хэрэгтэй.....:
Учир нь маргааш дахиад л
НАР мандана гэдгийг сана.......

26/02/2023

Заримдаа холбоогүй, таг болоод үзэх хэрэгтэй.
Чи үнэхээр тэдэнд хэрэгтэй бол чамайг анзаарах болно. Хэрэв үгүй бол чи зөв газраасаа явсан байна.💯

07/02/2023

Бусадтай биш, өөртэйгөө тэмц. Өөр орчин нөхцөлд өссөн, өөр зорилготой бид бүх талаараа тэс ондоо. Бусад хүмүүстэй өөрийгөө жишилгүйгээр өчигдрийнхөө өөртэйгөө өнөөдрийн би хэн болсон байна вэ гэдгээ харьцуулж хар. Бас маргааш хэн болохоор зорьж байгаа вэ гэдгээ тодорхойлоод өөрийгөө ялан дийл. Энэ бол жинхэнэ ялалт!

16/11/2022

Үр минь үлдэх хорвоо гэж хэлээд л байгаа шүү.

21/10/2022

"Эр нөхөртөө үүрэг хариуцлагыг нь яаж өгөх вэ?" гэж үү...
Үүрэг хариуцлагыг нь өгнө гэдэг нь
зөвхөн гэрийн ажлаа хувааж хийх биш юм.
..........................................................................................
"Бүх юмны урдуур бүү ор" гэсэн зөвлөмжийн дараа маш олон бүсгүйчүүд санал бодлоо хуваалцлаа. Тэгэхээр эхнэр нөхөр хоёрын үүрэг хариуцлага гэж юу вэ гэдгийг тодорхойлох нь зүйтэй бизээ.

Эмэгтэй хүн:
..
Эзэгтэй
Эхнэр
Ээж
Хувь хүн гэсэн 4 үүрэгтэй бол

Эрэгтэй хүн:
..
Өрхийн тэргүүн
Нөхөр
Аав
Хувь хүн гэсэн тус бүр дөрөв дөрвөн үүрэгтэй
..........................................................................................

Одоо эр хүний 4 үүргийг задлая:

Өрхийн тэргүүн: Гэр бүлээ хамгаалж хангах ёстой. Үүнд мөнгө санхүү, гэр бүлийнхээ аюулгүй байдал, үр хүүхдийнхээ сурч хөгжих нөхцлийг бүрдүүлэх. Эрсдэл аягүйцлээс эхнэр хүүхдээ хамгаалж, эхнэртэйгээ ярилцсаны эцэст, эцсийн шийдвэр бүрийг гаргадаг байх. Шийдвэрийг өрхийн тэргүүнд өгнө гэдэг нь "Гэр бүл чинь чиний хайранд байгаа шүү. Чамдаа би итгэж байна" гэсэн хариуцлагыг эхнэр нь л эр хүнд давхар өгч байдаг. Тиймээс нөхрийнхээ урдуур орж өөрийнхөө санаад нийцүүлэх гэж шийдвэр гаргасны хэрэггүй.

Нөхөр: Эхнэртээ цаг гаргах, болзож хамт хоолонд орох, магтах, бэлэг өгөх, гэх мэт гэрлэхээс өмнө эхнэрийнхээ араас гүйж байхдаа зориулж байсан хайр халамж үргэлжлүүлэх. Эхнэрээ харахдаа "Миний эхнэр ийм сайхан байгаа нь миний хайр халамж юм" гэдгийг ухамсарладаг байх. Хэрэв эхнэр нь гандуу гундуу ууртай үглээ бол "Миний хайр тутсанаас болоод эхнэр маань ийм болжээ" гэж өөрийгөө олж харах зүрхний мэлмийтэй байх.

Аав: Хүүхдэдээ цаг гаргах, хамт тоглох, гэрийн даалгаврыг хийлгэх, эсвэл ажил тоглоом гэх мэт ямар нэгэн зүйлийг хүүхэдтэйгээ зориудаар хамт хийж амьдрах ухаан зааж сургах. Эр хүний мөн чанар, зориг, зөөлөн байдал ба хатуу байдлыг харуулах. Охиндоо "Би аав шигээ хүнтэй сууна" гэж бодох хүртэл ирээдүйн ханиа сонгоход нь аав нь охиндоо нөлөөлнө. Харин хүүдээ уураар биш ухаанаар асуудлыг яаж даван туулдгийг үзүүлэх. Ирээдүйд аав шигээ хүн болж эхнэр хүүхдүүдээ аав шигээ хайрлах болно гэж бодох хүртэл жишиг эр хүн байж хүүдээ нөлөөлөх.

Хувь хүн: Өөртөө цаг гаргах, найз нөхөдтэйгөө уулзах, өөрийгөө хөгжүүлэх, ном унших гэх мэт өөрийгөө хайрлаж цэнэглэх орон зай

...................................................................................

Ингээд эмэгтэй хүний 4 үүргийг задлах цаг болжээ.

Гэрийн эзэгтэй: Бүх зүйлийг өөрөө хийхгүй. Хүү, охин юу хийх вэ, нөхрийн тусламж юун дээр хэрэгтэй вэ, гэх мэт бүх ажлыг гэр бүлийн гишүүн бүрт хуваарилж өгнө. Гэхдээ гэрийн ажил гэлтгүй ажил, мэргэжил, зорилго, мөрөөдөл, шийдвэрлэх, сонгох, орхих, өөрчлөх гээд ямар ч зүйлийг хийхдээ яг, юуг, яагаад хийх гэж байгаа вэ гэдгийг чинь нөхөрт тань мэдэж байх учиртай. Тэгээд нөхрөөсөө яг жаахан охин шиг тусламж хүсч ханийнхаа хайр халамжийг хүртэх боломжийг өөртөө өгөөрэй. Дур мэдэж өөрөө санаачлаад л, өөрөө хийгээд, өөрөө л баярлаад байвал "Чи надад хэрэггүй ээ. Чамтай чамгүй би амьдарч чадна" гэсэн бодлыг эр хүний зүрхэнд чимээгүй шидсээр байдаг.
Энэ үед эр хүн гэр бүлийнхээ өмнө ямар харуицлага үүрч, ямар үүрэг гүйцэтгэхээ мэдэхээ байдаг болохоор "Миний нэр дээр болохоос биш чи л мэддэг шүү" гээд "Соном өвгөн"-ий араас ордог. Тиймээс "Эр хүний хариуцлага нь хаана байна тэнд хайр нь байдаг" гэдэг нь ийм учиртай.

Эхнэр: Нөхрөө байгаагаар нь хайрлаж, алдах үед нь өөрт нь бодож ухаарах цаг өгч, агуудаа ороход нь нөхцлийг нь бүрдүүлнэ. Мөн эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, ялдам байдлыг эхнэр хүн нөхөртөө үзүүлэх. Хүсээгүй үед нь зөвлөгөө өгч үглэхгүй байх. Алдаа дутаглыг нь хэлэхдээ орилж чарлаж буруутгаж биш харин "Миний бодлоор би ингэж хийх байсан" гэх мэт эелдгээр хэлэх. Магадгүй нөхөр тань өөрөө бодоод, өөрөө шийдээд, өөрийнхөөрөө хийгээд буруудсан бол хариуцлагыг нь өөрт нь үүрүүл. Алдааг нь цайруулах гэж урдуур нь орж, ийш тийш утас цохиж,бага насны хөвгүүнд юу хийхийг нь заах мэт бүү авирла. Зүгээр л нөхөртөө асуудлаа шийдэх боломж, цаг өгөөрэй. амжилттай, ололттой, хичээсэн, сэтгэл гаргасан, алхам хийсэн бүгдийг нь урамшуулж магтаж байх.

Ээж: Хүүхдээ асрах халамжлах, Хүүхэд болон аав хоёрыг нь байнга холбох зүйл хийх. Үүнд: Хүүхэд тань ямар нэгэн зүйл хүсвэл "Аав нь ямар бодолтой байгаа бол, хоёулаа ааваас нь асууя", "Хэрэв аав чинь зөвшөөрөхгүй бол би ч бас зөвшөөрөхгүй" гэх мэт. Энэ харилцаа нь таныг ямар ч эрх мэдэлгүй хүүхдийнхээ төлөө ганц шийдвэр гаргаж болохоо байгаа юу гэдэг асуултад хүргэж болох юм. Гэвч ингэснээрээ та хүүхэд аав хоёрын харилцаанд маш нандин чухал амьд зүйлийг хийж байгаа юм. Яагаад гэвэл олон ээжүүд хүүхдээ аавтай байхад нь аавгүй юм шиг өсгөсөн байдаг. Хүүхэд ааваасаа асууж, бас эмээн хүндэлж өсөх нь хүүхдэд өөрт нь "Энэ зүйлийг би хийвэл зөв үү, буруу юу" гэж өөрөө өөрөөсөө асууж юу хийх гэж байгаагаа нягталж зөв хүмүүжлээр өсөхөд нь хамгийн сайн арга.

Хувь хүн: Эмэгтэй хүн өөрөө өөртөө цаг гаргана. Ном уншина, найз бүсгүйчүүдтэйгээ уулзалдана, өглөө гүйх, орой сайхан амрах, бүтэн нойртой хонох, чадвар мэдлэгээ дээшлүүлэх, хэл сурах гэх мэт өөртөө цаг гаргаж өөрийгөө хайрлах үүрэгтэй шүү.

За ингээд эхнэрүүд ямар үүрэг дээрээ давамгайлж ямар үүргээ гээгдүүлдэг болон эрчүүд ямар үүргээ илүү биелүүлж ямар үүргээ орхигдуулдаг тухай дараагийн пост дээр бичиглэх болно. Энэ нь та өөрийгөө болон нөхрөө олж хараад гарах арга замаа олоход тань дэм болох бизээ.

"Хайрлагдсан эмэгтэйн зурвас" номоос

Kazakh ger 18/07/2013
Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar