АЛТАН МАЗААЛАЙ-2018
“ОНЫ ШИЛДЭГ” ШАЛГАРУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ
Нэг.Зорилго:
1. Аливаа тэмдэглэлт баяраар дамжуулан нөлөөллийн ажил зохион байгуулах уриалга гаргах 2. Дэлхийд нэн ховор Монголын говийн унаган амьтан Мазаалай баавгайг хайрлан хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэхэд ард иргэд, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сурталчлан таниулах, тодорхой мэдлэг мэдээлэл түгээх, мазаалай хамгаалах сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх.
3. 2017 онд Тухайн салбартаа амжилт гаргасан шилдэгүүдээ шалгаруулан урамшуулж, амжилт бүтээлийг сурталчлан таниулах цом, батламж гардуулан алдаршуулах.
Хоёр. Оны шилдэг залуу шалгаруулах төрөл
1. “БОЛОВСРОЛ”-ын салбарын оны шилдэг залуу
2. “ЭРҮҮЛ МЭНД”-ийн салбарын оны шилдэг залуу
3. “СОЁЛ УРЛАГ”-ийн салбарын оны шилдэг залуу
4. “СПОРТ”-ын салбарын оны шилдэг залуу
5. “ТӨРИЙН АЛБА”-ны оны шилдэг залуу
6. Оны шилдэг “ИНЖЕНЕР” залуу
7. Оны шилдэг “БАЯЛАГ БҮТЭЭГЧ” залуу
8. “САНХҮҮ”-гийн салбарын оны шилдэг залуу
9. “ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА”-ны оны шилдэг залуу
Гурав. Оны шилдэг шалгаруулах шалгуур үзүүлэлт
§ 2017 онд тухайн салбартаа санаачлан, зохион байгуулсан ажил
§ Мэргэжил дээшлүүлэх болон мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдан өөрийгөө хөгжүүлсэн байдал.
§ Өөрийн үйл ажиллагаанд бусад байгууллагуудыг татан оролцуулж, хамтран ажилласан байдал
§ Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон байдал
§ Салбарынхаа хамт олныг манлайлж ажилласан байдал
Дөрөв. Шалгаруулах үе шат:
1.2017.12.12-ны дотор нэр дэвшигч доорх материалыг аймгийн ЗДТГ-ын 100 тоотод өөрийн биеэр ирүүлэх буюу цахимаар http://www.facebook.com/altanmazaalai хуудасруу хандан “SIGN UP” / “БҮРТГҮҮЛЭХ” гэсэн товч дарж өөрийн танилцуулгыг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөж ирүүлнэ үү.
Бүртгүүлэх мэдээлэл:
1. Нэр дэвшиж буй номинаци
2. Овог нэр
3. Ажиллаж буй байгууллага, албан тушаал
4. 2017 онд гаргасан амжилт
5. Уран сайхны зураг өндөр нягтралтай /файлаар/
6. Бусад шагнал
2. Ирсэн нэр дэвшигчдийн материалыг http://www.facebook.com/altanmazaalai цахим хуудсанд 5 хоногийн туршид байршуулан олон нийтийн санал асуулгаар эхний үе шатыг тодруулна.
3. Тухай номинацид хамгийн өндөр шагнал авсан тус бүр 3-н нэр дэвшигчийг 2017 оны 12-р сарын 17-ны өдөр зохион байгуулагдах ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочдын санал асуулгын оноог өмнөх оноо дээр нэмж нэгдсэн шалгаруулалтыг зохион байгуулна.
Тав: Ерөнхий зохион байгуулагч: “Алтан мазаалай” ТББ
Зохион байгуулагч: Өмнөговь аймгийн Эмэгтэйчүүдийн “Бриллиант клуб” ТББ Өмнөговь аймгийн Залуу багш нарын холбоо
Өмнөговь аймаг дахь Үндэсний Мэдээлэл Харилцаа Холбооны ассоциаци Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар
Олон нийттэй харилцах алба
Дэлгэрэнгүй мэдээллийг 88039083, 99011479, 88032022 утсаар лавлана уу.