Сүхбаатар дүүргийн 5-р хороо

Сүхбаатар дүүргийн 5-р хороо

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Government Organization, Ulaanbaatar.

Photos from Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар's post 03/06/2026
03/06/2026

🔵 Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нийт 1988 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 727 гэмт хэргийн шинжтэй 130 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 28 хэргийг нөхөн илрүүллээ.

03/06/2026

2027 ОНД ОНХС-ИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛД САНАЛАА ИЛГЭЭГЭЭРЭЙ.
2027 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд цахимаар санал авах ажил 2026 оны 4 дүгээр сарын 2 өдөр улс орон даяар эхэлсэн. Санал авах хугацаа 2026 оны 6 дугаар сарын 30 хүртэл үргэлжлэх юм.
Иргэн та дараах сувгуудаар цахимаар саналаа өгөх боломжтой. Үүнд:
👉 www.onhs.mof.gov.mn цахим хуудасны баруун дээд буланд байрлах "санал өгөх" цэс
👉"ОНХС" аппликейшнийг гар утсандаа суулгаад цахим санал илгээх.
👉 www.e-mongolia.mn цахим хуудасны "Үйлчилгээнүүд" цэснээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга"
👉 Е-Mongolia аппликейшн - "Үйлчилгээнүүд" цэснээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга"
Иргэн та санал асуулгад хэдэн ч санал гаргаж болох бөгөөд саналаа зөвхөн нэг л удаа илгээх боломжтой гэдгийг анхаарна уу.
Таны санал амьдрах орчинд тань тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр болох болно.
#ТаныОролцооНутгийнХөгжил
#ОронНутгийнХөгжлийнСан

03/06/2026

📌Сүхбаатар дүүрэг Монгол Улсын Консерваторийн Морин хуурын тэнхимтэй хамтран хоёр дахь жилдээ MORIN KHUUR SUMMER FESTIVAL-ийг зохион байгуулах гэж байна. MORIN KHUUR SUMMER FESTIVAL энэ сарын 11, 12-ны өдрүүдэд 17:00-21:30 цагийн хооронд Монгол Улсын Консерваторийн гадна талбайд болно.

02/06/2026

" " инфографикийг толилуулж байна

🎉Нийт хүүхдүүддээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!

Их хотын хоймор болсон Сүхбаатар дүүрэгт 2025 оны жилийн эцсийн дүнгээр 141023 хүн ам оршин сууж байгаагийн 49427 нь 0-17 насны хүүхдүүд байна. Тэдний 51.2% нь эрэгтэй, 48.8% нь эмэгтэй хүүхэд байна.

Мөн дүүргийн нийт хүүхдийн 1.2 хувь буюу 616 нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд тэдний 30.2% сэтгэцийн өөрчлөлттэй байна.

02/06/2026

Хүүхэд хамгааллын статистикийн үзүүлэлтүүд

Хүүхэд хөгжил, хамгааллын үйлчилгээнд 2025 онд давхардсан тоогоор 297.7 мянган хүүхэд хамрагдсаны 46.5 хувь нь эрэгтэй, 53.5 хувь нь эмэгтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийгhttps://www.nso.mn/uploads/1780211983972-Child%20protection%202025.pdf холбоосоор авна уу.

#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ

02/06/2026

#СБД MORIN KHUUR SUMMER FESTIVAL ЭНЭ САРЫН 11, 12-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

..Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар чиглэл болгосон. Энэхүү зарлигийн дагуу Сүхбаатар дүүрэг Монгол Улсын Консерваторийн Морин хуурын тэнхимтэй хамтран хоёр дахь жилдээ MORIN KHUUR SUMMER FESTIVAL-ийг зохион байгуулах гэж байна. MORIN KHUUR SUMMER FESTIVAL энэ сарын 11, 12-ны өдрүүдэд 17:00-21:30 цагийн хооронд Монгол Улсын Консерваторийн гадна талбайд болно.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00