Соёлын Өвийн Үндэсний Төв

Соёлын Өвийн Үндэсний Төв

Share

Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яамны харьяа СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ (NATIONAL CENTER FOR CULTURAL HERITAGE OF MONGOLIA)

- Төв нь биет ба биет бус соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлж, соёлын өвийг уг санд бүртгэнэ.

- Соёлын биет ба биет бус өвийн тодорхойлолт, судалгаа шинжилгээний ажлын товч тайлан, гэрэл зураг, слайд, дуу болон дүрс бичлэгтэй хальс ба цахим зээрэнцэг, сэргээн засварлах ажлын товч тайлан зэрэг мэдээ баримтыг цуглуулж соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сангийн б

Photos from Соёлын Өвийн Үндэсний Төв's post 02/06/2026

👩‍🏫👩‍🏫👩‍🏫 ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

✅✅✅ Соёлын өвийн үндэсний төв, Гаалийн ерөнхий газартай хамтран 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Соёлын биет өвийг таньж тогтоох анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулав.

☑️☑️☑️ Сургалтад гаалийн 20 газар хороодын гаалийн зөрчилтэй тэмцэх асуудал хариуцсан 27 гаалийн улсын байцаагч хамрагдан Соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соёлын биет өвийг таньж тогтоох анхан шатны мэдлэг олгох, чадавхжуулах онол, дадлага ажил хосолсон танхимын сургалтад хамрагдав.

#СоёлынӨвийнҮндэснийТөв
#соёлынбиетөв
#ХИЛ
#хилгааль
#Гаалийн
#байцаагч
#сэргийлэх
#СоёлынӨв
#ГэмтХэрэг
#таних
#тогтоох

Photos from Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар's post 02/06/2026
Photos from Монголын Ахлах Тогоочийн Академи's post 28/05/2026

🇲🇳 Монгол Үндэсний Идээ Ундааны Улсын Аварга Тогооч Шалгаруулах Тэмцээн 👨‍🍳🏆

Монголын хоол урлагийг хөгжүүлэгч чадварлаг тогооч нар, шинээр өсөн гарч ирж буй залуу тогооч та бүхнийг тэмцээнд оролцохыг урьж байна. 🔥
✨ Энэхүү тэмцээн нь:
👨‍🍳 Туршлагатай тогооч
🧑‍🍳 Шинэ залуу тогооч
🎓 Тогооч мэргэжлээр суралцагч
Өөрийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, хоолны өнгө төрх, амтыг мэргэжлийн тайзан дээр сорих боломжоо бүү алдаарай!
❗️Жич: Тэмцээний удирдамжаа сайтар уншиж танилцана уу.
📞 Холбоо барих утас:
89952666
99122158
✨ Та бүхэнд өндөр амжилт хүсье!

Photos from Соёлын Өвийн Үндэсний Төв's post 28/05/2026

🌳🌳🌳 БАЙГУУЛЛАГЫН ГАДНА ОРЧИНД МОД, ЗҮЛЭГ СУУЛГАВ

🌲🌲🌲 Соёлын өвийн үндэсний төвийн 2026 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4.3.11 дэх заалтын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, байгууллагын гадна орчны эко ногоон байгууламжийн тохижилтыг сайжруулах” арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд 2026 оны 5 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд байгууллагын гадна орчинд мод тарьж, зүлэгжүүлэх ажлыг зохион байгууллаа.

🌱🌱🌱 Тохижилтын ажилд тус Үндэсний төвийн ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцлоо.

#СоёлынӨвийнҮндэснийТөв

#ТэрбумМод
#цэвэрагаар
#тохижилт
#ТохилогОрчин
#экоорчин
#ногоонхөгжил
#Модтарих
#гүйцэтгэлийнтөлөвлөгөө

Photos from Соёлын Өвийн Үндэсний Төв's post 28/05/2026

🔍🔍🔍 GOOGLE-ИЙН ПЛАТФОРМД МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭН ОРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅✅✅ Монгол Улсын соёлын биет болон биет бус өвийн мэдээллийг Google Arts & Culture платформд бэлтгэн оруулах, хөгжүүлэлтийн бүтэц, өгөгдөл боловсруулах, Мета мэдээлэл бүрдүүлэх, Виртуал үзэсгэлэн боловсруулах арга зүй зэрэг сэдвүүдээр сургалтыг Соёлын өвийн үндэсний төвд 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

✔️✔️✔️ Сургалтад Монголын Үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Монголын Уран зургийн галерей, Монгол цэргийн музейн төлөөллүүд хамрагдсан юм.

#СоёлынӨвийнҮндэснийТөв
#соёлынбиетөв


#платформ
#өгөгдөл
#боловсруулах
#Мэдээлэл
#Бүтэц
#аргазүй
#Монголцэргийнмузей
#дүрслэхурлагийнмузей

Photos from Соёлын Өвийн Үндэсний Төв's post 28/05/2026

🇯🇵🇯🇵🇯🇵 ЯПОНЫ НАРА ИХ СУРГУУЛЬТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

✅✅✅ Япон Улсын Нара их сургуулийн ерөнхийлөгч Асакава Масаёоши, захирал Имазү Сэцүо, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат нар соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны чиглэлээр судлаач бэлтгэж хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

✔️✔️✔️ Санамж бичиг байгуулахад СӨҮТ-ийн Сэргээн засварлах газрын дарга Э.Батжаргал, Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын дарга М.Оюунтулга, Хэнтий аймгийн музейн төлөөлөл Б.Эрдэнэсувд нар оролцов.

👉👉👉 Энэхүү санамж бичгийн хүрээнд соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны олон талт суурь судалгаа хийх, харилцан туршлага солилцох, лабораторийн нарийвчилсан судалгааны аргазүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх онол практик хосолсон сургалт зохион байгуулах чиглэлээр тус тус 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.

#СоёлынӨвийнҮндэснийТөв
#соёлынбиетөв



#хадгалалт
#Хамгаалалт
#Судалгаа
#ХамтынАжиллагаа
#СанамжБичиг

Photos from Увс аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар's post 27/05/2026
Photos from Өвөрхангай аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар's post 27/05/2026
Photos from Ховд аймгийн Соёл урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газар's post 26/05/2026
Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Хан-Уул дүүрэг 21-р хороо, Буянт Ухаа 2 хороолол, Соёлын Өвийн Үндэсний Төв
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00