01/06/2026
ХҮҮХЭД, БАГАЧУУД АЛБАНЫ ОНЦЛОГТОЙ ТАНИЛЦАЖ, ГАМШГААС ХАМГААЛАХ МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЖ БАЙНА
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулж байгаа “Happy Monster” гэр бүлийн фестивальд Онцгой байдлын байгууллага оролцож байна.
Энэ үеэр хүүхэд, багачууд тусгайлан бэлтгэсэн 7 өртөө бүхий цэгүүдэд биетээр дадлага хийж, гал түймэр, гол, усны ослын үед аюулгүй байдлаа хангах мэдлэгийг эзэмшиж байна.
Мөн албаны хэмжээнд ашиглаж байгаа гал унтраах, аврах ажиллагааны багаж, техник хэрэгслийг туршин хэрэглэж, аврагчийн ажил, мэргэжлийн онцлогтой танилцаж байна.
Степп Аренад гурав дахь өдрөө үргэлжилж байгаа тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.
Моод
Happy Monster Festival
01/06/2026
ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ ГАЗАР ДЭЭР НЬ АРИЛГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗААВАРЧИЛГАА ӨГЛӨӨ
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хүрээнд улсын хэмжээнд хяналт, шалгалтыг зохион байгуулж байгаатай холбогдуулан ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг Дархан-Уул, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа.
Ажиллах үеэрээ аймаг, орон нутгийн онцлогт тохируулан иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, мэргэжил, аргазүйгээр хангаж ажиллахыг үүрэг болгосон юм.
Мөн эрсдэл үүсэж болзошгүй бүхий л газрууд болон иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу тухайн байршлуудад хяналт, шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь шуурхай арилгуулах арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөлөө.
Түүнчлэн иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүй нөхцөл байдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд эрчимжүүлэхийг онцолсон юм.
#улсынхяналтшалгалт
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар
Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар
31/05/2026
E-MONGOLIA СИСТЕМД “ЭРСДЭЛ МЭДЭГДЭХ” ЦЭС ШИНЭЭР НЭМЭГДЛЭЭ
Иргэн та өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө орчин тойрондоо байгаа эрсдэлтэй нөхцөл байдлыг цаг алдалгүй мэдээлээрэй.
Мэдээлэл илгээхдээ:
📍 Эрсдэл бүхий газрын байршил, хаягийг дэлгэрэнгүй бичих,
📸 Нөхцөл байдлыг баталгаажуулсан зураг хавсарган илгээнэ.
Таны илгээсэн мэдээллийг E-Mongolia системээр хүлээн авсан болон шийдвэрлэгдсэн талаарх мэдэгдэл очих болно.
E Mongolia Academy
31/05/2026
Хүүхдийн баярын өдөр буюу маргааш (2026.06.01) Улаанбаатар хотод бороотой байна.
Иймд та бүхэн гадуур гарахдаа хүүхдүүдээ дулаан хувцаслаж, усны гутал, борооны цув, шүхрээ авч гараарай.🌧️🌦️🌧️
Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл
Нийслэлийн Онцгой байдлын газар
31/05/2026
ОРОН НУТАГТ УЛСЫН ҮЗЛЭГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг орон нутагт хяналт шалгалтыг эхлүүллээ.
Ажлын хэсэг өнөөдөр (2026.05.31)Дархан-Уул аймагт ажиллаж, иргэдийн ажиллаж, амьдарч, сурч байгаа орчин, барилга байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын болон хөгжлийн орчин зэрэг бүх чиглэлээр эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтыг зохион байгуулах даалгавар өглөө.
Шадар сайд Н.Номтойбаяр “Өмнө нь 1360 объектод хийсэн хяналт шалгалтын дүнд нийт 5270 зөрчил илэрсэн нь нэг объект тутамд дунджаар хоёроос доошгүй зөрчил бүртгэгдсэн гэсэн үзүүлэлт юм. Энэ нь холбогдох стандарт, дүрэм журам хангалттай мөрдөгдөхгүй байгааг харуулж байна. Тиймээс нүглийн нүдийг гурилаар хуурахгүйгээр бодит үнэнтэйгээ нүүр тулъя, бүгдийг шалгая, эрсдэл үүсэхээс өмнө таслан зогсооё, дахиж хүний амь эрсдэх ёсгүй” хэмээн энэ үеэр онцолсон юм.
Хяналт шалгалтыг бодит нөхцөл байдалд тулгуурлан, зөрчил дутагдлыг илрүүлж, эрсдэл үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зарчмаар зохион байгуулна.
Иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдарч, сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын оролцоо чухал байна.