03/06/2026
📌Сүхбаатар дүүрэг Монгол Улсын Консерваторийн Морин хуурын тэнхимтэй хамтран хоёр дахь жилдээ MORIN KHUUR SUMMER FESTIVAL-ийг зохион байгуулах гэж байна. MORIN KHUUR SUMMER FESTIVAL энэ сарын 11, 12-ны өдрүүдэд 17:00-21:30 цагийн хооронд Монгол Улсын Консерваторийн гадна талбайд болно.
02/06/2026
#СБД MORIN KHUUR SUMMER FESTIVAL ЭНЭ САРЫН 11, 12-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО
..Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар чиглэл болгосон. Энэхүү зарлигийн дагуу Сүхбаатар дүүрэг Монгол Улсын Консерваторийн Морин хуурын тэнхимтэй хамтран хоёр дахь жилдээ MORIN KHUUR SUMMER FESTIVAL-ийг зохион байгуулах гэж байна. MORIN KHUUR SUMMER FESTIVAL энэ сарын 11, 12-ны өдрүүдэд 17:00-21:30 цагийн хооронд Монгол Улсын Консерваторийн гадна талбайд болно.