Шуурхай хурлын тойм ✅✅✅
Өвөрхангай аймгийн Төрийн үйлчилгээ-Мэдээллийн төв
Өвөрхангай аймгийн Төрийн үйлчилгээ-Мэдээллийн төв
10/03/2026
@дагагч
25/02/2026
Засгийн газрын 2026 оны 22 дугаар тогтоолын дагуу 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буюу ирэх Бямба гарагт ажиллана.
Засгийн газрын 2026 оны 22 дугаар тогтоолын дагуу 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буюу ирэх Бямба гарагт төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага ажиллана.
Манай байгууллага өдөр бүр газар өмчлөх хүсэлтэд хавсаргах
✅ Газар өмчилсөн эсэх лавлагаа
✅Бусад холбогдох материалыг бүрдүүлэхэд зөвлөн тусалж байна.
📄Материал бүрэн хүсэлтийг Арвайхээр сумын Засаг дарга долоо хоног бүрийн Лхагва гарагт 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүлээн авна.
11/02/2026
Бидний тарьсан хог биш ч
Бидний амьдардаг дэлхий 🌎🌎🌎
✅Хог хаягдлын тухай хуулийн 10.2.6, Эрүүл ахуйн тухай хуулийн 4.4.3, Сумын ИТХурлын 2014 оны 06/03 дугаар тогтоолоор батлагдсан "Хотын дүрэм"-ийн 2.5, 5.2 дахь заалтын дагуу албан байгууллага, аж ахуй нэгж гадна талбай, орчны цэвэрлэгээг зохион байгуулах 2026 оны нэгдүгээр улирлын "Бүх нийтийн их цэвэрлэгээ"-г 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж байна.
✅✅✅Цэвэр, цэмцгэр орчинд амьдрахад иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал.
09/02/2026
✅✅✅2026.02.02-2026.02.04 өдрүүдэд нийт 1319 иргэнд төрийн үйлчилгээ, мэдээллийг хүргэн ажилласан байна.
✅✅✅ Шуурхай хурлын мэдээлэл
20/01/2026
ЯПОН УЛС РУУ АЖИЛЛАХ САНАЛЫГ ТА БҮХЭНД ХҮРГЭЖ БАЙНА.
1. БОЛОМЖ
• Жилд 1 удаа нутаг буцах 10 хоногийн цалинтай амралттай.
• Жилд 1 удаа 13 болон 14 дэх сарын цалин олгоно.
• Амьдрах дотуур байр бэлдэж өгнө.
• Эрүүл мэндийн болон нийгмийн даатгал төлөгдөнө.
• Япон улсын хөдөлмөрийн хуулийн дагуу япон хүнтэй ижил тэгш эрхтэй ажиллаж амьдарна.
• 3 жил ажиллаад мэргэжлийн үнэмлэх авснаар цалин нэмэгдэх ба гэр бүлээрээ Японд удаан хугацаагаар амьдрах боломжтой.
• Япон хэлгүй байсан ч Монголдоо сураад явах боломжтой.
• Явах хүсэлтэй ч төлбөрийн боломжгүй бол зээлэх боломжтой.
2. АЖЛЫН ЦАГ БОЛОН ЦАЛИН
• 7 хоногийн 5 өдөр, өдөрт 8 цагаар ажиллана.
• Цалин: 7 сая +.
• УБ хотын 7 дүүрэг, орон нутгийн сургалтын төвүүдэд суралцах боломжтой.
• Хүсвэл илүү цаг хийх боломжтой.
• Эрчимтэй суралцвал 3 сарын дотор, ажлынхаа хажуугаар 5-6 сарын дотор N3 түвшинд хүрэх боломжтой.
3. ТАВИГДАХ ШААРДЛАГА
• 18-38 насны хүмүүс.
• Япон хэлний JLPT шалгалтын N3 түвшинтэй байх.
• Эрүүл мэндийн ямар нэг асуудалгүй, ил гарсан шивээсгүй байх.
• Хууль бусаар оршин суугаагүй, визний зөрчилгүй байх.
• Манай компанийн сургалтын төвд ур чадварын сургалтанд хамрагдаж сертификат авах.
Та бүрэн дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар болон ТҮМТ-ээс аваарай.
01/01/2026
Шинэ ондоо амжилт бүтээл дүүрэн байх болтугай.
🎄🌲🎄
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
