03/06/2026
📢 “ШИНЖЭЭЧ БЭЛТГЭХ, ХӨТӨЛБӨРТ АЖИЛЛАХ ШИНЖЭЭЧИЙН ЭРХ ОЛГОХ” ЦАХИМ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
Боловсролын байгууллага болон хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийж, шинжээчээр ажиллах мэдлэг, ур чадвар эзэмшихийг хүсэж байна уу?
🎯 Сургалтын зорилго
Шаардлага хангасан багш, судлаач, боловсролын байгууллагын удирдах ажилтан, мэргэжилтэн болон салбарын төлөөллийг боловсролын байгууллага, хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах шинжээчээр бэлтгэнэ.
📚 Сургалтын агуулга
✅ Боловсролын чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэл
✅ МБС-ын салбарын хууль, эрх зүй
✅ Шинжээчийн ёс зүй, ажиллах зарчим
✅ Байгууллага, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага
✅ Хөндлөнгийн үнэлгээ хийх арга зүй
✅ Өгөгдөлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт боловсруулах
✅ Нотлох баримтад суурилсан тайлан боловсруулах
✅ Хөтөлбөрийн шинжилгээ хийх, сайжруулах зөвлөмж боловсруулах арга зүй
💻 Сургалтын хэлбэр
• Moodle системээр цахимаар
• Бичлэгтэй (Self-paced) сургалт
• Практик дадлага ажилтай
• Хичээл бүр үнэлгээтэй
👤 Оролцогчдод тавигдах шаардлага
✔ Магистр ба түүнээс дээш зэрэгтэй
✔ Боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, мэргэжилтэн эсвэл тэргүүлэх ба түүнээс дээш зэрэгтэй
✔ Мэргэжлийн чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
✔ Сургалтын хөтөлбөр, ажил мэргэжлийн стандарт боловсруулах арга зүйн мэдлэгтэй
🏅 Амжилттай төгсөгчдөд шинжээчийн ангиллын гэрчилгээ олгоно.
📅 Бүртгэлийн хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл
📧 Тавигдах шаардлагыг хангасан оролцогчдод сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг имэйлээр хүргүүлнэ.
🔗 Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScG7OnW5tsHe0mdJKUoPTlKQyCC8i4tBvR_qqWsRu4MIhAVqQ/viewform
27/05/2026
📣Улаанбаатар хот, 2026 оны 4 дүгээр сарын 29. “Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC) бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийн II үе шатыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны Озоны үндэсний алба 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол Улсын барилгын дулаалгын хөөсөнцөр үйлдвэрлэлийн салбарт зориулсан мэдээлэл сурталчилгааны семинар”-ыг амжилттай зохион байгуулав.
🖋️Уулзалтаар дэлхий нийтээр хөөсөнцөр үйлдвэрлэлийн салбарт хөөсрүүлэгч бодис (foam blowing agent) хэлбэрээр өргөн хэрэглэдэг ГХФН/HCFC болон ГФН/HFC бодисуудыг халах, тэдгээрийг орлуулах уур амьсгалд ээлтэй, уламжлалт бодис агуулаагүй дэвшилтэт технологид шилжих боломжийг хэлэлцлээ.
📍Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлт (КНӨ)-ийн хүрээнд хөөсөнцөр үйлдвэрлэлийн салбар дахь ГФН/HFC-ийн хэрэглээг (цэвэр бодис болон урьдчилан хольсон полиол хэлбэрээр) тогтмол хянах, салбарын бодит мэдээллийг цуглуулах шаардлага үүсэж байна. Иймд дотоодын үйлдвэрлэгчидтэй шууд хамтран ажиллаж, уур амьсгалд ээлтэй орлуулах бодис бүхий технологид шилжих боломжит шийдлүүдийг тодорхойлох нь тус семинарыг зохион байгуулах гол үндэслэл болсон юм.
🔔Семинарт БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны хамгаалал, хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Оюунзул, Агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Болор, Озоны үндэсний албаны захирал Проф. Ц.Адъяасүрэн, ахлах мэргэжилтэн, HPMP хөтөлбөрийн зохицуулагч Д.Дуламсүрэн нар оролцлоо. Мөн Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбооны Гүйцэтгэх захирал Г.Цэрмаа, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн OzonAction CAP хөтөлбөрийн менежментийн ажилтан Андреа Осси Перретта, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО/UNIDO)-ын Монреал протокол ба тогтвортой хөргөлтийн нэгжийн дарга Лиаззит Раббиоси, Олон улсын шинжээч Проф., Доктор Мигель Анхель болон барилгын дулаалгын хөөсөнцөр материал, полиуретан бүрхүүл үйлдвэрлэгчид, ГЕГ, ТТДС зэрэг холбогдох байгууллагуудын 22 төлөөлөгч оролцож, мэдлэг мэдээллээ хуваалцав.
📌Семинараар оролцогчдод дараах гол агуулгын хүрээнд мэдээлэл хүргэлээ.
• Бодлогын орчин: Кигалийн нэмэлт, өөрчлөлт (КНӨ)-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний I үе шатны тойм болон Монреалийн протоколын хөөсөнцрийн салбарт үзүүлэх хамаарал.
• Салбарын өнөөгийн байдал: Монгол Улсын хөөсөнцөр үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй асуудлууд.
• Техникийн шийдэл: ГХФН/HCFC болон ГФН/HFC-ийг орлуулах, Дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар (ДДНЧ) багатай дэвшилтэт хувилбарууд, олон улсын туршлага.
📌Семинараас гарсан гол үр дүн:
1. Мэдлэг, ойлголт дээшлэв: Оролцогч талууд ГФН/HFC бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулах улс орны хүлээсэн үүрэг хариуцлага болон уур амьсгалд ээлтэй шинэ орлуулах технологийн талаарх нэгдсэн ойлголттой боллоо.
2. Түншлэл бэхжив: Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО/UNIDO) болон дотоодын хөөсөнцөр үйлдвэрлэгчдийн хоорондын хамтын ажиллагааны гүүр бэхжилээ.
3. Тэргүүлэх чиглэлээ тодорхойлов: Цаашид Монгол Улсын хөөсөнцөр үйлдвэрлэлийн салбарыг байгаль орчинд ээлтэй технологид шилжихэд шаардлагатай техникийн болон бодлогын дэмжлэгийн тэргүүлэх чиглэлүүдийг талууд хамтран тодорхойлов.
🤝Үйл ажиллагааны төгсгөлд барилгын дулаалгын хөөсөнцөр болон дулаан дамжуулах хоолойн хөөсөнцөр полиуретан бүрхүүл үйлдвэрлэгчид нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, шинэ технологи нэвтрүүлэхэд тулгарч буй сорилт, боломжуудын талаар санал солилцсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.
22/05/2026
📣Улаанбаатар хот, 2026 оны 5 дугаар сарын 21. “Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC) бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийн II үе шатыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны Озоны үндэсний алба болон Эрчим хүчний зохицуулах хороо хамтран 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав.
🤝Уулзалтаар Эрчим хүчний хамгийн бага гүйцэтгэлийн стандарт (MEPS) болон шошгожуулалтын тогтолцоог нэвтрүүлэх, холбогдох бодлого эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн хамтын ажиллагааны тогтолцоог хөгжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
⚡️Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг шат дараатай тодорхойлж, 2015 онд Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого болон Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, ахуйн цахилгаан барааны хэрэглээг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар заасан байдаг. Энэхүү зорилтыг амьдралд хэрэгжүүлэхэд эрчим хүчний үр ашигтай зах зээлийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх механизм болон эрх зүйн тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлага тулгарч байна.
📌Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколыг хэрэгжүүлэх Олон талт сангийн Гүйцэтгэх хорооны 89/6 дугаар шийдвэрийн дагуу, хөргөлт, агааржуулалтын салбар дахь ГХФН-ийн суурь хэрэглээ нь 120 метр тонноос бага (LVC) орнуудын тоонд багтдаг Монгол Улс дараах нэмэлт үйл ажиллагааг хөтөлбөртөө багтаан батлуулж, хэрэгжүүлж байгаа юм. Үүнд:
• Хамтын ажиллагааг бэхжүүлэх: Хөргөлт, эрчим хүчний хэмнэлтийн төлөвлөгөө боловсруулах явцад Дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар (ДДНЧ) бага болон ДДНЧ-гүй хөргөх бодисыг зохистойгоор тусгахын тулд Озоны үндэсний алба болон холбогдох байгууллагууд хоорондын уялдааг хангах. Үүнд MEPS, шошгожуулалт, туршилтын хөтөлбөрүүд, хөргөлт, агааржуулалт, дулааны насос (RACHP)-ын стандартуудыг нэвтрүүлэх ажил багтаж байна.
• Дэвшилтэт технологийг сурталчлах: MEPS болон шошгожуулах тогтолцоог дэмжих, техникийн ажилтнуудыг заавал гэрчилгээжүүлэх системийг нэвтрүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжийн хэрэглээг урамшуулах мэдээлэл түгээх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх.
🔔Тус уулзалтад БОУАӨЯ-ны Агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Болор, Озоны үндэсний албаны захирал, Проф. Ц.Адъяасүрэн, ахлах мэргэжилтэн бөгөөд HPMP хөтөлбөрийн зохицуулагч Д.Дуламсүрэн, МХХАХ-ны Удирдах зөвлөлийн дарга Х.Оргил, Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтэн М.Амар, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн OzonAction CAP хөтөлбөрийн менежментийн ажилтан Андреа Осси Перретта болон озон задалдаг бодис импортлогчид, эрчим хүчний аудитын байгууллагууд, мэргэжлийн холбоод, ТӨҮГ-уудын төлөөлөл бүхий 70 орчим зочид оролцлоо.
📌Уулзалтын гол үр дүн, ач холбогдол:
1. Нэгдсэн ойлголт, итгэлцэл бүрдэв: Эрчим хүчний хамгийн бага гүйцэтгэлийн стандарт (MEPS)-ыг нэвтрүүлэх, БОУАӨЯ-ны ОҮА болон Эрчим хүчний зохицуулах хороо хоорондын хамтын ажиллагааны хүрээнд гарсан үр дүнг танилцуулснаар шийдвэр гаргагчид болон оролцогч талуудын цаашдын түншлэл бэхжлээ.
2. Эдийн засгийн дүн шинжилгээ: ДДНЧ/GWP багатай хөргөх бодис бүхий тоног төхөөрөмжийн эрчим хүчний хэмнэлтийн судалгаа, эрчим хүчний хэрэглээ ба хөргөлтийн системийн уялдааны талаарх оролцогчдын мэдлэг, ойлголт нэмэгдэв.
3. Бодлогын зөвлөмж, тайлан бэлтгэх боломж: Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, шошгожуулалтын зөвлөмжид дүн шинжилгээ хийх,гэр ахуйн хөргөгч, хөлдөөгч, агааржуулалтын төхөөрөмжүүдэд тусгайлсан MEPS-ийг бий болгох, шийдвэр гаргагчдад зөвлөмж бүхий тайлан бэлтгэхэд оролцогч талуудыг судалгаанд татан оролцуулах суурийг тавив.
🤝Уулзалтын төгсгөлд оролцогчид нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, эрчим хүчний хэмнэлттэй хөргөлт, агааржуулалт, дулааны насосны тоног төхөөрөмжийг MEPS-д хамруулах, бодит хэрэглээг дэмжих чиглэлээр өөрсдийн санал бодол, туршлагаа хуваалцсан үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.
15/05/2026
📢 УРЬЖ БАЙНА
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМГИЙН БАГА ГҮЙЦЭТГЭЛИЙН СТАНДАРТ (ЭХХБГС/MEPS)-ЫГ НЭВТРҮҮЛЭХ, ХОЛБОГДОХ БОДЛОГЫГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ УУЛЗАЛТАД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.
📅 Огноо: 2026 оны 05 дугаар сарын 21
🕙 Цаг: 11:30–15:30
📍 Байршил: Улаанбаатар хот
📌 Танхим: Holiday Inn зочид буудлын 2 давхарт Ball room танхимд
Энэхүү уулзалт нь:
✅ Эрчим хүчний хамгийн бага гүйцэтгэлийн стандарт (ЭХХБГС/MEPS)-ыг нэвтрүүлэх
✅ Эрчим хүчний хэмнэлттэй хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн хэрэглээг дэмжих
✅ Холбогдох бодлого, зохицуулалтыг сайжруулах
✅ Төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой болно.
Уулзалтын хүрээнд:
🔹 Монгол Улсад хэрэгжиж буй HPMP II үе шатны үйл ажиллагаа
🔹 Эрчим хүчний хэмнэлт ба Монреалийн протоколын уялдаа
🔹 MEPS нэвтрүүлэх бодлогын орчин
🔹 Хөргөлт, агааржуулалтын салбарын судалгаа, хэлэлцүүлэг
зэрэг сэдвээр танилцуулга, хэлэлцүүлэг өрнөнө.
Зохион байгуулагчид:
▪️ Озоны үндэсний алба (ОҮА), Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)
▪️ Эрчим хүчний зохицуулах хороо
▪️ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр (НҮБ-БОХ, UNEP)
📝 Бүртгүүлэх холбоос:
https://forms.gle/gazjMoDSdeXvSPzLA
📞 Холбоо барих:
☎️ 11-312458
📧 [email protected]
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМГИЙН БАГА ГҮЙЦЭТГЭЛИЙН СТАНДАРТ (ЭХХБГС/MEPS)-ЫГ НЭВТРҮҮЛЭХ, ХОЛБОГДОХ БОДЛОГЫГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН
Энэхүү уулзалт нь Эрчим хүчний хамгийн бага гүйцэтгэлийн стандарт (ЭХХБГС/MEPS)-ыг Монгол Улсад үр дүнтэй нэвтрүүлэх, хэрэгжилтийг дэмжих, холбогдох бодлого, зохицуу...
28/04/2026
"Монгол Улсын барилгын дулаалгын хөөсөнцөр үйлдвэрлэлийн салбарт зориулсан мэдээлэл сурталчилгааны семинар"-т та бүхнийг урьж байна.
Озоны үндэсний алба Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр (UNEP) болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага(UNIDO)-тай хамтран 2026 оны 4 дүгээр 29-ны 14 цагаас 16 цагийн хооронд тус семинарыг зохион байгуулна.
22/04/2026
📢 АНХААРУУЛГА
Манай ozone.mecc.gov.mn цахим систем (зөвшөөрлийн хүсэлт хүлээн авах систем) нь одоогоор техникийн сааталтай байгааг мэдэгдэж байна.
Тодруулбал, системийн SSL хугацаа дууссантай холбоотойгоор “Your connection is not private” гэсэн алдаа гарч байна.
Түр хугацаанд дараах байдлаар системд нэвтрэх боломжтой:
Chrome brower-өөр ороод ctrl+shift+n дараад Advanced + Process to https://ozone.mecc.gov.mn/ unsafe дараад түрдээ орж байгаарай
16/04/2026
‼️АНХААРУУЛГА‼️
📌R-22 буюу HCFC төрлийн хөргөх бодис бүхий агааржуулалтын тоног төхөөрөмж (кондиционер), нийтийн хоол, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалт бүхий хөргөлтийн тоног төхөөрөмж, барилгын дулаалгын хөөсөнцөр материал үйлдвэрлэх, бусад тоног төхөөрөмжийг иргэд, аж ахуй нэгж та бүхнийг худалдан авах, импортлохгүй байхыг анхааруулж байна.
📣HCFC төрлийн бодис ашигладаггүй хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмж (кондиционер) сонгох, худалдаж авах талаар нэмэлт зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
10/04/2026
📣Бүртгэлийн хугацаа дуусахад 6 хоног үлдлээ. Та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
📣Хөргөлтийн салбарт ажиллаж буй хөргөлтийн техникийн ажилтнуудад олон улсад хүчин төгөлдөр “Чадамжийн гэрчилгээ” олгох VI удаагийн үнэлгээг зохион байгуулна.
🤝Хөргөлтийн салбарын техникийн ажилтнуудад зориулсан Хөргөлтийн засварчдын заавал эзэмшсэн байх шаардлагатай дараах гол чадамжаар үнэлүүлж, "ЧАДАМЖТАЙ" гэдгийг нотолсон МЭРГЭШЛИЙН зохих түвшний гэрчилгээ авах болно.
📌Үнэлүүлэх чадамжийн нэгж:
- Системийн битүүмжлэлийг шалгах,
- Системийг хөргөх бодисоор цэнэглэх,
- Хөргөлтийн тоног төхөөрөмжийн цахилгааны гэмтлийг оношлож засварлах,
- Хөргөх бодисыг системээс юүлэх
Жич: Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан хөргөлтийн техникийн ажилтнууд III, IV түвшинд өөрийн ур чадвараа үнэлүүлэх боломжтой.
📌Үнэлгээний ажил дараах шатуудаас бүрдэнэ.
1. Бүртгэл 2026 оны 4-р сарын 15-ны өдрийг дуустал явагдана.
Та дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү: https://forms.gle/74TSLAxr1BU5duoz9
2. Хүсэлтийн маягт бөглөх (Дараах холбоосоор орж, "татах" дээр дарж, татаж авна уу: https://ozone.mn/21/item/311)
3. Нотолгооны баримтыг бүрдүүлэх
4. Өөрийн үнэлгээний хуудсыг бөглөх
5. Үнэлүүлэх түвшин сонгох
6. Оношлох үнэлгээнд ирж оролцох (Хугацааг таны имэйл хаягаар мэдэгдэх болно)
7. Үнэлгээний орчинтой танилцах
8. Онолын үнэлгээнд оролцох
9. Ур чадварын үнэлгээнд оролцох
🔔Иргэний өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх (RPL) үнэлгээнд хамрагдах дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mergejil.mn/Chadvariin_unelgee холбоосоор авна уу.
☎️Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та дараах дугаараар холбоо барина уу.
ОҮА-ны ахлах мэргэжилтэн: Д.Дуламсүрэн 8800-3181
МХХАХ-ны удирдах зөвлөлийн дарга: Х.Оргил 9901-4261
25/03/2026
📣Хөргөлтийн салбарт ажиллаж буй хөргөлтийн техникийн ажилтнуудад олон улсад хүчин төгөлдөр “Чадамжийн гэрчилгээ” олгох VI удаагийн үнэлгээг зохион байгуулна.
🤝Хөргөлтийн салбарын техникийн ажилтнуудад зориулсан Хөргөлтийн засварчдын заавал эзэмшсэн байх шаардлагатай дараах гол чадамжаар үнэлүүлж, "ЧАДАМЖТАЙ" гэдгийг нотолсон МЭРГЭШЛИЙН зохих түвшний гэрчилгээ авах болно.
📌Үнэлүүлэх чадамжийн нэгж:
- Системийн битүүмжлэлийг шалгах,
- Системийг хөргөх бодисоор цэнэглэх,
- Хөргөлтийн тоног төхөөрөмжийн цахилгааны гэмтлийг оношлож засварлах,
- Хөргөх бодисыг системээс юүлэх
Жич: Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан хөргөлтийн техникийн ажилтнууд III, IV түвшинд өөрийн ур чадвараа үнэлүүлэх боломжтой.
📌Үнэлгээний ажил дараах шатуудаас бүрдэнэ.
1. Бүртгэл 2026 оны 4-р сарын 15-ны өдрийг дуустал явагдана.
Та дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү: https://forms.gle/74TSLAxr1BU5duoz9
2. Хүсэлтийн маягт бөглөх (Дараах холбоосоор орж, "татах" дээр дарж, татаж авна уу: https://ozone.mn/21/item/311)
3. Нотолгооны баримтыг бүрдүүлэх
4. Өөрийн үнэлгээний хуудсыг бөглөх
5. Үнэлүүлэх түвшин сонгох
6. Оношлох үнэлгээнд ирж оролцох (Хугацааг таны имэйл хаягаар мэдэгдэх болно)
7. Үнэлгээний орчинтой танилцах
8. Онолын үнэлгээнд оролцох
9. Ур чадварын үнэлгээнд оролцох
🔔Иргэний өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх (RPL) үнэлгээнд хамрагдах дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mergejil.mn/Chadvariin_unelgee холбоосоор авна уу.
☎️Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та дараах дугаараар холбоо барина уу.
ОҮА-ны ахлах мэргэжилтэн: Д.Дуламсүрэн 8800-3181
МХХАХ-ны удирдах зөвлөлийн дарга: Х.Оргил 9901-4261