Эрдэнэс Метан ХХК - Erdenes Methane LLC

Эрдэнэс Метан ХХК - Erdenes Methane LLC

Share

Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК-ийн 100%-ийн охин компан?

Erdenes Methane LLC was set up in February, 2016 as a wholly owned subsidiary of Erdenes Mongol LLC with a purpose to explore for conventional and unconventional oil and gas, raising investment, managing transportation and providing consultancy services.

08/04/2026

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2026 оны 4 дүгээр сарын 9–11-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Өдөрлөгийн хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд үйл ажиллагаагаа танилцуулах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2026 оны 4 дүгээр сарын 9–11-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Өдөрлөгийн хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд үйл ажиллагаагаа танилцуулах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

16/01/2025
ОХУ-Д МEТАЛЛУРГИЧ БОЛОН БУСАД МЭРГЭЖЛЭЭР ОЮУТАН СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 19/10/2023

ОХУ-Д МEТАЛЛУРГИЧ БОЛОН БУСАД МЭРГЭЖЛЭЭР ОЮУТАН СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ОХУ-ын Красноярск хотод байрлах Сибирийн холбооны их сургуульд суралцах сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Сибирийн холбооны их сургуульд (СибФУ) 2024-2025 оны хичээлийн жилд дараах чиглэлээр бакалаврын сургалтад нийт 30 оюутан сонгон шалгаруулж, суралцуулна. Үүнд:

Металлургич /төмөрлөгийн инженер/
Технологийн процесс, үйлдвэрлэлийн автоматжуулалт /металлургийн салбарт/
Хөдөлмөр хамгаалал, байгаль орчны аюулгүй ажиллагаа
Материалын шинжлэх ухаан, материалын технологи
ОХУ-ын Красноярск хотод байрладаг Сибирийн холбооны их сургууль (СибФУ)‌ нь ОХУ-ын ТОП 15 их сургуулийн нэг бөгөөд 2006 онд Красноярск хотын 4 их сургуулийг нэгтгэн байгуулсан Холбооны 10 их сургуулийн нэг юм. Тус сургууль нь 20 гаруй салбар сургуультай, 40 орчим мянган оюутан, 3000 гаруй багш судлаачтай ба 84 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг байна.

Сонгон шалгаруулалтыг ОХУ-ын РУСАЛ компани санаачлан зохион байгуулж, төслийн зардлыг хариуцна. Тус компани нь хөнгөн цагаан үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компанийн нэг юм.

Сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах шаардлага

Монгол Улсын иргэн байх;
ЕБС-ийн 12 дугаар анги төгссөн, дүнгийн голч оноо 3-аас дээш, 25 нас хүрээгүй байх;
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч;
Сүүлийн 2 жилийн хугацаанд Улс, олон улсын математик, физик, химийн олимпиадын шагналт байранд орсон оролцогчид сонгон шалгаруулалтад давуу эрхтэй болно.
Бүрдүүлэх баримт бичиг

Өргөдөл (дээрх 4 чиглэлийн ямар мэргэжлээр сурах талаар өргөдөлд тусгах)
Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
ЭЕШ-ын батламж;
Өргөдөл гаргасан өдрөөс хойш 1.5 жилээс доошгүй хугацаанд хүчинтэй байх гадаад паспортын хуулбар;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Цээж зураг;
Олимпиадад оролцож байсан бол шагналт байранд орж байсныг нотлох баримт бичиг, сертификат.
Бүртгэл

Сонгон шалгуулалтад оролцох иргэд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагаас 12 дугаар сарын 01-ний өдрийн 23.59 цаг хүртэл https://forms.gle/9uNPWjazBaDCrTEQ8 линкээр бүртгүүлж, дээрх баримт бичгүүдийг бүрэн хавсаргана.

Өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр хавсаргана.

Шалгалтын комиссын гишүүд нь Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас байгуулагдсан ажлын хэсэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны эрх бүхий төлөөллөөс бүрдэнэ.

Элсэгчдэд олгох боломж, давуу талууд

ОХУ-ын РУСАЛ компани сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах хугацааны ОХУ-д боловсрол эзэмших ба оршин суухтай холбоотой дараах зардлыг хариуцна. Үүнд:

2024 оны 01 дүгээр сараас 7 сарын хугацаатай орос хэлний бэлтгэл ангид суралцах сургалтын төлбөр;
2024 оны 9 дүгээр сараас бакалаврын өдрийн хөтөлбөрөөр суралцах сургалтын төлбөр;
Суралцах хугацааны байрны зардал;
Суралцах хугацааны эрүүл мэндийн даатгал;
Сар бүр 18 000 рублийн амьжиргааны тэтгэлэг;
Монголоос ирж, очих зардал;
Өвлийн хувцасны төлбөр 2 жилд 1 удаа олгоно.

Эх сурвалж: УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
https://mmhi.gov.mn/2023/10/18/%d0%be%d1%80%d0%be%d1%81%d1%8b%d0%bd-%d1%85%d0%be%d0%bb%d0%b1%d0%be%d0%be%d0%bd%d1%8b-%d1%83%d0%bb%d1%81%d0%b0%d0%b4-%d0%be%d1%8e%d1%83%d1%82%d0%b0%d0%bd-%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%bb%d1%86%d1%83/

ОХУ-Д МEТАЛЛУРГИЧ БОЛОН БУСАД МЭРГЭЖЛЭЭР ОЮУТАН СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас  ОХУ-ын Красноярск хотод байрлах Сибирийн холбооны их сургуульд суралцах сонгон шалгаруулалт зарлагдлаа. Сибирий...

26/06/2023

Ирээдүйд компанийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх шилдэг менежерүүдийн залгамж халааг бэлтгэх “АМЖИЛТ БОЛ СОНГОЛТ” хөтөлбөрийг зарлаж байна.

Photos from Эрдэнэс Метан ХХК - Erdenes Methane LLC's post 25/10/2021

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд "Эрдэнэс Метан" ХХК болон хамтарсан компани болох Methane Gas Resource LLC -ийн хамт олон My Club сайн дурын бүлгэмтэй хамтран нэгдлээ.
"Myclub" сайн дурын бүлгэм 2006 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсынхаа байгаль орчныг хайрлан, хамгаалж залуу үедээ өвлүүлэн, зааж, зөвлөн, хайрлах сэтгэлийг суулгах зорилготойгоор 15 жилийн турш тасралтгүй мод тарьж, арчилж , ургуулжээ.
Туршлагатай, тарьсан модоо тогтмол арчилж, ургуулдаг, сайн дурын хамт олонтой бид бүхэн хамтран ажиллах болсондоо маш их баяртай байгаагаас гадна жил бүр 1000 мод тарих зорилт тавьж, цаашдын үйл ажиллагааг нь дэмжихээ "Эрдэнэс Метан" ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Д.Амар илэрхийллээ.

15/10/2021
Д.АМАР: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЬ ТӨСЛИЙН ГЕОЛОГИЙН БОЛОН САНХҮҮГИЙН ЭРСДЭЛИЙГ ДАНГААР ХАРИУЦАЖ АЖИЛЛАНА 14/10/2021

"ЭРДЭНЭС МЕТАН" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.АМАР: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЬ ТӨСЛИЙН ГЕОЛОГИЙН БОЛОН САНХҮҮГИЙН ЭРСДЭЛИЙГ ДАНГААР ХАРИУЦАЖ АЖИЛЛАНА.

Д.АМАР: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЬ ТӨСЛИЙН ГЕОЛОГИЙН БОЛОН САНХҮҮГИЙН ЭРСДЭЛИЙГ ДАНГААР ХАРИУЦАЖ АЖИЛЛАНА “Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захи...

31/12/2020

Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалийн мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ
Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе!!!
Гүйцэтгэх захирал Д. Амар

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


7th Floor, Ayud Tower, Olympic 5 1st Khoroo Sukhbaatar District
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00