Хил хамгаалах байгууллага

Хил хамгаалах байгууллага

Share

ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА

03/06/2026

“Хилчин хурандаа” цуврал подкастын энэ удаагийн зочноор хурандаа С.Бакытханыг урьж оролцууллаа.

“Хурандаа аавын хүү хилийн цэргийн ангийн захирагч болж, аавыгаа дэргэдээ суулган хамтдаа давхиж явах тэр мөчид би аавыгаа үнэхээр баярлуулсан байх гэж боддог” хэмээн хуучлах эрхэм хурандаа энэ дугаарт өөрийн ажил, амьдралын замнал, хил хамгаалах ариун үйлсэд зориулсан он жилүүдийн дурсамж, сургамжаасаа хуваалцлаа.

Хүний мөс чанар, цэргийн сахилга бат, эх оронч үзэл, хилчин гэр бүлийн үнэ цэнийг өгүүлэх түүний халуун дотно яриаг хүлээн авч сонсоорой.

03/06/2026

НЭГ АНГИЙН ХҮҮХДҮҮД УЛСЫН ХИЛ ДЭЭР ТААРЛАА
Булган аймгийн Гурванбулаг суманд нэг ангид суралцаж төгссөн хүүхдүүд Хилийн цэргийн 0243 дугаар ангид таарч, хоёр биедээ амжилт хүссэн юм. Хугацаат цэргийн алба хаагч Э.Даваадорж, “Эх оронч суралцагч” арга хэмжээний оролцогч М.Мөнхжин нар “хөөрхөн” дурсамж бүтээж, ийн ярилцлаа.
Үргэлжлэлийг “Сүлдэт баганын дэргэдээс” нэвтрүүлгийн 06 дугаар сарын дугаараас хүлээн авч үзнэ үү.

02/06/2026

АЙЛЫН БАГА ХҮҮХЭД ЮМ ЧИНЬ ЭЭЖИЙГЭЭ САНАЛГҮЙ ЯАХ ВЭ...

Ердөө нэг сарын өмнө Баянзүрх дүүргийн Цэрэг татлагын товчоон дээр хамгийн түрүүнд тэнцсэн Б.Хөх-Уул Хилийн цэргийн 0243 дугаар ангид хугацаат цэргийн албаа амжилттай хааж байна. Тэрбээр хүү нь эх орны хүү болсон, удахгүй Цэргийн тангараг өргөх арга хэмжээнд сурсан, мэдсэн бүхнээ үзүүлэх болно, ирж үзээрэй гэж ар гэрийнхэндээ дамжуулсан юм.

02/06/2026

Хилийн цэргийн 0101 дүгээр ангид "Хилийн боомтод эмх замраагүй байдал үүссэн үеийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг, дадлага явууллаа.

01/06/2026

Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн хилчид бяцхан үрсээ баярлуулсан агшнаас…

01/06/2026

Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн бяцхан үрс эрхийн өдрөөрөө шинэ тоглоомын талбайн нээлтээ хийжээ

01/06/2026

Хилийн цэргийн 0277 дугаар ангийн бяцхан үрсийн баяраас…

Photos from Хил хамгаалах байгууллага's post 01/06/2026

Аав ээжийнхээ ажлын байртай танилцсан хилчдийн үрс гэрэл зургийн дуранд…
Хилийн цэргийн 0151, 0306, 0129, 0198, 0184, 0108, 0275, 0166 дугаар анги

Photos from Хил хамгаалах байгууллага's post 01/06/2026

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хилчдийн үрс гэрэл зургийн дуранд…

31/05/2026

🇲🇳Монгол Улсын дархан хилийн манаанд тангараг өргөн зогсож байгаа хилчдийнхээ хүүхдүүдэд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

💚Та бүхэн бол эх орныхоо хилийн нандин зааг онгон ариун салхи, уудам тал нутаг, хилчдийн бахархалт амьдралын дунд хүмүүжин өсөж буй онцгой хувь заяаны эзэд юм.

🫡Хилчин гэр бүлийн халуун дулаан орчинд өсөн торниж, эх орноо хайрлах сэтгэл, хөдөлмөрч зан чанар, эр зоригийн үлгэр дуурайлыг өдөр бүр харж өсөж байгаа нь та бүхний бахархал, хилчдийн залгамж үнэт чанарын үлгэрлэл, үргэлжлэл билээ.

🇲🇳Хил хамгаалах үйл хэрэгт зүтгэж буй аав, ээжийнхээ түшиг, урам зориг нь болж, гэр бүлдээ инээд баясал, аз жаргал авчирдаг хүүхдүүд та бүхэн бидний үйл хэрэгт үргэлж хүч нэмж байдаг билээ.

💚Та бүхэн минь эрүүл энх өсөн торниж, хүсэл мөрөөдөлдөө хүрч, мэдлэг боловсролтой, эх оронч сэтгэлгээтэй, ирээдүйн Монгол орны үнэ цэнтэй иргэн болон төлөвшихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Bayanzurkh District, Dorj Street
Ulaanbaatar
976