26/04/2025
Эрхэм толь бичгүүд минь, та нартайгаа олон жил нөхөрлөжээ. Орчин цагийн хөгжлийн хурдыг бид гүйцэж чадахаа больжээ.
Цаг үргэлж хамт байж, багш минь болж ирсэн та нартаа их баярлалаа.
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Enkhtaivan Nyamtseren, Government Official, Улаанбаатар 14210, Ulaanbaatar.
26/04/2025
Эрхэм толь бичгүүд минь, та нартайгаа олон жил нөхөрлөжээ. Орчин цагийн хөгжлийн хурдыг бид гүйцэж чадахаа больжээ.
Цаг үргэлж хамт байж, багш минь болж ирсэн та нартаа их баярлалаа.
Хятадын ЭСЯ-наас зохион байгуулсан хаврын баярын хүлээн авалтад их олон УИХ-ын гишүүд, сайд, дарга нар оролцжээ. Төр, засгийн өндөр албан тушаалтнуудын оролцох аливаа гадаад арга хэмжээ хязгаар, хяналттай байх ёстой.
Ийм байж хэрхэвч болохгүй.
ГХЯ анхааралдаа авч, зохих арга хэмжээ авахыг зөвлөж байна.
25/05/2024
"Ulaanbaatar Internarional Marathon 2024" тэмцээн эхлэж байна.
Хүн аавынхаа тухай бодохоор нулимс гаргах нь бага. Харин илүү тэвчээр сууж, хатуучдаг. Хэцүүдэх тусам улам чангарна. Нулимсаа гаргаж нялцайх хэрэггүй.
Харин ээжийнхээ тухай бодохоор нүд дүүрэн нулимс бүрхдэг. Сэтгэл зөөлөрч уярдаг. Амьдралд илүү тэвчээртэй хүлээцтэй, уучилж хандах ухааныг авдаг.
08/02/2024
Эрдэм боловсрол, ажил хөдөлмөр, ёс суртахууны үлгэр дуурайлал болсон Х.Отгонбилэг аваг ах минь өнөөдөр төрийн хайр хүндэтгэлийг хүртэж Монгол Улсын Байгаль Орчны ГАВЪЯАТ АЖИЛТАН боллоо.
Ах тандаа эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.
02/09/2023
Миний 10 дугаар ангийн найз насаараа төрийн яаманд ажилласан. Тэр одоо ахлах мэргэжилтэн хийдэг. Гадаад дотоодод өндөр боловсрол эзэмшсэн. Автомашины инженер мэргэжилтэй. Тэр одоо 40 м2 байртай. Байр нь ипотекийн зээлтэй. Тэрэнд өөр өмч байхгүй, машин ч үгүй. Төрийн албанд үнэнчээр насаараа ажилласан хүн үүнээс илүү хөрөнгөтэй байх ямар ч үндэсгүй. Гэтэл зарим нөхөд төрийн албанд хоромын төдий ажиллаад хагартлаа баяжаад байх юм.
23/07/2023
Манай зарим дипломатчид гадаадад томилолт аваад явчихаараа л Монголоо мартчих юм. Монголоо хөгжүүлэх чиглэлээр та нарын хийж буй ажил үнэхээр чамлалттай. Төрөөс их хэмжээний зардал гаргаж та бүхнийг томилон ажиллууж байгааг битгий мартаарай.
Дэн Сяопин дарга 1980 оны 8 дугаар сард ХКН-ын Улс төрийн товчооны хурал дээр “Нам, улсын удирдлагыг өөрчлөх шинэчлэх тухай” алдарт илтгэлээ тавьж хэлэлцүүлжээ. Улмаар улс төрийн шинэчлэлийг эхлүүлж, төрийн өндөр албанд ажиллаж байгаа дарга нарыг “давхар алба” хашихыг бүрэн болиулсан. Энэ нь ажлын цалгардлыг багасгаж, хариуцлагыг дээшлүүлэх чухал алхам болсон байдаг.
Их хурлын гишүүдийн тоог нэмэх эсэх асуудал огт чухал биш. Гол нь нэр дэвшигчдийг л шалгууртай болгох нь чухал. Иймд Үндсэн хуулиндаа “ УИХ-д нэр дэвшигчдэд шалгуур тавина” гэдэг заалтыг нэмэх ёстой.
Улс орны эдийн засаг уруудан доройтсон ч боловсролын салбарын хөрөнгө оруулалт, тэр дундаа багш нарын цалин, хангамжийг хэрхэвч хасаж болохгүй. Төсвөөс цалинждаг шаардлагагүй олон орон тоог цөөлж, багш нарын цалинг нэмэх хэрэгтэй. Учир нь боловсрол бол Монгол Улсын хөгжлийн гол тулгуур юм.