Залуу Нийгмийн ажилтан КЛУБ

Залуу Нийгмийн ажилтан КЛУБ

Share

Нийгмийн ажил мэргэжлээр суралцаж буй оюутнуудын нэгдэл.

МУИС – ШУС – Нийгмийн Ухааны салбарын Социологи – Нийгмийн ажлын тэнхмийн харъяа “Залуу Нийгмийн ажилтан клуб” нь олон нийтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба оюутнуудын нийгмийн асуудал, сургуулийн орчинд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэн тэднийг дэмжиж ажиллан тасралтгүй үргэлжлэх үйлчилгээг хүргэх үйл явцтай клуб болно.

Photos from Залуу Нийгмийн ажилтан КЛУБ's post 05/05/2026

WORKSHOP АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА😍 [2026.05.05]

Ирж оролцсон, дэмжсэн оюутнууддаа баярлалаа💞

Дараа дахин уулзацгаая🙌

Photos from Залуу Нийгмийн ажилтан КЛУБ's post 05/05/2026

YSW БУЛАН - Залуу нийгмийн ажилтан клубийн 2024-2025 оны тэргүүн Г.Энхбаясгалангийн мэдрэмжээр зочилцгооё🥰

Солонго танд ямар мэдрэмж өгдөг вэ?

Миний хувьд тэнгэрт харагдах тэр солонго өнгө өнгөөр нумран байх байгаль ертөнцийн гайхамшигт өнгөний бүтээл юм. Солонгыг харсан хүн бүхэнд итгэл, гэгээн бодлууд, ид шид, уужрал, баяр баясал гээд сэтгэлд байх сайхан бүхэн төрдөгтэй адил энэ нийгмийн солонго нь миний сонгосон мэргэжил билээ.

Мэргэжил минь эрээнтэй бараантай, ээдрээтэй олон түмэн асуудал бэрхшээлийг амирлуулагч нь бөгөөд мөн сайн сайхан байдал, шударга ёсыг цогцлоохыг хичээн ажиллаж буй нийгмийн ажилтан юмаа. Нийгмийн ажилтан гэх энэхүү мэргэжлийг буяны, хүмүүнлэгийн ажил гэж бодон сайхан сэтгэлтэй хэн бугайч хийж чадна гэсэн хүмүүсийн тогтсон хандлага бий.

Үнэн хэрэгтээ “Нийгмийн ажил нь хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийтэд тэдний нийгмийн үүргээ гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, дахин сэргээх зорилгоор тусламж үзүүлдэг, энэ зорилгыг хэрэгжүүлэхэд тааламжтай нийгмийн нөхцөлийг бүрдүүлдэг мэргэжлийн үйл ажиллагаа юм” хэмээн нийгмийн ажлын толь бичигт тодорхойлсон байдаг. Энэхүү тодорхойлолтын практик дадлага, туршлагыг надад “Залуу нийгмийн ажилтан” клуб олгосон юм.

Хичээлийн танхимд сурсан онол, мэдлэг бүгд чухал — гэвч клубт орсноор бодит туршлагыг бий болгоход тусалсан. Салбартаа олон жил зүтгэсэн мэргэжилтнүүдийн яриаг сонсох бүрд мэдлэг, туршлага бүхэн нь надад үнэ цэнтэй байсан.
Мөн нийгмийн бодит асуудалд биечлэн оролцож, хэн нэгний амьдралд жижигхэн ч гэсэн эерэг өөрчлөлт авчрах тэр мөчүүд — ямар ч хичээл, номноос олж авахгүй туршлага, мэдлэг болон үлдсэн. Залуу нийгмийн ажилтан клуб надад мэргэжлийн чадвар төдийгүй, яагаад энэ замыг сонгосныг ойлгуулж, таниулж өгсөн юм.

01/05/2026

"YOUNG SOCIAL WORKERS - 2026" Олимпиад🤩

🗓️2026.04.18

Photos from Залуу Нийгмийн ажилтан КЛУБ's post 30/04/2026

YSW БУЛАН - шинэ зочинтойгоо танилцацгаая🤗

Монгол Улсын Их Сургуулийн багш, доктор, дэд фрофессор Т.Баярцэцэг Ph.D Bayartsetseg Terbish

Намайг бага байхад нийгмийн ажилтан, нийгмийн оролцоо гэх ойлголт бараг байдаггүй, сурагч нарын дунд олимпиад зохион байгуулагддаг, тэгээд шил цуглуулах яс цуглуулах, нэмнээ гэх мэт үйл ажиллагаа зохиогддог байсан. Анх нийгмийн ажил мэргэжлээр суралцах нь яг л хувь тавилан мэт байсан. 2004 оны үед 3,4 сургууль руу материалаа явуулаад тэнцээгүй байж байгаад яагаад ч юм нийгмийн ажил мэргэжлийн магистрийн тэтгэлэгт АНУ-ын Сэнт Луис хот дахь Вашингтоны их сургуульд тэнцэж байсан. Анх тэнцсэний дараа нийгмийн ажил мэргэжлийн ямар ч ойлголт байгаагүй хэр нь энэ миний эзэмших ёстой мэргэжил юм байна хэмээн зорьж энэхүү мэргэжилд элсэн орж байсан.

Их сургуульд орсон анхны жил миний хувьд хэлний бэрхшээл маш их тулгардаг байсан. Яг хоёр дахь жилээс эхлэн нийгмийн ажил мэргэжлийн үнэ цэн, утга учрыг ойлгож макро нийгмийн ажлын чиглэлээр илүү суралцаж эхэлсэн. Гэрээсээ хол, их сургуулийн тэр жилүүдэд хамгийн их хань болж байсан зүйл бол оюутнуудын клуб байсан. Мэргэжлийн ахиц дэвшил гаргах, найз нөхөд хүрээллийг бий болгоход клуб маш их тус болсон.

Их сургуулиа төгсөөд Монголд ирээд олон улсын байгууллагуудад макро нийгмийн ажил чиглэлээр ажилладаг байсан. Анх 2010 онд МУИС-д багшилж эхлээд оюутан цагийн тэр клубээ дурсан өнөөгийн Залуу нийгмийн ажилтан клубийг санаачлан үүсгэж байсан. Их сургуульд багшлаад оюутнууддаа хамгийн түрүүнд нийгмийн ажил мэргэжлийг макро түвшинд одоо байгаа боломжоос илүү өргөнөөр хараасай, нийгэмд хөрвөж чаддаг мэргэжил учраас энэ мэргэжлийг илүү баяжуулж хөгжүүлээсэй, ялангуяа макро нийгмийн ажлын салбарт нийгмийн ухааны салбар дундын ажлуудыг хийгээсэй гэж оюутнууддаа захих дуртай. Белгийн хаант улсын Гентийн их сургуульд докторын судалгаагаа олон нийттэй (community development) холбоотой сэдэв сонгон гүйцэтгэсэн маань миний ажлыг олон нийттэй ажиллах талбар руу улам татсан.

Олон нийттэй ажиллах нийгмийн ажил нь (community development) гудамж, хотхон, хороо гэх мэтээр иргэдийн нөөцийг орчинтой нь холбон цогцоор нь авч үзэх улмаар нийгэмд эерэг өөрчлөлт авч ирж чаддагаараа онцлогтой. Цаашлаад нийгмийн ажил нь байгаль орчин, засаг захиргаа гэх мэт бүх салбарт ажиллах боломжтой учраас энэ мэргэжил онцгой хөрвөх чадвартай.

Нийгмийн ажил мэргэжил надад салбар дундын судалгаа, ажлууд хийх эрх чөлөөг өгдөг учраас энэ мэргэжилд би хайртай.
Мэргэжлийн эрх чөлөөтэй байх нь хувь хүний хөгжилд ч үнэтэй хувь нэмрээ оруулдаг.

29/04/2026

🌷PIPE CLEANER FLOWER WORKSHOP 🌷

Мэдээж та хийсэн цэцгээ өөрөө авна гээд боддоо😱🤭

💸 Цочир үнэ: 7299₮

📅 2026.05.05 | 18:00
📍 МУИС 2-223 тоот

Та нар бэлэн үү?
Бид бэлэн🙌

28/04/2026

📚Бие даалт, шалгалт ихтэй ядарч байна уу?
🧠Тархи чинь "амрах хэрэгтэй" гэж дохио өгөөд байна уу?

Тэгвэл түрхэн зуур pause хийгээд биe, сэтгэлээ амраая 💗

🌷PIPE CLEANER FLOWER WORKSHOP 🌷
Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлээд хамтдаа мартагдашгүй дурсамж бүтээцгээе ✨

Та зүгээр л өөрөө ирэхэд хангалттай —
бид бүх материалыг бэлдсэн байгаа 🫶

Мэдээж та хийсэн цэцгээ өөрөө авна гээд боддоо😱🤭

💸 Цочир үнэ: 7299₮

📅 2026.05.05 | 18:00
📍 МУИС 2-223 тоот

Найзуудаа mention хийгээд хамт ирвэл бүр илүү хөгжилтэй шүү!🥰

Бүртгүүлэх бол коммент хэсэгт 1️⃣ гэж бичээрэй.

Photos from Залуу Нийгмийн ажилтан КЛУБ's post 28/04/2026

📣 Бүх их дээд сургуулийн оюутан залуусыг “Хүн бүрд боломж” өдөрлөгт урьж байна🤗

☀️ дулаахан нарлаг өдөр
☕️ 🧁 амтлангаа өдөрлөгт маань зочлоорой.

🤩Тус өдөрлөгт ирснээр:
~ Хөгжлийн бэрхшээл гэж юу болох?
~ Бие даан амьдрах хөтөлбөрийн хэрэгжилт
~ “Asian Try-2026”нөлөөллийн 7 орны иргэдийн хамтарсан ажлын 247 цагийн сайн дурын ажилд бүртгүүлэх
~ Гэрэл зургийн хэсэг
~ Хувийн туслахын ажилд бүртгүүлэх
~ Туслах хэрэгслийг турших зэрэг олон олон боломж багтс

24/04/2026

The Chinese University of Hong Kong-ийн Нийгмийн ажлын тэнхимээс “Enhancing Social Inclusion and Sustainability in a VUCA Era”🌍сэдэвт олон улсын хурлыг 2026 оны 5 дугаар сарын 15-ний өдөр зохион байгуулах гэж байна.

💻 (Онлайнаар оролцох боломжтой.)

📝 Бүртгүүлэх:
https://cloud.itsc.cuhk.edu.hk/mycuform/view.php?id=4146369

Photos from Залуу Нийгмийн ажилтан КЛУБ's post 18/04/2026

"YOUNG SOCIAL WORKERS – 2026" ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🤩 2026.04.18

МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн харьяа Залуу нийгмийн ажилтан клубээс санаачлан нийгмийн ажил мэргэжлээр суралцаж буй их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Young Social Workers – 2026” олимпиадыг амжилттай зохион байгууллаа.

Тус олимпиадад нийт 4 их сургуулийн (АШУҮИС, МУБИС, МУИС, ШУТИС) 7 баг оролцож, мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээрээ өрсөлдлөө.

Өрсөлдөөнт, сонирхолтой энэхүү олимпиадаас шилдэгүүд тодорч:
🥇Тэргүүн байр: Г.Хонгорзул ахлагчтай Alpha Wave баг (АШУҮИС- Эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжил)
🥈Дэд байр: Г.Анударь ахлагчтай HSW баг (АШУҮИС- Эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжил)
🥉 Гутгаар байр: Э.Энхмаа ахлагчтай Empower баг (МУИС- Нийгмийн ажил хөтөлбөр) тус тус байр эзэллээ.

Олимпиадыг шүүн явуулсан эрхэм шүүгчид
Б.Сүх-Очир - ОУУБИС-ийн Магистр, докторын сургалт оюутны албаны дарга доктор, дэд профессор
Т.Оюунбилэг - ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн сургууль, Нийгмийн ухааны тэнхим, нийгмийн ажлын хөтөлбөрийн ахлах багш, доктор
Д.Учрал - Залуу нийгмийн ажилтан клубийн 2017-2021 оны дэд тэргүүн, МУИС-ийн 2021 оны төгсөгч, Орчлон олон улсын сургуулийн нийгмийн ажилтан нартаа гүн талархал илэрхийлье🥰

Мөн оролцсон нийт баг, оюутан залуус та бүхэндээ баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье!

Хүндэтгэсэн: Залуу нийгмийн ажилтан клубийн хамт олон

15/04/2026

"YOUNG SOCIAL WORKERS" OLYMPIAD🔔

"Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудалд нийгмийн ажилтны оролцоо, нөлөөлөл" сэдэвт видео контент🎥

Э.Сувд-Эрдэнэ ахлагчтай МУИС-ийн Soul4Change багийн бичлэгийг хүлээн авч үзнэ үү🤗

Амжилт хүсье

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Их сургуулийн гудамж
Ulaanbaatar