Сансар, од эрхэсийн ордон

Сансар, од эрхэсийн ордон

Share

Шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх нь

Монголчууд бид өвөг дээдсийн үеэс од эрхсийг сонирхож одон орны судалгааг хийж, Мөнх хааны зарлигаар 1256 онд Иранд "Одон орны төв" , Хувилай хааны зарлигаар 1271 онд Юан гүрэнд "Одон орны удирдах төв", Доголон Төмөр хааны ач Үлэгбэк, 1417-1420 онд Самаркандад Одон орны хүрээлэн, улмаар 1428 онд Одон орны оргилыг байгуулж байсан түүхтэй.
Орчлон ертөнц, од эрхсийг танин мэдэхүйн уламжлалт туршла

22/05/2026

Сансар_од_эрхэсийн_ордон буюу #Астропарк нь🚀🚀🚀
2026 оны 05-р сарын 22-д 17:00 цаг хүртэл тогны хязгаарлалт хийгдсэн учир ажиллахгүй болсоныг мэдэгдэж байна🚀🚀🚀

11/05/2026

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ХААН БИШ🚀🚀🚀

Тухайн газрууд бүгд өөрсдийн гэсэн үйлчилгээний хэв маягтай учир үйлчлүүлэгчид тэр хэв маягийг нь ойлгож, бусдыг болон өөрийгөө хүндэтгэн үйлчлүүлж сурах хэрэгтэй. ( Хэрэв тэр соёл үйлчилгээ нь таалагдахгүй бол танд үйлчлүүлэхгүй байх гэдэг маш гоё сонголт бий) .

07/05/2026

Олон улсын Планетариумын өдөр тохиож байна.
Өнөөдөр дэлхий дахинд шинжлэх ухааны боловсрол, одон орон судлалын мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй планетариумын үйл ажиллагааг алдаршуулан тэмдэглэдэг Олон улсын Планетариумын өдөр тохиож байна.
Орчин үеийн анхны планетариумыг 1923 онд Германд бүтээгдсэн гэж үздэг. Германы оптик, инженерийн алдарт Carl Zeiss AG компанийн инженерүүд анхны механик-оптик планетариумын төхөөрөмжийг зохион бүтээж, туршсан нь дэлхийн планетариумын хөгжлийн эхлэл болсон юм. Энэхүү планетариумын өдөр нь 1991 онд Италид санаачлагдан, 1995 оноос эхлэн International Planetarium Society-ийн дэмжлэгтэйгээр олон улсын хэмжээнд тэмдэглэгдэх болсон түүхтэй.
Планетариум нь зөвхөн тэнгэрийн эрхсийг дүрслэн харуулдаг үзвэрийн орон зай бус, харин шинжлэх ухааны танин мэдэхүй, боловсрол, соёлын харилцаа, технологийн дэвшлийг нэгтгэсэн орчин үеийн боловсролын төв юм. Орчин цагийн гэрлийн бохирдол нэмэгдэж буй нөхцөлд хүн төрөлхтөн байгалийн шөнийн тэнгэртэй харилцах боломжоо аажмаар алдаж байгаа энэ үед планетари нь огторгуйн гайхамшгийг хүн бүрт ойртуулж, сансар судлалын сонирхлыг шинэ үеийнхэнд түгээсээр байна.
Иймд одон орон судлал, сансар судлалын боловсролыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй нийт эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчид, планетариумын ажилтнууд болон шинжлэх ухаанд дуртай хүн бүхэнд Олон улсын Планетариумын өдрийн мэндийг хүргэе!🚀🚀🚀

29/04/2026

Сансар од эрхэсийн ордон нь захиалга ихтэй байгаа тул та анги хамт олноороо ирэх бол заавал цаг авч ирээрэй🚀🚀🚀

Доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.
📞📞📞Утас:11480292 дугаараас цаг авч үйлчлүүлнэ.
Даваа гарагт 10:00-16:00
Мягмар гарагт 10:00-16:00
Лхагва гарагт 10:00-16:00
Пүрэв гарагт 10:00-16:00
Баасан гарагт 10:00-16:00
Бямба гарагт 10:00-16:00
Та бүхэн цаг авч үйлчлүүлнэ үү 🚀🚀🚀
💸💸💸Үнэ:6000

Photos from ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн's post 02/04/2026
Photos from Сансар, од эрхэсийн ордон's post 01/04/2026

Астрономийн улсын X-р олимпиадын дүн

19/03/2026

🚀🚀🚀Сансар_од_эрхэсийн_ордон буюу #Астропарк нь 🚀🚀🚀 2026 оны 03-р сарын 21-с 03-р сарын 24-н хүртэл ажиллахгүй. 03-р сарын 25-с цагийн хуваарийн дагуу ажилна.

18/03/2026

МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 45 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.🚀🚀🚀
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л байгаль дэлхий хүрээлэн буй орчноо танин мэдэх оролдлогыг тасралтгүй хийсээр ирсэн. Үүний нэг хэсэг нь агаар сансрын орон зай, одод, гараг эрхсийн зүй тогтол, мөн чанарыг танин мэдэх явдал байсаар ирснийг түүхэн олон эх сурвалжид дурдсан байдаг. Монголчуудын дунд ч мөн одот тэнгэрийн тухай олон үлгэр домог, Хубилай хааны одон орны төвөөс эхлээд бодит бүтээн байгуулалтууд олон байсан билээ. Өнөөдөр бол эдгээр түүхийн нэгээхэн хэсэг болсон Монгол Улс өөрийн иргэнээ сансарт амжилттай нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, сансар судлалын түүхэнд тэмдэглэгдсэн түүхэн үйл явдлын 45 жилийн ой тохиож байна.

Photos from ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн's post 31/10/2025

Нээлттэй хаалганы өдөрлөг
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн нь жил бүр уламжлал болгон Шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлын хүрээнд Хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулдаг билээ. Хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 11 дүгээр сарын 7-ны өдөр Астропарк-д зохион байгуулна. Та бүхнийг хөтөлбөртэй танилцаж, өргөнөөр оролцохыг урьж байна.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Одон орон геофизикийн хүрээлэн. Баянзүрх дүүрэг :5-р хороо , ШУА-ын 7-р байр . Жуковын музейгээс хойш, Ж. Лхагвасүрэнгийн гудамж
Ulaanbaatar
976