Цахим номын сан

Цахим номын сан

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Цахим номын сан, Library, Bzd, Ulaanbaatar.

ОЧИР АЛМААСАН ХУРИМ 03/06/2026

«Ан-нур» сонин маргаашийнхаа дугаарт ажилчдаа Фитна, Якуб хоёрын өмгөр овоохойд тэдний очир алмаасан хуримыг тэмдэглэж их найр хийсэн тухай бүтэн нүүр эзэлсэн мэдээ нийтэлжээ. Мэдээний хамт олон гэрэл зураг тавьжээ. Якубийн дуртгалын зэрэгцээгээр далан таван лаа суулгасан амтат бялууны тухай дурдсан нь онц гайхамшигтай байжээ. Тэдгээр лааг буурал өвгөн Якуб асааж унтраажээ. Найрын тухай гайхалтай өгүүллэг нь «... Якуб далан таван лаагаа үлээж унтраагаад өөрөө нэгэн зэрэг өөд болж амьдрал нь эцэслэв» хэмээх үгээр дуусжээ...

ОЧИР АЛМААСАН ХУРИМ — Намайг Фитна гэдэг юм. Би Якубийн эхнэр. — За, сайн байна. Якубийн эхнэр Фитна гуай «Ан-Нур» сонины ерөнхий редактораас юу хүс ээ вэ? — Якуб,.. Якубийг чи мэдэхгүй г....

В. И. ЛЕНИН 02/06/2026

Зовон шаналахын зайлшгүй чанар нь «санаа сэтгэлийг аврах» хамгийн тохиромжтой хэрэгсэл гэж номлогддог. Орос оронд хүмүүсийн уй гашуу, зовлон зүдүү, шаналлыг Ленин шиг ийм гүн гүнзгий хүчтэйгээр үзэн ядаж, дургүйцэж сэтгэн үздэг хүнтэй би дайралдаа ч үгүй, мэдэх ч үгүй юм...

В. И. ЛЕНИН Үзэн ядаж чадахгүй бол үнэнээсээ дурлах боломжгүй. Амьдрал гэдэг ийм хачин зохиогдсон байдаг. Хүнийг эвдэн гуйвуулах үндэс болох санаа сэтгэлийг хоёрдуулахын зай....

НӨХӨРЛӨЛИЙН ҮЛГЭР 01/06/2026

ХҮҮХДИЙН БАЯРНЫ БЭЛЭГ

Алтанхүү жолоогоо сул тавин, хоёр алгаар нүүрээ дараад:
— Хайрт нөхөр минь үхсэн бол миний амьд явах хэрэг юу бил ээ? гэж урам хугаран шивнэж, хэчнээн газар тэгж зүг чиггүй явсныг мэдэхгүй.
Гэнэт унасан морь нь яг зогсоод аяархан үүрссэнд нүүр тагласан гараа авч харвал өнчин ганц гэрийн дэргэд зогсож байжээ.
— Энэ гэрийн хүн сураг гаргах магадгүй гэж бодоод бууж орвол Мөнгөнхүүгийн хүүрийг олов.
Алтанхүү өвчүү цээжээ дэлдэн орь дуу тавин уйлав. Нэг уужраад харвал тулган дотор Мөнгөнхүүгийн сэлэм байв.
— Нөхрийг минь алсан хүнийг энэ сэлмээр заавал өшөө авч өгье гэж шүд зуун тангараглаад сэлмийг автал Мөнгөнхүү сэрсэн мэт ухасхийн босоод:
— Оюуныг минь хааных аваачсан, Оюуныг минь авралцагтун! гэж хашхирчээ...

НӨХӨРЛӨЛИЙН ҮЛГЭР Бамбар тугал хоёрын ясыг хааны хоньчин булж орхив. Хоёр жилийн хойно тэнд хоёр сайхан саглагар мод ургав. Өглөө бүр ургах нарнаар хоёр хөөрхөн хүү хоёр модноос баяс...

БУРХАН НУУР 31/05/2026

Машин алгуурхан урагшилснаа нэг эргээд цэлгэр талбай дээр зогслоо.
— Ямар аймаар ус вэ? гэж эмэгтэйг өгүүлэхэд
— Ус нь гүехэн, ёроол нь хар болоод тэгж харагдаж байгаа юм. Тэрнээс биш үнэндээ намаг л даа гэж залуу тоомжиргүй тайлбарлав.
— Яагаад Бурхан нуурын хөндий гэдэг юм бол, чи мэдэх үү?
Өнөө эр ундууцан мөрөө хөдөлгөөд
— Энэ тивд ирсэн анхны эрэлч хайгуулчдын дунд энэ нуурын усыг ямар ч шарх сорвийг хоромхон зуур эдгээж үхлээс ч авардаг гэх мэт домог тархсан байсан юм гэнэ лээ...

БУРХАН НУУР Парра бутны гүнээс сонсогдох энэ гарагийн амьтдын шөнийн анир чимээг дуулаад хоёулхнаа биш юм гэдгээ ойлголоо. Энэ амьтад жижигхэн, гэм хоргүй, харин ч хүнээс айж б...

ИНЭЭМТГИЙ ХҮН I 30/05/2026

Зориг гаргахдаа шувууг дуурай,
чалчихдаа загасыг дуурай.
В. Хюго "ИНЭЭМТГИЙ ХҮН"

ИНЭЭМТГИЙ ХҮН I Зохиолчийн бичсэн олон тооны яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол дотроос «Инээмтгий хүн» роман нь хамгийн сайтар боловсруулсан бүтээлийн нэг гэж зүй ёсоор тооц....

ТАНГО 28/05/2026

Бүх зүйл дууссан байтал прокурор тогтоол гүйцэтгэх тушаал өгөхгүй л цагаа ууртай харна. Яарчихсан байна. Дөрвөн цагт найман минут дутуу байна. Алах ял заагдсан хүмүүс зогсоод найман минут гүйцэхийг хүлээнэ. Энэ мөч хар дарсан зүүд мэт аймшигтай, тэсэж ядан, бүтэшгүй найдвар төрүүлэн, цаазлагдах хүмүүсийг тамлан зовоосон мөч болов.
Эцэст нь ерөнхий прокурор гараа зангаж, — Тогтоолыг гүйцэтгэ гээд цагаа харав, тав нь ханав. Албан үүргээ гүйцэтгэж байгаа яг энэ үед, гэрэлтэй дулаан танхимд Катя сонсох дуртай танго бүжгийн нь аяыг чагнаж суулаа...

ТАНГО Жимс, ногоо, жимсний нухаш, гадаадад гаргадаг Каэв гэгч баяных, охиныхоо төрсөн өдрийн баяр хийж байв. Ерөнхий прокурор Иоргов энэ шинээр төрсөн панзчийн нэрийг доо...

БОР ШУВУУНЫ ҮР БОГШООДОЙ 27/05/2026

Ногоон нүдтэй шар муужгай ч нэгтэйгээс үсрээд ирж гэнэ дээ. Өнөөх ангаахай богшоодой үхтлээ айгаад өд живрээ нэлмийлгээд сайран хөл дээрээ тогтож ядан маажиг маажиг балбалзан дэмий л:
— X-чам-тай-танилц... ч-чам-тай танилцах ... гэж жив жув ээрэн чарлатал эх бор шувуухай...

БОР ШУВУУНЫ ҮР БОГШООДОЙ Болжморын ёс хүнийхтэй ав адилхан. Үүнд: нас гүйцсэн эрэгчин эмэгчин богширгууд юм юмны тухай номд бичигдсэн мэт мэдэмхийрхэн жиргэдэг уйтгартай шувуухайнууд бөг....

БЯЦХАН ДҮҮ НАР 24/05/2026

Борхон туулай дэгдэх мэт
Болжмор шувуу жиргэх мэт
Талын цэцэг ганхах мэт
Галын дөл найгах мэт

Таван настай жүжигчин
Тайзан дээр бүжиглэнэ
Таньдаг, таньдаггүй бүгдээрээ
Талархан өхөөрдөн баясна.

Хөгжмийн ая намдаж
Хөөрхөн охин зогслоо.
Тонгос тонгос ёслоод
Тогдойтол гүйгээд орчлоо.

Алга ташилтын чимээ
Танхим дүүрэн нижигнэнэ.
Адтай охин байна шүү гэж
Үзэгч олон бахархана...

БЯЦХАН ДҮҮ НАР БЯЦХАН ДҮҮ НАР   НУУРЫН УСАНД   ӨДРИЙН ОД   ТАВАН НАСТАЙ ЖҮЖИГЧИН   ЭМНЭГ   ДУУЧ ОХИН   ЗУУН МЯНГАЧ   ХОЁР ХУРГАЧИН   ТУ

ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ - 1 23/05/2026

Олон жилийн хойно хурандаа Аурелиано Буэндиа гэгчийн бие Макондогийн оршуулгын газрын хайсны дэргэд буудуулах гэж зогсохдоо, тэр жилийн нэгэн үдэш мөс үзүүлэхээр цыганууд дээр эцгийнхээ дагуулж очсоныг санаж авай. Тэгэхэд Макондо хулс, шавраар барьсан хориод навтгар овоохой бүхий жижигхэн суурин байж, хаяагаар нь галавын үеийн амьтны өндөг шиг асар том мөлгөр цагаан чулуун дундуур тунгалаг уст гол мяралзанхан урсдаг байлаа. Ертөнц шинэхэн учир олон юмс нэр усгүй, тэдгээрийг дурдах болбол хуруугаараа заан ярилцдаг байвай. Жил бүрийн гуравдугаар сард суурины захад ноорхой цыганы нэгэн овог асар майхнаа шаан бууж, шүглийн шийхнах, бөмбөрийн пижигнэх дуунаа эрдэмт хүмүүсийн сүүлийн үеийн бүтээлийг Макондогийнхонд үзүүлдэг байлаа. Эхлээд цыган нар соронзон гүр авчрав...

ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ - 1 Энэ зууны хоёрдугаар хагасаас Латин Америкийн зохиолчдын уран бүтээл, ялангуяа роман нь олон орны уншигчдын сонирхдог, таашаан уншдаг зүйл болон гарч ирсэн нь сан....

ОДОН АРАА 21/05/2026

Өнөөдөр ууртаа нэг охиныг түлхсэн байжээ. Тун тэсэж ч чадсангүй. Тэр охин Пашаг дандаа тохуурхан элдвийн нэр хоч өгнө. Паша одоо ч гэсэн тэр охинтой анх дайралдсанаа өчигдөрхөн юм шиг тодорхой санаж байна.
Тэгэхэд гялалзсан товчтой хар өнгөтэй шинэхэн шинель өмсөөд, хөдөлж ядан, клубийн танхимд өлгөсөн том гэгчийн модон самбар луу хачирхан харж зогссон билээ. Самбар дээр металлаар хийсэн уран хийцтэй олон хэрэгсэл гялалзаж харагдана. Гар буутай төстэй нэг юм байсан түүний доохно нь цагаан цаасан дээр хар бэхээр «Эрэг гаргадаг махир багаж, сурагч Толкунов, Вашенко нар хийв» гэсэн хаяг харагдана. Архины лонх шиг нэг юм байсан. Арай төмөр лонх байдаггүй байгаа! Доод талд нь «товуудын шприц» гэсэн хаяг байсан «товуудын шприц» гэж юу вэ? Ямар хэрэгтэй юм бол доо? Түүнийг хийсэн сурагч Куракин ямар хэрэгтэй болохыг тун сайн мэдэж байгаа даа. Энэ жигтэй сонин элдэв юмсын доор бичээстэй байгаа Куракин ч гэсэн, Вашенко ч гэсэн, Панашкин ч гэсэн ер нь бүгд л их л чадамгай уран хүүхдүүд байтал харин би л юу ч хийж сурахгүй байх аа гэж бодоход агшин зуур Пашагийн айдас нь хүрэх шиг боллоо. Гэвч тэр дороо хор шар нь буцалж би ямар хөл гаргүй хазгар доголон биш дээ! Сургуульд сайн суралцсан, гэртээ ч ажлаа амжаад л байлаа. Бусад хүүхдүүдтэй л адил шүү дээ гэж бодсон билээ.
Энэ металл зүйлсийг ингэж хөөрхөн хийж, ингэж гялалзтал өнгөлсөн нь Пашагийн дотор сэмхэн гэрэл цацрах шиг болоод зүрхийг нь гижигдэн заавал өөрөө хийж сурах юм шүү гэдэг бодол төрүүлсэн юм. Ингэж байтал хэн нэгэн хүн ханцуйнаас нь чангаах шиг болж билээ...

ОДОН АРАА 1. ЭЛДЭВТЭЙ ОХИН   2. БАС НЭГ ЭВГҮЙ ЯВДАЛ   3. ХӨЛГҮЙ ХҮНИЙ ТЭРЭГ   4. МАРУСЯ, СЕНЯГИЙН ТУХАЙ ЖААЛ ЗУГАА ЮМ МЭДЭЭД БАЙХ ШИГ   5. ЭРГЭЖ ИРСЭН НЬ   6. Х

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Bzd
Ulaanbaatar