Эрчим хүчний зохицуулах хороо

Эрчим хүчний зохицуулах хороо

Share

Эрчим хүчний зохицуулах хорооны албан ёсны фейсбүүк хуудсанд тавтай морилно уу.

22/05/2026

💡"Дулааны үнийг нэмэх шийдвэрийг хойшлуулснаар салбарт 224 тэрбум төгрөгийн орлого дутсан"
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун

22/05/2026
19/05/2026

Ц.Алёш: Хав харанхуй газарт очоод хамт олноороо бужигнаж байгаад явахад ард нь гэрэл гэгээтэй сум суурин үлдэж байгааг харахад бахархал төрдөг...
ЗАСВАРЫН МОНТЁР ЮУ ХИЙДЭГ ТАЛААР АЗА-ны Засварын монтёр Ц.Алёш танилцууллаа.

Photos from Монгол Улсын Засгийн газар's post 12/05/2026
07/05/2026
05/05/2026

Засгийн газар дулааны цахилгаан станц (ТЭЦ-4) 6-р зуухны засвар, шинээр 9-р зуух барих санхүүжилтийг шийдвэрлэлээ.

#Чөлөөлөв

Photos from Эрчим хүчний зохицуулах хороо's post 05/05/2026

✅Эрчим Хүчний Зохицуулагчдын Бүсийн Нийгэмлэг (ERRA)-ийн 23 дахь удаагийн хурал Бүгд Найрамдах Словак Улсын нийслэл Братислав хотод 2026 оны 4 дүгээр сарын 27 – 28-ны өдрүүдэд боллоо. Тус хуралд 49 орны 300 төлөөлөгч оролцов. Тэдгээрийн 125 нь зохицуулах байгууллагын төлөөлөгчид бөгөөд Монгол улсын Эрчим хүчний зохицуулах хороо нь албан ёсны гишүүн байгууллагын хүрээнд тус хуралд оролцож, туршлага судаллаа. Хурлын үйл ажиллагааг эхлүүлж Эрчим Хүчний Зохицуулагчдын Бүсийн Нийгэмлэгийн дарга хатагтай Андриана Нелкова-Чүчук, Словак улсын Дэд бүтцийн Зохицуулах Газар (URSO)-ын дарга Йозеф Холенчик нар мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд энэхүү хурал нь тус нийгэмлэгийн 25 жилийн ойтой давхцаж буйг онцлов.
💡Хэлэлцүүлгээр гишүүн орнуудын эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэл, хуримтлуур, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, диспетчерийн зохицуулалт, эрчим хүчний зах зээл, хэрэглэгчийн эрх ашгийн талаар хэлэлцлээ. Европын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 2005-2021 оны хооронд ерөнхийдөө тогтвортой байсан хэдий ч сүүлийн жилүүдэд дата төв, цахилгаан автомашин, аж үйлдвэрийн, дулааны хэрэглээ өсөн нэмэгдсэн нь эрчим хүчний шинэ зохицуулалтын загвар руу шилжих шаардлага бий болсныг дурдав. Эрчим хүчний хэрэглэгчийн хэрэглээний шинж чанар өөрчлөгдөж буйтай холбоотойгоор төвлөрсөн системээс илүүтэй тухайн бүс нутгийн хэрэглээ, үйлдвэрлэлийн балансыг тэнцвэржүүлэх, түгээх сүлжээний уян хатан зохицуулалт, эрчим хүчний агрегаторууд тоог нэмэгдүүлэх, дижитал системүүдийг нэвтрүүлэх зэрэг шинэ сорилт тулгарчээ. Тухайлбал 2025 онд Европын Холбоонд шинээр борлуулагдсан автомашины 17 хувь нь бүрэн цахилгаан автомашин (BEV) байсан бол өмнөх 2024 оны байдлаар Европын 19 улсад нийт 25.5 сая дулааны насос ашиглагдаж байна. Энэ тоо 12 жилийн өмнө ердөө 6.3 сая байжээ.
✅Түүнчлэн 2025 онд Европын Холбооны гишүүн улсуудын нийт цахилгаан үйлдвэрлэлийн 47 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр үйлдвэрлэжээ. Үүнийг 2020 оны үзүүлэлттэй харьцуулахад 6 хувь өссөн дүн юм. 2024 оны байдлаар 72’000 сая.кВт.ц сэргээгдэх эрчим хүчийг сүлжээнд шингээх боломжгүй байсан тул диспетчерийн хязгаарлалтад оруулжээ. Улмаар 8.9 тэрбум еврогийн зардал хуримтлагдсан байна. Энэ асуудалд зохицуулалтын арга хэмжээ авахгүй бол 2040 он гэхэд 103 тэрбум евро хүрэх эрсдэлтэй байгаа аж.
Мөн тус хэлэлцүүлгийн үеэр батарей хуримтлуурын системийн үйлдвэрлэх өртөг буурсан, литийн ионы батарейн үнэ 2013 онд нэг киловатт цаг нь 827 ам.доллар байсан бол 2025 онд 108 ам.доллар болж, 12 жилийн хугацаанд 87 хувиар буурсан талаар дурдав. 2025 онд дэлхий дахинд суурилагдсан сүлжээний зориулалттай хуримтлуурын системийн хүчин чадал 107.7 ГВт хүрч, өмнөх оноос 40 хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч Европын Холбоо сэргээгдэх эрчим хүчний зорилтоо биелүүлэхийн тулд 2030 он гэхэд 750 ГВт.ц хуримтлуулах хүчин чадал шаардлагатай байгаа бол өнөөгийн бодит үзүүлэлт ердөө 61 ГВт.ц-т хүрч байгааг мэдээллээ.
Хурлын сүүлийн өдөр Эрчим хүчний зохицуулагчдын бүсийн нийгэмлэгийн хурлын зөвлөлийн тэргүүлэгчдийн сонгууль, Фижи болон Косово улсын зохицуулах байгууллагыг гишүүнээр элсүүлэх, 2025 оны жилийн тайлангийн хэлэлцүүлэг болсон бөгөөд ЭХЗХ-ны зүгээс санал, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэв. Мөн нийгэмлэгийн зүгээс ЭХЗХ-нд 2001 оноос хойш тасралтгүй гишүүн байгууллагаар амжилттай хамтран ажилласанд талархан ERRA-ын 25 жилийн ойн хүндэтгэлийн батламж гардууллаа.

Photos from Эрчим хүчний зохицуулах хороо's post 01/05/2026

💡Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо нь 2025 оны ажлын тайлан, Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны дүнг Эрчим хүчний яам болон эрчим хүчний үйлдвэр, компаниудад танилцууллаа. Жил бүр тогтмол зохион байгуулдаг тус тайлангийн хуралд салбарын 100 гаруй үйлдвэр, компанийн 200 орчим төлөөлөл оролцож байна.
💡2025 онд Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 12.6 тэрбум кВт.ц болсон нь өмнөх оноос 8.6 хувийн өсөлттэй, харин өвлийн улирлын оргил ачаалал 1803.2 МВт-д хүрч өмнөх оноос 8.9 хувиар өссөн бөгөөд нийт хэрэглээний 78.6 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, 21.4 хувийг импортоор авчээ.
💡Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 372 МВт-аар нэмэгдэж, 1936.4 МВт хүрсэн боловч эрчим хүчний дутагдлаас хараахан гараагүй байна. Ялангуяа оргил ачааллын үед дотоодын цахилгаан станцууд нөөц тоноглолгүй, бүрэн хүчин чадлаараа ажилласан хэвээр байгаа юм.
✅Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт Тосон дулааны цахилгаан станцын 22 МВт-ын чадалтай эхний 2 блок, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт 10 МВт-ын чадалтай 42 МВт.ц-ийн багтаамжтай эрчим хүч хуримтлуурын байгууламж 2025 онд ашиглалтад орж эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг хангахад томоохон хувь нэмэр орууллаа.
✅✅Эрчим хүчний тарифын шинэчлэлийн дүнд 2025 онд 559.6 тэрбум төгрөгөөр борлуулалтын орлого нэмэгдсэн. Үүнээс эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд болон ОХУ-аас худалдан авч байгаа импортын цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүд 100.6 тэрбум төгрөгийг; нүүрсний болон төмөр замын тээврийн үнийн өсөлтөд 105.5 тэрбум төгрөгийг; салбарын үйлдвэр, компаниудын ажиллагсдын цалингийн өсөлтөд 212.7 тэрбум төгрөгийг; засвар, шинэчлэл, урт хугацаат зээлийн төлбөрийн өөрчлөлтөд 116.8 тэрбум төгрөгийг; бүс нутгийн системүүдийн татаасын бууралтыг нөхөхөд 23.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулах зохицуулалтыг хийлээ.
2025 оны 3 сард гарсан Засгийн газрын 132-р тогтоолын дагуу Дулааны тарифын зохицуулалтыг хойшлуулж, цахилгааны тарифын индексжүүлэлт хэрэгжээгүйгээс 2025 нийт 224.9 тэрбум төгрөгийн орлогын дутагдал үүсээд байна.
Цаашдаа Эрчим хүчний зохицуулах хороо нь нэг талаас салбарыг санхүүгийн алдагдлаас гаргах, бодит өртөг зардалд үндэслэсэн үнэ тарифын зохицуулалтыг хийх замаар эрчим хүчний хангамжийн тасралтгүй, найдвартай байдлыг дээшлүүлэх нөгөө талаас хэрэглэгчид очих төлбөрийн дарамтыг бага байлгах үүднээс эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх зохицуулалт тогтмол хийгдэх шинэчлэлийг төлөвлөөд байна. Ингэснээр инфляцийн түвшин, ашиглалтад орох эрчим хүчний шинэ эх үүсвэрийн үнэ тариф, валютын ханш, импортын цахилгааны үнийн өсөлт зэргийг харгалзан тодорхой хугацаанд өсөж, буурах байдлаар тухай бүр тариф шинэчлэгдэн зах зээлийн дагуу зохицуулагдаж, эрчим хүчний салбар санхүүгийн алдагдалгүй ажиллах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Ж. Самбуугийн гудамж/30
Ulaanbaatar
14201