21/01/2025
"Алдарт эх"-ийн 1, 2 дугаар одон шинээр авах ээжүүдийн бүрдүүлэх материал.
Одонгийн хүүхэд нь 2025 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө 1 нас хүрсэн байх
Материал хүлээн авах хугацаа :
2025.01.16-2025.02.20
Бүрдүүлэх материал
💠Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулсан/
💠Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /нотариатаар батлуулсан/
💠Насанд хүрсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ , иргэний үнэмлэхний хуулбар, нотариатаар батлуулсан байх /Үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн лавлагаа авах.
💠Хүүхэд үрчилж авсан бол /0-3 настай/
гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/ бусдад 0-3 насанд нь үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй .
💠Алдарт эхийн одонгоор шагнуулахыг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл
💠1 дүгээр зэргийн одон авах ээж 2 дугаар зэргийн одонгын хуулбарыг заавал авчирна.
💠1% цээж зураг
💠Иргэний үнэмлэхний хаягаа
солиулаагүй тохиолдолд оршин суугаа хаягын лавлагааг заавал хавсаргана.
Хорооны утас 70187358
03/01/2025
Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна.
Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ.
Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай.
Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана.
Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.
Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Хэрэв E-Mongolia системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харах боломжтой.
Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хамт харьяа хороон дээрээ очихыг анхааруулж байна.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 6 ДУГААР ХОРОО ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫН АЛБА
УТАС:70187358 85027677
05/09/2024
📌📄ДИТХ-ын төлөөлөгч , 6-р хорооны Засаг дарга С.Сүхбаатарын 2020-2024 онуудад тус хороонд хийж хэрэгжүүлсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд болон өөрийн санаачлагаар хийсэн ажлын тайланг зурган хэлбэрээр хүргүүлж байна. Иргэд та бүхэн үзэж танилцана уу 😊
Сосорбарамын Сүхбаатар