Санхүүгийн зохицуулах хороо

Санхүүгийн зохицуулах хороо

Share

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
FINANCIAL REGULATORY COMMISSION OF MONGOLIA

02/06/2026

✅Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн салбарын үйлчилгээг олон нийтэд таниулах зорилгоор 6 сарын 04-ний өдөр “Мэдлэгээ дээшлүүлье, Санхүүгээ удирдъя” санхүүгийн салбарын өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

✅ Энэхүү өдөрлөг нь Санхүүгийн зохицуулах хорооны нийт зохицуулалттай салбарын үйл ажиллагаа, чиг үүрэг, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд таниулах, хөрөнгө оруулагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг сонсох, шийдвэрлэх мөн салбарын мэргэжлийн холбоод, дэд бүтцийн байгууллагуудын төлөөлөл зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Photos from Санхүүгийн зохицуулах хороо's post 29/05/2026

НОГООН САНХҮҮЖИЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

✅ Санхүүгийн зохицуулах хороо Олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI), Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбоо (ACCU)-той хамтран “Хадгаламж, зээлийн хоршооны гишүүн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан хүртээмжтэй ногоон санхүүжилт” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төсөл нь бичил болон жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан хадгаламж, зээлийн хоршооны ногоон зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, ногоон санхүүжилтийн ач холбогдлыг хоршоодод таниулан сурталчлах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой юм.
Мэдээллийн дэлгэрэнгүйг: https://frc.mn/ #/view/10889


22/05/2026

“КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКС”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ САЛБАРЫН 2025 ОНЫ НЭГДСЭН СУДАЛГАА ГАРЛАА

✅ Нэгдсэн судалгаагаар зохицуулалттай нийт 160 этгээдийн жилийн дундаж үнэлгээ 77.8 хувьтай гарлаа. Тайлант хугацаанд мэдээллээ шинэчлэн ирүүлсэн 114 зохицуулалттай этгээдийн давтан үнэлгээг хянан баталгаажуулахад дундаж үзүүлэлт 81.6 хувьд хүрсэн байна. Энэхүү нэгдсэн судалгаагаар даатгагч, итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын менежментийн компани болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн төлөв байдал, салбар тус бүрийн ахиц, сайжруулах шаардлагатай чиглэл болон эрсдэлийн хандлагыг тодорхойлсон. Түүнчлэн ТУЗ болон түүний дэргэдэх хороодын үйл ажиллагаа, тайлагнал, мэдээллийн ил тод байдал, дотоод дүрэм, журам, бодлогын баримт бичгийн хэрэгжилт зэрэг үзүүлэлтийг үнэлж, зохицуулалттай этгээдүүд өөрийн хэрэгжилтийн түвшинг салбарын жишигтэй харьцуулах, цаашид сайжруулахад чиг баримжаа болохуйц мэдээллийг бүрдүүлэв.
Мэдээллийн дэлгэрэнгүйг: https://frc.mn/ #/view/10874


21/05/2026

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

✅ Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 11 дүгээр хуралдаан болж, хуулийн этгээдийн бүртгэл, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг нийт 22 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг: https://frc.mn/ #/view/10873


19/05/2026

🛡️ ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИД БОЛОН ИРГЭДИЙН АНХААРАЛД

☑️ Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хүрээнд өнөөдрийн байдлаар 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллага нь хууль, журмын дагуу виртуал хөрөнгийн арилжаа болон peer-to-peer (P2P) үйлчилгээг санал болгодог ч иргэдийн дунд гадаадын платформ ашиглаж хяналт, зохицуулалтгүй P2P арилжаа буюу дундын зуучлагч, хяналтгүйгээр хэрэглэгч хооронд шууд арилжаа хийх хандлага нэмэгдэж байна.

☑️ Тухайлбал дэлхийн томоохон виртуал хөрөнгийн платформ болох Бинанс биржийн Монгол төгрөгөөр (MNT) хийгдэж буй P2P арилжааны хэмжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөнтэй холбоотойгоор бүртгэл, зөвшөөрөлгүй этгээдүүд тогтмол зар байршуулж бусдын өмнөөс их хэмжээний гүйлгээ хийх, сэжигтэй мөнгөн урсгал дамжуулах зэрэг эрсдэл үүсээд байна.

☑️ Мөнгө угаах, санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, харилцагчийг таньж мэдэх шаардлагыг хангах хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох шаардлага, хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн.

☑️ Үүний дагуу Бинанс P2P платформ 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол төгрөгөөр (MNT) хувь хүн хооронд P2P арилжаа хийхийг хязгаарлах шийдвэр гаргалаа. Мөн энэ хугацаанаас эхлэн зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид тус платформын “Pro-Merchant” эрхээр дамжуулж өөрийн харилцагчдад P2P үйлчилгээ үзүүлэхээр боллоо.

☑️ Иймд иргэд та бүхэн уг платформ дээр Монгол төгрөгөөр (MNT) P2P арилжаа хийхдээ зөвхөн бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр үйлчлүүлж, холбогдох баталгаажуулалт хийлгэсэн байх шаардлагатайг анхааруулж байна.


Photos from Санхүүгийн зохицуулах хороо's post 18/05/2026

English below]
“INVEST MONGOLIA: ENERGY & FINANCE” ФОРУМ ТОКИО ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

✅ Япон Улсын Токио хотноо “Invest Mongolia: Energy and Finance” бизнес форум амжилттай зохион байгуулагдлаа. Тус форумыг Монгол Улсын Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Япон Улсын Гадаад худалдааны байгууллага (JETRO), Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулав. Форумын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Японы Улсын Гадаад худалдааны байгууллагын дарга Норихико Ишигүро болон хоёр улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.
Мэдээллийн дэлгэрэнгүйг: https://www.frc.mn/ #/view/10850

“INVEST MONGOLIA: ENERGY & FINANCE” FORUM WAS HELD IN TOKYO

✔️The “Invest Mongolia: Energy and Finance” forum was held in Tokyo, Japan. The forum was jointly organized by the Government of Mongolia, the Financial Regulatory Commission, the Investment and Trade Agency of Mongolia, the Japan External Trade Organization (JETRO), and the Embassy of Mongolia in Tokyo.
At the opening ceremony were in attendance Mr. Dorjkhand. T, Member of the Government, Deputy Prime Minister of Mongolia, Mr. Naidalaa. B, Member of the Government, Minister of Energy of Mongolia, Mr. Jambaajamts. T, Chairman of the Financial Regulatory Commission, Mr. Bayarsaikhan. B, Ambassador Extraordinary and Plenipotentiary of Mongolia to Japan, Mr. Norihiko Ishiguro, Chairman and CEO of the Japan External Trade Organization, and other representatives of the government and private sectors.
https://www.frc.mn/ #/view/10851


Photos from Санхүүгийн зохицуулах хороо's post 15/05/2026

[English below]
МОНГОЛ, ЯПОНЫ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭХЭЭР САНАЛ НЭГДЛЭЭ

✅ Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Япон Улсын санхүүгийн зохицуулагч байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад тус байгууллагын дарга Ито Ютака, Олон улсын асуудал эрхэлсэн дэд дарга Озаки Юү, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан болон албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц уулзалтын эхэнд Монгол Улсын санхүүгийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, туршлага судлуулах сургалт, хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийллээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг: https://frc.mn/ #/view/10833

MONGOLIAN AND JAPANESE FINANCIAL REGULATORS AGREE TO ELEVATE COOPERATION TO A NEW LEVEL

✔️Chairman of the Financial Regulatory Commission (FRC), T. Jambaajamts, held a meeting with senior officials of Japan’s financial regulatory authority to exchange views on the achievements of bilateral cooperation and future areas of collaboration. The meeting was attended by Commissioner Ito Yutaka, Vice Commissioner for International Affairs Ozaki Yu, B. Bayarsaikhan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of Mongolia to Japan, and other officials. At the beginning of the meeting, Chairman T. Jambaajamts expressed gratitude for the continuous implementation of training programs and capacity building initiatives aimed at strengthening the human resources of Mongolia’s financial sector.
https://frc.mn/ #/view/10834


Photos from Санхүүгийн зохицуулах хороо's post 14/05/2026

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХОЁР ДАХЬ ETF-ИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

✅ “Би Би Эс Эй” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Гоулд траст хамтын биржээр арилжаалагддаг ХОС” ХХК-ийн сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх ёслол өнөөдөр боллоо. Ёслолд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат, “Би Би Эс Эй ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Батаа болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Мэдээллийн дэлгэрэнгүйг: https://frc.mn/ #/view/10832


Photos from Санхүүгийн зохицуулах хороо's post 14/05/2026

МЭРГЭШЛИЙН ЗӨВЛӨЛӨӨС МЭРГЭЖИЛТНИЙ ЭРХИЙН ҮНЭМЛЭХИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

✅ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мэргэшлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо. Тус зөвлөл нь үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ эрхлэх мэргэжилтэнд эрх олгох, аттестатчилах, сургалтын хөтөлбөр батлах, шалгалт зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Хурлаар мэргэжилтэнд эрх олгох сургалт, шалгалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, зохион байгуулалтын уялдаа, үр нөлөөг нэмэгдүүлэх, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох асуудлыг хэлэлцлээ. Мөн энэ сард зохион байгуулах сургалтын шалгалтын комиссыг томилж, мэргэжилтний эрхийн үнэмлэхийг цахим гэрчилгээний хэлбэрт шилжүүлэхээр шийдвэрлэв. Ингэснээр цахим хуудсаар дамжуулан гэрчилгээний хүчинтэй эсэхийг нээлттэй шалгах боломж бүрдэх бөгөөд уг ажлыг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хариуцан хэрэгжүүлэхээр боллоо.
Мэдээллийн дэлгэрэнгүйг: https://frc.mn/ #/view/10831


Photos from Санхүүгийн зохицуулах хороо's post 13/05/2026

БОЛОВСРОЛЫН САЛБАР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС УРТ ХУГАЦААНЫ САНХҮҮЖИЛТ ТАТАЖ ЭХЭЛЛЭЭ

✅ Монголын хөрөнгийн зах зээлд урт хугацаатай бонд болох “Шинэ Монгол-3” бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслол өнөөдөр боллоо.

✅ Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Санхүүгийн зохицуулах хорооноос олон тулгуурт санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, төрөлжүүлэх чиглэлээр бодлого, зохицуулалтын цогц арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсэн. Үүний нэг болох биржийн бус зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлснээр “дан дугуй”-тай эргэж байсан хөрөнгийн зах зээлийн хөгжил “давхар дугуй”-тай эргэх боломж бүрдэж, зах зээлийн өсөлтийн боломж бодитоор нэмэгдсэн гэдгийг тэмдэглэв. Мөн 2021 онд биржийн бус зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлснээс хойш дотоодын аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт татах шинэ боломж нээгдэж, энэ оны эхний улирлын байдлаар 225 компани нийт 6.11 их наяд төгрөгийн санхүүжилтийг уг зах зээлээс амжилттай татан төвлөрүүлээд байгааг дурдсан юм. Тэрээр цааш нь, биржийн бус зах зээл нь компаниудад цаг хугацаа, зардлаа хэмнэхийн зэрэгцээ мэргэжлийн хөрөнгө оруулагчдад үнэт цаасаа санал болгон богино хугацаанд санхүүжилт татах боломжийг бүрдүүлж буйг онцлов. Одоогийн байдлаар тус зах зээлд 38 шууд оролцогч бүртгэлтэй бөгөөд эдгээрээр дамжуулан 5,684 иргэн, 505 хуулийн этгээд оролцож байна. Энэ удаагийн “Шинэ Монгол-3” бонд нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд шинэ хуудсыг нээж байгаагийн зэрэгцээ боловсролын салбарт чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжүүлж буйгаараа онцлогтойг тэмдэглэлээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг: https://frc.mn/ #/view/10830


Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3, Засгийн газрын IV байр
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30