03/06/2026
🎧YOUTH FOR WATER FESTIVAL X DJ SET 🎧
“Youth for Water Festival – 2026” арга хэмжээнд хүрэлцэн ирж эрч хүчтэй хөгжим, залуусын эерэг уур амьсгал, усны төлөөх санаачилгын дор мэдрээрэй! 🎶
Ирээдүйн төлөө усаа хайрлая.
#ЦэнгэгУс #ТуулГол
03/06/2026
YOUTH FOR WATER FESTIVAL X OPEN MIC🎤
Дуулах хүсэлтэй хүн бүр өөрийн авьяас, дуу хоолойгоо Youth for Water Festival-ийн тайзан дээр чөлөөтэй хүргэх боломжтой.🎶
Та мэргэжлийн дуучин байх албагүй. Зүгээр л дуртай дуугаа дуулж, фестивалийн эерэг уур амьсгалд нэгдэн, хөгжмөөр дамжуулан шинэ хүмүүстэй танилцаж, дурсамж бүтээхэд хангалттай.👩🎤👨🎤
Ирээдүйн төлөө усаа хайрлая.
#ЦэнгэгУс #ТуулГол
03/06/2026
🌊 YOUTH FOR WATER FESTIVAL 2026 💙 САЙН ДУРЫН АЖИЛТАН БҮРТГЭЖ БАЙНА! Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв болон JCI Progress салбар байгууллага хамтран зохион байгуулж буй "YOUTH FOR WATER FESTIVAL – 2026" арга хэмжээнд идэвхтэй, бүтээлч залуусыг Сайн дурын ажилтнаар урьж байна.
Сайн дурын ажилтнаар бүртгүүлсэн бүх хүнд цахим сертификат олгоно.
https://forms.gle/pr3nrVBFFiuN61Zt8
01/06/2026
🌿👧🏻👦🏻 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!
Жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдөр дэлхий нийтээр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг анх 1925 онд хүүхдийн сайн сайхан, эрх ашгийг хамгаалах зорилгоор санаачилж, Монгол Улс 1952 оноос эхлэн тэмдэглэж ирсэн түүхтэй.
Хүүхэд бүр цэвэр ус, эрүүл байгаль, аюулгүй орчинд өсөж хүмүүжих эрхтэй.
Ирээдүй хойч үедээ цэнгэг ус, онгон байгалиа өвлүүлэн үлдээхийн төлөө “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” тууштай ажиллах болно.
Инээд хөөр, аз жаргалаар дүүрэн сайхан баярын мэндийг өргөн дэвшүүлье. 💙
28/05/2026
🌿🤝 “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” нь Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
15 жилийн ойн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлт ба залуучууд” сэдэвт сурагч, оюутнуудын мэтгэлцээний тэмцээн, судлаачдын хэлэлцүүлэг зэрэг олон ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо. 🌏💧
Мэтгэлцээн нь асуудлыг олон талаас нь харж, баримт нотолгоонд суурилсан зөв ойлголтыг түгээх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, байгаль хамгааллын үнэ цэнийг таниулах чухал ач холбогдолтой юм. 🗣️✨
#ЦэнгэгУсныТөлөө #15Жил