Багануурын мэдээ

Багануурын мэдээ

Share

Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын цахим хаяг

05/06/2026

🏡 LAND CITY RESIDENCE

180 айлын орон сууцны төсөл

📍 Багануур дүүрэг, 1 дүгээр хороо

✔️ 100% бүрэн цутгамал хийц
✔️ Металл фасад
✔️ 3 давхар вакум цонх
✔️ Дулаан болон ил зогсоол
✔️ Ногоон байгууламж, гадна тохижилт
✔️ Саруул төлөвлөлт, өргөн зай талбай

Таны гэр бүлд зориулсан тав тухтай, чанартай, үнэ цэнтэй орчин.

LAND CITY RESIDENCE
Амьдралын шинэ өнгө төрх.

Photos from Багануурын мэдээ's post 05/06/2026

✅ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС МАТЕРИАЛ ӨРГӨН БАРИЛАА
✅Дүүргийн Засаг даргын Тамгын газраас ИТХ-ын Ээлжит XIII хуралдаанаар хэлэлцүүлэхээр дараах материалыг 2026 оны 06 сарын 5-ны өдөр Засаг дарга С.Даваасүрэн ИТХ-ын дарга П.Төгөлдөрт өргөн барилаа. Үүнд:
📍 Төрийн дээд шагналд тодорхойлж уламжлах тухай;
📍 Дүүргийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухай.

Photos from Багануурын мэдээ's post 05/06/2026

✅БАГАНУУР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Багануур дүүргийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, сурч, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй үер усны ослоос урьдчилан сэргийлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
🇲🇳Хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд болон Улсын Онцгой комиссын даргын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт орчны аюулгүй байдлыг сайжруулах, эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтнуудад албан даалгавраар үүрэг чиглэл өгсөн.
📌Тухайлбал сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайн камержуулалт, гэрэлтүүлэг, тохижилт, засвар үйлчилгээний ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, хүүхдийн аюулгүй орчны нөхцөлд үнэлгээ хийж эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах, өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, инженерийн шугам сүлжээ, дулаан, цахилгаан, авто замын бэлэн байдлыг шалгах ажлыг зохион байгуулахаар боллоо.
📌Мөн үер усны аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд далан суваг, үерийн усны гаргалгааг цэвэрлэх, дутуу баригдсан барилга байгууламж, цахилгааны шугам сүлжээ, инженерийн байгууламжийн аюулгүй байдалд үзлэг шалгалт хийх, эзэнгүй золбин нохой, муурын тоо толгойг бууруулах, уурхайн хамгаалалтын бүсийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
📌Түүнчлэн гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, осол, хүүхэд хамгаалал, замын хөдөлгөөний аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг эрчимжүүлж, цаг агаарын аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд шуурхай хүргэж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
✅Онцгой комиссын хурлаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, үр дүнг энэ сарын хугацаанд нэгтгэн танилцуулах юм.

05/06/2026

📌АРХИВЫН ЛАВЛАГААГ ОНЛАЙНААР ЗАХИАЛЖ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Багануур дүүргийн Архивын хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Архивын ерөнхий газрын Төрийн архивын нэгдсэн системд холбогдон ажиллаж байна.
Ингэснээр иргэд Үндэсний төв архив болон 21 аймгийн төрийн архиваас авах шаардлагатай архивын лавлагаа, мэдээллийг хөдөө орон нутаг болон Улаанбаатар хот руу зорчихгүйгээр цахимаар захиалах боломж бүрдлээ.
✅ Архивын лавлагаа захиалахдаа:
🔹 www.e-archives.gov.mn сайтад нэвтрэх
🔹 "Онлайн захиалга" цэсийг сонгох
🔹 "Архивын лавлагаа" хэсгээс шаардлагатай лавлагааны төрлөө сонгох
🔹 Хүсэлт гаргагчийн мэдээллийг үнэн зөв бөглөх
🔹 Лавлагаа хүлээн авах байршлаар "Багануур дүүргийн Архивын хэлтэс"-ийг сонгон захиалга илгээх товчыг дарна.
Захиалга баталгаажсаны дараа харьяалах төрийн архив руу илгээгдэж, ажлын 3-5 хоногийн дотор шийдвэрлэгдэнэ.
📞 Лавлагааны шийдвэрлэлтийн талаар Багануур дүүргийн Архивын хэлтсээс мэдээлэл авах боломжтой бөгөөд шийдвэрлэгдсэн лавлагааг хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулан олгоно.
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, архивын лавлагааг илүү хурдан, шуурхай авах боломжийг бүрдүүлж байна.

Photos from Багануурын мэдээ's post 05/06/2026

📢 ИРГЭДИЙН САНАЛЫН ДАГУУ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛЖ АЖИЛЛАЛАА

Мандал хотхоны оршин суугчдаас ирүүлсэн санал, хүсэлтийн хүрээнд тухайн орчимд үүссэн ухсан нүх, суваг шуудууг булж, иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа.

Энэхүү ажилд хамтран ажилласан Дүүргийн Онцгой комисс болон Тохижилт, үйлчилгээний ААТҮГ-ын хамт олонд талархал илэрхийлье.

05/06/2026

🏡 Happy Town хотхон

Багануур дүүрэгт хэрэгжиж буй шинэ бүтээн байгуулалт.

✅ Нийт 5 блок
✅ Блок тус бүр 165 айл
✅ Орчин үеийн төлөвлөлт
✅ Ирээдүйн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт

🏢 Захиалагч: “Синэффэкт Пропертиз” ХХК

Happy Town – Аз жаргалтай амьдралын шинэ орчин.

Photos from Багануурын мэдээ's post 05/06/2026

✅БАГАНУУРТ ДЭЛХИЙН ТҮВШНИЙ ГУМИН БОРДООНЫ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДАНА
➡️“Ай Эф Эс Жи ферроаллое” ХХК нь “Багануур үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн 40 га талбайд жилд 50,000 тонн хүчин чадалтай гумин хүчлийн бордооны үйлдвэрийг төлөвлөх, барих, санхүүжүүлэх болон ашиглалтад оруулах, Германы дэвшилтэт кавитацийн хүйтэн нийлэгжилтийн технологийг нэвтрүүлэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх төслийн хамт олон өнөөдөр төслөө танилцууллаа.
➡️ Багануурын хүрэн нүүрсийг олон улсын стандартад нийцсэн гумин хүчлийн бордооны бүтээгдэхүүн болгон боловсруулснаар дотоодын хөдөө аж ахуйг дэмжих, тогтвортой экспортын орлого бүрдүүлэх, мөн Монгол Улсын түүхий эдийн олборлолтоос давсан аж үйлдвэрийн чадавхыг харуулах замаар Монгол Улсыг хүрэн нүүрсний нөөцөд түшиглэсэн нэмүү өртөг шингэсэн гүн боловсруулалтын салбарын бүс нутгийн тэргүүлэгч орон болгон хөгжүүлэх зорилготой юм.

Photos from Багануурын мэдээ's post 05/06/2026

🎉БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ "ЭРҮҮЛ АМЬДРАХ УХААН" ЭРҮҮЛ МЭНДИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА🎉

05/06/2026

✅Оёдолчид та бүхнийг урьж байна.

05/06/2026

‼АМЬ НАСАА ЭРСДЭЛД БҮҮ ХҮРГЭ‼

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Багануур дүүрэг, Нацагдоржийн гудамж, Наран хороолол, 1-р хороо, Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын байр 210 тоот
Ulaanbaatar
12090

Opening Hours

08:00 - 17:00