Байгаль эхээ хүндэлье, хайрлая, хамгаалъя

Байгаль эхээ хүндэлье, хайрлая, хамгаалъя

Share

БАЙГАЛЬ ЭХ БИДНИЙГ БҮХНЭЭС ХАМГААЛДАГ

10/08/2025

Дэвид Хэмптон гэдэг хүн Дуглас шилмүүст ойд бараг 100 кв/м бүхий асар том талбайд шинэс моднуудыг инээсэн эможи хэлбэртэйгээр тарисан бөгөөд, намар болгон шинэс моднууд шарлахад инээсэн нүүр тодрон гарч ирдэг байна.

Уул дээр цагаан шохой овоолж, элдэв юм бичиж, том далбаа дэлгэж тэнэгтэж байхын оронд иймэрхүү утгатай юм хийвэл дээр сэн!

2024 он

15/04/2025

ГАДНЫ ЭКОЛОГИЧИЙН СУДАЛГАА ДҮГНЭЛТЭЭР ИЙМ Л БАЙНА ГЭНЭ.....

Бүхний анхаарлыг татахуйцаар “гарчигласан” Монгол орны сүйрлийн тухай энэхүү сэдвийн гол илтгэлийг Германы хамтын ажиллагаа нийгэмлэгийн ахлах зөвлөх, биологич, ландшафтын экологич Торстен Хардер “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдвээр илтгэл тавьжээ.

Түүний мэргэшсэн чиглэл нь экосистем ба эко аялал жуулчлалд үзүүлэх хүний ашиглалтын нөлөөлөл. Монгол Улсад 2019 оноос хойш дөрвөн жил ажиллаж амьдарч Монгол Улсын экосистем байгаль орчныг судалжээ.

Торстен Хардерын “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдэвт илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

1.Мөнх цэвдэг байгаагүй бол Монголд ой байхгүй байх байсан

Мөнх цэвдэг байгаагүй бол Монголд ой байхгүй байх байсан. Хур тунадас орохгүй байгаа үед ойг ой хэвээр нь байлгадаг зүйл бол мөнх цэвдэг. Мөнх цэвдэг гэссэнээр ойн хомсдол эхэлж, мөнх цэвдэг багассанаар ой устаж байна.

2.Бид Монгол орны ой модны сүүлчийн үеийг харж байна

Бид Монгол орны ойт хээрийн бүсийн ой модны сүүлчийн үеийг харж байна. Монгол орны мөнх цэвдгийн 50 хувь нь сүүлийн 40 жилийн дотор гэсэж үгүй болсон. Энэ янзаар цааш үргэлжилж, энэ хурдцаар явбал 2040 он гэхэд Монгол Улсын ойн 50 хувь устана. Энэ янзаар үргэлжилбэл 2040 гэхэд тэрбум гаруй модоо алдах болно.

3.Нэг метр квадрат тутам таван төрлийн л ургамал ургаж байна

Монгол орны 259 суманд бэлчээрийн даац хэтэрсэн. Зургаан жилийн өмнөхөөс 30 сая илүү малтай болсон. 50 жилийн өмнө буюу 1940-1970 онд нэг метр квадрат тутамд 20 төрлийн ургамал ургадаг байсан бол одоо нэг метр квадрат тутамд таван төрлийн нэг наст “хогийн” ургамал ургаж байна. Их газрын чулуу Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг. Гэхдээ би тэнд өдөржин явж зураг авахдаа нэг ч амьд ургамалтай таараагүй.

4.Махны чанар мэдэгдэхүйц буурч байна

Хэдийгээр холоос харахад ногоон сайхан ургамал байвч малд тэжээл болж чадахгүй, үндсэндээ мал тоож идэхгүй ургамлууд байна. Үүний үр дүнд малын махны чанар мэдэгдэхүйц буурч байна.

5.Гол мөрөн булингартай байгаа шалтгаан нь хөрс усаар угаагдан эргэж буцалтгүй алдагдаж байна

Ургамлын бүтцэд өөрчлөлт орсноор хөрс суларч, амархан эвдэгдэж үүний улмаас борооны усаар гол мөрөн рүү орж булингартай харагдаж байгаа нь хөрс маань усаар урсан гадагш гарч бид үржил шимт хөрсөө алдаж байна. Улаанбаатарт үер болж буйн шалтгаан нь хөдөөд хөрс доройтсоны илрэл.

6.Монгол Улс маш том сүйрэл рүү явж байна

Монгол Улс нөхөн сэргэдэггүй усаа хэрэглээд эхэлсэн талаар холбогдох байгууллагад хэлэхэд “Гадаргын усаар тэжээгддэг усны эх үүсвэр бид олсон” гэж надад хэлсэн. Арал тэнгисийн жишээг авч би тэдэнд тайлбарласан. Арал тэнгисийг тэжээдэг Аму-Дарья мөрний усаар хөвөн тарьснаас болж ширгэсэн. Арал тэнгис 1977 онд 1000км3 эзлэхүүн устай байсан бол 2014 онд 75км3 болж ширгэсэн. Судлаачдын тооцсоноос илүү хурдан ширгэсэн. Минийхээр Монгол Улс Арал тэнгистэй харьцуулшгүй том сүйрэл рүүгээ явж байна гэж хэлэх байна.

7.Монгол орны газар нутгийн 90 хувьд хөрс үүсэх процесс зогссон

Монгол орны хөрс сул хөгжилтэй. Өнөөдөр газар нутгийн 90 хувьд хөрс үүсэх процесс зогссон. Хөрсний амьд давхарга маш олон мянган жилийн туршид бүрэлддэг. Хөрс алдагдвал дахин хэзээ ч эргэж үүсэхгүй.

8.Монголын байгаль яг л эрчимт эмчилгээний тасгийн өвчтөн мэт байна.

Монголын байгаль яг л эрчимт эмчилгээний тасгийн өвчтөн мэт байна. Нэг удаагийн “өвчин намдаах эм”-ээр Монголын байгалийг сэхээнээс гаргах боломжгүй.

9.2030 оныг өнгөрөөвөл ямар ч боломжгүй

Монголчуудад байгалиа сэргээх боломж байгаа ч маш богино хугацаа үлдсэн. 2030 оныг өнгөрөөвөл ямар ч боломжгүй. Дахин хэзээ ч сэргээж чадахгүй. Улс төрийн шийдвэр гаргагчид, хүн ам хандлагаа өөрчилж, маш хурдан өөрчлөгдөхгүй бол хугацаа үлдсэнгүй.

10.Малын тоог 25 саяд хүргэснээр экологийн тэнцвэрт байдал тэнцвэржих боломж бий болно.

Байгалиа авран хамгаалахын тулд хамгийн эхний алхам бол малын тоо толгойг багасгах явдал юм. Малын тоо толгойг 25 сая, ямаан сүргийг дээд тал нь таван сая болгон эрс бууруулах шаардлагатай. Ингэж байж л хөрс хамгаалах үүднээс бэлчээр нөхөн сэргээх боломжтой болно. Ургамалжуулах менежмент бол усны менежментийн суурь юм. Ургамал байж ус байна. Ландшафт дахь усыг хадгалах нь улс үндэстний оршин тогтнох асуудал юм. Мөн үндэсний аюулгүй байдлын асуудал.

12.Говьд мод ургуулна гэдэг шийдлээ эргэн харах хэрэгтэй

Говьд мод ургуулна гэдэг шийдлээ эргэн харах хэрэгтэй. Таримал ой гүний ус үүсгэхгүй, бидний нэн хэрэгцээтэй, нөхөж баршгүй усны нөөцийг үүрд хэрэглэнэ. Биологийн олон янз байдлыг хадгалж авч үлдээхэд нөлөө үзүүлэхгүй. Хуурай бүс нутагт шинээр мод бүү тарь. Одоо байгаа ой модоо арчлах нь илүү чухал байна.

13.Одоо хандлагаа өөрчлөхгүй бол Монгол Улс Ази тивд хэзээ ч байгаагүй гамшигт өртөх болно

Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдал нь экосистемийн амин чухал үйлчилгээг эрс хурдацтай алдагдуулж байна. Байгалийн баялгийн хэт ашиглалтыг нэн даруй зогсоохгүй бол хэдхэн жилийн дараа Монгол Улс Ази тивд хэзээ ч байгаагүй гамшигт өртөх аюул нүүрлээд байна.
Монгол орны ирээдүй ийм бүрхэг, аюулын төвшинд байгаа шүү дээ. Хэдүүлээ чимээгүй л байх уу.

Монгол Улс 30-50 жилийн дараа оршин байх уу
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг(GIZ) Монгол Улсын БОАЖЯ хамтран хэрэгжүүлдэг SPACES төслийн хүрээнд байгаль орчны сэдвээр сэтгүүлчдэд зориулсан нэг өдрийн зөвлөгөөнд оролцлоо.

Түүний багш нь Алтернатив Нобелийн шагнал хүртсэн, 1973 оноос хойш Монголд судалгаа шинжилгээ хийсэн Германы эрдэмтэн Майкл Сүкков аж. Тэрээр Торстен Хардерт Монголын экосистемийг судлахыг зөвлөсний дагуу ийнхүү Монголын байгалийг судлахаар болжээ. Copy Шуурайн Солонго

09/04/2025

🌳🌳🌳МОДДЫН ЭНЕРГИ асар хүчтэй. Тэднийг тэврэн энергийн хүчийг нь мэдрэн илааршиж болно
Моддыг тэврэн тэдний энергийг ашиглан эрүүлжиж болно. Модоо хайрлацгаая! Байгалиа хайрлая!🌳🌳🌳

Эхлээд нэгэн түүх өгүүлье: Оросын нэгэн тосгоны охины бие өвдөж, цээжээр нь хөндүүрлэдэг байсан ч онош нь нарийн тодрохгүй байжээ. Орчин цагийн олон оношлогоо хийлгэсэн ч тусыг эс олжээ. Гэтэл түүний ээж өсөж төрсөн тосгоныхоо нэгэн эмгэний зөвлөснөөр эмчилгээ хийлгэхээр болжээ.
Тэрээр охиныг ойд аваачаад нэгэн том хус модны дэргэд ирээд уг модыг тэврэн чин сэтгэлээсээ өвчнөөс ангижруулж өгөхийг залбиран гуйхыг хүссэн байна. Ингээд охин эмгэний хэлснээр модноос тэврэн сэтгэл зүрхнээсээ залбиран эрүүл энхийг гуйдаг болж. Удалгүй охины нүд нь сэргэн гялалзаж, хацар нь туяарах болжээ. Гэтэл гайхалтай зүйл тохиож, охины өвчин илааршин алга болсон байжээ.
Тэрээр биеэ хямарч, сэтгэл санаа тавгүйрхсэн үед хус модоо дурсан санахаар тэр бүх муу зүйлс нь холдон алга болдог хэмээн ярьдаг байна.

МОДНЫ ХҮЧ
Модны анагаах хүч чадал үнэхээр гайхалтай. Мод хүнийг эрүүлжүүлдэг гэдэг нь ямар нэгэн тоглоом тохуу, цуу яриа биш харин ч шинжлэх ухаанаар батлагдсан зүйл юм. Олон зуун жилийн тэртээгээс хүмүүс модны анагаах хүч чадлыг мэдэрсээр ирсэн байдаг. Мод нь стресс бухимдлаас ангижрах, оюун бодлоо төвлөрүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг төдийгүй өвчин эмгэгийг эмнэж, сайхан инергийг түгээдэг байна. Зөвхөн өөрт тохирох зөв модоо л олж авах нь чухал байдаг байна.
Олон төрлийн модод байдаг:
Тэдгээрийг Анагаагч ба Сорогч модод гэж ангилдаг.
Зарим модод эрч хүч, инерги өгч, өвчин шаналалыг нь анагаадаг бол зарим нь харин ч энэ бүхнийг нь сорон авчихдаг байна. Хүндхэн стресс, бухимдал, толгойн өвдөлт, үрэвсэлт өвчин болоод үүнтэй төстэй өвчнөөс ангижрая гэвэл сөрөг энергиэсээ ангижрах хэрэгтэй. Ингэхийн тулд модны хойд зүг рүү харсан хэсгийг нуруугаараа түшиж зогсоод түүнээс зовлон зүдгүүрээс авран хамгаалахыг гуй.

Хэрэв танд өвдөлт, таагүй мэдрэмж төрж байвал энэ мод зүгээр л танд тохирохгүй байгаагийн шинж, иймд өөр мод сонгох нь зүйтэй. Хэрвээ танд элч инергиэ алдаж, суларч байгаа байдал ажиглагдах юм бол урд зүгт орших тохирох мод руу хандаад үзээрэй. Та байгалийн гайхамшиг болсон тэрхүү мод руу нүүр тулан зогсож, духаараа тулан алгаараа хүрч, чин сэтгэлээсээ тусламж хүсэх хэрэгтэй.
Одоо та өөртөө ямар төрлийн мод тохирохыг олж мэдээрэй.

Хус
Маш эрч хүчтэй, энерги ихтэй өгөөмөр мод. Залуухан хус мод ч гэсэн анагаах энергиэ хүнтэй хуваалцах чадвартай байдаг байна. Хус мод нь эерэг анагаах энергиэр тэжээдэг өгөөмөр мод юм. Хусны энерги зөөлөн, та түүний дэргэд удаан байж болно. Хус нь эмэгтэйчүүдийн болон хүүхдийн эрүүл мэндэд маш сайн нөлөө үзүүлдэг. Мөн арьсны асуудалд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ өвдөлт зовиур намдаах, сэтгэл санааг тайвшруулахад тустай аж.

Царс мод
Царс мод нь маш хүчтэй энергитэй хүчирхэг мод юм. Царс мод нь бие, сэтгэл тань хүчтэй, бодол санаа тань тунгалаг, эрүүл сайхан байх хүч чадлыг танд өгнө. Царс мод нь өвчин зовиур болоод амьдралын хүнд сорилтуудтай тэмцэх хангалттай хүч чадалгүйгээсээ болж бухимдан, тайван бус байдалтай болсон хүнийг ч тайвшруулдаг байна.
Гэхдээ та царс модноос болгоомжлох хэрэгтэй, түүний энерги нь хүн бүрт тохирдоггүй. Эмэгтэйчүүд, хүүхдүүд болоод цусны даралт багатай хүмүүст энэ модны нөлөө хэт их хүчтэй нөлөөлж болзошгүй юм. Энэ модыг эрчүүдэд илүү тохиромжтой гэж үздэг, гэхдээ царсны шим тэжээлийг буруугаар ашиглаж болохгүй.

Гацуур
Гацуур мод нь муу энергийг сордог сорогч мод юм. Гацуур нь таны бүх сөрөг сэтгэл хөдлөлийг алгуурхан зөөлөн арилгаж, тайвшруулан стресс, бухимдлаас ангижруулна. Гацуур мод нь маш сайн өвдөлт намдаах үйлчилгээтэй. Нойргүйдэх, хар дарж зүүдлэхийг зогсоодог байна.

Уд мод
Уд мод нь маш хүчтэй сорогч модонд тооцогддог. Уд модыг эмэгтэй мод гэж үздэг, тиймээс эрчүүдээс илүүтэй эмэгтэйчүүдэд тусладаг. Гэхдээ зөвхөн амьдралын тусламж үнэхээр хэрэгтэй байгаа онцгой мөчид л тусламж хүсэн энэхүү мод руу очих хэрэгтэй шүү. Уд мод нь сэтгэлийн зовлонгоо тайтгаруулах, хагацал, уй гашуугаа даван туулахад бусад модноос илүүтэй тусладаг байна. Уд мод нь сэтгэлийн зовлонг арилгахын сацуу итгэл найдвар бэлэглэдэг байна. Багахан зэргийн зовлон бэрхшээлийг уйлж тайтгарах гэж уд модон дээр битгий очоорой, энэ мод нь таны асуудлыг улам хурцатгаж болзошгүй юм шүү.

Улиангар
Улиангар бол хамгийн хүчтэй сорогч мод юм. Энэ мод нь хамгийн хэцүү бэрхшээлүүдийг даван гарахад туслана. Улиангар нь энергийн сувгуудын бөглөрсөн бөглөрөлийг гаргахад маш сайн нөлөөлдөг байна. Үрэвссэн, шархалсан, хөхөрсөнийг мөн шүдний өвчин, нойргүйдэлийг улиангар эмчилдэг.

Нарс
Нарсыг эмэгтэй донортой зүйрлэж болно. Энэ мод нь хүнийг асар их эрчим хүчээр хангаж, бодисын солилцоог нь хурдасгадаг, гэхдээ хүн бүрт ийм зүйл шаардлагагүй байдаг. Сэтгэл санаагаар унасан хүн тусламж авахын тулд нарс мод руу очих хэрэггүй.

Улиас
Улиас мод нь сөрөг энергиэс салахад тусалдаг. Үүний энерги улиангарнаас арай сул гэхдээ өвдөлт, мэдрэл, сэтгэл санааны зовинолоос салахад тустай. Улиас нь муу зүйлсийг зайлуулдаг ч гэсэн онцгүй харилцаанаас үүдэлтэйгээр түүнээс тусламж хүсэх хэрэггүй л болов уу.

Алимны мод
Алимны мод бол хамгийн зөөлөн өгөөмөр моддын нэг юм. Энэ мод нь эмэгтэйчүүдэд залуу нас, гоо үзэсгэлэнгээ хадгалахад нь тусладаг төдийгүй өдөр тутмын асуудлуудаа зөв шийдвэрлэх хүч чадлыг өгдөг. Таримал алимны модны энерги ч сайн байдаг, гэхдээ та мэдрэлийн талын ноцтой гэмтэл авсан бол зэрлэг алимны модон дээр очсон нь илүү дээр гэж зөвлөх байна.

Хэрвээ та боломжтой бол өөрийн газар дээрээ хэдэн мод тариарай. Гэхдээ байшингийн ойролцоо бүх төрлийн мод ургадаггүй гэдгийг бодолцож үзээд ургуулахад тохиромжтой моднуудаас сонгон тариалаарай.
Модонд хүч чадал бий гэдэгт итгэх эсэх нь зөвхөн таны л хэрэг. Гэхдээ модыг анагаах шинж чанартай эсэхийг шалгаж үзээд дараа нь дүгнэлт хийхийг зөвлөж байна.
Моддыг хайрлацгаая! Байгалиа хайрлая!

Орчуулсан: Х.Гэгээн

товчлон хуулбарлав.

21/07/2024

💯Зочин төлөөлөгч угтах
💯Онгоц тосох, үдэх
💯хурим, найр, төрсөн өдөр, уулзалт
💯Бүх төрлийн үйлчилгээнд найдвартай жолооч үйлчилнэ
💯Холбогдох утас: 99267337

21/12/2021

Байгалиа хамгаалахад таны оролцоо яг одоо хэрэгтэй.
Маш энгийн.Яг одоо хэрэгжүүлж эхэлцгээе.
1. Мод тарьцгаая
Орчноо тохижуулан мод тарих ажлыг өөрөө өөрөөсөө эхэлцгээе. Та гэрийн цонхныхоо өмнө мод,бут тариарай. Үр хүүхэд тань тарьсан модыг услан арчилж байгаль эхтэй харилцан сурах болно.Бусдыг бас энэ үйл хэрэгтэй уриалан дуудаарай.
2. Шүдээ угаахдаа усаа хэмнэе
Та зөвхөн шүдээ угаахдаа 5 литр ус зарцуулдаг гээд боддоо. Хүн өдөрт 2.5 литр ус ууж биеийнхээ шингэнг тэнцвэржүүлдэг байхад дэмий асгасан ус тань хоёр өдрийн хэрэгцээтэй чинь тэнцэж байна.Нэг литр ус нэг төгрөг гэж бодоод гучин хоногтоо үржүүлбэл нилээн хэдэн төгрөг болно.Тэгэхээр, та энэ үргүй зардлаа хэмнэхийн тулд шүдээ угааж байх зууртаа дэмий гоожуулж байгаа усаа хаачих.Ингээд л асуудал шийдэгдчихнэ.
3. Дэлгүүр явахдаа даавуун болон олон дахин ашиглагдах тор, уутыг хэрэглэцгээе
Даавуун уут хэрэглэх нь маш зөв сонголт. Учир нь та нэг удаа худалдан аваад дахин дахин хэрэглэх боломжтой.Энэ нь бат бөх, мөнгө хэмнэдэг бас шинэ үеийн хүний амьдралын хэв маяг.
4. Голд машин болон хивс угаахгүй байх
Энэ нь байгаль орчныг ихээр бохирдуулдаг төдийгүй эргээд хүнд маш сөрөг нөлөөтэй юм байна. Хөндлөнгийн хүн харахад ч эвгүй байдаг шүү дээ.
5. Буудалласан газраа цэвэрлэх
Ажилд дарагдсан хүндхэн өдрүүдийн дараа дотны хүмүүстэйгээ агаарт гарах нь маш сайхан амралт болдог шүү дээ. Хээр хөдөө гарч байгальд зочлоход таатай байдаг боловч та буудалласан газартаа хог хаягдал орхихгүй байх нь маш чухал.Хогоо сайхан цэвэрлээд яваарай.
6. Ойд гал гаргахгүй байх
Ойд гал асаах нь ихээхэн эрсдлийг агуулж байдаг. Ямар нэг байдлаар гал асаахаар болбол болгоомжтой хандан, унтарсан эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.
7. Сонгуульд нэр дэвшигчийн байгаль орчины төлөө хийж байгаа ажлыг харгалзан үзэх
Та өөрийн төлөөлөл болгон төр түшилцэх иргэнийг сонгохдоо мөрийн хөтөлбөрөөс нь байгаль хамгаалах болон түүнтэй холбоотой хийх ажлыг нягтлан үзээрэй. Учир нь бидэнд сагсны шийд, гараж барихаас илүүтэй амьдрах орчин маань эрүүл энх байх нь чухал гэдэгтээ та санаа нийлэх биз ээ.
8. Олон нийтийн газар болон ойд тамхи татахгүй байх
Энэ нь маш их аюултай. Тамхины утаа орчныг бохирдуулан цаашилбал, гал алдсан тохиолдолд байгаль орчин, олон нийтэд нөхөж баршгүй хохирол учруулж, таныг эрүүгийн хариуцлагад татах болно.Хэрвээ, та тамхи татдаг бол зөвхөн зөвшөөрсөн газарт татах хэрэгтэй.
9. Байгаль хамгаалах талаар мэдлэгээ дээшлүүлэх
Маш зугаатай ажил. Яагаад гэвэл хүн бүхэн өөртөө ойр байгаль орчноо сайхан байлгахыг хүсдэг.Тэгэхээр, та мэдээллийн аль ч хэрэгслийг ашиглаж болно. Жишээ нь: Байгаль хамгааллын талаарх ном, гарын авлага худалдан авах.
10. Хүүхдэд багаас нь байгалиа хамгаалах талаар зааж сургах
Хүүхдийг багаас байгальд ээлтэй болгож хүмүүжүүлэх нь их чухал ажээ. Учир нь багадаа сурсан зүйл хүний насан туршийн зан төлөвт шингэж үлддэг гэсэн шинжлэх ухааны нотолгоо байдаг юм байна.Энэ мөчөөс эхлээд хүүхэдтэйгээ тавхан минут байгаль хамгаалал, зөв хэрэглээ, хүлэмжийн хий, хог, хаягдал хоол, эрчим хүчний зарцуулалт, амьдрах орчноо хэрхэн хамгаалах талаар ярилцаарай.Ингэснээр тэдэнд маргааш тулгарч болзошгүй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдлэг олгож байгаа хэрэг.Таны бэлтгэсэн боловсролтой иргэн хүрээлэн буй орчноо илүү ихээр хайрлан хамгаалах нь эргэлзээгүй.
11. Хамт олон хөршөөрөө нэгдэж орчноо сайхан болгоцгооё
Амьдарч байгаа орчноо нэг харья. Хөрштэйгээ, хамт олонтойгоо хэн нэгэнтэй хамтраад амьдардаг орчноо сайхан болгох боломж бидэнд маш олон байна.Хамтраад мод тарья, хамтраад цэвэрлэгээ хийе, хамтраад замаа засья, хамтраад байгаль орчноо сайхан болгохын төлөө тэмцье.
12. Жорлонгийн ус гоожоод байвал хурдан засья
Дуслыг хураавал далай гэж монголчууд ярьдаг. Усыг дэмий гоожуулах нь эдийн засгийн асар их алдагдал үүсгэдэг.Тэгэхээр, та жорлонгийнхоо эвдэрсэн хэсгийг засуулснаар мөнгөө хэмнэхээс гадна доод айл руугаа ус алдахаас сэргийлэх болно.
13. Хотын захиргаанд саналаа хэлээрэй
Та өглөө гэрээсээ гараад өөрийн явж буй замаа ажиглаад нэг хараарай. Замын хашлагаас алхам хүрэхгүй зайнаас явган хүний шороонд дарагдсан нарийхан зурвас эхэлж байгаа.Энэ бол та бидэнд зориулсан ЗАМ.Хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэд, хүүхэд залуучууд дугуйтай явбал зөрж бараг л багтахгүй.Дээр нь тоос шороо, хог новшиндоо дарагдчихсан.Ийм замыг туулж буй гутал хөөрхий.Тоос бужигнасан агаараар амьсгалж байгаа уушги бүр л хэцүү байдалд байгаа байх.Танд энэ бүхэн огтхон ч тааламжтай сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа гэдэгт итгэлтэй байна.Ингэхээр, та өөрийн болон бусдынхаа эрх ашгийн төлөө Үндсэн хуулиар дархлагдсан эрх буюу эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхээ эдлэн хотын захирагчийн албанд асуудал дэвшүүлэн, шийдвэрлүүлэхийг бодогтун.Энэ нь таны тав тухтай аюулгүй байдал, эрүүл амьдрах, байгаль орчноо хамгаалах их үйлсийн тань нэг болно гэдэгт итгээрэй.
14. Зажилсан бохио хаа дуртай газраа хаяхгүй байх
Ил задгай хаясан бохь хувцсанд наалдаж муухай болгодог. Мөн бохь гялгар ууттай адил байгальд шингэтлээ маш их уддаг ажээ.Тэгэхээр та жижиг гэлтгүй бохио ч бас хогийн саванд хийж дадаарай.
15. Сайжруулсан зуух хэмнэлттэй түлш хэрэглэе
Та дулаан хадгалдаг сайжруулсан зуух хэрэглээд үзээрэй. Үнэхээр өөр.Бас тэр зуухандаа хэмнэлттэй түлш хэрэглээрэй.Энэ нь хорт утааг багасгана, өрхийн эдийн засагт хэмнэлттэй.
16. Хаалга цонхоо дулаалаарай
Мөнгө зарцуулж олж авсан дулааныхаа 20-30 хувийг та зөвхөн хаалга цонхоороо гаргаад явуулчихдаг байна. Хэрэв хаалга цонхоо сайн дулаалах юмуу чанартайгаар соливол та дулааны хэмнэлттэй амьдарч байгальд ээлтэй байгаа хэрэг болно.
17. Хүүхдээ гудамжинд чихрийн цаасаа хаяхгүй болгон хүмүүжүүлээрэй
Та хүүхдээ багаас нь зөв хүмүүжүүлбэл хүүхэд өсч том болон нийгэмшихэд чухал нөлөөтэй. Идсэн чихрийн цаасаа ил задгай хаях нь соёлгүй хэрэг гэдгийг ойлгуулж, түүний амьдралд өөрийгөө болон бусдыг хүндэтгэх, байгаль орчноо хамгаалах зэрэг сэтгэхүйг суулгаж өгч байгаа хэрэг юм.
18. Гудамжинд бие засахгүй байх
Энэ нь хамгийн бүдүүлэг хэрэг юм. Хэрвээ та гудамжинд бие засч байгаа бол өөрийгөө хамгийн эхээр гутаан доромжилж байгааг ойлгоорой.Мөн та агаар бохирдуулан, хотын соёлыг гутааж байна.Хамгийн анхаарууштай нь та бохир буюу шээстэй агаараараа амьсгалж байна шүү дээ.
19. Гудамжинд шүлсээ хаяхгүй байх
Таны хажууд явж байгаа хэн нэгэн шүлсээ хаячихлаа гээд та төсөөл дөө. Маш муухай харагдаж байгаа биз.Хэрвээ, та бас ингэдэг бол даруйхан уг зуршлаасаа салах хэрэгтэй.Шүлс болон түүгээр бохирдсон агаараар 300 гаруй халдварт өвчин тархдаг гэсэн олон улсын судалгаа байдаг юм байна.Та өөрөө болон дотны хүмүүсээ болзошгүй аюулаас хамгаалахын тулд шүлсээ гудамж талбайд хаяхаа больж, ийм үйлдэл хийж байгаа хүнд шаардлага тавих хэрэгтэй.
20. Түр хугацаанд зогсохдоо машиныхаа хөдөлгүүрийг унтраах
Таныг зорьсон газартаа хүрэхээр явахад нэлээдгүй олон удаа замын бөглөрөө таарч байгаа биз. Ингэж ойр ойрхон зогсох нь машины эд ангид муу төдийгүй шатахуун их зарцуулан агаарыг ихээр бохирдуулдаг байна.Хэдийгээр, танд түгжрээг арилгах арга тэр болгон олдохгүй боловч машин болон агаарыг хамгаалах арга байна. Та машины хөдөлгүүрээ унтраачих!
21. Угаалгын бодисуудыг аль болох бага хэрэглэхийг хичээх
Хэдийгээр угаалгын бодисоор угаасан зүйлс өнгөлөг, гоё үнэртэй байдаг хэдий ч химийн бодис учир хүний биед хортой. Мөн тийм ч хямдхан байдаггүй.Та тохируулан хэрэглээрэй.
22. Усны цорго чинь цоорсон бол шинээр тавих
Цоорсон цоргыг хурдан солих хэрэгтэй. Энэ нь усыг ихээр гоожуулдаг төдийгүй гоожсон ус нь тосгуурыг тань зэвтэй усаар шарлуулдаг байна.Та цоргоо засварлах боломжгүй бол зориулалтын жийргэвчээр ороон түр аргалж болох л юм.
23. Цахилгаан бага зарцуулдаг сүүн шил хэрэглэх
Энэ нь үнэхээр ухаалаг хэрэглээ. Сүүн шил нь цахилгаан бага зарцуулдаг төдийгүй хямдхан, удаан хэрэглэгддэг.
24. Хогоо ил задгай хаяхгүй байх
Та өөрийн хэрэглэсэн зүйлээс гарсан хог хаягдлыг зориулалтын саванд нь хийж заншаарай. Энэ нь ариун цэврийн хувьд маш чухал төдийгүй, байгаль орчныг цэвэр цэмцгэр байлгахад оруулж буй таны томоохон хувь нэмэр юм.
25. Нөхөдтэйгөө хамт явах
Тантай зам нийлэх хүн байвал түүнтэй хамт явж болох юм. Тус тусдаа машин хэрэглэснээс нэг машинд явах нь шатахуун түлш хэмнэж, утааг багасгах төдийгүй эдийн засгийн хэмнэлт ч гарах болно.
26. Угаадсаа гудамжинд битгий асгаарай
Өвөлд хальтаргаа гулгаа үүсгэн хөл гарыг тань хугалах шахдаг зүйл бол яах аргагүй УГААДАС. Түүний хөрсөнд шингэсэн бохир агаараар амьсгалан өөрийгөө хордуулж байна.Тэгэхээр, та хатуу шингэн хийн төлөвт оршдог ус буюу УГААДСЫГ ил задгай газарт битгий цацаарай.
27. Ургаж буй мод бутаа хайрлан хамгаалья
Хэн нэгэн мунхаг хүн таны ойр орчинд мод гэмтээн эвдлэн сүйтгэж байвал та заавал зогсоогоорой. Энэ нь таны байгаль орчноо хайрлан хамгаалж буйн илрэл бөгөөд та булаг шанд ширгэхээс сэргийлэн агаарыг бохирдлоос хамгаалж, байгалийг унаган төрхөөр нь хадгалахад маш том хувь нэмэр оруулж буй хэрэг юм.
28. Түлшний хэмнэлттэй машин худалдан авах
Түлш хэмнэж эдийн засгийн зардлыг багасган байгаль орчныг хорт утаагаар бохирдуулахаас сэргийлэн жижиг оврын шатахуун бага хэрэглэдэг машин хэрэглэцгээе.
29. Хадаг
Машинаараа суун хөдөө гарахаар хөдлөнгүүт замын дагуух шонд уясан, овоон дээр хийсгэсэн хадгийг хараад та юу боддог вэ? Надад бол тааламжтай санагддаггүй.Учир юу гэвэл ёс төртэй, бидний хүндэтгэн биширч байдаг зүйл шүү дээ.ХАДАГ.Түүнийг тоосонд даруулан салхинд хийсгэх нь яавч зохимжгүи.Бурхан шашнаа хүндэтгэж, буян хүслээ шингээн, амь юугаа даатган, байгаль эхээ хайрлаж буйгаа илэрхийлж байдаг боловч хадаг хэмээх эдийн буяныг гомдоож байгаа мэт.
30. Овоог хогийн цэг болгохоо больё
Овоон дээр хог хаях нь байгаль эхээ бузарлаж байгаа хэрэг яах аргагүй мөн. Энэ нь бараг л энгийн байдал болсон мэт.Та сүсэг бишрэлээ шингээн залбирдаг газраа хог хаягдал бүү хаяарай.Та залбирч мөргөснөөсөө ч илүү их буян үйлдэх болно.
31. Гялгар уут, хаймар түлэхийг зогсооё
Энэ нь агаарыг асар ихээр бохирдуулан уушгийг хордуулдаг ажээ. Тэгэхээр, та ийм үйлдэл хийхээс зайлшгүй байсан ч татгалзах нь зүйтэй.
32. Алхаж явах аминд тустай
Алхах нь эрүүл мэндэд тустай төдийгүй байгаль орчинтойгоо танилцах маш их боломжийг нээдэг. Ингэхээр та завтай үедээ алхаж байгаарай.
33. Машины тосыг хөрсөнд бүү шингээ
Ингэснээр та хөрсийг бохирдуулахын зэрэгцээ түүнд ууршсан хийгээр амьсгалан хордох аюултай.
34. Салхин сэнс, нарны толь ашиглая
Зөвхөн хөдөө орон нутгийн иргэд үүнийг хэрэглэдэг гэж хүмүүс ойлгодог боловч энэ нь овор хэмжээний хувьд авсаархан бөгөөд мөнгөний их хэмнэлттэй ажээ.
35. Ховор амьтны арьсаар хийсэн хувцас өмсөхөө зогсооё
Амьтны арьсаар хийсэн хүрэм өмсөөд явах нь орчин үед үеэ өнгөрөөж байна. Энэ нь таны мэдлэг хэр нэмгэн, хэр дорой байгаагийн л илэрхийлэл болж хоцрох нь.
36. Зөвшөөрөлгүй ан агнаж мод огтлохыг тэвчье
Энэ бол яах аргагүй хууль зөрчсөн, ахархан бодолтой хүний увайгүй үйлдэл. Иймд ямар нэгэн зүйлийг мэдвэл зохих газарт нь мэдэгдэж, нийтээрээ тэмцье.
37. Шүршүүрт түргэн орох
Хэрвээ та шүршүүрт удаан ордог бол хэдхэн минут зарцуулах хэрэгтэй. Тэгснээр, та ус хэмнэхээс гадна мөн усыг халааж байгаа эрчим хүчийг хэмнэн төлбөр тооцоо ч багасах болно.Түүнчлэн та эрч хүчээ хэмнэх боломжтой.
38. Гарын алчуурыг сальфетик болон цаасны оронд хэрэглэх
Нэг удаагийн хэрэглээний зүйлийг ашигласнаас дахин хэрэглэгдэх зүйлийг хэрэглэх нь байгаль орчинд илүү зохимжтой байдаг. Энэ нь цаас хийхэд хэрэглэгдэх модыг хэмнэн түүнийг хийх хүч хөдөлмөрийг хөнгөвчилнө.Ингэж, их хүч хөдөлмөр гаргаж хийгээд хог болох нь харамсалтай.
39. Өнөөдөр хэвлэхгүй байвал
“Хувилах” товчлуурыг дарахаасаа өмнө энэ материал зайлшгүй шаардлагатай юу гэдгийг өөрөөсөө лавлан асуу. Үүний оронд электрон шуудангаар илгээж болно шүү дээ.Түүнийг өөрийн компьютерт хадгал.Цаасан дээр бичсэнээс компьютераасаа уншвал ямар байна?Зарим үед цаасаа хэмнэж байвал зүгээр.Хэрэв нэг талдаа хэвлэлттэй хэрэггүй хэвлэгдсэн цаас байгаа бол нөгөө хэсгийг нь албан бус зүйл хэвлэхдээ ашиглаж байгаарай.Ингэснээр жилд нэг тонн гаруй цаасыг хэмнэх болно.
40. Гэрэл болон зурагтаа хэрэглээгүй үедээ унтраая
Хэсэг зуур ч гэсэн өрөөнөөсөө гарахдаа гэрлээ заавал унтраагаарай. Энэ нь хэрэггүй юм шиг боловч эрчим хүчийг ихээр хэмнэж байгаа юм.Цахилгаан үүсгүүртэй зүйлсийг хэрэглээгүй тохиолдолд унтрааж байх нь ашигтай.
41. Ахин цэнэглэдэг зай хэрэглээрэй
Нэг удаагийн зай аваад дандаа хаяж байхаар цэнэглэдэг зай авбал танд ашигтай. Жаахан үнэтэй ч гэсэн удаан хэрэглэнэ шүү дээ.
42. Дугуйгаа хийлэх
Хүмүүс машиныхаа дугуйн хийг гарсныг мэддэггүй. Тэгэхээр та дугуйгаа байнга шалгаж байгаарай.Үүнд хэдхэн л минут зарцуулагдана.Ингэснээр та шатахууны хэрэглээгээ багасган дугуйгаа удаан хэрэглэх боломжтой.Мөн дугуйг элэгдэхээс хамгаална.
43. Байгаль орчны талаарх үйл ажиллагаанд нэгдэх
Та байгаль орчны талаар ажил хийдэг санаа сэддэг холбоодтой нэгдээд үзээрэй. Энэ нь танд байгаль орчноо хамгаалах талаар бодол санааг бий болгоно.Одооноос эхлээд хэн хаана ямар сайхан зүйл хийгээд байна сонирхоцгооё.
44. Цахилгаан бараа худалдан авахдаа эрчим хүчинд хэмнэлттэйг сонгох
Хэдийгээр эрчим хүчинд хэмнэлттэй бараа нь жирийн цахилгаан бараанаас бага зэрэг үнэтэй боловч эрчим хүчний ихээхэн хэмнэлттэй байдаг ажээ. Таны цахилгааны мөнгө багасна гэдэгт итгэж болно.
45. Угаалгын машиныг аль болох цөөн ашиглах
Угаалгын машинаар хувцсаа угааснаар таны ажил хөнгөрөх боловч эрчим хүч их зарцуулагдан, эцсийн үр дүнд тооцоо тань чамгүй гарах болно. Мөн хувцасны эдэлгээ ч богиносдог.Цаг завтай үедээ гараараа угаалга хийж хөлсөө гаргах нь таныг жин нэмэхээс сэргийлэх зэрэг олон талын ашигтай.
46. Хог дахин боловсруулах төв нээх
Энэ нь маш зөв арга гэж дүгнэж болно. Учир нь уг төвийг нээснээр олон хүн ажилтай болох төдийгүй орчныг бохирдлоос аврах болно.
47. Салаа замаа багасгацгаая
Хөдөө орон нутгийн зам хэдэн салааг хэлэхэд хэцүү. Үүнийг хараад таны толгой эргэж гүйцдэг гэдэгт итгэж байна.Үүний хамгийн сөрөг нөлөө нь хөрсийг сүйтгэж байгаа хэрэг.Тийм учраас та байгаа замаараа яван дахин зам бүү гаргаарай.
48. Гол ус булаг шандаа бохирдуулахгүй байх
Монголчууд эртнээс ус бохирдуулахыг цээрлэж ирсэн. Энэ нь хамгийн чухал хэрэгцээ болох усаа хамгаалах нэгэн төрлийн арга байжээ.Ус бохирдсоноос амьд амьтан, байгаль орчин бохирдох сөрөг нөлөөтэй.Та усыг аль болох цэвэр байлгахыг хичээгээрэй.
49.Модон жорлонгоо сайжруулья
Хаана ч бай хүний орчин ариун цэврийн өндөр түвшинд байх шаардлагатай.Нөгөөтэйгүүр тухайн улс орны хөгжлийг тодорхойлох үзүүүлэлт болдог ажээ.Бид хэрэглэж ирсэн модон жорлонгоо ч бас Эко жорлон болгож болно.
Энэ тухай судлаарай.Эко сан жорлон хийдэг Германы Техникийн Хамтын Ажиллагааны төсөл байдаг юм байна лээ.
Copy of Hera Equipment

30/11/2021

1960 онд Дэвид Латимер гэх эрдэмтэн том шилэн лонхны дотор жижиг ургамал тарьж, битүүмжилжээ. Тэрээр 12 жилийн дараа 1972 онд ус нэмэхийн тулд лонхыг нээж, дараа нь бүрмөсөн битүүмжилсэн байна. Энэхүү бичил экосистем бараг 60 жилийн турш өөрөө бие даан ургасан байна. Олон хүмүүс боломжтой эсэхэд эргэлзэх байх. Гэвч ургамал бол төгс тэнцвэртэй, бие даасан экосистем юм. Бордоонд агуулагдах бактери нь үхсэн ургамлыг идэж, ургамлаас ялгарах хүчилтөрөгчийг задалж, фотосинтез хийхэд шаардлагатай нүүрстөрөгчийн давхар исэл болгон хувиргадаг. Уг лонх бол дэлхийн амьдралыг харуулсан бичил экосистем юм.

19/11/2021

Заг үржүүлгийн талбай 🌳🌳🌳

13/11/2021

Манайхаан хуруу зайг хогийн саванд хаядаггүй биз дээ 😉👍🏻 Нэг ширхэг жижигхэн хуруу зай 1м3 хөрс, 4 м2 талбай хордуулж, 800 мянган литр ус бохирдуулдаг хор уршигтай гэж байна шүү!!!. Нэг зайг нэг гэлтгүй, нэгдсэн хогийн саванд хурааж, зориулалтын газар нь хаяж хэвшицгээе🙏

06/11/2021

Дани улс, Кофенгаген 🇩🇰
“Дугариг хотхон” 🌲🏡🌲

Photos from Байгаль эхээ хүндэлье, хайрлая, хамгаалъя's post 30/10/2021

Б.Жамсран: Тужийн нарсыг бид тужид нь сэргээсэн
Таванхан уултай таван төрлийн шилмүүст модтой аймаг манайх хэмээн Сэлэнгэ нутгийнхан бахархдаг юм. Тэр бахархлын нэгийг Тужийн нарс гэвэл маргах хүн үгүй л болов уу.Байгалийн үзэсгэлэнт шилмүүст энэ ойн цогцолбор 1965, 1969, 1990 онд гарсан түймэрийн улмаас дийлэнх хувь нь сүйдсэн түүн дээр ашиг хонжоо хайсан зарим хүмүүсийн гарт өртөн хүүе энд ой байсан юм уу гэмээр болсон нь нэгэн үнэн. Тэгвэл уг ой буюу Тужийн нарсыг түмэн олны дэмжлэг, хүч хөдөлмөрөөр сэргээж өнөөгийн өнөө төрхөнд оруулсан нь байгаль орчны түүхэнд онцгой үйл явдал болсон.
Уг сайхан ажлыг эхнээс нь дуустал удирдан зохион байгуулсан хүн нь ойн гавъяат ажилтан, ойн инженер Б.Жамсран юм. Түүнтэй хийсэн ярилцлагаа толилуулъя.

…Болно оо. Үүнийг зөвхөн би хэлж байгаа юм биш. Саяхан Хөдөлмөрийн баатар болсон тэр Д.Бараадууз гэдэг хүн говьд мод ургахгүй гэдэг худлаа гэж хэлж байна лээ. Энэ үнээн. Гагцхүү хөрсний бүтэц нь тодорхойлогдсон усалгааны асуудал нь шийдэгдсэн бол хаа ч ямар ч модыг тарьж ургуулж болно. Тэхдээ хүний сэтгэл мэднэ. Нялх суулгац аваачаад тарьлаа гэхэд яг хүүхэд шигээ бөөцийлөх хэрэгтэй байдаг юм шүү…-Таныг Тужийн нарсыг сэргээсэн гол хүн гэдэг. Одоо ч танай хүүхдүүд ажил, мэргэжлийг чинь уламжлан үргэлжлүүлж яваа юм билээ.
-За тиймээ. Тужийн нарсыг сэргээх нь Сэлэнгэ аймгийн ойн аж ахуйн хамт олны бидэнд өгөгдсөн үүрэг даалгавар байсаанБид уг үүргийг байлдааны цагийн даалгавар мэтээр ойлгож их чармайсны дээр түмэн олны дэмжлэгээр 2011 он гэхэд ойжуулах газраа бүрэн тарималжуулж дуусгасан. Тэр үед би ойн байгууллагыг удирдаж байсан. Тэгвэл одоо манай хоёр хүү мэргэжлийг маань өвлөн ажиллаж байна. Ууган хүү Ж.Гөлгөө 30-аад жил надтай цуг ажилласан. Бас том охин Ж.Наранчимэг мод үржүүлгийн газар байгуулан гэр бүлээрээ шилмүүст болон навчит модыг үрээр тарьж ургуулах сайн үйл хийж байгаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс манай улс түмэн мод тарьж газар нутгаа цөлжилтөөс аварна гэж амласан. Энэ дагуу улс орон даяар мод тарих хөдөлгөөн өрнөж байна. Үүнийг та хэрхэн хүлээж авсан бэ?
-Тун зөв зүйтэй бөгөөд буянтай ажил энэ л дээ. Ерөнхийлөгчийн амлалт бол жинхэнэ эх оронч санаачилга. Харин жаахан цочирдуу эхэлж байгаа ажил болохоор нарийн зохион байгуулалт, төлөвлөгөө дутаж байх шиг. Иймээс зүгээр нэг тооны хойноос хөөцөлдсөн ажил болох вий гэж санаа зовж байна.
Тэгээд нэг зүйлийг онцлон хэлэхэд Тужийн нарсыг сэргээсэн бүх нийтийг хамарсан их ажлын үлгэр жишээг түмэн мод тарихад ашиглах нь зүйтэй гэдгийг хэлье. Мөн томоохон туршлага л энэ болно шүү. Манай ой, ан төвийнхөн тужийн нарсанд жил бүр 200 га-гаас доошгүй талбайд нөхөн сэргээлт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байлаа. Бид 1985-1995 онд 3214.9 га талбайг ойжуулсан байдаг юм. Миний хувьд аймгийн Ойн аж ахуйг толгойлж байсны хувьд Тужийн нарс орчмоос мод бэлтгэдэг газруудыг ойн нөхөн сэргээх ажилд татан оролцуулах саналыг аймгийн удирдлагад тавихад даруйхан дэмжсэнээр нөхөн сэргээх шаардлагатай 14.3 мянган га талбайг богино хугацаанд ойжуулж чадсан. Аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ард иргэд ч энэ ажилд өргөн оролцсон. Түүгээр ч барахгүй Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймгийн 30 гаруй байгууллагын 450 гаруй хүн нэг зэрэг ирж хоёрхон өдөрт 230 га талбайд суулгацыг тарьж байлаа. Тужийн нарсыг нөхөх сэргээх ажлыг олны хөдөлгөөн болгоход Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонины газраас Байгаль орчны яамтай хамтран гаргасан уриалга тун их дэмжлэг болсон юм шүү. Улаанбаатар хотоос олон байгууллагын ажилтан, ажилчид цуваагаар ирж байлаа. Хувийн компани хүмүүсийн хандив тусламж ч их байсан. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ гэхэд хувиасаа 500 мянган төгрөгийн суулгац хандивлаж өөрөө Д.Мягмар заантай ирж ойжуулах ажилд биечлэн оролцсон. Одоо тэдний нэрэмжит төгөл их нарсан ойн Мойлт гэдэг газарт тун сайхан ургаж байна. Яам, тамгын газрууд, хэвлэл мэдээллийнхэн тун сайн оролцсон доо.Үндэсний телевизийнхний тухайн үед хийсэн баримтат кино ч бий. Түмэн олноороо хүчээ нэгтгэн ажилласнаар Тужийн нарс бүрэн сэргэж унаган төрхөндөө орсон гэж болно. Улсын санд хүлээлгэн өгсөн тайлангаас харахад 40 гаруй сая мод ой болон ургаж байгааг мэдэж болох юм. Хүүхдээс эхлээд хөгшид хүртэл Тужийн нарсаа аврах үйлсэд хүчин зүтгэсэнд би баярладаг даа.
-Та ойн мэргэжлийн тэгээд Тужийн нарсыг сэргээх их ажлыг удирдсан туршлагатай хүн. Тиймээс асуухад ойжуулах ажлыг аль нутагт ч хийж болох уу.
-Болно оо. Үүнийг зөвхөн би хэлж байгаа юм биш. Саяхан Хөдөлмөрийн баатар болсон тэр Д.Бараадууз гэдэг хүн говьд мод ургахгүй гэдэг худлаа гэж хэлж байна лээ. Энэ үнээн. Гагцхүү хөрсний бүтэц нь тодорхойлогдсон усалгааны асуудал нь шийдэгдсэн бол хаа ч ямар ч модыг тарьж ургуулж болно. Тэхдээ хүний сэтгэл мэднэ. Нялх суулгац аваачаад тарилаа гэхэд яг хүүхэд шигээ бөөцийлөх хэрэгтэй байдаг юм шүү.
-Нарс гэдэг модны тухайд ойлголт авмаар байх юм.
-Нарс бол элсэрхэг зөөлөн хөрсөнд ургадаг онцлогтой мод. Булганы Хялганатад байдаг Дух нарс, Дүгрээ нарс бас Хэнтийн Дадал, Биндэрт нарсан ой бий. Бүрэнхааны нуруунаас эхлээд Эрээн даваа Эрээний нурууг дуустал нарсан ой үргэлжилдэг. Харин хамгийн том талбай эзэлсэн нь Тужийн нарс юм. Хоёр, гурван настай бяцхан нарсанцарыг урьдчилан бэлтгэсэн талбайд талбай хоорондын зайг нь сайтар баримтлан гүн биш суулгадаг. Тарьсныхаа дараахан услахгүй. Яагаад гэхээр нарс өөртөө байгаа чийгээрээ өндийж, дараа нь хурын усаар нахиалж дөнгөдөг хат сайтай мод. Бас 100 нарс тарихад 80 хувь нь ургадаг болохоор тарихад ч урамтай байдаг юм.
-Тарьцыг яаж бэлтгэдэг юм бэ?
-Намар нарсны боргоцойг түүж авдаг. Түүнийгээ нэмэх 65 хэмийн халуунд задалж үрийг нь салгаж аваад хүлэмжинд бол хоёр, задгай талбайд гурван жил бойжуулснаар нөхөн сэргээлтийн суулгац бэлэн болно. Манай ой, ан төвийнхөн болон Бугант компанийнхан нарсны тарьц бэлтгэх ажлыг олон жил хийж туршлагажсан гэж болно. Ер нь бол ойжуулахад өөрийнх нь аясаар нөхөн сэргээх бас зориуд нөхөн тарих арга бий. Энэ аргыг мэргэжлийн үүднээс зөв сонгож хийх хэрэгтэй юм. Гэтэл сүүлийн жилүүдэд ойжуулах газрыг олж тогтоогоогүй байж яаран тендер зарладаг болсонтой би санал нийлдэггүй.
-Модны төрлөөс хамаараад нэг га талбайд 2500-3500 мод тарьдаг гэдэг. Тэгвэл тэрбум мод тарихад 290-400 мянган га талбай шаардагдах нь. Ингэхлээр манай орон ямар хэмжээний газар нутагтай билээ гээд бодвол уг ажил амар бүтчихээр мэт санагдаж байх юм. -Миний бодоход амар биш ээ. Хөдөлгөөн өрнүүлж хүний хүчээр суулгацаа хөрсөнд суулгачих нь бол амар байж болно. Харин суулгаснаа арчилж тордох нь хамгийн чухал. Ойжуулах талбай бүхэн эзэнтэй, услагаатай байх ёстой. Монголчуудад мод суулгасан л бол боллоо гэдэг буруу бодол бий. Тиймээс олон тооны модыг ургуулж чадахгүй ёж үгээр хэлэхэд борцолдог шүү дээ. Бас нэгийг хэлэхэд элсэрхэг хөрсөнд нарс л ургана гэдэг. Тэгвэл бид Тужийн нарсны тийм хөрсөнд өөр шилмүүст мод тарьж туршсан. Тэгэхэд нарстай адилхан ургаж байсан. -Манайхан мод тарина гэхээр ойгоос мод хөрстэй нь ухаж авчраад суулгаж харагддаг. Энэ ойжуулалт мөн үү.
-Бишээ. Энэ чинь нэг гараараа ургуулах гэж нөгөө гараараа сөнөөж байгаа буруу хэрэг. Ийм аргаар мод тариад түмэн модны тоог нэмж ерөөс болохгүй. Иймээс ойтой аймаг, сумдад мод үржүүлгийн газруудыг олноор байгуулж суулгац бэлдэх нь нэн түрүүнд хийх ажил юм. Ер нь тэмбум мод тарих ажлыг бүх нийтийн хөдөлгөөн төдий биш бүр төсөл болговол үр дүнд хүрэх байх. Төв суурин газруудын байгууллага, гэр хорооллын айл өрх бүр хашаандаа мод тарьдаг баймаар. Тэхдээ нарс, гацуур, жодоо, хуш гэх мэт шилмүүст мод тохиромжтойг санамаар байна. Тэр шинэст модууд жилийн дөрвөн улиралд ногооноороо байдаг, бас үзэмжтэйг хэлье. -Мод тарих нь агуулгаараа цөлжилттэй тэмцэх арга гэдэг. Тэгэхлээр цөлжилтөд их өртсөн говь нутгийг ойжуулахад их анхаармаар биш үү. -Зөв л дөө. Түмэн мод тарих ажлыг нийслэл орчимд л эргэлдүүлээд баймгүй. Хөрөнгө хүчтэй компани, газрууд цөлжилтөд өртсөн тодорхой газар орчныг моджуулах, ойжуулах амлалт авч ажиллаасай. Үүнийг нь төр засгаас сайн дэмжээсэй гэж мэргэжлийн хүний хувьд хэлмээр санагдаж байна. Говь-Алтай, Баянхонгорт дээр үеэс мод тарьж баянбүрдүүд үүсгэн жимс, жимсгэнэ тариалж ирсэн сайхан жишээ бий. Өмнөговьт сайхан төгөл бий болгосон хөдөлмөрийн баатар Д.Бараадууз гэдэг хүний туршлага бас байна. Дахиад хэлье. Тужийн нарсыг нөхөн сэргээсэн олон түмний хөдөлгөөн, санал санаачилга түмэн мод тарих ажилд жинхэнэ үлгэр жишээ болно шүү. -Эцэст нь Тужийн нарс гэдэг нэрийн учир юу вэ?
-Нарсан ой бол дархлаа дэмждэг интерфероныг ялгаруулдаг. Бас 200-300 наслах чадвартайн дээр 10 метрээс өндөр ургаж гэмээнэ байгальд үзэмж нэмдэг гэдэг. Сибирийн их тайгын зүүн өмнөт талын төгсгөл буюу Хэнтийн нурууны салбар уулсын баруун хойгуурхи 80691 га талбайг хамарсан нарсан ой үргэлжилдэг. Нэрийн хувьд нарснаас өөр мод ургаагүйгээс Тужийн нарс гэж нэрлэсэн гэдэг юм билээ. 2002 онд Тужийн нарсыг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалт авснаар нөхөн сэргээх ажилд асар их түлхэц болсон юм.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Han Uul District
Ulaanbaatar
976