✅ - Яагаад залуу хүн 21 дүгээр зуунд заавал ном унших ёстой вэ гэдгийн үндэслэлийг хүмүүс зөндөө сонссон байх. Ном гэхээр энд уран зохиолын ном ярьж байгаа бус юм. Зөвхөн мэргэжлийн номын талаар л ярьж байгаа юм.
✅ - Үндэслэл нь маш энгийн. Өнөөдөр боловсролын диплом амьжиргааг залгуулах баталгаа байж чадахаа больсон. Хүн ямар ч дипломтой байсан ажилгүй болох магадлал байсаар л байна.
✅ - Залуу хүнд амьжиргаагаа “амжилттай” залгуулахад өнөөдөр диплом гэхээс дараах гурван чадвар илүү хэрэгтэй болоод байгаа.
1️⃣ - Ур чадвараа амжилттай “борлуулж” чаддаг байх
2️⃣ - Өрсөлдөөнд хоцрохгүйн тулд ур чадвараа байнга “хурцалж” байх шаардлагатай тул тогтмол суралцах чадвар
3️⃣- Сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг байх
Бидэнд өнөөдөр "10%" мэтийн хүмүүс хэрэггүй байна. Бидэнд өрсөлдөөнд хоцордоггүй шинэ монгол хүн хэрэгтэй байгаа.
Миний номын сан-Миний аз жаргал
Энэхүү "Миний номын сан-Миний аз жаргал" номын сан нь тав тухтай орчинд ном унших дуртай хүн бүхэнд зориулагдав.
12/01/2026
Номын тухай - Unread Wrapped 2025: Оны онцлох номууд | Unread Today Storytelling redefined. Igniting action. Unread is a hybrid media company that empowers the next generation through disruptive storytelling and experiences.
01/01/2026
Looking for something new to read? These 25 books are the BBC’s selections: https://bbc.in/3ZBeuLy
16/11/2025
Дэлхий даяар сая гаруй хүн уншсан бэстселлер Бронни Уэйрийн “The Top Five Regrets of the Dying” ном нь 32 хэлээр орчуулагдсан.
Бронни Уэйр нас барах дөхсөн хүмүүсийг асардаг хөнгөвчлөх эмнэлэгт ажиллаж байхдаа тэдний сүүлчийн өдрүүдэд ярьсан яриа, бодол, мэдрэмж, харамсал зэргийг тэмдэглэж авдаг байжээ. Тэр бүхнээс хамгийн нийтлэг таван харамслыг нэгтгэн энэхүү номоо бичжээ.
Энэхүү номоос хамгийн сэтгэлд хүрсэн, гүн утгатай ишлэлүүд
1. Өөрийнхөөрөө амьдрах тухай
“Өөртөө болон бусдад үнэнч байх чадвар бол жинхэнэ эрх чөлөө юм. Үнэн гэдэг бүгдийг чөлөөлдөг.”
“Хүн үхэлтэй нүүр тулж байх мөчид бусдын бодол чамд огт хамаагүй болдог.”
2. Хэт их ажиллах тухай
“Олон хүн ажил гэдэг дугуйн зам дээр зогсолтгүй гүйж, амьдралын үзэсгэлэнг анзааралгүй өнгөрөөдөг.”
“Энгийн байдал, оршихуйн мэдрэмж нь амжилтаас илүү амар амгаланг өгдөг.”
3. Мэдрэмжээ илэрхийлэх тухай
“Бусдын хариу үйлдлийг бид хянаж чадахгүй, харин үнэнээ хэлснээр өөртөө үнэнч байж чадна.”
“Хорсол гомдол гэдэг нь өөрөө хор уугаад, нөгөө хүн үхнэ гэж найдаж байгаа мэт зүйл юм.”
4. Найз нөхөд ба холбоо
“Амьдралын төгсгөлтэй тулгарахад чухал зүйл гэвэл чи бүтээсэн хайраа, холбоогоо л санана.”
“Хуучин найз нөхөд гэдэг бол бидний амьдралын толь юм.”
5. Аз жаргалтай байх тухай
“Аз жаргал бол сонголт. Түүнийг ирээдүйд хойшлуулдаг зүйл биш.”
“Амьдрал бол сонголт. Ухамсартайгаар, ухаалгаар, чин сэтгэлээсээ сонго. Аз жаргалыг сонго.”
06/06/2025
01/06/2025
Мартаж амьдрах
Өнөөдөр Ээнээ нь ийм нэг ном уншив. 91 настай сэтгэл судлалын дотор эмчилгээний тасагт одоо хэр нь ажиллаж буй, бүр арваад жилийн өмнө хувийн эмнэлгээ байгуулж шинэ ажил, шинэ карьераа эхлүүлсэн бүсгүйн үзэл бодлын тухайх ном юм. Тэрээр ажлын хажуугаар долоон хүүхэд төрүүлж өсгөсөн гэвэл яах вэ 😇 Будда минь гэж!
Надаас өндөр настай хүмүүсийн номыг унших ер бусын гэмээр гайхалтай байдаг. За олон үг нуршилгүй номын төв рүү орцгооё:
💜 Тээхгүй
Тавгүй явдал тохиолдох, гашуун үйл өнгөрсөн ч түүнийг маргааш хүртэл тээхгүй байх. Өнгөрсөн бол өнгөрсөн. Болсон явдлыг тал талаас нь шүүхээс илүүтэй, тэгээд үүнээс хойш яах билээ, юу хийх билээ гэдэг л хамгийн чухал. Өнөөдрийн ялагдал бол өнөөдрийн харьяаных. Түүнийг өнөөдөрт нь орхи гэсэн байна.
Энэ их хэцүү. Та нар маань бас мэдэх л байх. Маргааш руу зөөх битгий хэл хэдэн жилээр сэтгэлдээ нутагшуулчихсан байх нь бий. Харин энэ маань өөрөө асар том сэтгэлийн дарамт болж улмаар уртдаа бидний наснаас хороодог аж.
91-тэй эмэгтэй үүнийг дадал зуршил гэсэн нь их сонирхолтой. Тээхгүй хэмээн шидээд үүнийгээ чадсан ч чадаагүй ч оролдоод бай. Тэгвэл нэг л мэдэхэд сэтгэл маш гоё хөнгөн болно.
💜 Зураас татах
Ямар ч хүнтэй хил хязгаартай хандах. Хэдий ойр дотно гэр бүлийн хүн байсан ч тэр. Төдий чинээ зураасаа тодруул. Хүний хамгийн том зовлон бол хүн хоорондын харилцаа учир харилцагтайгаа хэр тохирсон хаалт буюу өөрийн бамбай үүсгээрэй гэж ээ.
Бусдын орон зай руу хэт халдах үнэндээ муухай л даа. Энэ нь сүүлдээ дарангуйлал, албадлага, хүчирхийлэлтэй шууд холбогддог байх. Өөрийн зураасыг тодруулахаас гадна бусад дотныхоо хүнд ч бас өөрт нь халдаж боломгүй зураас бий гэдгийг ойлгуулах чухал юм шиг. Би энэ хүртэл хүлээж авна. Түүнээс хойш талбай үгүй гэж!
Ялагуяа цагаан цаас шиг хүүхдүүдэдээ хэлж өсгөх хэрэгтэй юм шиг санагдлаа. Тэднээс асуух, зөвлөх, ярилцах мэтээр үнэ цэнийг нь мэдрүүлж болмоор.
💜 Мартах
Хүн л болсон хойно бодлогогүй үг, болчимгүй үйл гаргана. Тэр болгондоо харамсах хэрэггүй. Өөрийгөө дотроос нь мэрэх хэрэг юун. Дээр өгүүлсэнчлэн дараа нь яавал алдахгүй байхдаа л анхаарья! Үүий эсрэг бусдаас авсан гомдлоо ч март. Та алдаж болдог шиг бусад ч алдаж болно. Эцсийн бүлэгт МАРТАХ бол өөрийнхөө төлөө хийж болох урт хугацааны хөрөнгө оруулалт юм шүү.
Ер нь хэтэрхий ой той сайтай хүмүүс өөрийгөө ямагт зовоодог тухай олон дахин уншив. Өнгөрөөх зүйлийг өнгөрөөд, тухай бүрт нь өөрийгөө чөлөөлөөд сурчихбал амьдралын өөр тал илүү тод харагдаад ирнэ гэсэн хэсэг юутай сургамжтай. За тэгвэл ямар тал тодорч ирдэгийг харцгаая!? 👇🏻😲
🎈 Өөрийгөө хайрлах
Хэрэггүйгээс ангижрахад хэрэгтэй нь тодорно. Түүний нэг бол би ӨӨРӨӨ юм. Би өөрөө юунд дуртай вэ? Юу сурмаар байна вэ? Миний эрүүл мэнд, сэтгэцийн байдал хэвийн байна уу? Миний аз жаргал бусдын жаргалтай холбогдож байна уу? гэх мэт. Та өөрийн тухай анзаарах болно.
Залуу нас минь үр хүүхэд гэр орон, ажил төрөл гээд юу юугүй өнгөрчихсөн. Одоо өөрийн дуртай бүхнээ хиймээр байна гэх сэтгэл номны цаанаас хүчтэй мэдрэгдэнэ. Тэрээр хүүхдүүдээ харан гэртээ суухдаа англи хэлнээс эхлээд хоол, сэтгэлзүйн чиглэлээр асар олон ном товхимол уншиж суралцсаар байж ээ.
❤️ Суралцах
Суралцах нь бидний сэтгэлийг залуу хэвээр хадгалдаг. Нас нэмсэн, хожимдсон хэмээн өөртөө итгэн мөнхүү гололгүйгээр заавал суралцаарай. Гадаад хэл, дуу хөгжим, усан спорт эсвэл одоо эрхэлж буй ажлаа гүнзгийрүүлэн суралцаж болно шүү дээ. Сурахыг хэзээ ч зогсоож үл болно.
За Ээнээ нь бас яг ингэж боддог оо. Суралцах бол тэр чигээрээ амьдрал юм. Сониуч зан хүний нүдийг гялалзуулж бас хөөрхөн болгодог юм шүү хэхэ. Хэд насалсан ч хорвоогоос суралцах юмс барагдах юм биш. Өөрт олгогдсон эрхээ эдлээд сонирхоод, суралцаад байхаас яахав ☆♪
❤️ Алхах
Мөнгө цуглуулахаар булчин цуглуул. Эгч яг ингэж хэлсэн. Булчин бол өндөр наслахын гол түлхүүр юм. Булчин 20 насанд оргилж, 30 наснаас хойш байгалийн жамаар унаж эхэлнэ. Ингэж явсаар 65 наснаас хойш хүмүүсийн 15% нь сульдаа өвчтэй болдог аж ээ. Ямар ч тэнхээгүй болно гэсэн үг.
Сайн мэдээ нь, булчинг алдалгүй барих боломжтой. Өдөр тутмын дасгал хөдөлгөөн хийгээд тэр дундаа алхах хамгийн ашигтай хэмээж ээ.
Мань эгч өнөөдөр 91-тэй ч ажил руугаа дийлэнх замыг алхаж хүрдэг гэнэ. Хүүхдүүд нь хүргээд өгье брья гэсэн ч татгалзан алхахыг сонгосон нь учиртай. Ерөөс алхах хүний биеийн булчингийн хэмжээг барих, тархинд амралт болох, байгаль цаг ууртай ойр дотно байх гэх мэт дандаа сайхан талуудтай учраас хэдэн настай ч байсан алхах хэвшлийг өөртөө дадуулцгаая.
❤️ Дэмнэх
Хүн өөрийгөө хэн нэгэнд хэрэгцээтэй байгаагаа мэдрэх үед жинхэнэ аз жаргалыг мэдэрнэ. Нийгэмдээ хүчийг өргөх, өрөөлд хэрэгтэй үед нь дэм болох гэдэг амьдралын утга учир гэлтэй.
Дэмтэй тустай хүн болохын тулд суралцаж, өөрийн хүчийг өргөхийн төлөө булчингаа хадгалсаар ирсэн мэт уншигдав.
Хөөрхөн уншигч нартаа баярлалаа📖🤠🎈 Энэ хүртэл уншсанд.
29/05/2025
SKILLS EVERY PROFESSIONAL SHOULD LEARN IN 2025.
1. Communication skills: Effective communication is essential in any professional setting. Professionals should be able to express their ideas clearly, listen actively, and communicate with team members, clients, and stakeholders.
2. Leadership skills: Professionals should possess leadership qualities like the ability to inspire and motivate others, make informed decisions, delegate tasks, and manage projects effectively.
3. Time management skills: The ability to prioritize tasks, meet deadlines, and manage one's time efficiently is crucial for professionals to stay organized and productive.
4. Problem-solving skills: Professionals should possess strong problem-solving abilities to analyze issues, identify solutions, and make informed decisions. They should also be adaptable and flexible in their approach.
5. Technical skills: Depending on the field, professionals should have the required technical skills to perform their job responsibilities effectively. These can include proficiency in software applications, tools, or equipment relevant to their industry.
6. Emotional intelligence: Professionals should have a high level of emotional intelligence, which involves self-awareness, empathy, and the ability to manage emotions in oneself and others. This skill helps in building strong relationships, resolving conflicts, and understanding colleagues and clients.
7. Collaboration and teamwork: Professionals should be able to work well in a team, collaborate with others, and contribute effectively towards achieving common goals. This includes actively listening, supporting others, and being open to diverse perspectives.
8. Critical thinking: The ability to analyze information critically, think logically, and evaluate different viewpoints is essential for professionals to make informed decisions and solve complex problems.
9. Networking skills: Building professional relationships and networking can open up opportunities for growth and career advancement. Having the ability to effectively network, develop connections, and maintain professional relationships is important.
10. Continuous learning: Professionals should have a mindset for continuous learning and development. Staying updated with industry trends, expanding knowledge, and seeking out new experiences and skills will help professionals stay competitive and adapt to changing work environments.
📸✍️ Credit to the rightful owner.
09/03/2025
Гэртээ аль номын санг бий болгомоор байна?
Номонд мөнгө төлөх шаардлагагүй боллоо.
Сая сая ном үнэгүй татаж авах боломжтой 30 вэб сайтын жагсаалт.
1. Planet eBook
2. Free-eBooks dot net
3. ManyBooks
4. LibriVox
5. Internet Archive
6. BookBub
7. Open Library
8. BookBoon
9. Feedbooks
10. Smashwords
11. Project Gutenberg
12. Google Books
13. PDFBooksWorld
14. FreeTechBooks
15. Bookyards
16. GetFreeBooks
17. eBookLobby
18. FreeComputerBooks
19. OpenCulture
20. LibGen
21. Good Reads
22. Obooko
23. O'Reilly
24. Pdfdrive
25. Anna's Archive
26. Pdfroom
27. Pdf Coffee
28. Dokumen Pub
29. Z Library
30. Ocean of PDF
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
Баянгол дүүрэг
Ulaanbaatar
976
