05/06/2026
[English below]
Газрын доройтол, цөлжилт, ган гачиг нь зөвхөн байгаль орчны бус хүнс, ус, амьжиргаа, хөгжлийн асуудал болоод байна. 2026 онд КОП17бага хурлыг зохион байгуулж, газрын доройтлыг бууруулах, экосистемийг сэргээх, тогтвортой ирээдүйг бүтээх дэлхийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах болно.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ
----------------------------------------------
Land degradation, desertification and drought are not only environmental challenges; they also affect food security, water resources, livelihoods and sustainable development.
In 2026, Mongolia will host UNCCD COP17 and contribute to global efforts to combat land degradation, restore ecosystems and strengthen sustainable land management.
RESTORING LAND
RESTORING HOPE
04/06/2026
[English below]
📢 COP17-ийн Цэнхэр бүсийн павильоны сонирхлоо илэрхийлэх бүртгэл нээгдлээ.
Улс орнууд, олон улсын байгууллагууд, хөгжлийн түншүүд болон бусад оролцогч талуудыг Цэнхэр бүсэд павильон ажиллуулах сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Оролцогчид өөрсдийн хүсэж буй үзэсгэлэнгийн талбайн хэмжээг (20 м.кв стандарт павильон эсвэл тусгай шийдэлтэй павильон) зааж ирүүлнэ.
Сонирхол илэрхийлэх хүсэлтээ ([email protected]) хаягаар 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
⚠️ Сонирхлоо илэрхийлэх хүсэлт ирүүлэх нь павильоны талбай баталгаажсан гэсэн үг биш болохыг анхаарна уу. Сонгон шалгаруулалт болон талбай хуваарилалтын талаарх нэмэлт мэдээллийг дараагийн шатанд хүргэнэ.
📢 Expression of Interest for COP17 Blue Zone Pavilions is now open!
Governments, international organizations, development partners, and stakeholders are invited to submit their expression of interest for a pavilion space in the Blue Zone. Applicants are requested to indicate their preferred exhibition space requirement (20 sqm standard pavilion or customized pavilion).
Please submit your expression of interest to ([email protected]) by 20 June 2026.
⚠️ Please note that submitting an Expression of Interest does not guarantee the allocation of a pavilion space. Further information regarding the selection and allocation process will be communicated in due course.
04/06/2026
Steppe Action Agenda буюу Тал хээрийн төлөвлөгөө – COP17 төслийн санал хүлээн авч эхэллээ!
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг Монгол Улс 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах түүхэн хариуцлагын хүрээнд, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг татах, бодлогын томоохон “өв” үлдээх зорилгоор “Steppe Action Agenda” буюу “Тал хээрийн төлөвлөгөө”-г Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлээд байна.
Энэ хүрээнд байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодит шийдэл, инновац шингэсэн, цаашид өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой загвар төслүүдийн саналыг нээлттэйгээр хүлээн авч эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Үндэсний ногоон лаб” платформ нь байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлийн санаачилгууд, ногоон төслүүдийг дэмжин ажилладаг бөгөөд энэ хүрээнд "Steppe Action Agenda" (Тал хээрийн төлөвлөгөө) стратегийн төслүүдийн саналуудыг бүртгэх үйл явцыг өөрийн платформ болон мэдээллийн сувгуудаараа дамжуулан албан ёсоор дэмжиж, хамтран ажиллаж байна.
Төслийн үндсэн тэргүүлэх чиглэлүүд: Ирүүлэх төсөл нь дараах 3 үндсэн санаачилгын аль нэгэнд хамаарсан байх шаардлагатай:
1. Бэлчээрийн тэргүүлэх санаачилга (Rangeland Flagship Initiative)
2. Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга (Water–Land Nexus Initiative)
3. Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц санаачилга (Nature-based Solutions for Sustainable Infrastructure Initiative)
Төслийн санал ирүүлэхэд анхаарах зүйлс:
Төслийн саналыг Англи хэл дээр (English) бөглөж ирүүлнэ.
Сонгогдсон төслийн саналуудыг COP17-ийн албан ёсны цахим хуудсанд (https://unccdcop17.org/) байршуулж, боломжит хөрөнгө оруулагчид болон доноруудад танилцуулах юм.
Ирүүлсэн төслүүдэд СOP17 ажлын алба болон Үндэсний ногоон лабаас ямар нэг санхүүгийн, техникийн болон бусад дэмжлэгийг үзүүлэх үүрэг хүлээхгүй бөгөөд зөвхөн төслийн саналуудыг нэгтгэж, COP17 цахим хуудсаар байршуулах зорилгоор хүлээн авч байна.
(Санамж: Төслийн санал илгээх нь санхүүжилтийн шууд баталгаа болохгүй гэдгийг дахин анхаарна уу).
Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа:
2026 оны 6-р сарын 17-ны өдөр — 23:59 цаг (Улаанбаатарын цагаар)
Төслийн санал илгээх:
https://grants.mnlf.org/login
Линкээр орж бүртгэл үүсгэн Steppe Action Agenda хөтөлбөрийг сонгон төслийн өргөдлийг бөглөн хүсэлтийг илгээнэ. Төслийн саналыг маягтын дагуу Англи хэл дээр бөглөнө.
Холбоо барих:
Дээрх урилгатай холбоотой асууж, тодруулах зүйл байвал COP17 ажлын албаны утас: 77003773, эсвэл [email protected] болон [email protected] хаягаар хандана уу.
Жич: “Үндэсний ногоон лаб”-аас өмнө “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ын хүрээнд зарласан шалгаруулалтад төсөл ирүүлсэн бол дахин төслийн санал ирүүлэх шаардлагагүй бөгөөд уг төслийн саналуудыг төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудаас зөвшөөрөл авсны үндсэнд СOP17 хурлын ажлын албанд хүргүүлнэ.
#ТалХээрийнТөлөвлөгөө
04/06/2026
[English below]
КОП17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир болон Ажлын албаны төлөөлөл Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогчийн зөвлөх Габриел Ламбертыг хүлээн авч уулзлаа.
Талууд бага хурлын хөтөлбөр, сэдэвчилсэн өдрүүдийн агуулга, оролцогч талуудын үр дүнтэй оролцоог хангах асуудал болон зохион байгуулалтын бэлтгэл ажлын явцын талаар санал солилцож, хамтын ажиллагааны дараагийн алхмуудыг тодорхойлов.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ
-------------------------------------------------------------
As part of the preparations for the 17th Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD COP17), Deputy Minister of Environment and Climate Change B. Munkhtamir and representatives of the COP17 Secretariat met with Gabriel Lamberta, Advisor to the UNCCD Deputy Executive Secretary.
The parties exchanged views on the conference programme, the content of the thematic days, measures to ensure effective stakeholder participation, and the progress of organizational preparations. They also identified the next steps for cooperation to support the successful organization of UNCCD COP17.
RESTORING LAND
RESTORING HOPE
03/06/2026
[English below]
КОП17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогчийн зөвлөх Габриел Ламбертаар ахлуулсан баг ажлын хөтөлбөр, сэдэвчилсэн өдрүүдийн үзэл баримтлал, оролцогч талуудын үүрэг, оролцооны талаар уулзалт зохион байгууллаа.
Сургалтаар сэдэвчилсэн өдрүүдийн агуулга, хэлэлцэх асуудлууд, олон улсын түвшинд зарлан танилцуулах санаачилга, төслүүд, мөн зохион байгуулалтын хүрээнд анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өглөө.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ
#Байгальорчинуурамьсгалынөөрчлөлтийняам
-------------------------------------------------------------
As part of the preparations for the 17th Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD COP17), a team led by Gabriel Lamberta, Advisor to the UNCCD Deputy Executive Secretary, conducted a meeting on the conference programme, the concept of the thematic days, and the roles and engagement of participating stakeholders.
The session provided an overview of the thematic days, key topics for discussion, international initiatives and projects to be announced at COP17, as well as important organizational considerations for the conference.
#Байгальорчинуурамьсгалынөөрчлөлтийняам
03/06/2026
[English below]
НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРОО "АМИН ХЭЛХЭЭ БАЙГАЛЬ САН"-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
🌿Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүс хариуцсан дэд хороо "Амин хэлхээ байгаль сан" ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Санамж бичгийн хүрээнд бага хуралд оролцогчдод Өмнөговь аймгийн туршилт судалгааны талбай, агро ойн загвар, дэлхийн хэмжээнд үлгэр дуурайлал болох туршлагыг танилцуулах, холбогдох төслүүдийг өргөжүүлэх зэрэг ажлууд багтжээ.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ
#коп17
#Байгальорчинуурамьсгалынөөрчлөлтийняам
----------------------------------
The Green Zone Subcommittee of the UNCCD COP17 Secretariat has signed a Memorandum of Understanding with the Amin Khelkhee Nature Foundation NGO.
Under the agreement, conference participants will have the opportunity to visit experimental and research sites in Umnugovi Province, learn about agroforestry models, and explore internationally recognized land restoration practices. The partnership will also support the expansion of related projects and initiatives.
RESTORING LAND
RESTORING HOPE
#коп17
#Байгальорчинуурамьсгалынөөрчлөлтийняам
28/05/2026
[English below]
🏗️КОП17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын төлөвлөлтийн багийн ахлагч Ражеб Булхаруфаар ахлуулсан баг Цэнхэр болон Ногоон бүсийн барилга байгууламжийн гүйцэтгэл, дэд бүтэц, эрчим хүчний хангамж, харилцаа холбооны сүлжээ, талбайн зохион байгуулалт зэрэгтэй газар дээр нь танилцлаа.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ
-----------------------------------------------------
🏗️In preparation for COP17, a team led by Rajeb Boulharouf, Head of the Planning Team of the United Nations Convention to Combat Desertification, conducted an on-site review of the construction progress and readiness of the Blue and Green Zones, including infrastructure, power supply, telecommunications networks, and site layout arrangements.
RESTORING LAND
RESTORING HOPE
28/05/2026
[English below]
📍6,000 км үргэлжлэх “Silk Road Caravan 2026” баримтат кино багийн аялал нь Евразийн 9 улсаар дамжин газрын доройтол, цөлжилттэй тэмцэх бодит шийдлүүдийг сурталчлах зорилготой юм.
Аялал Саудын Араб, Иорданаас эхэлж Турк, ОХУ, Узбекистан, Казахстан, Киргиз, БНХАУ-аар дамжин Монгол Улсад хүрнэ. Замын турш усны хомсдол, бэлчээрийн доройтол, ган, тоосжилт зэрэг тулгамдсан асуудлууд болон тэдгээрийг даван туулах орон нутгийн туршлага, шийдлүүдийг онцлон хүргэнэ.
Аяллын төгсгөл нь Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КOП17)-аар өндөрлөнө.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ
#коп17
-----------------------------------------------------
🌍 The 6,000-kilometre “Silk Road Caravan 2026” documentary expedition is a journey across nine countries in Eurasia aimed at highlighting practical solutions to land degradation and desertification.
The expedition begins in Saudi Arabia and Jordan, continuing through Türkiye, Russia, Uzbekistan, Kazakhstan, Kyrgyzstan, and China before arriving in Mongolia. Along the route, the documentary team will spotlight pressing issues such as water scarcity, rangeland degradation, drought, and dust storms, while also sharing local experiences and solutions developed to address these challenges.
The journey will conclude at the 17th Conference of the Parties to the UNCCD, COP17 which will be held in Mongolia.
RESTORING LAND
RESTORING HOPE