05/06/2026
ХЭЛТСИЙН ДЭРГЭДЭХ ТҮР ХАМГААЛАХ БАЙР СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ӨРӨӨТЭЙ БОЛЛОО💝
☝️ Хэлтсийн дэргэдэх түр хамгаалах байраар хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ авч буй хүүхдүүдэд “Хүүхдийн сэтгэл зүйн үйлчилгээний чанарыг арт терапи аргаар сайжруулах” төслийн хүрээнд сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөг тохижууллаа.
🧠СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТУСГАЙ ӨРӨӨТЭЙ БОЛСНООР:
✅Хүүхдүүд тайван, аюулгүй орчинд сэтгэлээ нээлттэй илэрхийлэх боломж бүрдэнэ.
✅Хувийн нууц хадгалагдах тул итгэлцэл нэмэгддэг.
✅Стресс, айдас, сэтгэл гутрал зэрэг асуудлыг эрт илрүүлж зөвлөгөө өгөхөд дөхөм болдог.
✅Зөвлөгөө авах хүүхдүүдийн сэтгэл санаа тайвширч, асуудлаа зөвөөр шийдвэрлэх чадвар дээшилдэг.
✅Байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна.
✅Хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлын үр дүн нэмэгдэнэ.
05/06/2026
🚫 ХҮҮХДИЙГ АЖИЛЛУУЛАХЫГ ХОРИГЛОСОН АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.9-д заасны дагуу "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт" батлагдан мөрдөгдөж байна.
❗️Энэ жагсаалтад хүүхдийн бие бялдар, физиологийн чадавхаас давсан ачаалал шаардсан, эсвэл амь нас, эрүүл мэндэд нь эрсдэл учруулах, цаашлаад оюун ухаан, сэтгэлзүй, хүмүүжил, хөгжлийн хэвийн үйл явцад сөргөөр нөлөөлөх ажлын байрууд багтдаг.
☀️ Сурагч, оюутнуудын зуны амралт эхэлж байгаатай холбоотойгоор түр болон цагийн ажилд хүүхэд ажиллуулахдаа ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллага бүр энэхүү жагсаалтыг сайтар мөрдөх шаардлагатай.
👨👩👧👦 Хүүхдийн хөдөлмөр эрхлэх эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ тэдний эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжлийг хамгаалах нь хэн бүхний үүрэг юм.
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532151428791
04/06/2026
💙 ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН АСРАН ХАМГААЛАГЧДАД ЗОРИУЛСАН “СЭТГЭЛЭЭ ЧӨЛӨӨЛЬЕ” СЭТГЭЛ ЗҮЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
🌿 Тусгай хэрэгцээт хүүхэдтэй өрхийн эцэг эх, асран хамгаалагчдын сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих, стрессийг бууруулах, сэтгэл хөдлөлөө зөвөөр илэрхийлэх, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сэтгэлээ чөлөөлье” сэтгэл зүйн өдөрлөгийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна.
🤝 Тус өдөрлөгийг “Тэвэр дүүрэн сэтгэл” ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд Баянгол дүүргийн 1–11 дүгээр хорооны тусгай хэрэгцээт хүүхэдтэй өрхийн эцэг эх, асран хамгаалагчид болон иргэд хамрагдсан.
💬 Мөн оролцогчид өөрсдийн туршлага, санал бодлоо хуваалцаж, харилцан дэмжлэг үзүүлэх таатай орчин бүрдсэн юм.
🧸 Түүнчлэн хүүхдүүдтэйгээ хүрэлцэн ирсэн эцэг эх, асран хамгаалагчдыг өдөрлөгийн үйл ажиллагаанд бүрэн хамрагдах боломжийг бүрдүүлэх зорилгоор сайн дурын ажилтнууд хүүхдүүдийг асран хамгаалж, насны онцлогт нь тохирсон хөгжүүлэх болон чөлөөт тоглоомын үйл ажиллагааг зохион байгууллаа.
💙 Энэхүү өдөрлөг нь тусгай хэрэгцээт хүүхэдтэй гэр бүлүүдийн сэтгэл зүйн хэрэгцээг дэмжих, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эцэг эхчүүдийн харилцан дэмжлэгийн сүлжээг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
🌱 Цаашид тусгай хэрэгцээт хүүхэдтэй гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдад чиглэсэн сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө, сургалт, өдөрлөгийг үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион байгуулна.
01/06/2026
🌸👩👧👦ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЭРГЭН ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА 💖
🌞 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрх, хамгааллыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зорилтот бүлгийн хүүхэд, өрхүүдэд эргэн хяналт тавих, нөхцөл байдлыг дахин үнэлэх, шаардлагатай дэмжлэг үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
📌 Тус ажлын хүрээнд:
🏡👨👩👧👦 2024-2025 онд хүүхэд хамгааллын үйлчилгээ авч байсан зорилтот 97 өрхийн 110 хүүхдийн гэрээр айлчлан нөхцөл байдлыг үнэлж, эргэн хяналт тавин ажиллаж байна.
🤝💙 Хараа хяналт сул болон хараа хяналтгүй хүүхэд, хөдөлмөр эрхэлж буй хүүхэдтэй өрх, олон хүүхэдтэй 287 өрхийн 440 хүүхдэд хяналт тавьж, шаардлагатай зөвлөгөө мэдээлэл хүргэн, хүнсний дэмжлэг үзүүлж байна.
🎁😊 Түр хамгаалах байраар үйлчилгээ авч байсан болон хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ авч буй хүүхдүүдтэй уулзан нөхцөл байдлыг нь үнэлж, баярын мэндчилгээ дэвшүүлэн гарын бэлэг гардууллаа.
🌱✨ Хүүхэд бүр аюулгүй, аз жаргалтай орчинд өсөж хөгжих эрхтэй. Иймд хүүхэд бүрийг эрсдэлээс хамгаалах, гэр бүлд түшиглэсэн хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах чиглэлээр урьдчилан сэргийлэх болон эргэн хяналтын ажлыг цаашид тогтмол зохион байгуулан ажиллах болно.
01/06/2026
🎉🏀 “ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🏆
🌟 Хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, 🤝 багийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, зорилгоор дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд 3х3 дунд насны сагсан бөмбөгийн тэмцээнийг Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороотой хамтран зохион байгууллаа. ⛹️♀️ 🏀
🌟🏅 Тэмцээнд нийт 110 багийн 440 тамирчин оролцсоноос эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрийн шилдэг 3 баг шалгарч, нийт 6 багийн 32 хүүхэд шагналт байрт шалгарлаа. 👏🎉🥇🥈🥉
01/06/2026
Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийн мэндийг хүргэе. ❤️