Туул голын сав газрын захиргаа Tuul River Basin Authority
ЗГ-ын 2012 оны 203, 254 дүгээр тогтоолыг үндэслэн БОАЖ-ын Сайдын 2012 оны А-288 тушаалаар байгууллагд
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
Монгол Улсын Усны тухай хуулийн 2012 оны 05 дугаар сарын 17-нд баталсан шинэчлэсэн найруулгаар Сав газрын захиргаадыг байгаль орчны орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд, төрийн байгууллагын статустайгаар байгуулахаар хуульчилсан.
Сав газрын захиргаа нь тухайн сав газрын хэмжээнд усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг
29/03/2026
Ойрын өдрүүдэд Туул голоо аврая гэж хүмүүс их жагсаж байна. Маргааш 12 цагт жинхэнэ асуудалтай газар тэдгээр хүмүүсийг ирж үзхийг хүсч байна.
Туул голын сав газрын захиргаа
https://maps.app.goo.gl/x5WQRsGYwdgUmY7Y9?g_st=i&utm_campaign=ac-im
🌎 💦 ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР 2026.03.22 💧
“УС БА ТЭГШ ЭРХ”
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан усны салбарын эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтан, албан хаагчид болон нийт ард иргэд Та бүхэнд гүн хүндэтгэл илэрхийлж, халуун мэндчилгээ дэвшүүлье.
Ус бол амьтай бүхний оршин тогтнох үндэс, тогтвортой хөгжлийн салшгүй чухал нөөц билээ. Энэхүү үнэт баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бид бүхний хамтын үүрэг, хариуцлага юм.
Иймд усны нөөцийн менежментийг сайжруулах, бохирдлоос хамгаалах, зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх үйлсэд Та бүхний идэвх оролцоо, хамтын ажиллагаа онцгой чухал болохыг тэмдэглэж байна.
Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье.
УСНЫ ГАЗАРБайгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамBatbayar Zeneemyadar
19/03/2026
18/03/2026
Coming soon…
ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР- УС БА ТЭГШ ЭРХ🌏
Дэлхийн усны өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2026 оны уриа нь “УС БА ТЭГШ ЭРХ” юм. Энэхүү уриа нь хүн бүр усны нөөцөд тэгш хүртээмжтэй байх, усны нөөцийг шударга, үр ашигтай удирдах шаардлагыг онцолж байна.
Усны нөөцийн тогтвортой байдлыг хангах нь зөвхөн байгаль орчны асуудал бус нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь нөхцөл билээ. Үүний хүрээнд экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цөлжилтийг сааруулах, усны нөөцийг бүс нутгийн онцлогт нийцүүлэн жигд хуваарилах нь чухал юм. Ялангуяа говь, тал хээрийн бүсийн ус хангамжийг сайжруулах, хот суурин газрын усны хэрэгцээг тогтвортой хангахын тулд усны хуримтлал бий болгох, усны нөөцийг дахин ашиглах бодлого, шийдлүүдийг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Иймд 2026 оны Дэлхийн усны өдрөөр усны нөөцийг хуримтлуулах, дахин ашиглах, тэгш хүртээмжтэй, тогтвортой удирдах замаар экосистемийг хамгаалж, цөлжилтийг сааруулан, хүн бүрт усны хүрэлцээтэй ирээдүйг хамтдаа бүтээхийг УРИАЛЖ байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
UNICEF Mongolia
@сав газрын захиргаад
@аймаг нийслэлийн багаль орчны алба
@мэргэжлийн холбоод
11/03/2026
ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР - 2026
Дэлхийн усны өдрийг 1993 оноос хойш жил бүрийн 3 дугаар сарын 22-нд тэмдэглэдэг. Дэлхийн усны өдөр нь цэвэр усны үнэ цэнийг онцлохын зэрэгцээ дэлхийн усны нөөцийн тулгамдсан асуудлуудад анхаарлаа хандуулахад чиглэдэг.
2026 оныг “Ус хүртээмжтэй байгаа газарт, хөгжил цэцэглэлт, тэгш байдал бүрдэж байдаг” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 2026 оны Дэлхийн усны өдрийн гол мессежүүд нь:
👉Өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгараад буй усны хямрал нийгмийн бүхий л хүрээнд нөлөөлж, энэхүү нөлөөлөл бүс нутаг, улс орон, ард иргэдийн хувьд харилцан адилгүй байна. Ариун цэврийн шаардлага хангасан аюулгүй ундны усаар хангагдах хүний эрхийн наад захын хэрэгцээг хангаж чадахгүй газар оронд хүйсийн тэгш бус байдал улам гүнзгийрч, усны хямралын сөрөг үр дагавар эмэгтэйчүүд, охидод илүүтэйгээр тусаж, тэд ачааны хүндийг үүрсэн хэвээр байна. Иймд усны асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог илүү хангах шаардлагатай болж байна.
👉Ирээдүйд усны асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүд тэргүүлэх үүрэгтэй оролцох хэрэгтэй юм. Усны салбар, үйлчилгээ нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн даван туулах, хүн бүрийн усны хэрэгцээг хангахад чиглэсэн байх ёстой. Усны хямралыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн дуу хоолой, манлайлал, оролцоог бүрэн хүлээн зөвшөөрсөн, хүйсийн болон хүний эрхийн үндсэн зарчимд суурилсан, уян хатан шинэлэг хандлага хэрэгтэй.
👉Ус хүртээмжтэй, хүрэлцээтэй газарт хөгжил цэцэглэлт, тэгш байдал хангагдах нөхцөл бүрдэж байдаг. Аливаа усны асуудалд эмэгтэйчүүд, охидын оролцоог тэгш, бүрэн хангасан үед шийдэл, шийдвэр нь цогц, илүү хүртээмжтэй, тогтвортой, илүү үр дүнтэй болж ирдэг. Бид эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог бүхий талаар дэмжиж, энэ салбарт хөрөнгө оруулалт хийснээр цэвэр цэнгэг ус бүхий хүйсийн тэгш оролцоог хангасан, хөгжил цэцэглэлтийг бий болгож, улмаар усны ашиг тусыг бүх нийтээр хүртэх боломжтой болно.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Contact the business
Telephone
Website
Address
Bayangol District
Ulaanbaatar
976
Opening Hours
| Monday | 08:30 - 17:30 |
| Tuesday | 08:30 - 17:30 |
| Wednesday | 08:30 - 17:30 |
| Thursday | 08:30 - 17:30 |
| Friday | 08:30 - 17:30 |
