Манайх 6 сарын 1нд амарна. Бусад өдөр бүр хуваарийн дагуу ажиллах болноо.
IDPA Mongolia shooting center
Mongolian first commercial indoor shooting center
👉Буудлагын спорт бол зөвхөн эрчүүдийн спорт биш ❌, Эмэгтэйчүүд ч маш их хичээллэдэг✅.
Гоо үзэсгэлэн, Ухаан, Чадварыг нэгэн биед цогцлоосон чадахгүй зүйл байхгүй арай л супер шүү 🦸♀️ .
🫶Монгол охид, эмэгтэйчүүдээрээ бахархаж хайрлаж хүндэлж явдаг шүү 🥰🙏.
‼️Дэлхий ертөнцөд ирээдүйд юу болохыг бид мэдэхгүй тул заавал буудлагын спортоор хичээллэхийг уриалж байна.
Тоочоод баршгүй олон талын ач холбогдолтой шүү🤘
#буудлагынспортоорхичээллэцгээе!
#хобби
МОНГОЛЫН ХАМГААЛАЛТЫН БУУДЛАГЫН ХОЛБОО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ШИНЭ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
✅"Монголын Хамгаалалтын Буудлагын Холбоо" ГҮТББ нь аялал жуулчлалын салбарын үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, жуулчдад зориулсан сонирхолтой хөтөлбөр боловсруулах зорилгоор тур оператор компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
✅Энэхүү танилцах арга хэмжээний үеэр Монголын Хамгаалалтын Буудлагын Холбооны Үүсгэн байгуулагч, УЗ-ийн гишүүн Б.Батбаяр аюулгүй ажиллагааны сургалт орж, тус төвийн үйл ажиллагаа болон олон улсын стандартад нийцсэн буудлагын орчныг танилцуулсан юм.
📌АЯЛЛЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ ЮУ
🔹Аюулгүй байдлын өндөр стандарт: Тус төв нь AR500 ган төмөр болон баллистик резинэн хамгаалалт бүхий зориулалтын хана, таазтай бөгөөд олон улсын аюулгүй ажиллагааны дүрмийг чанд баримталдаг.
🔹Мэргэжлийн удирдлага: Буудлагын үеэр хүн бүрт аюулгүй ажиллагаа хариуцсан офицер үйлчилж, гал удирдана.
🔹Шинэ туршлага: Жуулчид зөвхөн байгалийн үзэсгэлэнг үзээд зогсохгүй, галт зэвсэгтэй харьцах соёлд суралцаж, буудлагын спортын төрлөөр өөрийгөө сорих боломжтой.
🔹Иж бүрэн тоноглол: Олон улсын стандартад нийцсэн галт зэвсэг, сум хэрэгсэл, хамгаалалтын чихэвч, нүдний шилээр бүрэн хангана.
✅Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсыг зорин ирж буй зочдод адал явдалт аяллын шинэ соёлыг таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Монголын Хамгаалалтын Буудлагын Холбоо
АЖМХ - Хятад зах зээлийн салбар холбоо
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ / MTO
#буудлагынспортоорхичээллэцгээе!
15/05/2026
👉Монголын хамгаалалтын буудлагын холбооны дотор тир үүд хаалгаа нээсэн хамгийн том 2 шалтгааны нэг нь Буудлагын спортыг эх орондоо улам түгээн дэлгэрүүлэх 🤘
Аан харин 2дахь шалтгаан нь Эх орныхоо 🇲🇳Аялал жуулчлалын салбарт хувь нэмэр оруулж, улсаа сурталчлах том зорилготой билээ ✅
#Буудлагынспортоорхичээллэцгээе!
🎯Манай буудлагын төв дотроо ийм гоё тохижилттой тав тухтай кофешоптой гэдгийг хэллүү?
Мөн гаднаа террастай ✅
Зүүн зүгрүү мордохдоо, зүүн зүгээс буцахдаа
Тухлан орж, таатай үйлчлүүлээрэй 🥰🤗🤘😇
👉Аан мөн манай кофешоптой хамтран бүх төрлийн эвент хийх боломжтой шүү /10-30хүн/
#буудлагынспортоорхичээллэцгээе!
👉Найзуудаараа хамтдаа ирж заавал буудаж үзээрэй!
📌Хамгийн их ирдэг асуултууд:
📍Анх удаагаа сонирхлоороо буудаж үзэж болохуу?
Бололгүй яахав. Тавтай үйлчлүүлээрэй 🤗
📍Энгийн хүмүүст үйлчилдэг үү?
Энгийн болон онцгой бүх хүмүүст үйлчилнээ 😂
‼️ Манайх зүгээр мөнгө аваад буудаж үз гэдэг газар бишээ❌
‼️Бууны буюу галт зэвсгийн талаар мэдлэг сургалт өгч, Буудлагын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Монголын хамгаалалтын буудлагын холбооны Монголын анхны дотуур Буудлагын төв юм✅
🔱Төсөөллөөс чинь илүү мэдрэмжийг таньд амлаж байна🤘
💥Бүр супер зүйл нь юу гээч? Та ганцхан удаа ирж буудсан ч ганцхан буудаж үзээд сайхан мэдрэмж аваад зогсохгүйгээр Галт зэвсэгтэй хэрхэн харьцах болон Аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэрэг мэдлэгтэй болоод гардаг байгаа гээд боддоо.
#найзууд #Буудлага #хобби #буудлагынспортоорхичээллэцгээе!
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэж тог тасарсан тул өнөөдрийн цагуудыг цуцаллаа.
Маргаашнаас хуваарийн дагуу хэвийн ажиллана 🤘
Монгол улсын 32дахь Ерөнхий сайд Г.Занданшатар:
👉Буудлагын спорт бол хүчирхийллийн тухай биш. Зөвхөн хараа тааруулах, гох дарах техник ч биш.
Энэ бол өөрийгөө хянах, амьсгалаа удирдах, төвлөрөх, эрсдэлийн үед тайван байж оновчтой шийдвэр гаргах дадал юм.
Тааварлашгүй цаг үед Монгол Улсын үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар иргэн бүрийн оролцоо, бэлтгэлжилт, сэтгэл зүйн болон бие бялдрын хатуужлаас эхэлнэ.
Улс орны хөгжил ч үүнтэй адил. Бид цэгцтэй сэтгэж, алсын хараагаа тод харж, хүндрэл бэрхшээлийг сөрөн тэсвэрлэх чадвартай байж гэмээнэ ирээдүйн байндаа оновчтой тусна. 🎯
#Буудлага #буудлагынтөв #буудлагынспортоорхичээллэцгээе!
🎯Оранж энтертэйнментийн 10-н жилийн ойд зориулан бүтээгдэж буй Voo original series “Харанхуйгаас сонсогдох ОРЬ ДУУ” ОАУСК-ны баг хамт олон манай байгууллага дээр ирж танилцсан бичлэгийг та бүхэндээ хүргэж байна.
Жич: Манай байгууллага гадна болон дотор бүтээн байгуулалт, засварын ажил хийгдэж байх өдөр хийгдсэн бичлэг болохоор орчны зарим хэсэг замбараагүй харагдаж байгаа болно 😁.
Монголын кино урлаг дэлхийн тавцанд гарах өдөр ирэх болтугай. ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ 🤘
#Буудлага #буудлагынспортоорхичээллэцгээе!
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
V3Q5+F9R, BZD/11 Khoroo, Ulaanbaatar 13190
Ulaanbaatar
976
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
| Saturday | 09:00 - 17:00 |
| Sunday | 09:00 - 17:00 |
