11/07/2025
🇲🇳Сайхан наадаарай🇲🇳
МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО #АлсынХараа
11/07/2025
🇲🇳Сайхан наадаарай🇲🇳
20/06/2025
“Алсын хараа 2050” салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Жамбалдоржийн ТАНА Удирдлагын академийн багш, судлаачдад сургалт орлоо.
Сургалтаар “Дизайн сэтгэлгээ – Асуудлын орон зайг судлах нь”, “Стратеги төлөвлөлт - Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлс”, “Төлөвлөлт, Хяналт-шинжилгээ, Үнэлгээ (DME)”, “Шалгуур үзүүлэлт ба өгөгдлийн шинжилгээ” зэрэг 4 сэдвийн хүрээнд багш нар мэдлэгээ тэлж, багт хуваагдан дасгал ажиллалаа.
20/06/2025
🇲🇳БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ
"Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр
✅2023 онд батлагдсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль нь Монгол Улсад хотын хөгжлийг эрх зүйн хүрээнд анх удаа ангилж, нийслэл болон орон нутгийн хотуудын статус, санхүүжилт, удирдлагын ялгааг тодорхойлсон томоохон алхам боллоо.
✅Хог хаягдлыг ангилан ялгах системийг 135 хороо, 1071 цэгт нэвтрүүлж, 21 үйлдвэр дахин боловсруулалтын үйл ажиллагаа явуулж байна. 2024 онд нийт 190 мянган тонн хог хаягдлыг дахин боловсруулсан нь байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад тодорхой хувь нэмэр орууллаа.
✅Нийт 141 байршилд 137.4 га талбайд арчилгаа хийж, 487 мянга гаруй мод, 1.9 сая м² зүлэг, 1.4 сая ширхэг цэцэг тарьж ургуулсан нь хотын экосистем, амьдрах орчны нөхцөлд эерэг нөлөө үзүүллээ.
✅2020 оноос хойш 118 байршилд олон улсын стандарт бүхий 3х3 сагсан бөмбөгийн талбай шинээр байгуулж, нийтийн биеийн тамирыг дэмжих ажлыг эрчимжүүллээ.
✅Газар хөдлөлтөд тэсвэргүй, аюултай гэж тогтоогдсон 36 барилгыг буулгаж, 1,015 өрхийг нүүлгэн шилжүүлэн, нийт 5,220 өрхийн орон сууц бүхий 42 шинэ барилга ашиглалтад орууллаа.
#УлаанбаатарБаДагуулХот
19/06/2025
🇲🇳БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ
"Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр
✅2024 оны УИХ-ын тогтоолоор Шинэ Зуунмод (Хүннү), Агросити, Налайх, Багахангай дөрвөн дагуул хотыг албан ёсоор нийслэлийн бүтцэд тусгасан нь эрх зүйн түвшинд чухал ахиц байлаа.
✅77 цэцэрлэг, 39 сургууль шинээр баригдаж, боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, материаллаг орчин сайжирлаа.
✅Явган зам, ногоон байгууламж, хог ангилан ялгах цэгүүд нэмэгдэж, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийт 20.7 сая мод тарьж, урт хугацааны экосистемийн нөхөн сэргээлтэд хувь нэмэр орууллаа.
✅ 2019 онд 101 байсан спортын зориулалттай талбайн тоо 2024 онд 203 болж хоёр дахин нэмэгдсэн. Мөн 1,000 хүнд ногдох спортын байгууламжийн хэмжээ 61 м²-ээс 65 м² болж өссөн нь нийтийн биеийн тамирыг дэмжих бодлогын үр дүн юм.
✅2023 онд нийтийн тээврийн чиглэлийн сүлжээг шинэчилж, өдөрт үйлчлэх автобусны тоог 152-оор нэмэгдүүллээ.
#УлаанбаатарБаДагуулХот
18/06/2025
🇲🇳БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ
"Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр
✅2024 оны 11 дүгээр сард бүрэн ашиглалтад орсон Хөвсгөл аймгийн Мөрөн сум дахь 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц нь тус аймгийн эрчим хүчний хангамжийг сайжруулж, төвийн бүсийн эрчим хүчний ачааллыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
✅Монгол Улс 2024 онд түүхэндээ хамгийн олон буюу 720 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас дотоодын эдийн засагт 1.6 тэрбум ам.долларын орлого бүрдүүллээ.
✅Улсын хэмжээнд 2020 оноос хойш 35 отоглох цэг шинээр байгуулсан. Нэг отоглох цэг байгуулснаар хөдөө, орон нутаг 5-10 ажлын байр шинээр бий болох, брэнд бүтээгдэхүүний худалдаа, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжих нөхцөл бүрдэж байна.
✅Хүнсний салбарт хийгдэж буй санхүүгийн дэмжлэгийн хүрээнд нийт 39 үйлдвэр шинээр ашиглалтад орж, 350 гаруй шинэ нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн 1,500 орчим ажлын байр шинээр бий боллоо.
#БүсОронНутгийнХөгжил
17/06/2025
🇲🇳БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ
"Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр
✅Алтанбулаг боомтод зорчигч, тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх, орчин үеийн технологи бүхий гарцуудыг шинээр ашиглалтад орууллаа.
✅Боршоо боомтын иж бүрэн өргөтгөл шинэчлэлээр өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4.8 дахин, ачааны автомашины тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 6.7 дахин нэмэгджээ.
✅2025 оны 03 дугаар сард Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блок ашиглалтад орсноор нийслэлийн эрчим хүчний ачааллыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
✅Багануурын 50 МВт батарей хуримтлуурын станц
2024 оны 12 дугаар сард төвийн эрчим хүчний системд холбогдож, оргил ачааллын үед эрчим хүчний хангамжийг тогтворжуулахад хувь нэмэр оруулж байна.
#БүсОронНутгийнХөгжил
16/06/2025
🇲🇳БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ
"Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр
✅2024 онд орон нутгийн болон олон улс, улсын чанартай нийт 567.1 км хатуу хучилттай авто зам, 208.9 урт метр гүүрийг барьж ашиглалтад оруулж, нийт 21 аймаг, 107 сумыг хатуу хучилттай авто замаар холболоо.
✅Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2024 онд нийт 131.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 22.1 хувиар өслөө.
✅Гашуунсухайт боомтын барилга байгууламж, зам талбайг өргөтгөн шинэчилж, боомтын нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдлээ.
✅Замын-Үүд боомтын зорчигч тээврийн цогцолбор дахь импортын тээврийн хэрэгслийн 8 гарцыг 20, экспортын 4 гарцыг 24 болгож нэмэгдүүллээ.
✅2024 оны байдлаар 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломж бүрдүүлж, Монгол Улсын түүхэнд анх удаа 2 сая гаруй зорчигчийг агаарын тээврээр тээвэрлэлээ.
#БүсОронНутгийнХөгжил
13/06/2025
🇲🇳БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ
"Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр
✅Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, парламентын сонгуулийг анх удаа холимог тогтолцоо, бүсчилсэн тойргоор явуулснаар үр ашиггүй хөрөнгө оруулалтыг цэгцлэн бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодитой, тогтвортой хэрэгжүүлэх боломж бүрдлээ.
✅Боомтын сэргэлтийн хүрээнд 2021-2024 онд төмөр замын сүлжээг өргөтгөх, хилийн боомтын хил дамнасан холболтын төмөр зам 5 төслийг амжилттай хэрэгжүүллээ.
✅Тавантолгой-Зүүнбаян 416 км төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт 233.6 км төмөр зам, Зүүнбаян-Ханги 226 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхээ 7 км төмөр замын төслийг хэрэгжүүлж ашиглалтад орууллаа.
✅БНХАУ болон ОХУ-ыг холбосон Азийн авто замын сүлжээний АН-4 коридорын баруун босоо тэнхлэгийн 745 км авто зам барилаа.
#БүсОронНутгийнХөгжил
12/06/2025
🇲🇳БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ
"Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр:
✅Цэргийн хүчин чадлын үзүүлэлтээр манай улс 2022 онд 140 орноос 102 дугаар байранд байсан бол 2025 онд 145 орноос 98 дугаарт эрэмбэлэгдлээ.
✅Хилийн цэргийн 21 салбарт 5-10 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр суурилуулж, хилчдийн ажиллах, алба хаах нөхцөлийг сайжрууллаа.
✅Боомтуудын чиглэлд 28.5 км хамгаалалтын саад, хилийн хэсэгт 22.6 км төмөр саадын байгууламжаар төхөөрөмжилж, хариулгагүй мал улсын хил давахаас урьдчилан сэргийлэх боломж бүрдүүллээ.
✅Нийслэлийн хэмжээнд авто эргүүлийн 70 чиглэлд 560 алба хаагч үүрэг гүйцэтгэж байсныг 100 чиглэл болгож нэмэгдүүлснээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлагад хүрч очих хугацаа 2 дахин хурдан боллоо.
#АмарТайванАюулгүйНийгэм
10/06/2025
🇲🇳БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ
"Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр:
✅Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хүчин чармайлт гарган хувь нэмэр оруулж, Зүүн хойд Азид 1 дүгээрт эрэмбэлэгдэж байна.
✅Нийт 22 ухаалаг цахим гарцыг суурилуулж, зорчигчийн хил нэвтрэх ажиллагааг хөнгөвчилж шуурхай болголоо.
✅“Meduuleg AI” системийг 2025 оноос үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр 1 иргэнээс мэдүүлэг авах, тэмдэглэл үйлдэхэд дунджаар 1–2 цаг зарцуулдаг байсан нь 50 хувиар буурч, хүний эрхийг хангасан, үр дүнтэй шинэчлэл боллоо.
✅2024 онд байгуулагдсан Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв 827 тохиолдолд 6.38 тэрбум төгрөгийн гүйлгээнд хязгаарлалт тогтоож, иргэдийн эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүллээ.
#АмарТайванАюулгүйНийгэм
09/06/2025
🇲🇳БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ
"Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр:
✅Хилийн цэргийн барилга байгууламжийн 50 хувийг шинэчилж, 1073 км хилийн торон саад, 28.5 км хамгаалалтын саад барилаа.
✅Эрх зүйн шинэчлэлийн үр дүнд алслагдсан болон хөдөө, орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах, эмэгтэй цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал сайжирсан.
✅Тусгай дугаарын “102” утсанд гадаад хэлээр ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг “Ярих-орчуулах” төхөөрөмжөөр хүлээн авч, гадаад болон хэлний бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл өгөх боломжийг бүрдүүллээ.
✅Гадаадын иргэн, харьяатын газар виз, зөвшөөрлийн 12 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдийн ачааллыг буурууллаа.
#АмарТайванАюулгүйНийгэм
06/06/2025
🇲🇳БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ
"Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр:
✅Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг таниулан сурталчилснаар “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах залуусын тоо 2 дахин нэмэгдлээ.
✅Хил хамгаалалтад нисгэгчгүй нисэх төхөөрөмж, агаарын хөлөг нэвтрүүлж, 5430 км радиорелейн дэд бүтцийг байгуулан, 132.5 км мэдрэгчтэй системийг суурилуулав.
✅“Хуулиа мөрдье” арга хэмжээний үр дүнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.6 хувиар буурлаа.
✅21 байршилд улсын бүртгэлийн “Цахим үйлчилгээний 24/7 төв”-ийг байршуулж, үйлчилгээний чанар, шуурхай байдлыг нэмэгдүүллээ.
#АмарТайванАюулгүйНийгэм